Клод Манье – Блез (1959) – Хоёрдугаар үзэгдэл

Хөшиг нээхэд Мари зотонд будаг нялж зогсоно. Пянз тоглуулагч дуугарна. Хөгжилтэй хөгжим эгшиглэнэ. Марид зураг зурах зугаатай байна. Хийсэн зүйл нь ямар нэгэн австаркт зургийн шинжтэй. Хаалганы хонх дуугарна. Мари зургаа хуулж аваад бусад зурагтай нийлүүлчихээд гараа арчин хаалга руу явах замдаа тоглуулагчаа унтраана. Гартаа хэдэн хогийн шүүр барьсан Блез орж ирнэ.

Мари – За ноёнтоон, өнөөдөр хэр вэ дээ?

Блез – /Марид шүүрээ өгч/ Урьдынхаасаа дээрдээгүй ээ.

Мари – /шүүрүүдийг хурааж/ Мөн азгүй еэ.

Блез – Та хэнд хэлээд байна! Хамаг мөнгөө үрчихсэн. Юу хийхээ ч мэдэхгүй байна … За яахав… шинэ сонин юмгүй биз?

Мари – Шинэ сонин байгаа.

Блез – Яасан гэж?

Мари – Би танд сайн мэдээтэй.

Блез – О-ля-ля

Мари – Таныг уурлахгүй гэж найдаж байна.

Блез – Ямар ч тохиолдолд би муу мэдээнд бэлхэн тиймээс ярь, ярь.

Мари – За тэгвэл та гэртээ хэдэн шүүр орхичихсон.

Блез – Мэдээж, би өдөржингөө хотоор явахдаа бүгдийг нь чирж явж чадахгүй шүү дээ. Ер нь цөөрөхгүй юм.

Мари – Та гайхах болно. Өнөөдөр цөөрчихсөн.

Блез – Яагаад тэр вэ?

Мари – Би өнөөдөр таны хийдэггийг хийлээ. Тэгээд амжилттай шүү.

Блез – Үгүй байлгүй дээ.

Мари – Би энэ байрын айлуудаар яваад

Блез – /цөхөрсөн дуугаар/ Манай байшингийн юу?

Мари – Тэгэлгүй яахав, аз жаргалыг заавал газрын мухраас эрэх хэрэггүй биз дээ?

Блез – Яасан аймаар юм бэ? Тэдний нүүрийг би яаж харна аа?

Мари – Энд ер аймаар юм байхгүй.

Блез – Хэдийг та зараа вэ?

Мари – Байсан бүгдийг нь арван наймыг

Блез – Манай байшинд уу?

Мари – Тийм.

Блез – Бурхан минь!

Мари – Та уурлаад байна аа даа, уг нь би таныг баярлана гэж бодсон юм.

Блез – Бүх суугчид авсан уу?

Мари – Та дэндүү олон юм хүсэх юм. Та өөрөө мэдэж байгаа, энэ тийм амаргүй ажил. эхлээд бүгд намайг хөөж гаргаад байсан.

Блез – Дараа нь?

Мари – Дараа нь би найман давхарт гарахад тэнд намайг аз таарсан. Би нэг тун сайн ноёнтонтой учирсан. Ямар ч байсан тун эелдэг. Тэр намайг суулгаад, хичнээн сайхан шүүртэй тухайгаа яриахад минь туйлын анхааралтай сонсож байсан. Би ер зогсолтгүй ярьж байсан учраас тэр надаас ямар нэгэн юм уухгүй юу гэж хүртэл асуусан шүү. Би түүнд дэндүү даварсан болж харагдахгүйн тулд үгүй гэж хэлсэн ч тэр дахин дахин шаардаад. Түүнтэй хамт виски уухыг гарцаагүй хүсч байсан шүү.

Блез – Аа тийм үү?

Мари – Түүнийг би гомдоож болохгүй байсныг та ойлгож байгаа биз дээ?

Блез – Тэгэлгүй яах вэ.

Мари – Нэг үгээр хэлэхэд надаас бүх арван найман шүүрийг минь авч намайг явахад хэрвээ дахиад ямар нэгэн юм санал болгохоор ирвэл тэр тун их баярлана гэдгийг надад ойлгуулсан. Тэр шүүрүүдийг нуглаад зарчих байх аа!

Блез – Тэр ноёнтон чинь ямаршуухан юм бэ?

Мари – Өө, тун сайхан, буурал үстэй. Өөрийгөө гон бие гозон толгой гэхэд нь би бага зэрэг шаналсан шүү. Май энэ таны мөнгө тэн үнийн шошго нь байсан. Нийтдээ 21600. Гэхдээ тэр надад 25000-ыг өгөөд хариулт авахыг хүсээгүй. Энэ нь ч бүр болсон юм л даа. Учир нь би таныг мэдэх энгийн шалтгаанаар мөнгөгүй гараад ирсэн байсан юм. /одоохондоо бид хоёр хүрнэ/

Блез – Би энэ мөнгийг авахгүй.

Мари – Яагаад?

Блез – Та үүнийг буцааж өг.

Мари – Өө, мангар юм.

Блез – Тиймээ таны зөв, буцааж өгөх мангар юм. Үүгээрээ тэр шийтгэдэг мөнгөө өөрөө ав.

Мари – Гэхдээ энэ чинь таны мөнгө шүү дээ.

Блез – Би танд бэлгэлчихье.

Мари – Та шүүрнийхээ мөнгийн авах ёстой. Тэрнээс бусдыг нь авъя.

Блез – Өөрөө ав гэж байна шүү. Танд ажлынхаа хөлсийг өгчихлөө гэж бод.

Мари – Гэвч би хүлээзнэж болно шүү дээ.

Блез – Би таныг хөөгөөгүй, гэвч нөхцөл байдал танаас хагацахаас өөр аргагүй болгож байна.

Мари – Нэмэгдэхүүний байрыг сольсноос … уг нь би дөнгөж саяхан эгчдээ сайхан ажил олсон гэж биччихсэн! … тэгээд ч надад таалагдаж байсан юм…

Блез – Надад ч гэсэн гэхдээ удахгүй зочид буудал руугаа очих хэрэг болох байх …

Мари – Би одоо яах вэ?

Блез – Ганц зөвөлгөө өгье Плуклевен – Мозедек руугаа буц.

Мари – Плуклевен – Мозедек

Блез – Тэх тусмаа. Тэнд амьдрал эрүүл. Цэвэр агаартай.

Мари – Ярих ч сайхан л даа!

Блез – Парист дэндүү гон бие гозон толгой эрчүүд байдаг, бусад том хотуудад ч гэсэндээ – энэ чинь чам шиг охины хувьд аюултай.

Мари – Яагаад?

Блез – Яагаад гэвэл, хэрвээ хэн нэгэн ноёнтон гон бие гозон толгой бол үүнд хоёр шалтгаан байж болно. Нэг бол тийм сайн хүн биш, нэг бол ер нь гон бие биш.

