Интернет ба гадаад худалдаа

Хураангуй

21-р зуун бол техник технологийн эрин зуун.  Өнөөгийн техник технологийн өндөр хурдтай өсөлтийн ачаар олон боломжгүй зүйлсийг хийх боломжтой болж байна. Ялангуяа интернэтийн салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд, үүний нөлөө олон зүйл дээр илэрсээр байгаа билээ. Интернэт эдийн засаг хэмээх эдийн засгийн шинэ урсгал бий болон хөгжиж цаашлаад энэ нь үнэ, харилцаа холбооны зардал, тээврийн зардал гэх мэтийг бууруулах эерэг үр дагавартай юм. “Интернэт гэх мэт мэдээллийн технологийн дэвшил нь эдийн засгийн олон хэсэгт хүчтэй нөлөө үзүүлсээр байна” (Mankiw 2003).  Мөн энд дурьдагдаж байгаа гол асуудал бол гадаад худалдаа бөгөөд интернэтийн ачаар бид өнөөдөр хүссэн зүйлээ интернэтээр захиалан авч болдог болсон.  Нөгөө талаараа интернэт нь “non-tradable” буюу экспортолох боломжгүй гэж үзэж байсан бараа, ялангуяа үйлчилгээний экспортыг ихээр нэмэгдүүлж байгаа юм.

Энэ судалгааны гол зорилго нь интернэт хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь үнэхээр олон улсын худалдааг өргөжүүлж байгаа эсэх, үүн дотроо үйлчилгээний салбарын гадаад худалдаа нэмэгдэж байгаа эсэхийг шалгах болно. Дэлхийн нийт ,, орны тоон мэдээллийг 7 бүс болгон хувааж, 2000-2006 он хүртэлх тоо баримтыг ашиглан “panel” шинжилгээг STATA10 программ ашиглан хийсэн.

Оршил

1990 оноос хойш олон нийт хэрэглэж эхэлснээр хүчтэй хөгжиж байгаа салбар бол яах аргагүй интернэт мөн юм. 2009 оны тооцоогоор дэлхий даяр нийт 6,767,805,208 хүн байгаагаас 1,733,993,741 хүн нь байнгын интернэтийн хэрэглэгч буюу өдөр тутмын амьдрал нь интернэтээс салшгүй холбоотой болсон хүмүүс юм.[1] Interactive Advertising Bureau (IAB)-аас зохион байгуулсан судалгааны үр дүнд АНУ-ын эдийн засагт интернетийн оруулсан хувь нэмэрийг тооцоолж гаргасан байна. Интернетийн ачаар АНУ-д өнөөдөр 1.2 сая хүн шууд ажлын байртай болсон бөгөөд шууд бус ажлын байртайгаа нийлээд нийтдээ 3.05 сая хүн ажлын байртай болоод байна. Тэдний олж байгаа цалин нь 300 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа ба энэ нь АНУ-ын ДНБ-ний 2 орчим хувь юм. Интернет эдийн засагт оруулж байгаа эдгээр хувь нэмэрээс гадна бусад тоогоор илэрхийлэхэд бэрхшээлтэй ашиг тусыг нь мартаж болохгүй билээ. Үүнд интернет бүтээмжийг дээшлүүлж, шинэчлэлийг хурдасгаж , харилцаа холбоог сайжруулж (АНУ-д гэр бүл бологчдын 19% нь интернетээр танилцасан байна) , тэр байтугай байгаль орчин хамгаалахад (цаас, шатахуун зэрэг байгаль орчин бохирдуулагч бүтээгдэхүүний хэрэгцээ буурсан) эерэгээр нөлөөлж байна.

