Абстракт урлагийн ач холбогдол

Жексон Поллокийн “Зун цаг: Дугаар 9А” гэсэн зургийн өмнө зогсох олонх хүн харь мэдрэмжийг авах болно. Гэвч энэ харь мэдрэмжийн гүнд хөдөлгөөн, эрч хүчийг тунхагласан хөөр инээд байгааг мэдрэмжтэй хүмүүс авах нь мэдээж. Энэ жишээ л гэхэд абстракт урлаг сэтгэл хөдлөлд шууд нөлөөлдөг болохын баталгаа юм.

Эдгээр уран бүтээлийг мэдрэхэд хүмүүний тархинд ямар үйл явц болдгийг тайлбарлаж болох аж.

Жишээ нь гэхэд Импрессионист зургууд нь тархины амигдала хэмээх хэсэгт хүчтэй нөлөөлдөг байна. Амигдала хүний хажуугийн харааны талбайд үзэгдэх бүүдгэр цагираг дундаас аюулт зүйлийг шуурхай олоход зохицон хувьсан хөгжсөн байдаг. Бас амигдала нь тархины сэтгэл хөдлөлийн төв гэж хэлж болохуйц тул импрессионист зургууд мөн яагаад сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлдгийг тайлбарлаж болох юм.

Камиль Писсарро – Шөнө Монмартрийн гудамжинд (1898)

Ихэнх хүмүүс абстракт урлагийн цаг хугацаа, хөдөлмөрийн гарз гэж үзэх авч Пьет Мондриан, Паул Кле, Хироши Сугимото зэрэг агуу абстракт уран бүтээлчдийн уран зургууд яагаад хүний сэтгэлийг хөдөлгөж, олон сая доллароор үнэлэгдэж байна вэ? Америкийн абстракт экспрессионист Жексон Поллокийн “Дугаар 5” (хавтаснаас харна уу) хэмээх зураг 140 сая долларт зарагдсан. Гэхдээ эдгээр зургуудыг үгээр тайлбарлах нь утгагүй хэрэг ба үнэхээр цагийн гарз болно.

Энжелина Хоули-Долан гэх америк эмэгтэй туршилт хийжээ. Тэрээр Ханс Хоффманы зургийг 4 настай Жак Пезановски гэх хүүгийн зурагтай зэрэгцүүлэн тавиад нэрийг сольж бичжээ. Ингээд хүмүүсийг өөрт илүүтэй таалагдаж байгааг нь сонгохыг хүсэхэд ихэнх хүмүүс Ханс Хоффманы зургийг сонгожээ.

Үүнээс үзэхэд сайн уран бүтээлчийн бүтээл агуулга, гоо зүйн гээд бүх л талаараа өөрийн гэсэн утга санааг агуулдаг гэдгийг гэрчилнэ.

Хүний тархи нь тодорхой нэг агуулга, бодлоготой хийсэн зүйлийг утга санаагүй, агуулгагүй зүйлээс шууд ялгах чадвартай юм. Тиймээс 4 настай хүүхдийн зураг, маш сайн боловсорсон уран бүтээлчийн зурагнаас бидний тархи ямар нэгэн бүтэц байгааг уншиж ялгаж чаджээ.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s