Харах үйл хийгээд хэл яриа

Бид хэлд орохоосоо өмнө бүхий л юмсыг харж, үзэж таньдаг. Гэвч бид юм л бол бүгдийг үгээр тайлбарлах гэж оролддог. Үнэндээ бидний мэдлэг, тайлбарламж гэдэг харж буй зүйлсийг маань хэзээ ч бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүй.

Энэхүү харах үйл болоод үгсээр бүгдийг төлөөлүүлэх гэсэн оролдлогын хооронд үүрд мөнх орших зай завсрыг сюрреалист зураач Рене Магритт Зүүдний түлхүүр зурагтаа өгүүлсэн байдаг.

Бид юмыг яаж харах нь бидний мэдлэг, итгэл үнэмшлээс шууд хамааралтай. Дундад зууны үед хүмүүс там оршин байдагт итгэж байсан тул галыг хараад төрөх бодол нь өнөө үеэс тэс өөр байсан байж таараа. Хэн нэгэнд хайртай болохуйд тухайн хүнээ харуут төрөх мэдрэмж нь ямар ч үг илэрхийлэмжээр үл бүтээгдэх бүрэн бүтэн байдлын сэжүүрийг төрүүлнэ. Энэхүү бүрэн бүтэн байдлыг зөвхөн секс л түр зуур мэдрүүлдэг.

Бид юмыг яаж харах нь бидний мэдлэг, итгэл үнэмшлээс шууд хамааралтай. Дундад зууны үед хүмүүс там оршин байдагт итгэж байсан тул галыг хараад төрөх бодол нь өнөө үеэс тэс өөр байсан байж таараа. Хэн нэгэнд хайртай болохуйд тухайн хүнээ харуут төрөх мэдрэмж нь ямар ч үг илэрхийлэмжээр үл бүтээгдэх бүрэн бүтэн байдлын сэжүүрийг төрүүлнэ. Энэхүү бүрэн бүтэн байдлыг зөвхөн секс л түр зуур мэдрүүлдэг.

Юмыг харна гэдэг бол цэвэр сонголтын асуудал. Ихэнх тохиолдолд хүмүүс юу харахыг хүснэ түүнийгээ л хардаг. Бид мөн хэзээ ч нэг зүйл дээр тогтож харж чаддаггүй. Бид нүдээрээ цаг үргэлж юмс хоорондын болоод юмс бидний хоорондын харьцааг өөрийн мэдэлгүй бүрэлдүүлсээр байдаг. Хүмүүс юмыг харах даруй өөрсдөө ч харагдана гэдгээ ухамсарладаг. Биднийг харж буй нэгний нүд бидний өөрсдийн нүдтэй нийлэн харагдахуйц ертөнцийг буюу бодит ертөнцийг бий болгох сэтгэгдэл төрүүлнэ. Харж харагдах үйл нь харилцан ярианаас илүү чухаг.

Харилцан яриа нь энэхүү үйлийг үгчлэх оролдлого бөгөөд төлөөллийн болоод шууд утгаар биднийг харагч хэн нэгэн ямар нэгэн зүйлийг яаж харж байна гэдгийг мэдэх, мэдээлэл солилцох үйл юм. Тиймээс зураг гэдэг нь Х хэрхэн Ү-ийг харж байсны баримт юм. Фото зураг дээр хүртэл зургийг авсан хүн нь хязгааргүй олон боломжит үзэгдэх байдлаас нэгийг сонгосон байгаа нь зурагчны ертөнцийг харах үзлийн нэгээхэн хэсэг гэлтэй. Ямар нэгэн уран зургийг урлагийн бүтээл хэмээн өргөмжлөх нь дараах урлагийн үнэлэмжүүдээс хамааралтай:

  • Гоо сайхан
  • Үнэн
  • Суу билэг
  • Соёл иргэншил
  • Форм хэлбэр
  • Байр суурь
  • Урлагийн мэдрэмж
 Эдгээр үнэлэмжүүдийг бодит ертөнцтэй холбон тайлбарлах боломжгүй. Бид байгалийг харах үед өөрсдийгөө тэнд оршин буйгаар мэдрэх нь элбэг. Хэрвээ бид өнгөрсөн үеийн урлагийн бүтээлийг харах аваас бид өөрсдийгөө түүхэн үйл явдлууд дунд аваачих болно. Түүх гэдэг нь өнгөрсөн болоод одоог холбогч гүүр мөн. Гэвч өнгөрсөн гэдэг нь сэтгэж амьдрах тэрхүү цаг хугацаа биш, харин бид ямар нэгэн юмыг үйлдэхэд, шийдвэр гаргахад тус болох асар их үйл явдал, дүгнэлтээр дүүрэн худаг юм.

Жон Бергер

Advertisements

One thought on “Харах үйл хийгээд хэл яриа

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s