М.Ю.Лермонтов – “Багт наадам” жүжиг

Энэ жүжгийг олон алдартай тайзны найруулагчид өөрсдийн өвөрмөц өнгө аясаар тавьж байсан юм. Гэхдээ хамгийн анх 1917 онд буюу жүжиг бичигдсэнээс 82 жилийн дараа Всеволод Мейерхольд Оросын тайзнаа тавьжээ. “Багт наадам” жүжгийг хориог тавьснаас хойш Мейерхольд Александрийнскийн театрт энэ жүжгийг тавих гэж 5 жил бэлтгэл хийсэн гэдэг.

Лермонтовын 1835 онд 21 насандаа бичиж дуусгасан “Багт наадам” жүжгийн үйл явдал декябристууд Санкт Петербургт засгийн эрх унагах гэсэн оролдлогын дараахан болно. Жүжиг нь сүйт бүсгүйгээ завхайрсан хэмээн хардаж улмаар амий нь хөнөөх язгууртны тухай өгүүлнэ. Энэ жүжгийг романтицизмын том төлөөлөл болсон жүжиг гэж үздэг.

“Багт наадам” жүжиг нь гурван жил дараалан Санкт Петербургийн театруудад тоглогдох зөвшөөрөл авч чадаагүй байна. Тэр үед зохиол, жүжгийн хяналт нилээн хатуу байсан юм. Учир нь цөөн хэдэн театрт тоглогдсон жүжгүүд нь шууд дээдсийн хүрээнд нөлөөлөх чадвартай байсан ажээ. Гэтэл энэ жүжиг нь дээдсийн хүрээнийхний хуурмаг хөндий байдал, далд завхай байдал, мөрийтэй тоглоом, хов живийг ил гаргаснаараа онцлогтой байсан юм.

Энэ жүжиг бол “Отелло” шиг гайхалтай яруу найрагчийн туурвисан аугаа жүжиг юм. Лермонтов жүжгээс гадна “Манай үеийн баатар” роман нь Оросын анхны реалист сэтгэлзүйн роман гэж үнэлэгддэг бөгөөд Лев Толстой, Фёдор Достоевскийн бүтээлүүдийн эхлэлийг тавьсан гэж шүүмжлэгчид үздэг. Энэ жүжигт Лермонтовын зохиолууд дээр түгээмэл тохиолдох зүйлүүдийг ажиглаж болно. Жүжгийн гол дүр Арбенин нь зарим талаараа Лермонтовын өөрийнх нь төлөөлөл гэх нь ч бий. Арбенин эхнэрээ хөнөөснийхөө дараа эхнэрээ буруугүй гэдгий нь мэдэж гашуудан, эцэст нь солиордог. Жүжигт бурангуй байдлыг илтгэсэн Казарин, Шприх мэтийн олон содон дүрүүд бий.

1841 онд 26 насандаа дуэллд орж нас барсан Михайл Лермонтовын бүтээлүүдийг романтицизм хамруулах нь их бэрхтэй хэрэг байжээ. Лермонтов хэдий Александр Пушкин, Лорд Байрон нарын нөлөөнд автаж бүтээлээ туурвиж байсан ч түүнийг романтик гэж бүрэн нийтээр хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Лермонтовыг зарим шүүмжлэгчид цэвэр романтицист гэдэг байсан бол зарим нь романтицизмын дараачийн үе реализмтай холбож тайлбарладаг. Энэ маргаан нь ч цаанаа өөрийн гэсэн шалтагтай. Учир нь Лермонтов 1830-аад онд ид бүтээлээ туурвиж байсан бөгөөд энэ үед нь Орост ч тэр, баруунд ч тэр Романтицизмын бамбар бөхөж байсан үе юм. Зөвхөн Уиллиам Уордсвоүрф, Виктор Хюго нар л романтицизмыг амьдруулж явсан билээ.

Лермонтовын нэг үеийн Оросын алдартай шүүмжлэгч Виссарион Белинский Лермонтовын “Багт наадам” жүжиг, “Манай үеийн баатар” романыг бусдаас түрүүлэн шинэлэг, гайхалтай уран бүтээлүүд гэдгий нь хэлж байсан юм.

Оросын яруу найрагч Александр Блок, Оросын Нобелийн шагналт зохиолч Борис Пастернак нар Лермонтовын арга барилыг “маш бүтээлч, хувь хүн тал руугаа хандсан” гэж үнэлдэг байжээ. Лермонтовын намтар, уран бүтээлийн талаар 1982 онд ном туурвисан судлаач Жон Гаррард Лермонтовыг хоромхон зуур бүхнийг гэрэлтүүлэх сүүлт одтой зүйрлэсэн байдаг.

“Багт наадам” жүжиг нь хөгжмийн зохиолч Арам Хачатурянд алдарт “Багт наадам сюйт”-ээ бичихэд нь нөлөөлсөн юм. Одоо энэ сонгодог жүжиг нь дэлхий дахинаа олон оронд тоглогдож байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s