Мари – Ярвигтай л ухаан байна.

Блез – Плувнезед чөлөө заваараа бодно биз.

Мари – Тантай хагацахад тун гунигтай байна.

Блез – Надад ч гэсэн Мари

Мари – Би хэзээ явах вэ?

Блез – Удаад яахав, одоо шуудхан л явчих. Хэрэв хүсвэл би галт тэрэгний буудал хүргэж өгье.

Мари – Зоволтгүй би өөрөө ганцаараа явъя.

Блез – Дураараа л бол.

Мари – Амьдралаа гэж хөгийн юм даа!

Блез – Битгий гутар, сайхан цаг тохиолдоно.

Мари – Хагацахын өмнө үнсэлдэх үү?

Блез – Тэгэлгүй яахав, Мари. /тэд үнсэлцэж, Женевьева гарч ирнэ/

Мари – Хатагтай бид салах ёс гүйцэтгэсэн юм.

Женевьева – Та явах нь уу?

Мари – Тиймээ, хатагтай /уйлсаар гарч одно/

Женевьева – Чиний сэтгэл тавгүй байна уу?

Блез – Ман ярив аа? Чамаас болж би амьдралынхаа хамгийн ер бишийн түүхтэй орооцолдлоо. Тэгэхэд чи хоёр өдөр алга болж болчихоод малийчихсан орж ирэх юм. “Чиний сэтгэл тавьгүй байна уу?”/элэглэнэ/

Женевьева – Юун мөнгө?

Блез – Юу юун гэж? Тэр нэг солиотой амьтантай намайг суулгах гэсэн тэнэг санаа орж ирсэн учраас миний гарын үсгээ зурахаас өөр аргагүй болгосон чекийг баталгаажуулах ёстой, миний банкинд хийх ёстой.

Женевьева – Хонгор минь, чиний төлөө л ингэсэн шүү дээ.

Блез – Чамд баярлалаа, гэхдээ чамайг мөнгө авчирсан эсэхийг чинь мэдмээр байна.

Женевьева – Үгүй, юу гэж?

Блез – Эцсийн эцэст хэн байр хөлслөе гэлээ чи юу, би юу?

Женевьева – Чиний л төлөө шүү дээ, дахин хэлье.

Блез – Чиний төлөө гэж амлаагүй юу? Миний төлөө гэдгий минь ойлгож байна. Гэхдээ шоронд бол хэн суух вэ би!

Женевьева – Чи дандаа дэдүүлэх юмаа.

Блез – Сонс, Женевьева

Женевьева – Клебер надад маш томоохон наймаатай учирсан, бэлэн мөнгө байхгүй гэсэн. Ингэхэд чи надтай мэндлээ ч үгүй.

Блез – Сонс, Женевьева

Женевьева – Сайхан байна, би чамайг зарцтайгаа үнсэлдэж байхад чинь тааралдахад чи надтай мэндлэх ч үгүй, тэр байтугай. Надад уурлаж агсрана гэнээ? Хэнд ч хэлсэн итгэхгүй дээ.

Блез – Женевьева, хонгор минь. Би гуйя, тархиа цэнэглээд намайг ойлго. Би чек бичсэн.

Женевьева – Батлагдаагүй, чи надад хэлсэн шүү дээ, би мөнгө олж чадаагүй, дахин хэлэхэд мэдээж чамайг шоронд хийнэ, тэгээд надаас юу хүсээ вэ?

Блез – Юу хийв гэж үү?

Женевьева – Тийм зургаа дуусгасан уу?

Блез – Юун зураг?

Женевьева – Клебер надад чиний зардаг 400 мянгын оронд 200 мянгаар нүцгэн хүүхний зураг захиалсан гэсэн. Би золтой л инээчихээгүй.

Блез – Би түүнтэй чамайг хөгжилтэй байдгыг чинь харж байнаа.

Женевьева – Тэгээд зураг хаана байна?

Блез – Би түүнийг чинь ер эхлээгүй гээд төсөөлчих л дөө.

Женевьева – Сайн байна. Мөн цэцэн ээ! Юуны улмаас тэр вэ гэдгээ чи надтай хуваалцахгүй юм уу?

Блез – Бүхий л амьдралынхаа туршид би ганц ч зураг зараагүй, Карлье 200 мянган франк чулуудчих амьтан гэж чи үнэмшихгүй.

Женевьева – Ийм учраас л чиний амьдрал бүтээгүй юм байна. Хэтэрхий их цэцэрхэх юм. /Өрөөний голд мольберт чирж авчраад түүний дэргэд зотон тавина/ Бушуу ажилдаа ор.

Блез – Женевьева, сонс …

Женевьева – /зургийн хэрэглэл гаргаж тавина/ Сонин юм даа, хоосон чек бол бичээд өгчихнө, харин нэг муу зургийг нялгадаж чадахгүй л байгаа юм даа.

Блез – Женевьева би чамд тайлбарлъя…

Женевьева – Дараа, дараа. Цаг бүү алд, ажилдаа ор. /цагаа харан/ Би явахгүй бол болохгүй нь ээ.

Блез – Чи зурахад чинь галбираа үзүүлж зогсохгүй юм уу?

Женевьева – Чи надад тэгэх зав байна гэж бодож байгаа юм уу? Өнөөдөр шинэ цуглуулга авчирна, би хожидоод байхад чинь, чамаас болж тэр шүү дээ. Бөөн юм болно.

Блез – Би натургүйгээр яаж нүцгэн хүүхэн зурах юм.

Женевьева – Чи насанд хүрсэн хүн, сэтгэ. За би явлаа.

Блез –Чекээ яах вэ?

Женевьева – Өнөөдөр 4 дэхь өдөр. Нэгдэхь болтол түүнийг ашиглахгүй байх гэж найдъя. Харин энэ хооронд нэг юм бодож олно.

Блез – Хэрвээ ашиглавал яах вэ?

Женевьева – Наана нь ашиглавал мэдээж хэрэг чи шоронд орно. Гэхдээ тэгэхгүй байх гэж өөртөө итгүүлчих. /хүзүүгээр нь тэврэн/ За инээ л дээ. /Блез инээнэ/ Хуурамч амьтан.

Блез – Чам шиг болох юмсан… Ямар ч байсан Лионы зээлийн газраас намайг сурах юм бол би энд байхгүй шүү гэдгээ зочид буудал руу утасдада мэдэгдчихсэн.

Женевьева – Харав уу, чиний толгойд хааяа муугүй санаа төрдөг юм байна. Тэгвэл одоохон Клебер лүү утасд. Өөртэй чинь уулзах маш их хэрэгтэй байна. Зургийг чинь өнөө орой дуусгана гэж хэл.

