Сай Твомбли ба үнсэлт

Уран бүтээлийг олон нийтэд зориулан хийдэг гэдэг. Хэзээ ч хэн ч өөртөө зориулан уран бүтээл хийдэггүй гэх. Үнэний ор бий бий. Амьдралаас тасарчихсан хэд хэдэн уран бүтээлчид тухайн цаг үедээ зөвхөн өөртөө зориулан уран бүтээл хийж байгаа мэт харагдавч ирээдүйд уран бүтээлийг нь хэн нэгэн мэдэж, мэдрээсэй гэсэн найдлага өвөртөлсөн л байдаг.

Ийм найдлагагүй бол зөвхөн өөртөө зориулаад том хэмжээний уран бүтээл туурвих нь дэндүү гутранги нэгний л хийх ажил. Гэхдээ ийм чадалтай уран бүтээлчид байгаагүй биш байсаан.

Уран бүтээл хийчихээд тэднийг үзэгч олны өмнө толилуулах нь нэг хэрэг. Гэтэл уран бүтээлээ хийж буй процесс нь үзэгч олны хүртээл болох юунд хэрэгтэй вэ? Пикассо, Поллок нар камерийн өмнө зургаа зурж л байлаа. Гэхдээ ихэвчлэн камерийн өмнө зүгээр л энгүүн “тоглолт” хийдэг байсан биз. Үнэндээ Поллок будаг асгаж, цацалж байхдаа тун нарийн мэдрэмжээ даган, уураг тархи, бие цогцсоо бүрэн бүтнээр нь ашиглаж байжээ.

“Манай хүүхэд ч ийм юм зурчхаж чадна” гэсэн хүмүүсийн хувьд тухайн уран бүтээлч мэдлэг мэдрэмж, хүч хөдөлмөр, олон жилийн туршлага дээрээ үндэслэн хамгийн энгүүн дүрсээр ихийг өгүүлэх чадварыг харж чаддаггүй.

Сайхан зурдаг бүхэн нэртэй уран зураачид болох хэцүүтэй адил будаг нялж чаддаг бүхэн алдартай модернист уран зураач болох нь бүр хэцүү.

download

2007 онд Ринди Сэм гэгч эмэгтэй Сай Твомблийн 2 сая доллароор үнэлэгдсэн нэгэн зургийг үнссэн байгааг дээрээс харж болно. Ринди Сэм “Сай надад тэр цагаан зайг үлдээсэн юм… би урлагийн хүчийг л тунхаглаж байна… урлагийг биширсэндээ ингэлээ” гэж өөрийгөө хэчнээн өмгөөлсөн ч 10,000 орчим доллароор торгуулжээ. Үнэндээ ч хэчнээн өөрийгөө зөвтгөлөө гээд эцсийн эцэст урлагийн л эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь энэ. Таны бүрэн дүүрэн гэж тунхаглан үзэсгэлэнд тавьсан зурган дээр чинь хэн нэг нь “энэ цагаан хэсэгт нь юм нэмэх хэрэгтэй” гээд зааны өтгөн нялчихвал хэцүү биш гэж үү?

Эцэст нь Сай Твомблийн тухай хэдэн үг

Сай Твомбли (1928-2011) бол Америкийн нэрт уран бүтээлч. Том хэмжээний зотон дээр туурвисан уран бичвэр, эсвэл эрээчвэр гэгдэх хэв маягаараа алдартай. Бүтээлүүд нь эсрэгцүү олон янзын зүйлийг нэгэн дуугаар хашгирах гэсэн мэт. Гэхдээ өнгө будгийн цохилтуудыг гайхалгүй үлдэх аргагүй (Сай гэдэг нь угтаа бол бэйсболлын од тамирчин Сай Янгийн нэртэй холбоотой).

184214-004-0b71859c

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s