Өглөөх дэлбээ – Курт Швиттерс (1887-1948)

Өө чи, миний 27 мэдрэхүйн хамаг хайр, би чамдаа хайртай. Чамд дуртай.

Дуртай чамд, би чамд.

Чи минийх, бид үү?

Тэр (ер нь тэгээд) хэнд хамаатай юм бэ!

Чи минь, цаглашгүй хүүхэн, чи хаа, хаа чи байна?

Хүмүүс чамайг байсан гэнэ

Тэгж л байг, ам нь юу ярихыг үл мэдэгсэд

Чи хөлдөө малгайгаа өмсөөд гаран дээрээ тэнүүчилнэ.

Гаран дээрээ чи тэнүүчилнэ.

Сайн уу, чиний улаан даашинз, цагаан хэрчдэс болгон үйрүүлэмз

Улаан би өмнөх цэцэгт дуртай, улаан би чамдаа хайртай

Чиний чи чи чинийх, би чинийх, чи минийх, бид үү?

Тэр (ингэхэд нээрээ) хүйтэн гялаанд таарах эд шүү

Өглөөний дэлбээ, улаан өглөөн дэлбээг хүмүүс юу гэх юм бэ?

Шагналын асуулт: 1. Өглөөх дэлбээ бол улаан

  1. Өглөөн дэлбээ дугуйтай
  2. Дугуй нь тэгвэл ямар өнгөтэй вэ?

Цэнхэр гэгч чиний шар үсний тэрхүү өнгө

Улаан бол чиний ногоон дугуйны эргүүлэг

Хэдий өдөр тутмын хувцасаар энгүүн бүсгүй ч,

Хэдий жижиг ногоон амьтан ч,

Би чамдаа хайртай.

Чиний чи чи чинийх, би чинийх, чи минийх, бид үү?

Тэр (ер нь нээрээ) гялалзаа тавганых л байж таараа

Өглөөн дэлбээ, өглөө

Ө-Г-Л-Ө-Ө

Ө-өнгөц, Г-гавъяа, Ө-өнгөц

Би нэрээр чинь чавдаграна

Нэр чинь зөөлөн өөх адилаар уналзана

Мэдэх үү чи, Өглөө?

Бүр аль хэдий нь мэдчихэв үү?

Хэн ч чамайг араас чинь уншиж дөнгөнө

Харин чи, бүгдээс сүржин жавхлантай нь,

Чи урдах шигээ л адил араасаа ирсэн,

Ө-Г-Л-Ө-Ө

Өнгөц гавъяа

Өөх миний нурууг цохихоор годгодоно

Өглөөний дэлбээ,

Чи дусламтгай амьтан,

Би

Хайртай

Чамд!
Би чамд хайртай!!!!

1919 он

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s