Блез – Гэхдээ

Женевьева – Баяртай, муужгай минь, Битгий шанал даа. Чек наана нь ирчих юм бол надад найдчих. /түргэхэн үнсээд/ Би чамд эргэлт оруулж байнаа /гарч явна/

Блез – /бийр будгаа бэлдэж/ Нүцгэн хүүхэн. Надад ер сонин биш тэр нэг солиотой амьтаны ууланд явах зардлыг нь төлөхийн тулд нүцгэн хүүхэн зурах! Уран зураг юу ч ойлгодоггүй хүнд нүцгэн хүүхэн зурж өгөх. Тэгээд ч чөтгөр ав. Натургүйгээр би нүцгэн хүүхэн зурж чадахгүй. /гараа саван диван дээр унана/

Мари – /пальто чемодан тайгаа орж ирнэ/ Миний хэрэг байхгүй гэж ноёнтон үнэхээр хэлж байна уу?

Блез – /түүнийг харж босч суугад/ Магадгүй, та л хэрэгтэй байж болох юм.

Мари – Бүх юм сайхан болно гэж би итгэж байсан юмаа. /үүдний өрөөнд чемдоноо тавиад нүднийхээ шилийг авна/

Блез – Мари… та намайг зураач хүн гэдгийг мэднэ.

Мари – /харуусалтайгаар/ Хөөрхий ноёнтон минь.

Блез – Тиймээ… гэхдээ үүнд учир байгаа юм биш… Тэгэхлээр би нэг зураг зурах ёстой, та зөвшөөрвөл надад туслаж чадна.

Мари – Би юу, ноёнтоон, гэвч би тааруухан зурдаг.

Блез – Би таныг зурахад минь туслаач гэж гуйх гээгүй ээ. Би таныг зогсож байгаад өгөөч гэх гэсэн юм.

Мари – Энэ чинь юу гэсэн үг вэ?

Блез – Ойлгож байна уу? … энэ нэг их хэцүү биш, та миний өмнө зогсоод би таныг зурна.

Мари – Тэгвэл би их сайхан болно гэж та бодож байна уу?

Блез –Урьдчилж хэлж чадахгүй, гэхдээ оролдоод үзэх хэрэгтэй.

Мари – Та л хүсч байгаа бол би дуртай зөвшөөрье.

Блез – Би хүсч байгаа юм биш, тэр ч байтугай огт хүсэхгүй байна. Гэхдээ энэ бол захиалга.

Мари – Танд захиалагч байдаг юм уу?

Блез – Тиймээ, ямарч байсан нэг бий.

Мари – Мөн сайхан аа!

Блез – Тийм ээ, сайхан тохиолдол.

Мари – Гэхдээ ноёнтон, яагаад зөвхөн цэцгийн баглаа зурчихж болдоггүй юм бэ? /гараараа тойрог зурж баглаа үүсгэнэ/

Блез – Яагаад гэвэл тэр захиалагч нь цэцгэнд дургүй. Түүнд эмэгтэй хүний зураг хэрэгтэй байгаа юм. /яг Маригийнх шиг дохио зангаа хийнэ/

Мари – Ойлгохгүй байна, яагаад намайг таньдаггүй байж тэр зурсан хэлбэрээр минь эзэмших гээд байгаа юм!

Блез – За, Мари танд уран зургийн талаар лекц унших зав над алга. Та ер нь эмэгтэй хүн дүрсэлсэн зураг үзсэн үү, надад хэлээч.

Мари – Яасан инээдэмтэй юм, таныг хүн сонсвол, намайг усан тэнэг гэж бодох байх даа.

Блез – Үгүй л дээ, гэхдээ эмэгтэй хүний зураг, бас эмэгтэй хүний зураг гэж байдаг.

Мари – Яг амьдралд байдаг шиг үү?

Блез – /халааснаасаа нэг алдартай зургийн хуулбар гаргаж/ Ийм зураг, мэдээж та үзсэн л биз дээ?

Мари – /шоконд орж/ Гэвч энэ эмэгтэй нүв нүцгэн байх юм!

Блез – Тиймээ, гэхдээ тун сайхан!

Мари – Магадгүй гэхдээ л

Блез – Хар л даа энэ зураас зохицол… агуу их амгалан, амьдралыг мэдэрсэн …

Мари – Ийм булай юм хийсэн тэр новш хэн бэ?

Блез – Ленорда да Винчи

Мари – Үгүй ээ мөн новш юм даа… /нэгэнт Блезийн зорилгыг ухаарч/ Та тэгээд намайг зогсож байгаад өгөөч гэж байгаа юм уу?

Блез – Тэгвэл та надад их тус хүргэнэ.

Мари – Энэ эмэгтэй шиг үү?

Блез – Тийм … үгүй ээ … бараг тийм.

Мари – Танд итгэе, гэхдээ амьдралдаа таны өмнө хэзээ ч нүцгэлэж зүрхлэхгүй.

Блез – Яагаад, энэ чинь эмчид очсонтой бараг адил.

Мари – Тан шиг эмчтэй би тааралдаагүй … Үнэнийг хэлэхэд би ганц ч удаа өвдөөгүй.

Блез – Тангаргалъя, хэрвээ та миний өмнө зогсох юм бол таныг гагцхүү зураачийн нүдээр л харах болно.

Мари – Эгч минь, “хормын төдий гэнэ алдахад л” гэж ярьдаг.

Блез – Үгүй дээ … Уг нь би мэргэжлийн натурчин урьж авчирдаг, тэд жирийн л эмэгтэйчүүд, зогсож зуруулах нь тэдний хөлс авдаг ажил нь.

Мари – Мэдээж ийм ажил үнэгүй хийхгүй.

Блез – Тэгэлгүй яах вэ. Хэрвээ та зөвшөөрвөл, би үүнийг таны төлөө жишээ нь арван мянган франк өгвөл болох байх гэж бодлоо.

Мари – Үгүй, үгүй ноёнтон.

Блез – Эцсийн эцэст Мари …

Мари – Хэрэв эгч маань мэдсэн бол!

Блез – Бие дааж шийдвэр гаргах насан дээрээ байгаа юм байж эгчийнхээ тухай битгий бод.

Мари – Би таны төлөө юу ч хамаагүй хийнэ, гэхдээ энийг биш!

Блез – Ёох … Мари сонс …танд үнэнээ хэлэх цаг ирлээ … би өрөнд унаад.

Мари – /цочирдон/ Өө!

Блез – Өнөө оройноос өмнө 120 мянган франк төлөх ёстой.

Мари – Та юу хэлнэ вэ?

Блез – Тиймээ, тэгээд төлж чадахгүй бол намайг шоронд хийнэ.

Мари – Шронд уу?

Блез – Яаж гэх вэ.

Мари – Тан мөн сайхан мэдээ дуулгаж байна даа.

Блез – Тэгэхээр та одоо бүгдийг мэдлээ. Нэг бол зургаа зурж өрөө төлнө, нэг бол цагдаа намайг шорон руу авч явна. Бүх юм Мари танаас л шалтгаална.

Мари – Шорон! Хөөрхий ноёнтон!

Блез – Миний хувь заяа таны гарт … тэгж хэлж болох бол.

