Харуки Мураками – “Харуй буусан хойно”

“After Dark” хэмээх Харуки Муракамийн номыг ойролцоогоор 5 сарын өмнө уншиж байсан санана. Гэнэт номоо санагалзаад цөөн үг донгосмуу.

Номоос төрөх мэдрэмж нэг л тайван, гэсэн атлаа уншигчийг барих “харанхуй” түгшүүртэй. Тэр түгшүүр хэд хэдэн зүйлээс үүдэлтэй:

Сүүлийн 2 сарын турш өдөр шөнөгүй унтах бүсгүй Эри Асаи

Түүний өрөөнд аяндаа асаж амь орох телевиз

Садист программист – энэхүү программистыг садист гэсний учрыг өөрсдөө уншиж байж ойлгох биз ээ.

Үргэлжлүүлвэл:

“Харуй буусан хойно” нэр нь жазз тромбон тоглооч Кёртис Фуллерийн “Five Spot After Dark” хэмээх бүтээлээс үүдэлтэй. Уг бүтээл нь романы нэг дүр болох жазз хөгжимчин залуу Такахашийн дуртай ая ажгуу. Хардбоп жазз – Их л цоглог ая. Уг нь.

19 настай Мари бүсгүй Каору хэмээх эмэгтэйтэй танилцана. Каору нь “LOVE hotel”-д ажиллах бөгөөд тэнд болохгүй юм гэж үгүй. Хар бараан бүхэн тэнд.

Зохиолын бараг л гол баатар гэж хэлж болох Мари (Эри Асаийн дүү) Франц кинонд их дуртай.

Харанхуйн Токио. Реклам, гэрэл маналзсан Токио.

Садист программист гээд байгаа нөхөр шөнө дөлөөр ажлаа хийх дуртай бөгөөд ажил дундуураа биеийн чилээг гаргах гэж Скарлаттийн аян дээр дасгалшуу юм хийх мөн дуртай.

Хятад янхан.

Эри Асаи ассан телевиз рүү ойртохул телевизэд сорогдон нэгэн өрөөнд очих бөгөөд тэрхүү өрөөндөө хоригдоод хэзээ ч гарахгүй байгаа мэт мэдрэмж {Телевиз тэс өөр ертөнцтэй холбогч байж болох юм [тэр нь үхэл (эсхүл биеэсээ салсан сүнсний орон зай дамжих хаалга) ч байхыг үгүйсгэхгүй]}.

Ямар ч утгагүй юм шиг санагдаа юу? Зохиолыг уншихад бараг л ийм мэдрэмж төрнө. Энэ зохиолд логик нэг л үүрэг гүйцэтгэж өгөхгүй. Магадгүй харанхуй буусан хойно логик үйлчилдэггүй биз. Бүх параллел үйл явдлуудын зарим нь зүүдний ертөнц үгүй эсэх нь үл мэдэгдэнэ. Ямартай ч Мураками номондоо тун өвөрмөц бодролын ч гэмээр атмосфер бүрдүүлж дөнгөжээ.

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google photo

Та Google гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s