Супер нян – Антибиотикт тэсвэртэй бактери гэж юу вэ?

Антиобиотикийн үүрэг

Антибиотик бол зөвхөн бактерийн халдварын эсрэг үйлчилдэг эм юм.AMR WEEK_9.mp4_snapshot_01.11_[2016.02.25_14.29.49]  “Супер нян – Антибиотикт тэсвэртэй бактери гэж юу вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Улаан бугат агуйн хүмүүс

reddeercavepeople

1979 онд БНХАУ-ын Гуанши мужийн Лонлин агуйгаас бүрэн бус гавлын яс олдсон байна. Адил хүний бусад ясыг Юннан мужийн Малудон (Улаан бугат агуй) агуйгаас олсон ажээ. Цацраг идэвхт нүүрстөрөгчийн оношлогоогоор 14,500-11,500 жилийн өмнө эдгээр хүмүүс амьдарч байсан нь тогтоогджээ. Энэ үед хамгийн хожуу үе хүртэл амьд байсан Неандерталь болон Homo floresiensis нар хүртэл устсан байсан юм. Иймээс энэ хүн нь орчин үеийн хүнтэй зэрэгцэн амьдарч байсан хамгийн сүүлчийн хүний эртний зүйл ч байж мэдэхээр болоод байна. Олдвор олдсон агуйгаас эдгээр хүмүүсийн алж идсэн том буганы яснууд мөн олдсон юм.

56734057b1c8d

Гэхдээ хэдий харьцангуй саяхныг хүртэл оршин тогтносон ч эдгээр хүмүүс нь Неандерталиас илүү эртний шинж тэмдгийг агуулсан байдаг. Жишээ нь хавтгай нүүр, өргөн хамар, дугариг эрүүтэй, том араа, өргөн хөмсөгний яс, гавлын зузаан яс, харьцангуй бага хэмжээний тархитай зэрэг шинжүүд үүнд багтана. Мөн энэ нас бие гүйцсэн хүний жин 50 кг байгаа нь орчин үеийн хүний стандартаар тун жижигтээ орж байгаа юм. Гэхдээ тухайлан судалсан эрдэмтэд энэ нь зөвхөн ганц яс учраас баттай зүйл хэлэхэд эрт байна хэмээцгээсэн байна.

1403148629103

Гэхдээ энэ хүний дунд чөмөгний ясан дээр хийсэн судалгаагаар уг дунд чөмөгний яс нь Homo habilis болон Homo erectus-ын (1,5 сая жилийн өмнө үүссэн) зүйлүүдтэй тун төстэй байгаа нь хачирхалтай нээлт болжээ.

5673407c6084a
Улаан бугат агуйн хүний болон орчин үеийн хүний дунд чөмөгний ясны харьцуулалт

Гэвч энэ хүнийг бие даасан зүйл гэдэг дээр эрдэмтэд маргалдсаар буй. Зарим эрдэмтэд энэ хүнийг Денисовын хүн болон орчин үеийн хүний эрлийзжилтээс үүссэн гэж үзэж байхад зарим нь бөглүү газар хөгжсөн орчин үеийн хүний нэгэн хэлбэр гэсэн байна. Орчин үеийн хүмүүс Зүүн өмнөд Ази руу 70,000 жилийн өмнөөс Африкаас нүүдэллэн ирэхдээ эртний хэлбэрийн хүмүүстэй эрлийзжэн улмаар тусгаарлагдсан нутагт үлдсэн эрлийз омог саяхныг хүртэл оршин тогтносон байх боломжтой. Ази руу ирсэн эхэн үеийн орчин хүмүүсийн яс ч эртний хэлбэрийн шинжүүдийг агуулж байсан нь Лаос зэргээс олдсон 63,000 жилийн өмнөх олдвороос бас харагддаг. Ямартай ч хүний эволюци хөгжил хийгээд дэлхийгээр тархан суурьшсан түүх нь тун ярвигтай гэдэг нь гарцаагүй болоод байна.

Enigma-Man_A-Stone-Age-Mystery-from-ABC-Commercial

Одоогоор энэ хүн нь хүний шинэ зүйл гэхийг бүрэн баталгаажуулах баримт хангалтгүй байна. ДНХ-ийн шинжилгээ энэ маргаанд цэг тавьж мэдэх юм.