Мари – Ямар ч байсан ганцхан зургаар та ийм их өрийг төлж чадахгүй.

Блез – Чадалгүй ячахав, би оронд нь 200 мянгийг авна.

Мари – 200 мянгаа?

Блез – Тийм.

Мари – Та надад тэгээд арван мянгийг өгч байгаа хэрэг үү?

Блез – Бага байна гэж үү? Хорин мянга болох уу?

Мари – Ерөөсөө таны мөнгө надад хэрэггүй, та намайг ямар ч хамаагүй ажил хийлгэнэ гэж хөлслөж авсан, гэхдээ ийм ажил биш л дээ.

Блез – Ийм ажлыг тохироогүй, тийм ч учраас …

Мари – Би ганцхан л зүйлийг хүсье. Ноёнтон та энэ бүх ов мэх гэдгийг эхийнхээ толгойгоо андгайл.

Блез – Андгайлъя.

Мари – Дахиад хэл: Надад ямар ч далд санаа байхгүй, зөвхөн шоронд орохгүйн тулд л Мариг нүцэглээч гэсэн юм гэж эхийнхээ толгойгоор андгайл.

Блез – Эхийнхээ толгойг тавьж андгайлъя.

Мари – Гараа өргө

Блез – /гараа өргөж/ Надад ямар ч далд санаа байхгүй, зөвхөн шоронд орохгүйн тулд л Мариг нүцэглээч гэсэн юм. Одоо итгэж байна уу?

Мари – За тэгвэл ажилдаа оръё. /Хормогч халаад хоёроо түргэхэн тайлаад, хөхөвч шуудагтайгаа үлдэнэ/ Ийм юм болно гэдгийг хэн нэгэн хэлсэн бол / Блез руу араараа эргэж/ Тайлаад өгөөч.

Блез – /ичингүйрсэн нь мэдэгдэн тээнэгэлзэнэ/ Та сонсооч … өөр өрөөнд хувцасаа тайлсан нь дээр гэж бодож байна. Ийшээ ор доо. /унтлагын өрөө рүү дагуулан/ Бэлэн болохоороо хэлээрэй /мольбертоо тавьж, будгаа янзлана/ Толгой эргэж гүйцэх юм

Мари – Ноёнтоон, би бэлэн.

Блез – За сайн байна, ороод ир.

/хаалга нээгдэн Мари цухуйна/

Мари – Ноёнтон, би дахиад л айгаад байна, би бүр нүцгэн

Блез – /том Испани шаль хананаас авч Марид дамжуулна/ Май энийг нөмөрчих … тэгээд битгий ай, бүх юм сайхан болно.

Маригийн дуу – Та надад андгайлсан

Блез – /бийр будагтайгаа ноцолдон/ Би танд түрүүн андгайлсан

Маригийн дуу – Үгүй ээ, хэрвээ юу яах юм бол таны хувьд аймшигтай юм болно шүү.

Блез – Айх хэрэггүй, битгий сунжруулаад байгаач

Мари – Одоохон! /Мари алчуур нөмөрсөн эмээсэн байдалтай орж ирнэ/ Юу гэлээ ч надад нэг л эвгүй байна.

Блез – /Марид суурь болгохын тулд хятад бөмбөрөө татангаа/ Энд зогс /Марийг гарахад нь туслана/ Цэх зогсоорой. Нэг гараа ташаан дээрээ тавивал яах вэ?

Мари – Ингэж үү?

Блез – За толгойгоо бага зэрэг хажуу тийш нь … Үгүй ээ нөгөө тийш нь … За, за … баруун хөлөө бага зэрэг урагшаа … / Блез хөлийг нь харагдуулахын тулд алчуурыг нь бага зэрэг сөхнө/

Мари – Илүү хэрэггүй ноёнтон!

Блез – Та даараа юу?

Мари – Үгүй ээ, би халууцаж байна.

Блез – Та уг нь жаахан будсан бол зүгээр байсан юм.

Мари – Эгч зөвшөөрдөггүй юм.

Блез – Би гуйя, эцэс төгсгөлгүй эгчийнхээ тухай бүү ярь! Танд уруулын будаг бий юу?

Мари – Эгч хураагаад авчихсан … бас хоёр алгадсан.

Блез – Зайлуул гэж

Мари – Тэгэлгүй яахав, за. Миний насан дээр шүү.

Блез – Би тэр тухай яриагүй, танд уруулын будаг байхгүй юм уу?

Мари – Ноёнтон, би дахиад өөрийг авсан л даа.

Блез – Тийм үү? Хаа байна?

Мари – Цүнхэнд

Блез – Битгий хөдлөөрэй. Энэ чигээрээ зогс. Май /цүнхий нь өгнө/ Би сэтгэл сэргэхийн тулд пянз тавьчихъя.

Мари – Тэгвэл надад дээр юм шиг байна. /Мари нэг гартаа цүнх нөгөөдөө алчуураа барин уруулаа будаж чадахгүй зогсоно/

Блез – /хөгжмөө асаагаад эргэж ирнэ/ Та юу хүлээгээв?

Мари – Ноёнтон, би чадахгүй нь.

Блез – /цүнхий нь авч ухаад/ За яахав, би /уруулын будаг гаргаж Мариг будна/ За … танд пурд байгаа юу?

Мари – Байгаа /Блез пудр гаргаж ирээд Марид өгнө. Блез пудрдэж байх хооронд Мари толинд харж зогсоно/ Надад яасан зохиж байнаа

Блез – Тийм ээ. /цүнхийг аваад диваан дээр тавина. Замдаа ваарнаас сарнай авна/

Мари – Ноёнтон айгаагүй биз?

Блез – Юу нь аа?

Мари – Намайг алчуураа тайлахаар …

Блез – Дахиад хэлье. Таныг зөвхөн зураачийн нүдээр харах болно. /Марид сарнайгаа өгөөд цэцэгтай гарыг нь өргөхөд Мари Эрх чөлөөний хөшөө шиг байрлалтай зогсоно/ Тун сайхан зүүн гараа ингээд өргөчих. /үзүүлнэ/

Мари – Зүүн гараа өргөвөл би алчуураа алдчихна шүү дээ

Блез – Тэртээ тэрэнгүй түүнийгээ тайлах хэрэгтай болно. Захиалагч цээжийг чинь /хөхийг чинь/ харах гээд байгаа юм.

Мари – Тэр маань үнэхээр багахан гэдгийг шударгаар анхааруулъя.

Блез – Зүгээр би нэмчихнэ, үүнд чинь зураачийн ур чадвар оршдог юм. За эхлэх үү7

Мари – Эхлэе!

Блез – Зоригтойхон “гурав” гэхээр алчуураа тайлаарай. Анхаар! Нэг …

Мари – Ноёнтон, арай удаан !

