Мембраны тайвны потенциал

Мембран потенциал буюу трансмембраны потенциал нь эсийн мембраны гадна болон дотор талын цахилгаан потенциалын (хүчдэл) ялгаа юм. Мембраны гадна болон дотор талын шингэн орчин цахилгаан цэнэгийг дамжуулах хандлагатай байдаг бол мембран нь эсэргүүцэх хандлагатай байдаг. Эсийн мембраны потенциал тодорхой хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөхгүй байгаа бол үүнийг мембраны тайвны потенциал гэнэ.

“Мембраны тайвны потенциал” -ийг үргэлжлүүлэн унш

Мембраны тэнцвэрийн потенциал

Тэнцвэрийн потенциал буюу Нернстийн потенциал гэдэг нь тодорхой нэгэн ионы мембраны гадна болон цитоплазмд байх тархалт тэнцвэрт нөхцөлд байгааг хэлнэ.

Энэ нь трансмембраны хүчдэл нь ионы диффузын хандлагатай яг таг тэнцэж байгааг тэнцвэрийн потенциал гэж болно. Өөрөөр хэлбэл мембран дагуух ионы гүйдэл тэгтэй тэнцүү буюу хувирдаггүй гэсэн үг ажээ. “Мембраны тэнцвэрийн потенциал” -ийг үргэлжлүүлэн унш

Протеомик

Эсийн доторх бүхэл уургийн иж бүрдлийг судалдаг аргачлалыг протеомик гэнэ. Уургийг цэвэршүүлэх, ялгах арга болон уургийн биохимийн шинж чанарыг тодорхойлох явдал маш хурдацтайгаар хөгжиж байгаа билээ.

Уургийн биохимийн судалгаанд иммобилизацид оруулсан градиентийн 2D-PAGE буюу полиакриламидын гелийг хэрэглэдэг бөгөөд гарсан бүтээгдэхүүн буюу салангид болсон уурагт масс спектрометрээр шинжилгээг хийнэ. “Протеомик” -ийг үргэлжлүүлэн унш

Уургийн моделийн боловсруулалтад В-факторын хязгаарлан баригчийг хэрэглэх

Товч агуулга

Уургийн багаас дунд зэргийн нарийвчлалтай моделиуд дахь В-факторын баригчийн шинэ төрлийг бий болгох санааг бид дэвшүүлсэн болно. Хоёр атомын В-факторууд  хоорондоо нэгдэхдээ системийн хувьд өөр өөр байдаг юм. Зарим атомын хослол нь маш их бат бөх байх нь бий. Хэдийгээр зөвхөн бага зэргийн чанартай кристаллографийн өгөгдөл бидэнд байгаа хэдий ч энэ төрлийн В-факторын баригчуудыг В-факторууд нь тодорхой мэдэгдэж буй уургийн бүтцэд маш бат бөх байдаг моделийг бий болгох бүрэн боломжтой юм. “Уургийн моделийн боловсруулалтад В-факторын хязгаарлан баригчийг хэрэглэх” -ийг үргэлжлүүлэн унш

Эсийн мембраны үүрэг

  1. Бодисыг (электролит, электролит биш) эсээс гадагш нь, гаднаас дотогш нь нэвтрүүлэх буюу зөөх. Диффуз, идэвхгүй зөөлт, идэвхтэй зөөлт, эндоцитоз (фагоцитоз ба пиноцитоз) гэсэн нэвтрүүлдэг 4 зам бий.

Бодис мембранаар шилжихдээ идэвхгүй болон идэвхтэй зөөвөрлөлтөөр шилжинэ.

Идэвхгүй зөөвөрлөлт

  1. энгийн нэвчилт
  2. хөнгөвчилсөн
  3. мембраны нүхээр
  4. ионы нэвчилтийн тэнцвэр

А. В.

Идэвхтэй зөөвөрлөлт

  1. Na,K –н шахуурга
  2. Ca –н шахуурга
  3. Глюкоз,амин хүчлүүд натритай котрансфортоор зөөгдөх

Мөн эндоцитоз  болон экзоцитоз гэсэн  нэвтрүүлдэг замууд бий.

Эсийн мембраны бусад үүргүүд гэвэл:

  1. Эсэд цочрол дамжуулах
  2. Энергийг хувиргах
  3. Ферментийн идэвхийг зохицуулах
  4. Эс хоорондын харилцан үйлчлэлийг хангах