TNS хэмээх судалгааны томоохон корпорацийн хийсэн судалгаагаар нийт интернэт хэрэглэгчдийн 81% нь мэдээлэл хайх, 76% нь мэдээ унших, 74% нь онлайн банк ашиглах, 65% нь цаг агаарын мэдээ харах, 63% нь худалдан авахаар төлөвлөж буй бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хайх зорилгоор интернэт ашигладаг болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл интернэт дэлхийн нийт гадаад худалдааг урамшуулах эерэг ү нөлөөтэй юм. Өнөөдөр дэлхийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 60% нь үйлчилгээний салбараас бий болж байгаа боловч нийт гадаад худалдааны дөнгөж 20% нь л үйлчилгээний салбар байна[2]. Энэ нь гоо сайхан үсчин гэх мэт үйлчилгээг гадаадад экспортлоход хэцүү боловч өмнө нь боломжгүй гэж байсан, жишээлбэл номын санд бид өөрсдийн биеээр л сууж ном уншдаг байсан бол одоо интернэт номын сангийн ачаар хүссэн номоо заавал гадагш гаралгүйгээр унших боломжтой  болсон. Интернэтээр үзүүлдэг үйлчилгээнд мөн нягтлан бодох бүртгэл, мэдээлэл боловсруулах, хуулийн үйлчилгээ, судалгааны ажил, санхүүгийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх гэх мэт үйлчилгээнүүд орно.

Онолын үндэслэл

Зах зээлийн бүтэц нь интернэт дээр суурилсан эдийн засгийг интернэт эдийн засаг хэмээн нэрлэнэ. Энэ салбар хөгжөөд тун удаагүй байгаа бөгөөд уламжлалт эдийн засгаас харилцаа холбоо, зах зээлийн сегмэнтчлэл, тээврийн зардал, үнэ гэх мэт асуудлуудаар ялгаатай байдаг. Бид өнөөдөр интернэт эдийн засгаас зугтааж чадахгүй (Gosh 1998). Интернэт бидний зах зээлийн хэрэглэгчдийн хүрээг тэлэхэд туслах бөгөөд, интернэтээр дамжуулан бараа үйлчилгээг хэрэглэгчдэд бага зардлаар санал болгох боломжтой. Үүний хамгийн тод жишээ нь их сургууль гэж хэлж болно. Өмнө нь очоод суралцах боломжгүй байсан сургуульдаа онлайнаар суралцах боломжтой болсон.

Iain Vallance-ын 1993 оны бүтээлд тэрээр бизнес болон харилцаа холбооны хоорондох уялдаа холбооны ачаар интернэт эдийн засаг хөгжих боломжтойг олж харсан байдаг. Интэрнэт эдийн засгийн хувьд дамжуулалтын зардал бараг байхгүй гэж хэлж болно (Currie 2000). Мөн зай тийм ч чухал биш бөгөөд интернэтээр дамжуулах зүйлийн хэмжээ хэд ч байсан боломжтой болж байгаа.

Интернэт эдийн засгийн хөгжил нь зах зээлийн өрсөлдөөнийг дэмжиж, үнэ бууруулах эерэг үр нөлөөтэй. Энэ зах зээлд орох боломж нь чөлөөтэй, сайн марккетингийн ачаар хэрэглэгчдээ татах боломжой, мөн хил дамжин хэрэглэгчид байгаа учраас өрсөлдөөн идэвхжих юм. Өрсөлдөөний үр дүнд үнэ буурах нь ойлгомжтой билээ.

 Сэдвийн судлагдсан байдал

Монгол улсын хувьд интернэт эдийн засгийн талаар хийгдсэн судалгаа байхгүй бөгөөд интернэт маркетингийн талаарх жижиг хэмжээний судалгаа байгаа юм. Манай орны хувьд тоо мэдээллийн гачигдлаас шалтгаалан хийгдэх боломжгүй байгаа.

Интернэт болон олон улсын худалдааны үйлчилгээний салбарын хоорондох хамаарлыг хэмжсэн судалгаа АНУ-д 2002 онд хийгдсэн бөгөөд энэхүү  судалгаа нь 1996-1999 оны хоорондох 14 салбарын үйлчилгээний экспорт, импортыг судалсан байна. Ингэхдээ АНУ-тай худалдаа хийдэг 31 орны интернэт хэрэглээ, ДНБ-ний өсөлт, хүн амын тоо, санхүүгийн хөрөнгийн хэмжээ, АНУ-ын ДНБ, гадаад худалдаа зэрэг хувьсагчдаар АНУ-ын үйлчилгээний экспорт, импортын хамаарлыг судалсан ажээ. Энэхүү судалгааны үр дүнд гадаадын интернэт хэрэглэгчдийн тоо 10%-аар өсөхөд АНУ-ын тэдгээр улсаас авах бизнес, техникийн үйлчилгээний импортын хэмжээ 1,2%-аар өсч байгааг харуулж байгаа юм.