Блез – Хоёр …

/утас дуугарна/

Блез – Оо-ля-ля! Ёстой цагаа олсонгүй дээ…. Байна уу? … Хэн бэ? … Уучлаарай, сонсогдохгүй байна, хөгжмөө унтраагаадахъя. /тоглуулагчаа унтраана/ Байна уу? … Дамжуулъя. Таны эгч

Мари – Өө, гэгээн Мария өршөө! /бөмбөрөөс үсрэн бууж дивааны ард нуугдана/

Блез – Үгүй ээ, та ярих хэрэгтэй. Май! /урт утастай учраас Марид өгөх боломжтой. буйдангийн цаанаас эхлээд гар нь цухуйж харилцуурыг аваад, дараа нь Мари толгойгоо цухуйлгана/

Мари – Байна уу? … Аа, эгч үү? … Тиймээ, сайн байна. Харин та… Миний захиаг авсан уу? … Тиймээ, хатагтай тун эелдэг. / Блез рүү ирмэнэ/ Би юу хийж байгаа юм гэж үү? … / Блез рүү асуусан байдалтай харна. Блез юм оёж байгаа дүр үзүүлнэ/ Юм оёж байна … үгүй чадахгүй л дээ, гэхдээ хатагтай зааж өгч байна. … Тиймээ ноёнтон утас авсан… Юу? … тэр юу хийдэг гэж үү? Мөн л юм оёж байна … Аа, ямар ажилтай юм гэж үү? … / Хариулж чадахгүй Блез рүү харна. Блез тун чухал хүн гэдгийг дүрслэхийг хичээнэ/ Тэр … маш том … / Блез буруу ярьж байна хэмээн зангаад дахин нэг яруу дохио үзүүлнэ/ Тэр сахалтай … / Блез мөн л ойлгосонгүйг нь үзүүлээд хэн нэгний захирч буй дүр үзүүлээд гараа зангана/ Тэр галт тэргэний билет шалгагч …

Блез – /шивнэнэ/ Үгүй ээ, үгүй /Мари харилцуурыг цээжиндээ наан, чихээ сунгана/ Томоохон наймаачин!

Мари – /утас руу/ Томоохон наймаачин-шалгагч … Уучлаарай, эгч ээ ярьж чадахгүй нь хатагтай дуудаад байна… Тэгнэ учир байдлаа ярьж байна аа … Баяртай. Густавд мэнд хүргээрэй. /утсаа тавина. Блез утсыг байранд нь тавина/ Хэрэв тэр намайг харсан бол?

Блез – За сунжруулахаа болъё, би аягүй бол орой болтол амжихгүй.

Мари – Би нэгэн хатагтайгийнд очсон гэж өчигдөр бичсэн юм. Эгч өөрөө ганц бие эрэгтэйгийнд бүү оч гэсэн юм.

/ Блез бөмбөрөн дээр гарахад нь туслана/

Блез – Маш зөв юм хийж. Харин одоо ажлидаа оръя… Бэлэн үү?

Мари – Бэлэн

Блез – “гурав” гэхээр алчуураа хая. Тэгэх үү?

Мари – Хөгжимтэй бол арай дээр байсан юм.

Блез – /тоглуулагчаа залган/ Нэг, Хоёр …

Мари – /мөрөө гарган/ Одоохондоо ингэсхийгэдэ болох юм биш үү?

Блез – Хэсгээр нь зурвал маргааш болтол дуусахгүй ээ.

Мари – Ингэхэд маргааш миний өөр нэг эгч ирвэл та өрний тухай, тэр чинь тэгээд юунд хүргэснийг яасан ч хэлж болохгүй шүү.

Блез – Битгий ай. /зурна/ Плувенез – Моедэкт та юу хийж байсан?

Мари – Сургуульдаа яваад, эгчдээ туслаад

Блез – Та сургууль төгссөн үү?

Мари – Тэгсэн, гэрчилгээ ч авсан.

Блез – Харав уу, тэгэхээр та дунд боловсролтой юм байна … аа. За боллоо би мөр хүртэл чинь зурчихлаа.

Мари – Пөөх, та ямар хурдан зурдаг юм бэ?

Блез – Одоо зориглож үз.

Мари – Мэдэхгүй ээ, нүдээ анивал арай дээр болов уу?

Блез – Тэг, тэг өөрөө л мэд. Нэг!

Мари – Би өөрөө тоолвол дээр байх аа.

Блез – За тэг.

Мари – Нэг /нүдээ нэж Блезийг харна/

Блез – За яав?

Мари – Хамт тоолъё.

Блез – Тэгсэн ч яахав. Нэг!

Мари – Үгүй ээ, хүлээж бай. Намайг 1.2.3 гэхээр хоёулаа Нэг гээд тоолж эхлье.

Блез – Тун нарийн юм, гэхдээ яах вэ …

Мари – Би тооллоо 1.2.3

Блез – /Маритай хамт/ Нэг, хоёр!

/хаалганы хонх/

Блез – Энэ маягаараа бол бид хэзээ ч эхлэхгүй нь. /тоглуулагчаа унтрааж/ Ийм байдалтай хэнд ч харагдахгүйн тулд одоохон утлагын өрөө рүү очиж бай. Муу хүмүүс юу ч гэх юм билээ. /буухад нь туслана. Мари унтлагын өрөөнд нуугдана. Блез мольбертоос зургаа авч хаалга руу очин тэр дорхноо Карльегийнхантай цөмөөрөө буцаж ирнэ/ Өө, энэ чинь ёстой сонин учрал байнаа?

Карлье – Бид танд саад болоогүй биз дээ?

Блез – Саад болох оо? Та шоолж байна уу? Та нар хэзээ ч надад саад болохгүй! Гэртээ байгаа юм шиг байгаарай!

Хатагтай Карлье – Бид огт санаадгүй хажуугаар чинь явж байгаад …

Блез – Тэгэлгүй яахав.

Хатагтай – Тэгээд ноён Амбриегийнхаар ороод гаръя гэж бодлоо.

Карлье – /юу ярихаа мэдэхгүй/ Үгүй ээ мөн сайхан уярал аа!

Хатагтай – Нөхөр бид хоёр Амбриегийнхаар ороод гаръя гэж бодлоо.

Карлье – Тиймээ, бид таныг ингээд алга болчихлоор гайхсан.

Хатагтай – /сууж/ Бид ер удахгүй.

Блез – /юу ярихаа мэдэхгүй/ Үгүй ээ мөн сайхан учрал аа!

Хатагтай – Нөхөр бид хоёр ноён Амбрие яагаад утасдахгүй байгаа юм бол гэж бодоод л. Уурлачихсан юм болов уу? Тэр өдөр би дэндүү ааштай байсан  юм билээ? Би их амархан уурладаг юм л даа.

Карлье – Зөвхөн уурладаг л бол …

Блез – Юу гэсэн үг вэ, юу гэсэн үг вэ? Харин би л тэр үдийн хоолны төлөө санаа зовж байна. Олигтой юм болоогүй байх аа! Би бүр утасдаж ч зүхэлдэггүй.

Хатагтай – Яалаа гэж, бүх юм сайхан болсон. Үйлчлэгч нартай үргэлж төвөг учирдаг юм. Ингэхэд таны хувцасны хүн эргэж ирсэн үү?

