Нярай үе (1 сараас 1 ой хүртэл)

6 долоо хоногтой хүүхдийн хувьд супермаркет руу очоод ирэх энгийн аялал хүртэл мэдрэхүйн хэт их ачаалал үүсгэнэ. Дэндүү чимээтэй, хурц өнгөтэй, хурц үнэртэй. Хамар дотор нэлээн дээхэнтэй тодорхой үнэрлэхүйн мэдрэлийн эсүүд бидний амьсгалах агаарыг задлан шинжилдэг. Эдгээр эсүүд нь агаараас химийн нэгдлүүдийг таньж, тархи руу цахилгаан дохио өгнө. Бидний тархи эдгээр дохиог үнэр болгон хүлээн авна. Үнэрлэхүйн мэдрэмж маань маш мэдрэг. Бид үнэрийг тун амархан таньдаг болж эхийгээ үнэрээр нь л шууд мэддэг болно. “Нярай үе (1 сараас 1 ой хүртэл)” -ийг үргэлжлүүлэн унш

Advertisements

Уушги

Уушги нь:

1. Бронхийн салаа мөчир
2. Цулцангийн тогтолцоо гэсэн 2 хэсгээс тогтоно.

Уушгины агаар дамжуулах бронхийн хэсэг, түүний салаа:

Уушгиний цуллаг нь мөгөөрсөн хоолойноос эх авсан, түүний үргэлжлэл болох мод мэт 9 эрэмбээр салбарласан нарийхан гуурсуудаас тогтдог. “Уушги” -ийг үргэлжлүүлэн унш

Тунгалгын зангилаа

Хөгжил

Тунгалгын зангилааны үүсгэвэр нь тимустай зэрэг тавигдана. Тунгалгын зангилаа үүсэх явцын онцлогоос хамаараад түүнийг 2 бүлэгт хуваадаг.

1. Эрт, тунгалгын, синусын (том магистрал тунгалгын судасны өргөсөл хэсэг) сууриас үүснэ.

2. Синусууд нь венийн ханан дахь цүлхэн (дивертикул) байдлаар бүрэлдэн хөгжинө. Ийм байдлаар 9-10 долоо хоногтойд хүзүүний, эгэмний доорх, хэвэлмэйн арын цавины зэрэг тунгалгын судасны сүлжээний суурин дээр үүснэ. Тунгалгын зангилааны хөгжил нь эсрэг төрөгчийн сөдөөлтөөр хөгжиж эхэлнэ. Анхны тунгалгын зангилаанууд хөгжлийн I хагаст бий болдог. “Тунгалгын зангилаа” -ийг үргэлжлүүлэн унш

Гипофиз (өнчин тархи)

Тархины суурин хэсэг суурь ясны түрк эмээлийн хонхорт орших ба 1 см урт, 1-1.5 см өргөн, 0.5 см зузаантай, 0.5 г жинтэй булчирхай юм. “Гипофиз (өнчин тархи)” -ийг үргэлжлүүлэн унш

Хорвоотой золгох мөчид

Өндгөн эсэд үр тогтсоноос хойш хүүхэд бүрэлдэтлээ 40 долоо хоног зарцуулдаг аж. Ганц эс хүүхэд болон мэндлэх нь нарийн цогц бүтээмжийн гайхамшиг гэлтэй. Хорвоод мэндлэх гэдэг ямар байдгийг төсөөлөх нь боломжгүй хэрэг. Гэсэн хирнээ бид бүгд л энэ замыг туулсан байдаг. Гэнэтийн энэ үйл явдлын үед их л өвддөг болов уу. “Хорвоотой золгох мөчид” -ийг үргэлжлүүлэн унш

Ясан ба хальсан төөрөг

Агаарын долгион, орон зайн тэнцвэрийг мэдрэх явдал нь Сонсгол ба тэнцвэрийн эрхтэнээр гүйцэтгэгдэнэ.

Хүний сонсгол ба тэнцвэрийн эрхтэн бол дууны долгион ба биеийн тэнцвэрийн байдлыг хүлээж авч мэдрэх хоёр үйл ажиллагааг нэгтгэсэн нарийн зохион байгуулалт бүхий аппарат юм.

Бүтэц

Гадна чих-агаарын хэлбэлзлийг хүлээн авах үүрэгтэй.

Дунд чих-агаарын хэлбэлзлийг дотор чихэнд хүргэнэ. “Ясан ба хальсан төөрөг” -ийг үргэлжлүүлэн унш

Ялгаруулах эрхтэн

Бөөрний их, бага аяга тэвш

Их бага аяга тэвш нь шээсийг хадгалж бөөрний тэвшний цоргонд шилжүүлэх үүрэгтэй хөндийт бүтцүүд юм. Эдгээр нь ханандаа салст, булчин, холбогч эдэн давхаргуудтай. Хэд хэдэн бага аяга нийлж их аягаа үүсгэдэг. Их аягаасаа цааш арай хөндийрхөг нэгдсэн уут тэвшийг үүсгэдэг. Их, бага аяга болон тэвш, бөөрний цорго ба давсагны ханын бүтцийн ерөнхий зураг ижил байдаг ажээ.

“Ялгаруулах эрхтэн” -ийг үргэлжлүүлэн унш

Харааны эрхтний бичил бүтэц

Нүд дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Нойр булчирхай

Хөгжил

Нойр булчирхай нь эндодерм ба мезенхимээс үүсэн хөгжсөн ба түүний үүсгэвэр нь хөврөлийн хөгжлийн 3-р долоо хоногийн сүүлчээр хөврөлийн гэдэсний ханын их биеийн хэсгийн чацархай руу түрж ургасан дорсал вентрал цүлхэн байдлаар үүсдэг. Ургийн хөгжлийн 3-н сартайгаас  эндодермийн үүсгэврээс гадаад ба дотоод шүүрлийн хэсгүүд үүссэн. “Нойр булчирхай” -ийг үргэлжлүүлэн унш

Бөөрний дээд булчирхайн бүтэц

БДБ нь хос эрхтэн, гурвалжиндуу хэлбэртэй. Хэмжээ нь 5мм урт, 3мм өргөн, 4мм зузаан, 4г жинтэй.

1. Холтослог бодис

2. Тархилаг бодис гэсэн давхаргатай. “Бөөрний дээд булчирхайн бүтэц” -ийг үргэлжлүүлэн унш