Мэдрэл судлал гэж юу вэ?

Neuroscience гэдэг нь төв мэдрэлийн системийг судалдаг шинжлэх ухаан юм. ХХ зуунаас өмнө төв мэдрэлийн системийг судалдаг анагаах ухааны нэгэн салбар байсаар ирсэн бөгөөд XX зуунаас бие даасан шинжлэх ухаан болон өнөөг хүртэл маш хурдацтай хөгжиж байна. Мэдрэлийн систем, ялангуяа тархины үйл ажиллагааны нарийн механизмыг судалсаны үр дүнд бид олон олон асуултандаа хариу авч болохыг нотолсон. Олон тайлбарлагдаагүй үзэгдлүүдийг цэвэр тархины процесс гэдгийг баталсан байна. “Мэдрэл судлал гэж юу вэ?” -ийг үргэлжлүүлэн унш

Сурталчилгаа

Биеэ алдсан эр

Иэн Уотерманы бие 19-тэйд нь мэдээгүй болжээ. Маш ховор вирус түүний төв мэдрэлийн системд халдварласан байна. Хүзүүнээс нь доош хүрэлцэх мэдрэхүй үгүй болсон тул  хөлөө яаж хөдөлж байгааг мэдрэхгүй. Хэдий саажилт явагдаагүй ч биеэ мэдрэхээ больсон нь энэ юм. Проприо-мэдрэхүй нь бидний орчин тойрноо мэдрэх хамгийн гол мэдрэхүй ч бидний ихэнх маань үүнийг мэддэггүй. Одоогоор Үүнээс гадна Дэлхийд ийм төрлийн өвчтэй хүн ердөө 10 байдаг. Иэн Уотерман  тэдний нэг. Иэн уг өвчнөөр өвчилсөн хүмүүсээс цор ганцаараа хүний тусламжгүй зогсож, явж чаддаг. Гэвч гаднаасаа зүгээр харагдах ч Иэн дотроо төв мэдрэлийн системийн эндэгдэлтэй тэмцсээр байгаа юм. Энэ бол Иэний түүх. Түүний ховор өвчин болоод ер бусын илааршилтын тухай юм. “Биеэ алдсан эр” -ийг үргэлжлүүлэн унш

Би өмнө нь энд байсан билүү?: Дежа вүгийн учрыг эрдэмтэд тайлжээ

Хэдий өмнө нь та энэ газар ирж байгаагүй гэдэгтээ бүрэн итгэлтэй, эсвэл өмнө нь ийм явдал тохиолдох боломжгүйг мэдсээр байсан ч энэ бүхэн яг урьд өмнө болсон мэт сэтгэгдэл төрөөд болохгүй тэр мэдрэмжийг дежа вү хэмээн нэрлэдэг. “Би өмнө нь энд байсан билүү?: Дежа вүгийн учрыг эрдэмтэд тайлжээ” -ийг үргэлжлүүлэн унш

Нойрны хэм алдагдал

Нойрны хэмнэлийг тодорхойлох

Электроэнцефалографи (EEG)

žХуйханд электродуудыг залгаж тархины давтамжийн бичлэгийг хийнэ. žEEG-ийн бичлэгүүд нь тархины идэвхжил буюу сэтгэлзүйн байдлыг илтгэнэ. “Нойрны хэм алдагдал” -ийг үргэлжлүүлэн унш