Блез – Хувцасны хүн? Юун хувцасны хүн?

Хатагтай – Яагаав нөгөө ээжийгээ оршуулах гээд явдаг.

Блез – Өө, та Жермоныг хэлж байна уу? Үгүй ээ, үгүй тэр тэтгэвэртээ гарахаар болсон. Тэр тун хөгшин л дөө, бүр биднийг шилтгээнд амьдарч байхад өвөөд маань үйлчлэгч байсан юм. Ная хол гарсан хүн.

Хатагтай – Тэгээд түүний ээж нь амьд байсан юм гэж үү? Хэдий хэр насны хүн байсан юм бэ?

Блез – Хүлээзнээрэй, дахиад бурчихгүйн тулд бодоодохъё! … Зуу! тийм зуун настай. Бүхэл зуу гэсэн үг.

Хатагтай – Зуурдаар үхсэн биз?

Блез – Тэр бүү хэл, дөнгөж сая амьд байж байгаад тэгээд л байхгүй болчихсон.

Хатагтай – /сургамжлан/ Үлдсэн хүмүүс нь илүү өрөвдөлтэй гэж би бодож байна … Тийм үү, Клебер?

Блез, Карлье – / хоёр батлаж/ Тийм ээ.

Хатагтай – Харин таны тогоочийн хөл?

Блез – Ойлгосонгүй.

Хатагтай – Хөлөө түлсэн гэсэн шүү дээ.

Блез – Тэгсэн гэж үү? … Би мартаж орхиж, хэл лүү үгүй бил үү? Мөн гайхалтай яа… Гайхалтай! … Ганц хундага тогтоох юм биш үү?

/Карльегийнхан бүгд босдог зуршилтай/

Тэд – Үгүй ээ.

Хатагтай – /дахин сууж/ Бид өөр зорилготой ирсэн. Бид Лаурочкийнхаа талаар ярих гэсэн юм.

Блез – Юун Лаурочка?

Хатагтай – Манай охин

Блез – Өө тийм, тэгэлгүй яахав, ингэхэд тэр сайн уу?

Хатагтай – Тэр чинь энд байгаа.

Блез – /эргэж Лаураг харна/ Тийм байна. Танай охин Лаурочка энд байна. Сайн байна уу? авхай… /Карльед/ Тэр тун гайхалтай.

Хатагтай – Тэгэхээр нөхөр бид хоёр манай охины талаар ямар төлөвлөгөөтэй байгааг тань мэдэх гэсэн юм.

Блез – Надад итгээрэй, би сайхан санаа өвөрлөж явдаг.

Хатагтай – Гэр бүл болох гэдэг чинь ноцтой асуудал, харамсалтай нь манай үед түүнд тун тоомжиргүй ханддаг болж. Би танд хэлье миний үед бол …

Карлье – Сабина!

Хатагтай – Битгий таслаад байгаач. Товчхондоо таны насан дээр хэд хэдэн удаа гэнэ алдсан байхыг бид хүлээн зөвшөөрөөд …

Карлье – Сабина, үүнийг бид нүүр нүүрээ харж байгаад ярилцвал дээр, энэ чинь эрчүүдийг яриа!

Хатагтай – Эрчүүд та нарыг яриаг мэднээ! Та хоёр энэ тухай хоёулхнаа ярьж эхлэх юм бол үдшийг Фоли – Бержерт өнгөрөөж төгсөх байх.

/Лаура энэ үед өрөөгөөр хэсэж бүх юмыг харж оролдоно. Дараа нь унтлагын өрөөний хаалгыг татна/

Лаура – Пөөх, ээжээ, хараач!

Хатагтай – Юу болоов, хонгор минь.

Лаура – Энийг хараач гэж байна шүү.

Хатагтай – /очиж лорнет-шилээрээ хараад аймшигтай орилно/ Пээ! Аймшигтай! Гутамшигтай! … Ариунаараа байгаа бүсгүйд ийм зүйл харуулах гэж! … Та … Та … завхай хүн юм, ноёнтон! эндээ явъя Клебер.

Карлье – /хаалга руу очиж/ Юу болоод байна аа?

Хатагтай – /гараараа алдлан замыг нь хааж/ Клебер, би чамдэ нэ өрөө рүү шагайхыг хориглож байна. Чи үүнийг харж болохгүй.

Карлье – Эцсийн эцэст энд чинь ийм сонин юм юу байнаа?

Хатагтай – Зарц бүсгүй

Лаура – Бүр чармай нүцгэн!

Карлье – /ухасхийн эхнэрээ түлхээд/ Нүцгэн зарц бүсгүй? /түлхүүрийн нүхээр харна/

Хатагтай – /түүний хойноос татан холдуулахыг хичээж/ Клебер!

Карлье – Сабина?

Хатагтай – Би чамайг тэр аймшигтай зүйлийг харахыг чинь хориглож байна.

Карлье – Аймшигтай? Энэ охин хэдтэй юм бэ?

Хатагтай – Клебер чи, шог ухна!

Карлье – Сэм бол, түр зуур. Сабина. Энд чиний дуу л сонсдох юм.

Хатагтай – Бушуухан энэ айлаас явъя. Энэ завхай нөхөртэй холбогдохыг би хүсэхгүй байна.

Карлье – Сабина, чи дахиад эхлэх нь үү? Нэг удаа би чамд автсан. Одоо болъё. Лаураг аваад гэртээ харь! Намайг тайван орхиод өг!

Хатагтай – Бүдүүлэг амьтан! Энэ завхай яагаад чамд таалагддагийн учрыг би оллоо. Та хоёр яг адилхан. Явъя, охин минь чи Шаботой сууна.

Лаура – Үгүй ээ ээжээ. Тэр чинь халзан. Энэ нь надад илүү таалагдаж байна.

Хатагтай – Үүнийг чи шийдэхгүй

Лаура – Гэхдээ ээжээ …

Хатагтай – Дахиад нэг алдвал алганы амт үзнэ шүү /Лаураг чирсээр гарч одно/

Карлье – Балай амьтан

Блез – Энэ бүхэн таны зурагнаас л боллоо

Карлье – Юу гэсэн үг вэ?,

Блез – Хэдийгээр би захиалганд дарагдсан байгаа ч гэсэн, танд таатай зүйл хийж зургаа хурдан дуусгахыг шийдсэн юм. Гэтэл бэлэн натурчин байхгүй байсан учраас өөрийнхөө үйлчлэгчийг зогсож өгөхийг гуйсан юм.

Карлье – Мэргэн шийд байна. Чөлөөт цагаараа би ч гэсэн зураг оролддог юм билүү. /хөхөрч дахин цоожны нүхээр хартал нь Блез түүнийг барьж авна/ За яахав, нарийн ширийн рүүгээ оръё. /сууж Блезтэй тамхилана/

Блез – /тамхийг нь авч/ Баярлалаа. Гал? /Карльед тамхий нь асааж өгнө/

Карлье – Баярлалаа … Тэгэхээр охины хүнтэй суулгамаар байна.

