Нейроэстетик: Рамачандраны урлагийн 10 зарчим

Урлагийг танин мэдрэхүй болон бүтээхүйн үйл явцыг төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа талаас нь тайлбарладаг шинжлэх ухаан. Эмпирик гоо зүйн дэд салбар. Нейроэстетикийг судлах нь уран бүтээлийг мэдрэх болон бүтээх үйл явцыг илүү баттай баримт дээр суурилсан байдлаар, тогтсон хэвшлээс өөр байдлаар тайлбарладаг болох ач холбогдолтой.

“Ямар ч гоо зүйн ухаан нь тархины үйл явцыг судлалгүйгээр бүрэн гүйцэд болохгүй.” – Семир Зеки

“Нейроэстетик бол урлагийг ойлгох болон бүтээх үйл явцыг нейробиологийн үүднээс тайлбарлах чухал салбар.” – В.С.Рамачандран

Рамачандраны урлагийн 10 зарчим

  1. Оргил шилжилтийн зарчим

Урлаг бол төлөөллийн хэрэгсэл биш юм. Бодит мэт төлөөллийг фото зураг юу юунаас илүү чадна. Урлаг бол тодорхой нэгэн ертөнцийг харах өнцөг, тэрхүү өнцгийг хэтрүүлэн дөвийлгөх байдал юм.

Жишээ нь эмэгтэй хүний биеийг эрэгтэй хүнийхээс ялгах шинж чанаруудыг дөвийлгөж, зарим тохиолдолд хэт дөвийлгөж өгснөөр урлагийн бүтээл бидэнд таашаал төрүүлдэг.

Жишээ нь лабораторийн хархнуудад дөрвөлжин биш тэгш өнцөгт дүрсийг сонгох тохиолдолд хоол өгч урамшуулж байсан бол удалгүй хархнууд аль болох тэгш өнцөгт дүрс рүү тэмүүлэх хандлагатай болсон байдаг. Тиймдээ ч бүр эцэстээ урт нарийн тэгш өнцөгт рүү хушуурах болжээ.

Иймээс хархнуудын ийнхүү таашаал руу тэмүүлэх үйлдэл нь тэдний сонголтыг бодож олсон график дээрх өгөгдлийн оргилыг шилжихэд хүргэнэ.

Хэнсоны 1959 онд хийсэн оргил шилжилтийн схем

Үүний жишээ нь бодит амьдрал дээр байх боломжгүй хүний биеийн тодорхой шинжүүдийг дөвийлгөсөн хүй нэгдлийн үеийн венеранууд, ногоон дарь эх зэрэг болно.

Өндөр гэгээн Занабазар – Ногоон дарь эх (1650-иад он)

Мөн Франсуа Бушегийн (1703-1770) натюр зургууд нь дээрх нүцгэн бүсгүйчүүдийн арьс нь бодит биед байх боломжгүй нярайн гэмээр хэтэрхий ягаан тонтой байдаг. Ингэж дөвийлгөж өгснөөрөө хүний нүдэнд таатай харагдаж, сэтгэлд таашаал олгож, эрүүл эсэн мэнд сэтгэгдлийг хүн олно.

Франсуа Буше – Пан ба сиринкс (1759)

Мөнгөлөг цахлайн ангаахай эхийнхээ улаан цэгтэй хушууг тоншиж хоолоо олж иддэг. Харин зүгээр макет ойртуулахад тэд мөн тоншдог. Гэтэл ээжийнх нь хушуутай огт төсгүй гэхдээ 3 цагаан зураастай час улаан савааг ойртуулахад мөнгөлөг цахлайн ангаахайнууд галзуу мэт улам илүү тоншиж байжээ.

Энэ улаан саваа бол ангаахайнуудын хувьд супернормаль өдөөгч юм. Өөрөөр бол энэ саваа бол мөнгөлөг цахлайн хувьд Пикассо юм.

Тиймээс Пикассотой адил үнэмлэхүй дөвийлгөлтийг агуулсан уран зургууд, урлагийн бүтээлүүд хүмүүст хамгаас их таашаал олгодог.

Пабло Пикассо – Тэнгисийн эрэг дээрх хос (1928)

Тухайн шинж чанарыг мэдрэх мастер нейрон нь байгаль дээр байх боломжгүй хэт дөвийлгөсөн өдөөгч буюу супернормаль өдөөгчийг мэдрэх үед мастер нейрон хүчтэй идэвхжиж урлагийн таашаалыг мэдэрнэ.

Сайн уран бүтээлчид бол бидний анхаарлыг хөтлөх тал дээр мастерууд байдаг. Ингэхийн тулд бүлэглэх, болон эсрэгцлийн арга ихээхэн чухал.

  1. Бүлэглэх

Хүмүүс асар замбраагүй мэдээлэлтэй орчингоос тодорхой зүйлийг олж харсан тохиолдолд тэрийгээ эргэж харахаа болих тохиолдол ховор. Энэ чадвар нь мөн шаардлагатай тохиолдолд амьд үлдэхэд ихээхэн ач холбогдолтой байсан нь гарцаагүй юм. Тиймээс бүлэглэж обьектийг олж илрүүлэх тутамд тархинд урамшууллын гормони допамин ялгардаг.

