J’ai perdu mon Eurydice

Энэ бол Германы хөгжмийн классицизмын нэрт төлөөлөгч Кристоф Виллибальд Глюкийн Орфей ба Эуридис (Orfeo ed Euridice) дуурийн хамгийн алдартай арияны нэр билээ. Уг дуурь Орфей, Эуридис хоёрын домгоос сэдэвлэсэн нь тодорхой биз ээ. Дуурийг үзээд дуугүй суусангүй.

Домгийг мэдээгүй бол яримз: Дуурь эхэлнэ:

Нэгдүгээр үзэгдэл: Орфей аль хэдий нь насан эцэслэсэн Эуридисийнхээ араас гашуудан байтал Амур гарч ирэн Үхэгсдийн ертөнц хүрч эхнэрээ эргүүлэн авчирч болно гэж хэлнэ. Орфей ч баярлалгүй яахав. Гэхдээ нэг болзолтойгоор: Орфей Эуридисээ авчрахдаа Эуридисийг харж таалахгүй байх ёстой аж. Орфей ч зориг шулуудан тулд үхэгсдийн ертөнцийг зорино.

Хоёрдугаар үзэгдэл: Гэвч доод ертөнцөд тулан иртэл түүнийг олон зуун өш хонзонгийн охин тэнгэрүүд хашин үл оруулна. Гэвч Орфейн уянгалаг хоолой, лир хөгжим нь бүр тэдний ч сэтгэлийг уяраах ажээ. Удалгүй Элизийд Орфей хүрэх бөгөөд тэнд “Наманчлагдсан сүнснүүд бүжихүй” хэмээх балетийн хэсэг өрнөнө. Мөн л алдартай хэсэг. Глюкийн уг дуурь ационе театрале хэмээх жанрт хамаарах тул дуурь, балет хосолсон байх учиртай. Орфей эдгээр сүнснээс Эуридисийг нь авч ирэхийг гуйна. Түүний хүслээр болно.
Гуравдугаар үзэгдэл: Орфей Эуридистэйгээ учирсан авч Амурын нөхцлийг санан Эуридисийг дагуулж явахдаа түүн рүү харж үл чадна. Мөн юу ч үл тайлбарлана. Аидаас зугтахдаа, мөн Орфейтойгоо дахин учирсандаа баяртай явсан Эуридис тун ч удалгүй Орфейн энэ байдлыг өөрт нь хайргүй болж хэмээн ойлгон гутарч сэтгэлээр унана. Гэвч үүнийг тэсэж чадаагүй Орфей хайрт руугаа эргэн харж энхрийлэн таалсанд Амурын нөхцөл зөрчигдсөн тул Эуридис тэр дороо үхэн одно. Яг энэний дараахан л Орфей энэхүү J’ai perdu mon Eurydice (Би Эуридисээ алдчихлаа) хэмээх алдарт арияг дуулдаг ажгуу (Мария Калласын дуулснаар олж сонсвол амьдын жаргалыг мэдэрнэ).

Энэ бүхнийг харсан Амурын сэтгэл хөдлөн, хэн хэн нь бие биендээ үнэнч хайртайг нь ойлгоод Эуридисийг нь амилуулж үхэгсдийн ертөнцөөс авчирч Орфей, Эуридис хоёр аз жаргалаа эгүүлэн олно.

Гэхдээ дуурь дуусаагүй. Үүний дараа бүжгийн хэсэг бий. Орчин үед бүжиг дэглээчид янз бүрээр л энэ хэсгийг өөр өөрсдийнхөөрөө тавьдаг болсон бололтой.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s