Interactive Advertising Bureau (IAB)-ын 2007 оны судалгааны үр дүнд АНУ-ын эдийн засагт оруулж буй интернетийн шууд эдийн засгийн үнэ цэнэ нь 175 тэрбум ам.доллартай тэнцэж, үүнээс 20 тэрбумыг нь зар сурталчилгааны үйлчилгээ, 85 тэрбумыг нь жижиглэн худалдаа, 70 тэрбумыг нь интэрнэт үйчилгээ тус бүр бүрдүүлж байна. Шууд бус үнэ цэнийг нь тооцвол нийтдээ 444 тэрбум ам.долларын үнэ цэнийг интернет бий болгож байгаа юм.

Судалгаа

Энэхүү судалгаанд 2000-2006 он хүртэлх нийт ,, орны тоон мэдээллийг 7 бүс нутагт хуваарилан “panel” шинжилгээг STATA10 программ ашиглан хийсэн юм. Үйчилгээний гадаад худалдаа хэмээх үзүүлэлтийг интернэт хэрэглэгчдийн тоо, экспорт, импортын хэмжээ, хүн ам, ДНБ, түүний өсөлт, худалдааны нийт үзүүлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаар хамааруулан үнэллээ.

Тоо баримт мэдээллийг “World Development Indicators.”  Дэлхийн банкнаас авсан болно.

Reg- region   -бүс нутгууд

1-7 индексээр бүсүүдийг дугаарласан.

  • Зүүн Ази, Номхон далай
  • Евро бүс
  • Европ болон Төв Ази
  • Латин Америк болон Карибийн Тэнгис
  • Ойрхи Дорнод ба Хойд Африк
  • Өмнөд Ази
  • “Sub Sahara Africa”

Iu- “internet users “   -интернэт хэрэглэгчдийн нийт тоо

Inuper- “internet per 1000 users”  – 1000 хүнд ноогдох интернэт хэрэглэгчдийн тоо

Fdi- “foreign direct investmen”  – гадаадын шууд хөрөнгө оруулалт

Tds-“ trade in services”  – үйлчилгээний салбарын гадаад худалдаа

Td- “trade”  – гадаад худалдаа

GDP- “Gross domestic product”  – ДНБ

GDPg- “Gross domestic product annual growth”  – ДНБ-ний жилийн өсөлт

Pop- “population”  – хүн амын тоо

Ex- “export”  – экспортын хэмжээ

Im- “import”  – импортын хэмжээ

Ашигласан материалын жагсаалт

Bureau, Interactive Advertising. “USA’s internet users.” 2007.

Caroline Freund and Diana Weinhold. “The Internet and International Trade in Services.” The American Economic Review (American Economic Association), 2002: 236-240.

Dolfsma, Wilfred. “Review: Internet: An Economist’s Utopia?” Review of International Political Economy, 1998: 712-720.

Habermann, Hermann. MANUAL on STATISTICS of INTERNATIONAL TRADE in SERVICES. Geneva: United Nations publication, 2002.

Internet econommics. http://www.wikipedia.org

Jeffrey R. Brown and Austan Goolsbee. “Does the Internet Make Markets More Competitive? Evidence from the Life Insurance Industry.” The Journal of Political Economy, 2002: 481-507.

Traxler, Johannes. “The Internet, Industrial Location, and Geographic Markets.” 1998 оны 8 28.

World Development Indicators. 2007.

World population and Internet users. http://www.interworldstats.com

[1]  “World Internet Users and Population Stats” –www.internetworldstats.com/stats.htm

1,733,993,741 хүн 2009 оны 9 сарын  30-ны байдлаар байнгын интернэт хэрэглэж байна.

Copyright © 2009, Miniwatts Marketing Group

[2] (Freund 2002)

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s