Харин бид ийнхүү бүлэглэж шинэ обьектийг олж харахдаа гоо зүйн хувьд таашаал (допаминт таашаал) эдэлдэг нь энэхүү амьд үлдэхийг баттагасан зохицолдлогоотой холбоотой.

Жишээ нь бид Пауль Клеегийн “Эртний дуун” зурагнаас шар хэсгүүдийг нэгэн бүлэг болгож харахгүй байхын аргагүй байдаг бөгөөд энэ нь гоо зүйн өндөр таашаалыг олгодог.

  1. Эсрэгцэл

Пауль Клеегийн зурагнаас бас нэг илрэх зарчим нь эсрэгцэл юм. Энэ тохиолдолд хар дээрх шар тон эсрэгцэж байна. Байгаль дээр хүрээлэн буй орчноосоо эсрэгцэн товойх зүйл нь амьтанд сонирхолтой санагдах болно.

Бэнкси

Сонирхолтой, анхаарал татам байх гэдэг нь нэг ёсондоо таашаал төрүүлэх нь элбэг байдаг. 

  1. Тусгаарлалт

Шилдэг уран бүтээлчдийн нийтлэг максим буюу мөрддөг зарчим “бага тусмаа их” (less is more) нь энэхүү тусгаарлалтын зарчмыг тодорхойлж байна.

Эльсворф Келли

Нэг форм (хэлбэр) буюу модалити (баймж чанар)-г тусгаарлан тэрийгээ улам хурцатган, хөгжүүлж, дөвийлгөж сонирхолтой болгох нь илүү гоо зүйн таашаалыг хүнд олгодог. Өөрөөр хэлбэл хүний анхаарал олон зүйлд сатааралгүй зөвхөн тухайн хэлбэрт төвлөрөх юм.

  1. Хийсвэрлэлт шийдэл

Дутуу эсвэл замбараагүй мэдээлэл дундаас оюун ухаанаа ажиллуулж, ажиглалтаа хурцалснаар обьектийг гүйцээж мэдэж авах нь мөн л урамшуулалтай үйл тул гоо зүйн таашаал олгодог. Тиймдээ ч бид шууд нүцгэн бүсгүйг харснаас нимгэн даавууны цаадах нүцгэн биеийг илүү таашаадаг.

Том Весселман

Урлагт мөн агуулга нь илт тодорхой байхаас илүүтэй нууцлаг, бэлгэдлийн чанартай байх нь илүү гоо зүйн таашаалыг олгодог явдлыг энэ зарчмаар тайлбарлаж болно. 

  1. Тэгш хэм

Биеийн болон нүүрний тэгш хэм өв тэгш байх тусам хүнд илүү тааламжтай харагддаг нь баталгаатай зүйл. Ихэвчлэн байгаль дээр амьд организмууд тэгш хэмтэй байдаг. Хүмүүс ч ахуйн хэрэглээний зүйлсээ ихэвчлэн тэгш хэмтэй хийх хандлагатай байдаг.

Мауриц Эшер

Байгаль дээрх араатан, эсвэл идэш болох ан амьтан нь тэгш хэмтэй байх бөгөөд үүнийг олж авах нь тархинд урамшуулалтай байдаг. Тиймээс тэгш хэм нь урлагт илрэхдээ таашаалыг олгох нь элбэг. 

  1. Яв цав тааралд дургүйцэх

Яв цав тааралд дургүйцэх буюу ерөнхий үзэмжийг илүүд үзэх. Байгаль дээр юмс обьектууд яв цав таарах нь маш ховор байдаг. Тиймээс бид давхцсан, илүү ерөнхий үзэмжийг илүү сэжиггүйгээр хүлээн зөвшөөрдөг.

Бид яв цав таарсан юмсыг жаахан дургүй хүлээж авдаг. Тиймээс давхцсан байгаа нь илүү тааламжтай мэдрэмжийг өгдөг.

  1. Давтамж, ритм

Давтагдах хэлбэр ритмийг үүсгэснээр хүнд таашаал олгоно.

Агнес Мартин
  1. Тэнцвэр

Дүрслэлийн талбай дахь орон зайн тэнцвэр.

Василий Кандинский
  1. Зүйрлэл

Зүйрлэл нь агуулгыг нуршуу бус аргаар хүнд хүргэхүй юм. Ихэнх тохиолдолд бэлгэдэл зүйрлэлийн учрыг олж мэдээгүй байхдаа ч хүмүүс урлагийн бүтээлээс сэтгэлзүйн хүчтэй хөдлөл мэдэрдэг нь зүйрлэлийн ач холбогдлыг илтгэнэ.

Поль Дельво

Хүмүүс ямар нэг зүйлийг нэгэнтэй нь холбох буюу зүйрлэлээр сэтгэх нь олонтоо. Энэ нь мөн ерөнхийдөө зүйрлэлийн зарчимтай бидний хэл яриатай холбоотой. Зүйрлэлээр бид хоорондоо ихээхэн үр дүнтэй харилцаа холбоо үүсгэдэг тул бидэнд урамшуулалтай байдаг. Тиймээс ч бид зүйрлэлийг олж харах, хэрэглэхдээ таашаал эдэлдэг. Шүлгэн дээр гэхэд л ихээхэн зүйрлэлтэй байх тусмаа илүү таашаалтай байдаг нь үүний баталгаа юм.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s