Чепрано хүн

Homo cepranensis гэдэг нь 1994 онд олдсон нэг гавлын ясны орой хэсгийн үлдэгдлийг үндэслэн гаргасан шинэ зүйлийн нэр юм. Энэ үлдэгдлийг Италийн нийслэл Ромоос зүүн өмнөд тийш 89 км-ийн зайд орших Фросинон мужид орших Чепрано хотын ойролцоогоос археологич Итало Бидитту олжээ. “Чепрано хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Хөдөлмөрч хүн

Homo ergaster-ийн гавлын ясыг сэргээн бүтээсэн байдал

Homo ergaster (хөдөлмөрч хүн) нь доод Плейтоцений үед буюу дэлхийн уур амьсгал хүйтрэх тэр үед зүүн болон өмнөд Африкт амьдарч байсан байна. Зарим тохиолдолд Homo ergaster-ийг Homo erectus-ийн дэд зүйл гэж үзэх нь бий. Homo ergaster нь 190 см-ийн дундаж өндөртэй байсан ба урьд үеийн гомининуудыг бодвол хүйсийн диморфизм багассан гэж үздэг. Түүний үлдэгдлүүд Танзани, Этиоф, Кени, Өмнөд Африкаас олдсон байна. “Хөдөлмөрч хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Босоо хүн

erectus_JC_Recon_Head_CC_f_sq

Иүжин Дюбуа 1891 онд Ява арлаас нэгэн олдвор олсныгоо Pithecantrophus erectus гэж нэрлэв. Тэрээр энэхүү олдворыг морфологийн хэлбэр дээр нь тулгуурлан хүн, сармагчин хоёрын завсрын хэлбэр хэмээн үзжээ. Хамгийн эртний хүмүүс болох Homo erectus нь 1.8 саяаас 70.000 жилийн өмнө амьдарч байжээ. Дэд зүйл гэж тооцогдох Homo ergaster буюу Homo erectus ergaster нь 1.8-иас 1.25 сая жилийн өмнөх үед хамаарагддаг. “Босоо хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Гүрж босоо хүн

Гүрж улсын Дманиси хэмээх газраас 1999, 2001 онуудад олдсон үлдэгдлүүдээс үндэслэн Векуа болон бусад гишүүд 2002 онд Homo georgicus нь гоминины нэг гишүүн бөгөөд Homo habilis ба Homo erectus хоёрын завсрын хэлбэр гэж үзсэн байна. “Гүрж босоо хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Рудольф нуурын хүн

Homo rudolfensis-ийн үлдэгдлийг 1972 онд Кени улсын Рудольф нуур (одоогийн Туркана нуур) –ын ойролцоох Кооби фора хэмээх газраас Ричард болон Мив Лики нарын удирдсан экспедицийн гишүүн Бернард Нгенео анх олжээ. В. П. Алексеев 1986 онд гавлын яс 1470 (KNM ER 1470) дээр хийсэн судалгааныхаа үед үүнийг Homo rudolfensis гэж нэрлэжээ. “Рудольф нуурын хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Чадварлаг хүн

Homo habilis буюу чадварлаг хүн нь плейстоцений (2.5 саяаас 12,000 жилийн өмнөх эриний) эхэн үед амьдарч байжээ. Танзаниас 1962 болон 1964 онуудад энэ хүний үлдэгдлүүдийг олж тодорхойлсон нь Мэри ба Льюй Лики юм. Homo habilis нь Homo төрлийн анхны төлөөлөгч гэж одоогоор үзэж байгаа ч энэ нь маргаантай асуудал юм. Homo төрлийн бусад төлөөлөгчидтэй харьцуулахад Homo habilis нь морфологийн шинж чанараараа хүнтэй олон зүйлээрээ төсгүй юм. Homo habilis нь 2,5-с 1,4 сая жилийн өмнөх хүртэл амьдарсан гэж үздэг. “Чадварлаг хүн” -ийг үргэлжлүүлэн унш

Израйлд орчин үеийн хүн үүссэн үү?

Бид бүгд орчин үеийн хүн (Homo sapiens) 200,000 жилийн өмнө Африкт үүсээд Ойрхи дорнодоор дамжин бусад тивүүд рүү нүүдэллэсэн гэж үзсээр удсан билээ. “Израйлд орчин үеийн хүн үүссэн үү?” -ийг үргэлжлүүлэн унш