Супер нян – Антибиотикт тэсвэртэй бактери гэж юу вэ?

Антиобиотикийн үүрэг

Антибиотик бол зөвхөн бактерийн халдварын эсрэг үйлчилдэг эм юм.AMR WEEK_9.mp4_snapshot_01.11_[2016.02.25_14.29.49]  Continue reading “Супер нян – Антибиотикт тэсвэртэй бактери гэж юу вэ?”

Advertisements

Биеэ алдсан эр

Иэн Уотерманы бие 19-тэйд нь мэдээгүй болжээ. Маш ховор вирус түүний төв мэдрэлийн системд халдварласан байна. Хүзүүнээс нь доош хүрэлцэх мэдрэхүй үгүй болсон тул  хөлөө яаж хөдөлж байгааг мэдрэхгүй. Хэдий саажилт явагдаагүй ч биеэ мэдрэхээ больсон нь энэ юм. Проприо-мэдрэхүй нь бидний орчин тойрноо мэдрэх хамгийн гол мэдрэхүй ч бидний ихэнх маань үүнийг мэддэггүй. Одоогоор Үүнээс гадна Дэлхийд ийм төрлийн өвчтэй хүн ердөө 10 байдаг. Иэн Уотерман  тэдний нэг. Иэн уг өвчнөөр өвчилсөн хүмүүсээс цор ганцаараа хүний тусламжгүй зогсож, явж чаддаг. Гэвч гаднаасаа зүгээр харагдах ч Иэн дотроо төв мэдрэлийн системийн эндэгдэлтэй тэмцсээр байгаа юм. Энэ бол Иэний түүх. Түүний ховор өвчин болоод ер бусын илааршилтын тухай юм. Continue reading “Биеэ алдсан эр”

Нярай үе (1 сараас 1 ой хүртэл)

6 долоо хоногтой хүүхдийн хувьд супермаркет руу очоод ирэх энгийн аялал хүртэл мэдрэхүйн хэт их ачаалал үүсгэнэ. Дэндүү чимээтэй, хурц өнгөтэй, хурц үнэртэй. Хамар дотор нэлээн дээхэнтэй тодорхой үнэрлэхүйн мэдрэлийн эсүүд бидний амьсгалах агаарыг задлан шинжилдэг. Эдгээр эсүүд нь агаараас химийн нэгдлүүдийг таньж, тархи руу цахилгаан дохио өгнө. Бидний тархи эдгээр дохиог үнэр болгон хүлээн авна. Үнэрлэхүйн мэдрэмж маань маш мэдрэг. Бид үнэрийг тун амархан таньдаг болж эхийгээ үнэрээр нь л шууд мэддэг болно. Continue reading “Нярай үе (1 сараас 1 ой хүртэл)”

Би өмнө нь энд байсан билүү?: Дежа вүгийн учрыг эрдэмтэд тайлжээ

Хэдий өмнө нь та энэ газар ирж байгаагүй гэдэгтээ бүрэн итгэлтэй, эсвэл өмнө нь ийм явдал тохиолдох боломжгүйг мэдсээр байсан ч энэ бүхэн яг урьд өмнө болсон мэт сэтгэгдэл төрөөд болохгүй тэр мэдрэмжийг дежа вү хэмээн нэрлэдэг. Continue reading “Би өмнө нь энд байсан билүү?: Дежа вүгийн учрыг эрдэмтэд тайлжээ”

Ц витамины ач тус

Larg2_4_2010Vitamin C

Бид азтай, ямар ч витамины нэмэлт тэжээлгүй байдлаас сүүлийн 100 жилийн дотор дэлгүүрийн лангуун дээр бэлнээр тавигдах хүртэл хөгжжээ. Гэвч ихэнх хүмүүс витамин ямар чухлыг ойлгодоггүй. Хэрвээ хоол хүнснээсээ витамин хангалттай хэмжээгээр авах юм бол өвчнөөс сэргийлэхэд, нэмэлт витамин хангалттай хэмжээгээр уух юм бол өвчинг эмнэхэд тус болно гэдэг нь батлагдаад байна. Continue reading “Ц витамины ач тус”

Зөв хооллолтын талаарх эмч нарын мэдлэг

image17

Өнөө үед эмчийн хяналтгүйгээр авч болдоггүй маш олон төрлийн хүчтэй эмнүүд бий болсон. Гэхдээ эмч, эмзүйчдээ бол найдаж болно. Хоёул хоёулаа л мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн улс. Тодорхой коллежийг л төгсөж байж эмзүйч болно. Continue reading “Зөв хооллолтын талаарх эмч нарын мэдлэг”

Хүнсэн дэх эрдсийн дутагдал

Гиппократ бол орчин үеийн анагаах ухааны суурийг тавьсан эмч. Тэрээр хүний бие нь төрөлхөөс өөрийгөө нөхөн сэргээж эмнэх чадвартай гэж итгэдэг байв.

Нэгт, хөнөөл учруулж болохгүй. Хоол чинь эм байж, эм чинь хоол байг. Гиппократын тангарагыг өнөө ч эмч нар өргөдөг. Continue reading “Хүнсэн дэх эрдсийн дутагдал”

Роботууд эмчилгээнд

Японы хүүхэлдэйн кинонуудад хүмүүсийг ирж аврах робот баатрууд олонтаа гардаг билээ. Өнөө цагийн технологи энэ бүгдийг биелүүлэх боломжийг олгож байгаа юм.  РИБА бол сувилагч робот юм. Энэ нь хөдөлгөөний чадавхигүй болсон өвчтөнүүдийг өргөх, зөөх гэх мэтийн ажлуудыг гүйцэтгэдэг. Continue reading “Роботууд эмчилгээнд”

Нойрны хэм алдагдал

Нойрны хэмнэлийг тодорхойлох

Электроэнцефалографи (EEG)

žХуйханд электродуудыг залгаж тархины давтамжийн бичлэгийг хийнэ. žEEG-ийн бичлэгүүд нь тархины идэвхжил буюу сэтгэлзүйн байдлыг илтгэнэ. Continue reading “Нойрны хэм алдагдал”

Хорвоотой золгох мөчид

Өндгөн эсэд үр тогтсоноос хойш хүүхэд бүрэлдэтлээ 40 долоо хоног зарцуулдаг аж. Ганц эс хүүхэд болон мэндлэх нь нарийн цогц бүтээмжийн гайхамшиг гэлтэй. Хорвоод мэндлэх гэдэг ямар байдгийг төсөөлөх нь боломжгүй хэрэг. Гэсэн хирнээ бид бүгд л энэ замыг туулсан байдаг. Гэнэтийн энэ үйл явдлын үед их л өвддөг болов уу. Continue reading “Хорвоотой золгох мөчид”