Блез – Мэдэж байна.

Карлье – Та юу ч ажиглаагүй юу?

Блез – Үгүй

Карлье – Тэр маань усан тэнэг

Блез – Үгүй та яагаад тэгж бодож байгаа юм?

Карлье – Бодоогүй, мэдэж байна. Эхийнхээ талаас … Товчхон ямар ч байсан түүнд нөхөр олох хэрэгтэй. Та зөвшөөрч байна.

Блез – Би тэгэхээр …

Карлье – Үгүй, үгүй хөгшөөн. Тийм эсвэл үгүй! Ямар ч юм нэг бол шуудхан, нэг бол хэзээ ч үгүй. Миний охин бол аятайхан наймаа шүү.

Блез – Гэхдээ

Карлье – Таны зүгээс бол надад таалагдаж буй нэр бол “д’ Амбрие” гэж таслалтай бичдэг.

Блез – Тиймээ, таслалтай.

Карлье – Гайхамшигтай, тэгэхээр …

Блез – Та надад бодох хоёр өдөр олгооч.

Карлье – Үгүй. Би нэг том наймааны ажилд дарагдчихаад энэ асуудал руу дахин эргэж ирмээргүй байна. Иймээс ноцтой хариултгүй эндээс явахгүй.

Блез – Гэр бүл болох нь ноцтой асуудал, тиймээс …

Карлье – Энд нэг юм таныг зовоогоод байгааг би мэдэж байна. Одоохон би таныг бүрэн тайвшруулаадахъя. Намайг хар л та та миний авгайг таних уу?

Блез – Хатагтай Карльег уу?

Карлье – За тийм дээ. Түүнийг хэр гэж бодож байна.

Блез – /ярвайж/ За даа…

Карлье – Одоо ойлгов уу?

Блез – Яг ч биш ээ.

Карлье – Та түүнтэй амьдарч чадах уу?

Блез – /мөн урьвынхаараа/ За даа …

Карлье – Би тэгж бодсон юм, та чадахгүй. Би ч чадахгүй. Тэгвэл Еванглид байдаг шиг: “Хэн нүгэлгүй нь …” Би хамгаас түрүүнд тан руу чулуу шидэхгүй. Ойлгож байна уу?

Блез – Нэг л миний санаанд багтахгүй юм.

Карлье – Та “и” дээрээ бүх цэгий нь тавих ёстой. Эхнээс нь эхлэе… миний эхнэр! …

Блез – Хатагтай Карлье

Карлье – Тийм

Блез – /дуу алдан/ Ойлголоо. Та тайвшралаа … гаднаас олж авдаг байсан байх нь ээ?

Карлье – Ашгүй дээ, Тэгвэл та ч гэсэн өөрийн талаас … Одоо бол ойлгоо биз дээ?

Блез – Тэгвэл ч өөр хэрэг шүү.

Карлье – Хэрэв миний охины мөрөн дээр толгой нь байсан бол би өөрөө ярих байсныг та ойлгож байгаа биз.

Блез – Тэр тэгэлгүй яахав!

Карлье – Бидний яриа бидний дунд л үлдэх ёстой шүү.

Блез – Та надад найдаж болно

Карлье – Сайн байна. Та надад тун их таалагдаж байна шүү. / Блезийг урагш алхтал нь нурууг нь алгадаж, Женевьевагийн зургийг гарган. Блезд үзүүлнэ/ Энд гэхэд л нэг жишээ байна. Загвар өмсөгч! Гайхамшигтай! Нэрий нь Женевьева гэдэг юм. Хар даа

Блез – Тийм байна, үнэхээр дажгүй юм, би бас түүнтэй төстэй нэг загвар өмсөгчийг мэднэ.

Карлье – Инээдтэй юм. Гэхдээ минийхийн тухайд бол тэр дэндүү гал! … та төсөөлж чадахгүй байх. Ёстой нэг солиормоор!

Блез – Би мэднэ.

Карлье – Та яаж мэддэг юм?

Блез – Зурагнаас л ил байна.

Карлье – Тийм үү, жишээ нь сонс доо, би яръя. Өнгөрсөн долоо хоногт бид хоёр хотоос гарч

Блез – /яриаг болиулахыг хичээн/ Энэ ч сайн хэрэг, бид хоёр тохиролцож болно гэж бодож байна.

Карлье – Энэ тухай сүүлд болъё. хэрэв та сонсох юм бол элэг чинь хөшнө, тийм л гал амьтан даа.

Блез –Би танд итгэж байна.

Карлье – Юуны өмнө хэлэхэд би үе үе эхнэртээ ажлаар явлаа гэж хэлчихээд, хэрэг дээрээ хагас бүтэн сайныг түүнтэй өнгөрөөдөг.

Блез – Үе үе ээ?

Карлье – Тийм.

Блез – Гэхдээ хагас сайн болгонд биш биз дээ?

Карлье – Үгүй хагас сайн болгонд би чадахгүй.

Блез – За за!

Карлье – Та яагаад “за, за” гэв.

Блез – Яагаад гэвэл тэр надад хэлэхдээ … нэг үгээр хэлэхэл та хагас сайн болгонд явдаг гэж бодсон шүү.

Карлье – Үгүй дээ, би тэгж чадахгүй. Ингэснээс, та надад нэг тус хүргэж болох юм гэсэн бодол төрлөө шүү.

Блез – Дуртайъя.

Карлье – Одоо бид хоёр нэгэнт илэн далангүй болсон учраас … Тийм … маргааш таны байрыг би хэрэглэж болох уу?

Блез – Миний байрыг аа? Яах гэж?

Карлье – Ахиад “и” –гийн дээрх цэг болох уу? Юунд таны байр хэрэг болсон гэж бодож байна?

Блез –  Мэдэхгүй /гэнэт ойлгоно/  Өө, үгүй, үгүй ноён Карлье! Танд туслахад таатай байдаг, юу дуртайгаа хүсч болно. Гэхдээ ийм зйүлийг биш.

Карлье – Хорин мянга болох уу?

Блез – Хорин мянга аа?

Карлье – Хорин мянган франк. Хэдхэн цагийн төлөө овоо олз шүү.

Блез – Мөнгөндөө учир нь байгаа юм биш ээ?

Карлье – Амьдарлд зөвхөн мөнгөнд л учир байдаг юм. Гучин мянга? Тэгэх үү?

/утас дуугарна/

Блез – Байна уу… Би таныг сонсож байна … Өө Лионы зээлийн газар уу? … сайн байна уу, ноёнтон … Тиймээ, би мэдэж байгаа … Өө, аваад ирсэн үү? Тэгвэл очоод тушаачихъя. Өнөөдөр зургаагаас өмнө өө… Өнөөдөр юу л даа… Яалаа гэнээ? За, за … Тийм үү? … Тэгье өнөөдөр аваачиж хийе… Зургаагаас өмнө … Баяртай ноёнтон?

