Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, бохирдлын талаарх онол

Байгаль орчинтой холбоотой эдийн засгийн загваруудад ерөнхий тэнцвэрийн загваруудыг ихээр ашиглаж байгаа. Ихэвчлэн эрчим хүч, CO2 болон эдийн засгийн өсөлтийн хоорондын хамаарлыг харуулсан байдаг.  Гэвч эдгээр загваруудын хамгийн том дутагдалтай тал нь урт хугацааны нөлөөг харуулахаас илүүтэйгээр богино болоод дунд хугацааг илүү сайн илэрхийлж чадаж байна. Цөөхөн хэдэн загваруудын хувьд урт хугацааны нөлөөг харуулах оролдлого хийгдсэн.

  • Эдийн засгийн өсөлт-эрчим хүчний загварууд

Эрчим хүчний салбарыг эдийн засагтай холбосон хэд хэдэн өсөлтийн загварууд байдаг. AEEI (Autonomous Energy Efficiency Improvement) нь энерги бий болгогч технологийн хоорондын сонголтыг авч үздэг бөгөөд технологи нь экзоген хувьсагч гэж үздэг. Хугацааны тоон өгөгдөлд бага зэргийн л өөрчлөлт гарахад үр дүнг маш ихээр өөрчилдөг байна. Мөн “R&D” буюу судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалтын эхний хэмжээний асуудлыг анхаарч үздэггүй ба эндоген технологийн өөрчлөлттэй үед шинэ технологид оруулах хөрөнгө оруулалтын бодлогыг тодорхойлж чадахгүй байгаа юм.

Эдгээр загваруудын ихэнхи нь “backstop technology” буюу сэргээгдэх эрчим хүчнээс энерги бий болгох технологи байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл одоогийн хэрэглэж буй эрчим хүчний үнэ хэт өссөн тохиолдолд (эрэлт ихсэх, татварын нөлөө, нөөц дуусах гэх мэт шалтгаануудаас шалтгаалаад) өөр эрчим хүчний технологийг ашиглах нь тодорхой юм. Эдгээр нь макро эдийн засгийн загваруудыг бодвол илүү энгийн бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүд тус бүр дээр зориулсан загварууд ч бий. Ихэнхи тохиолдод эдийн засгийн үзүүлэлтүүдийг экзоген гэж үзсэн байдаг.

Олон Улсын Энергийн Агентлагийн хөгжүүлж буй загварын хувьд макро эдийн засгийн үзүүлэлтүүд экзоген гэж үзэн (Vouyoukas, 1992), эрчим хүчний эрэлтийг таамаглан ДНБ-ний өсөлтийг шинжилдэг. Богино эсвэл дунд хугацаанд тохиромжтой ба Хиксийн технологийг ашигладаг байна.

Хамгийн их хэрэглэгддэг загвар нь MARKAL (Goldstein, 1991) ба ихэнхи тохиолдолд нэг улсын судалгааг хийхэд тохиромжтой юм. Эрчим хүчний технологиуд, зардал, бохирдолын тоон дээр үндэслэн хийгддэг, технологийн дэвшил байхгүй боловч байгаа технологи хоорондын сонголтыг ашиглаж болдог.

Хүснэгт 1: Эрчим хүчтэй холбоотой эдийн засгийн өсөлтийн загварууд

Загвар Хэлбэр Технологийн өөрчлөлтийн хэлбэр
Dice (Nordhaus, 1994) Макро эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн загвар AEEI
E3ME (Barker and Kohler, 1998) Макро эконометрикийн загвар Хагас эндоген
EGEM (Mabey et al., 1997) Макро эконометрикийн загвар Эндоген
GEM-E3 Макро эдийн засгийн ерөнхий тэнцвэрийн загвар AEEI
MARKAL (Goldstein, 1991) Энергийн инженерчлэлийн оптимизаци Үйлдвэрлэлийн зардал буурдаг гэж үздэг
IEA (Vouyoukas, 1992) Эрчим хүчний секторын эконометрик Хиксийн технологийн өөрчлөлттэй
MESSAGE (Grubler and Messner, 1998) Энергийн инженерчлэлийн оптимизаци Хийснээр туршлагажих
POLES (Bourgeois et al., 1999) Энергийн инженерчлэлийн оптимизаци Технологийг тодорхойлоогүй

Эх сурвалж: Technology policy and environment, OECD

E3 (Energy-environment-economy) нь макро эдийн засгийн нэгэн загвар ба энергийн хэрэглээ, бохирдол нь эдийн засгийн үйл ажиллагаануудтай хэрхэн уялдаж байгааг харуулна. Эрчим хүчний үнэ өсөх, гарц болон технологийн өөрчлөлтийн урт хугацаан дах нөлөөллийг харуулж чадах загвар юм. Мөн байгаль орчны татвар, бохирдлын зөвшөөрөгдөх хэмжээ зэрэг хэд хэдэн бодлогын хувьсагчийг оруулж болдог. Нүүрсхүчлийн хийн бохирдлыг бууруулахын тулд өөр өөр эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэрэглээ, эдийн засгийн бодлогын хоорондын харилцан хамаарлыг олдог ба макро эдийн засгийн төслүүдэд ихэвчлэн ашиглагддаг. 

  • Байгаль орчны Кузнецийн муруй

Байгаль орчны Кузнецийн муруйн гол санаа нь эдийн засгийн өсөлт болоод бохирдлын хоорондын хамаарлыг харуулдаг. Онолын хувьд урвуулсан “U” хэлбэртэй гэдэг буюу эдийн засаг өсөх нь эхэн үедээ байгаль орчны бохирдлыг ихэсгэх боловч,  ирээдүйд бохирдол эргээд буурдаг гэдэг.

  • Эдийн засгийн өсөлт-эрчим хүч-нүүрсхүчлийн хийн харилцан хамаарал

Энэхүү зураг эрчим хүчний хэрэглээ, нүүрсхүчлийн хийн бохирдол, эдийн засгийн өсөлтийн харилцан хамаарлыг харуулна.  Судлагдсан байдал болоод онолын загваруудыг авч үзэхэд ийм хамаарал ажиглагдаж байгаа юм.

Нийт эрчим хүч болон цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь нүүрсхүчлийн хийн шалтгаан болж байна хэмээн ихэнхи судалгааны ажлууд үзжээ.

Нүүрсхүчлийн хийн бохирдолд эдийн засгийн өсөлт найдвартайгаар нөлөөлдөг гэж Байгаль орчны Кузнецийн муруйн таамаглал баталж байгаа юм. Харин судалгааны ажлуудаас харахад төдийлөн нөлөөтэй гараагүй байна.

Харин эрчим хүчний хэрэглээ болон эдийн засгийн өсөлт “feedback” холбоотой гэж таамаглаж байна.

energy gdp
Зураг: Эрчим хүч, нүүрсхүчлийн хийн бохирдол болоод эдийн засгийн өсөлтийн харилцан хамаарал (онолын хувьд)

One thought on “Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, бохирдлын талаарх онол

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s