Эрдэнэбатын Оюун (1918-2001)

eoyun

Эрдэнэбатын Оюун нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, театрын найруулагч, урлаг судлалын ухааны доктор билээ. Тэрээр Монголын Гэгээрлийн сайд асан Эрдэнэбатын охин юм.

“Шарай голын гурван хаан”, “Амарсанаа” зэрэг олон дуурь, жүжиг найруулж, Гоголийн зохиолууд, Шекспирийн “Лир ван” зэргийг орчуулж, “Талын баатрууд”, “Ах дүү нар”, “Гарва” зэрэг олон зохиол бичсэн. Эрдэнэбатын Оюун нь шинэ монголын анхны орчуулагч эмэгтэй юм. Тэрээр Дэлхийн залуучууд Оюутны анхдугаар их наадмын Лев Ошанины дууг анх орчуулж байжээ. Эцэг Эрдэнэбат нь урлаг утга зохиолын их боловсрол мэдлэгтэй хүн байсан төдийгүй, утга зохиолыг өвлөн цуглуулах, судлан шинжлэхэд дурлаж, тэр үед байсан нэртэй хуурч, үлгэрч, дуучдыг гэртээ урин ирүүлж, үлгэр дууг нь сонсон, судалж байсан нь Оюуны оргилсон зүрх сэтгэлийг нэгэн адил хөгжөөж байжээ.

Оюун багадаа эцгээсээ хагацсан байна. Оюуны эцэг Эрдэнэбат нь 1921 оны 3 дугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарын бичгийн анхны дарга, 1924-12 сараас 1928-11-16 хүртэл Ардыг гэгээрүүлэх хоёр дахь яамны сайдын албыг тус тус хашиж байжээ. Германы тагнуул гэх хилс хэргээр 1930 онд Ленинградад цөлөгдөн, 1937 онд баригдаж сураггүй болсон байна.

Э. Оюун жүжгийн зохиолын утга санаа, үйл явдлын учиг зангилааг нэг бүрчлэн ойлгуулсны дараа дүрийн судалгаанд онцлон анхаарч, өөрсдөөр нь эрэл хайгуул хийлгэж, эцэст нь өөрөө засаж, чиглүүлдэг найруулагч байсан юм. Улсын гавъяат жүжигчин Лха. Долгор “Оюун найруулагч жүжигчидтэй нэг бүрчлэн маш уйгагүй ажилладаг. Тайзны байрлал, жүжигчний алхах хөдлөх бүрийг ширхэгчлэн заадаг. Бүр цаасан дээр зураад үзүүлдэг байсан. Дүрийнхээ амьдрал, зан төрхийг олохын тулд юмыг жижиг сажиг гэлгүй маш ул суурьтай судлахыг шаарддаг байлаа” гэж дурссан байдаг.

Ер нь 1935-1950 оны үеийн Монголын драмын мэргэжлийн урлагт Э. Оюун жүжгийн зохиолч, орчуулагч, найруулагчийн хувьд онцгой байр суурь эзэлдэг. Монголын жүжигчдийн дүр бүтээх үйл ажиллагаа, дүрд хувилах чадвар, найруулгын арга ухаан шинэ шатанд гарсныг Э. Оюуны “Шинэ байшинд” (1965) жүжиг нь батлан харуулсан билээ. Энэ жүжиг дээрээ Э. Оюун дүр бүрийн өвөрмөц ертөнцийг ялгаатайгаар харуулахыг зорьж ажилласан бөгөөд жүжигчид ч дүрийн дотоод мөн чанарыг гаргахын тулд сэтгэхүйн зөрчил дээр тулгуурлан эрэл хайгуул хийсний үрээр орчин цагийн хөдөлмөрийн хүний гоо сайхан, оюуны ертөнцийг тов тодорхой нээж үзүүлсэн байдаг. Үүгээрээ энэ жүжиг нь Монголын драмын мэргэжлийн театрын түүхэнд шинэчлэл хийсэн жүжиг юм. “Шинэ байшинд” жүжиг Монголын драмын хөгжлийн нэгэн үеийг тодорхойлох чансааны жүжиг бөгөөд манай уран бүтээлчид дүрийн сэтгэхүйг шинжлэн нээх аргыг баттай эзэмшсэнийг харуулж чадсан юм.

Эрдэнэбатын Оюун 1942 онд Улсын гавъяат жүжигчин, 1945 онд Ардын жүжигчин, 1946 онд “Ах дүү нар” жүжгийн зохиол бичсэн тулд Төрийн шагнал хүртсэн юм. 1978 онд Э. Оюун “Учрал” өгүүллэгийн түүврээр МЗЭ-ийн шагнал авсан билээ.

  • 1918 оны 12 сарын 17 – Нийслэл хүрээнд эцгийн 30 насанд төрсөн.
  • 1928-1932 (10-14 нас) – Улаанбаатарт бага сургуульд 4 жил сурчээ.
  • 1932-1934 (14-16 нас) – Орос дунд сургуульд 3 жил сурчээ.
  • 1934 онд (16 нас) – Улаан Үүд дахи Ажилчний сургуульд (Рабфак) 4 жилийн хугацаатай явжээ. 4 жилийн хичээлийг 1 жилд багтаан сурчээ.
  • 1935 онд (17 нас) – Орост сургууль төгсөөд ирэв. Ардыг Гэгээрүүлэх яманд орчуулагч болов. 17 насандаа Театрт жүжигчнээр оров.
  • 1936 онд (18 нас) – “Уяхан зүрх уруу татав” анхны өгүүллэгээ Үнэн сонинд хэвлүүлэв.
  • 1937 онд (19 нас) – Эцэг Эрдэнэбат хилс хэргээр шоронд орсон.
  • 1946 онд (28 нас) – “Ах дүү нар” гэдэг жүжиг бүтээсний тул Э.Оюунд БНМАУ-н төрийн шагнал хүртээсэн.
  • 1948 онд (30 нас) – Эцэг Эрдэнэбат Оросын шоронд нас барсан мэдээтэй.
  • 1952-1957 (34-39 нас) – Монгол улсын их сургуулийн хэл уран зохиолын анги төгссөн.
  • 1957-1960 (39-42 нас) – Москва хотноо А. В. Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн дээд сургуулийн аспирантурт суралцсан.
  • 1960-1962 (42-44 нас) – “Монгол Кино” нэгтгэлд уран сайхны удирдагчаар ажилласан.
  • 1962-1963 (44-45) – МАХН-н Төв Хорооны Соёл урлагын газрын даргаар ажилласан.
  • 1963-1975 (45-57 нас) – Улсын академик театрт найруулагч, удирдагчаар ажилласан.
  • 1966-1976 (48-58 нас) – МАХН-н Төв Хорооны гишүүн.
  • 1975-1987 (57-69 нас) – Урлагийн ажилтны холбооны дарга хийсэн.
  • 2001 оны (83 нас) – 6 сарын 21-нд насан өөд болсон.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s