/утсаа тавина/

Карлье – Маргаашийн хувьд тэгээд яахав?

Блез – 120 мянга

Карлье – И-и хөгшин минь чиний царай гэж. /үзүүлж/ Нэг урлагийнх юм шиг мөртлөө ажил хэрэг ярихлаар бар юмаа. 120 мянга энэ ч дэндэнэ ээ!

Блез – Үгүй ээ, би танд байраа хөлслүүлэхгүй, зүгээр олгоно. Гэхдээ оронд нь бяцхан тус хүргэхийг хүсээд, нэг жаахан мөнгө, жишээ нь 120 мянгыг зээлдүүлэхийг хүсье.

Карлье – Та ойрдоо мөнгөөр гачигдаад байгаа юм уу?

Блез – Би гачигдаж байна гэж үү? Инээдтэй юм. Би мөнгөөр гачигдсан хүн шиг харагдаж байна уу? Би зүгээр л хамаг мөнгөө францын үнэт цаас болгочихоод …

Карлье – Зөв! Би ч гэсэн!

Блез – Гэтэл гэнэт нэг өчүүхэн төлбөр хийх болчихоод гар дээр бэлэн мөнгө байдаггүй.

Карлье – Энэ юу байхав би танд одоохон чек бичээд өгье.

Блез – Тусласны хариу тус

Карлье – /чек бөглөн Блезд өгнө/ Би 150 мянгыг биччихлээ… шампанска, цэцэг авчихаарай, ойлгож байгаа биз дээ? Танайд хөгжим бий юу?

Блез – Бүх юм байна.

Карлье – Аятайхан зохион байгуулчихаарай.

Блез – Өөрийн юм шиг л хийе.

Карлье – Тун сайн! 3 цагт болох уу? /шалан дээрхи зургуудыг үзэж Маригийн зургийг гаргаж ирнэ/ Энэ чинь юу вэ? / Блезд харагдахгүйгээр зургийг барьж сонирхоно/

Блез – Энэ таны зураг

Карлье – Үүний тулд танд нүцгэн зарц хэрэгтэй байсан юм гэж үү? Ер нь адилгүй байна, гэхдээ гайхамшигтай, миний бодлоор бол

Блез – Маргааш гэхэд дуусгачихъя

Карлье – Үгүй, үгүй дахин битгий хүрээрэй. Энэ чигээрээ надад таалагдаж байна. Абстракт зургийг би шүтдэг.

Блез – /зураг гэдэг нь Маригийн нялгадан зүйл болохыг мэдэж/ Гайхалтай!

Карлье – Тийм үү … Даруу зангийн хувьд та жаахан тааруухан юмаа даа?

Блез – Та намайг буруу ойлголоо, би тэгж бодохгүй. Би түүнийг хараад мэл гайхсан.

Карлье – Би ч гэсэн! Энэ бол мэл гайхуулдаг зураглал! Би үүнийг шууд аваад явлаа. Ингэснээр та түүнд хүрч чадахгүй. Та 100 мянган франк авсан. Үлдсэнийг нь би маргааш төлчихье. Харин одоо намайг өршөөгөөрэй, би бүсгүйтэйгээ болзсон юм. /Женвьевагийн зургийг хийсэн халаасаа алгадаж/ Хожигдох юм бол толгойгүй болно! Ямар хартай гээч! Барс гэсэн үг! Тэгсхийж байгаад тантай танилцуулна. Гэхдээ ойлгож байгаа биз, болохгүй шүү … Ер нь та түүний сонирхоод нийцэхгүй байх, цаадах чинь ахимаг эрчүүдэд дуртай. Дахин баярласанаас илэрхийлье. /явна/

Блез – За, энэ ч хэтэрнээ! Миний өөрийн дээвэр дор. Эм барс мэт хартай! Ахимаг эрчүүдэд дуртай! Би бүгдийг нь аятайхан зохицуулах ёстой.

Маригийн дуу – Ноёнтон,

Блез – Өө, тийм Мари Мадлей Лейуанк орж ирж болно!

Мари – /үүдэн дээр гарч ирнэ/ Та ойлгож байна уу? Би хөлдөх шахаад, таны оронд ороод хэвтчихсэн шүү.

Блез – Зөв юм хийж, харин харамсалтай нь хатагтай Карлье таныг хараагүй

Мари – /бөмбөр дээр гарч/ Зургаа үргэлжлүүлэх үү?

Блез – Зураг аа … Хүлээгээрэй, одоо та харнаа. /мольбертонд нөгөө зургаа хийж/ Одоо би үүнийг чинь … /Мариг дуурайн хамаа намаагүй будгаа нялна/ Ингэхэд миний будгийг оролдохыг хэн танд зөвшөөрсөн юм? /Мари толгой гудайлган дуугүй зогсоно/ Хэрвээ миний сайхан сэтгэл байгаагүй бол би таныг аль хэдийнэ хөөгөөд явуулчих байсан юм.

Мари – Би таныг сайхан сэтгэлтэйг мэднэ ээ!

Блез – Би зөвхөн гаднаа л ийм л дээ.

Мари – /Мари бөхийж юу хийж байгааг нь хараад/ Та бүгдийг нь баллаж орхилоо.

Блез – Одоо ийм юм сонирхцгоодог болжээ.

Мари – Шорон яах вэ?

Блез – /будгаа тавьж алчуураа гарган арчаад/ Энэ талаар бүх зүйл хэвийн болсон. Харамсалтай байна. Тэнд надад эндэхээс арай дээр байх байсан юм. Дор хаяад л тайван.

Мари – Дахиад л нэг юм болоо юу, ноёнтоон?

Блез – Тийм ээ тэгсэн! /санамсаргүйгээр гараа Маригийн нүцгэн өвдгөн дээр тавина/

Мари – /санаа алдаж/ Хөөрхий ноёнтон!

Блез –/өөрийн мэдэлгүй өвдгийг нь илж/ Энэ ч нэг их инээдэмтэй юм биш ээ!

Мари – /санаа алдаж/ Амьдрал ч гунигтай эд дээ!

Блез – /ер анзааралгүй өвдгийг илсээр/ Заримдаа би өөрөөсөө асуудаг юм. /гарлуугаа хараад/ Би чинь галзуурав уу, юу хийж байна аа?

Мари – Та юу хийсэн юм?

Блез – Би таны өвдгийг илж байх шиг болсон

Мари – Миний өвдгийг илсээн?

Блез – Надад л тэгж санагдсан.

Мари – Тэгвэл ноёнтон намайг уучлаарай. /түүнд сарнай өгөөд/ Эгч маань иймэрхүү дохиолдолд ингэж байгаарай гэсэн /гараа далайгада хацрыг нь алгадаж, бардам байдлаар гарч явна. Блез хацраа тэмтрэн мэл гайхсан байдалтайгаар үзэгчид рүү харах үед хөшиг хаагдана/

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s