Химийн молекулаас амьд биет үүссэний баталгаа

2015 оны 3-р сард NASA-ийн эрдэмтэд сансарт урацил, тимин, цитозин үүсэх боломжтойг лабораторид туршилтаар баталсан байна. Эдгээр молекул нь бүхий л амьтад, ургамлын РНХ болон ДНХ-ийн гол 3 бүрдэл молекул юм.  “Химийн молекулаас амьд биет үүссэний баталгаа” -ийг үргэлжлүүлэн унш

Ертөнц 13,81 тэрбум жилийн настай нь тогтоогдов

FIRST_LIGHT

2009 онд Европын Сансрын Агентлагийн хөөргөсөн Планк хиймэл дагуул нь хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу бүтээгдсэн багажаар өвч зэвсэглэгдсэн юм. Энэ хиймэл дагуулын хамгийн гол үүрэг нь ертөнцийг үүсгэгч их тэсрэлтийн үлдээсэн цацраг идэвхийн ул мөрийг радио телескопийн тусламжтай мэдэрч зураг болгон гаргах ажээ. “Ертөнц 13,81 тэрбум жилийн настай нь тогтоогдов” -ийг үргэлжлүүлэн унш

Нарны аймгийн үүсэл

Kant-Laplace

Кант-Лапласын таамаг

1687 онд Исаак Ньютоны хөдөлгөөн болон таталцалын хүчний хууль хэвлэгдсэнээр физикийн шинжлэх ухаанд хувьсгал хийж, астрономын тооцоонд дэвшил авчирчээ. Гэвч дөнгөж 1755 онд Иммануил Кант нарны аймгийн үүслийн талаархи хамгийн анхны таамгаа дэвшүүлжээ. Уг таамагт мананцар дундаас жижиг хэсгүүд хоорондоо таталцан нэгдэж, улмаар томорсоор эцэстээ нарны аймгийг үүссэн гэдэг.

“Нарны аймгийн үүсэл” -ийг үргэлжлүүлэн унш

Нарны аймаг

Нарны аймаг нь нарыг тойрон эргэх 8 гараг, одоогийн байдлаар мэдэгдээд буй 160 гарагийн дагуул, тоо томшгүй астеройд болон тэдний дагуул, сүүлт од болоод бусад мөсөн биет, асар их орон зайг эзлэх хий, тоосонцроос бүрдэх систем юм. “Нарны аймаг” -ийг үргэлжлүүлэн унш

Галактикийн тухай товчхон

Галактик нь одод, бусад төрлийн эрхэс, хий, тоосонцор, бас хэдий чухал ч гэлээ тийм ч сайн ойлгогдоогүй хар матери нэрт бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтдог билээ. “Галактикийн тухай товчхон” -ийг үргэлжлүүлэн унш

Галактикийн үүсэл, хувьсал

galaxy evolution

Эдвин Хабблын галактикууд бие биенээсээ холдож байгааг илтгэсэн тооцоо нь ертөнц тэлж буйг бидэнд баталсан билээ. Тиймээс цаг хугацааг ухраах аваас ертөнц агшсаар эцэстээ атомоос бага цэгт тулж ирнэ гэдгийг эрдэмтэд тооцолон гаргасан. Энэхүү цэг тэсэрч эхний хэдэн секундэд атомууд үүссэн хэмээх их тэсрэлтийн онолыг орчин үед ихэнх астрономич, физикчид хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ их тэсрэлт ойролцоогоор 13 тэрбум жилийн өмнө болсон гэдэг. “Галактикийн үүсэл, хувьсал” -ийг үргэлжлүүлэн унш

Цаг хугацааг астрономийн аргаар тодорхойлох

Цаг хугацаа нь орон зайн хамт материйн оршин тогтнохын үндсэн хэлбэрүүдийн нэг бөгөөд байгаль нийгмийн олон талын амьдралаас гадна сансрын биетийн хөдөлгөөн, астрономийн аливаа үзэгдлийг судлахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Иймээс астрономид цаг хугацааг философийн нэгэн категорийн нь хувьд биш харин түүнийг тодорхойлох, хэмжих, хадгалах асуудлыг астрономийн шинжлэх ухааны нэгэн томоохон хэсэг гэж үздэг. “Цаг хугацааг астрономийн аргаар тодорхойлох” -ийг үргэлжлүүлэн унш

Цаг хугацааны чиг

Манай зууны эхэн хүртэл хүмүүс үнэмлэхүй цаг хугацаанд итгэж байв. Энэ нь үйл явдал бүрийг цор ганц байдлаар “цаг хугацаа” хэмээх нэгэн хэмжигдэхүүнээр тэмдэглэж болох бөгөөд яг зөв явдаг цаг хоёр үйл явдал хооронд ижил хугацааг заана гэдгийг илэрхийлнэ. Гэвч гэрлийн хурд аливаа ажиглагчдын хувьд тэрээр хэрхэн хөдөлж байгаагаас үл хамааран ижил байна гэсэн нээлт үнэмлэхүй цаг хугацааны оршихуйг үгүй хийсэн харьцангуй ерөнхий онол бий болоход хүргэсэн юм. “Цаг хугацааны чиг” -ийг үргэлжлүүлэн унш