Нэг ой

Нэг ой хүрсэн хойноо бид орчин тойронтойгоо идэвхитэй харилцан үйлчлэлцэнэ. Бид эхээсээ илүү хамааралгүй болж эхэлнэ. Мөлхөж сурсан учир эргэн тойрноо өөрсдөө явж сонирхдог болно. Бидний яс илүү бат бэх болсноор мөлхөж болж байгаа юм. Ингэх ч учиртай. Мөн бид нэлээн хүнд болж эхэлж буй. Төрөх үед бидний араг яс ихэвчлэн мөгөөрс л байдаг. Бидний чихтэй адил мөгөөрснөөс тогтоно. Мөгөөрс уян хатан учир бид умайгаар гулган гарах боломжийг олгодог. “Нэг ой” -ийг үргэлжлүүлэн унш

Нярай үе (1 сараас 1 ой хүртэл)

6 долоо хоногтой хүүхдийн хувьд супермаркет руу очоод ирэх энгийн аялал хүртэл мэдрэхүйн хэт их ачаалал үүсгэнэ. Дэндүү чимээтэй, хурц өнгөтэй, хурц үнэртэй. Хамар дотор нэлээн дээхэнтэй тодорхой үнэрлэхүйн мэдрэлийн эсүүд бидний амьсгалах агаарыг задлан шинжилдэг. Эдгээр эсүүд нь агаараас химийн нэгдлүүдийг таньж, тархи руу цахилгаан дохио өгнө. Бидний тархи эдгээр дохиог үнэр болгон хүлээн авна. Үнэрлэхүйн мэдрэмж маань маш мэдрэг. Бид үнэрийг тун амархан таньдаг болж эхийгээ үнэрээр нь л шууд мэддэг болно. “Нярай үе (1 сараас 1 ой хүртэл)” -ийг үргэлжлүүлэн унш

Ганц эвэрт

unicorn1

Ганц эвэрт морь хэмээх домгийн амьтан барууны домог үлгэрт олонтоо тохиодог. Бүр Хатан хаан Нэгдүгээр Элизабет ганц эвэртийн эврийг нэгэн эрхмээс асар өндөр үнээр худалдан авч байсан тохиолдол бий. “Ганц эвэрт” -ийг үргэлжлүүлэн унш

Би өмнө нь энд байсан билүү?: Дежа вүгийн учрыг эрдэмтэд тайлжээ

Хэдий өмнө нь та энэ газар ирж байгаагүй гэдэгтээ бүрэн итгэлтэй, эсвэл өмнө нь ийм явдал тохиолдох боломжгүйг мэдсээр байсан ч энэ бүхэн яг урьд өмнө болсон мэт сэтгэгдэл төрөөд болохгүй тэр мэдрэмжийг дежа вү хэмээн нэрлэдэг. “Би өмнө нь энд байсан билүү?: Дежа вүгийн учрыг эрдэмтэд тайлжээ” -ийг үргэлжлүүлэн унш

Эрнст Хеккелийн зургууд

Эрнст Хеккель (1834-1919) нь Германы байгаль шинжээч, биологич, гүн ухаантан, эмч байв. Тэрээр олон мянган зүйлд нэр олгосон ба антропогени, экологи, үүдэл эс гэх мэт нэршлүүдийг шинжлэх ухаанд оруулж ирсэн байна. Дараах зургууд нь Хеккелийн “Байгалийн урлагийн хэлбэрүүд” (1899-1904) номноо анх хэвлэгдэж байсан юм. “Эрнст Хеккелийн зургууд” -ийг үргэлжлүүлэн унш

Тархины мэс заслаар айдсаасаа ангижирчээ

2014 онд Английн эмч Ник Медфордын удирдлага дор эмчлүүлж байсан 44 настай өвчтөн эр саа дайрах шинж тэмдгээр олон жил зовсон байна. Өвчтөнд хийсэн судалгаагаар өвчтөний тархины зүүн amygdala (бүйлсэн тархи) хэмээх хэсэгт хөөлт (Саркоидоз) ажиглагджээ. “Тархины мэс заслаар айдсаасаа ангижирчээ” -ийг үргэлжлүүлэн унш

Бүтээлч чадварын удамшил

2011 онд Кеннет Хайлман нарын хийсэн судалгаагаар бүтээлч хүмүүсийн тархи нь хэд хэдэн онцлох шинж чанартай байдаг ажээ. Энэ нь төрөлхийн шинж чанарын хамгийн чухал нь тархины хоёр тал бөмбөлөгийг холбогч corpus callosum хэмээх бүтэц нь бусад хүмүүстэй харьцуулахад нарийн байдгийг тогтоожээ.

“Бүтээлч чадварын удамшил” -ийг үргэлжлүүлэн унш

Бүтээлч тархины үйл ажиллагаа

Урлагийг тодорхойлох хэцүү учир урлагийг мэдрэхэд үүсэх тархины процессоос илүүтэй уран бүтээлч хүний бүтээлч чадавхийг тодорхойлох нь харьцангуй хялбар ажээ. “Бүтээлч тархины үйл ажиллагаа” -ийг үргэлжлүүлэн унш