Клод Манье – Блез (1959) – Нэгдүгээр үзэгдэл

Оролцон тоглогсод

Арианы Кларенс             дэлсгээтэй хүүхэн

Блез Амбрие                     мөнгөгүй залуу зураач

Мари                      хонгорхон бретони бүсгүй

Женевьева                 загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүй

Ноён Клебер Карлье              бизнесмен

Хатагтай Карлье             түүний эхнэр

Лаура Карлье                    түүний охин

Пепита                     гоо үзэсгэлэнт испани бүсгүй

Тайз засал

Өвөрмөц дэгжнээр тохижуулсан Парис дахь орчин үеийн зочдын өрөө. Тайзны гүнд цааш түрж орсон өргөн хонгил. Түүний зүүн талаар үүдний өрөө, гал тогоо, баруун талаар хоолны өрөө рүү орох гарц.

Номын сан, унтлагын өрөө, хананд суулгасан том хувцасны шүүгээнд хүргэх гурван хаалга байна.

Нэгдүгээр үзэгдэл

Дөрөвдүгээр сарын найман. Даваа гариг, арван нэг арван тав /өглөөний/

Хоёрдугаар үзэгдэл

Дөрөвдүгээр сарын арван нэгэн. Пүрэв гариг өдөр.

Гуравдугаар үзэгдэл

Дөрөвдүгээр сарын арван хоёрон. Баасан гариг, арван дөрвөн цаг дөчин таван минут.

НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ

Хөшиг нээгдэхэд тайз хүнгүй байна. Танхимд үзэгдэх газарт нэгийг нь хаагаагүй хоёр чемодон. Буйдангаар хувцас хунар тараан хаясан байна. Шалан дээр цана хийгээд зотон, зураг, мольберт зэрэг зураач хүний хэрэглэл. Арианагийн дуу. Сав суулга шургуулганд, халбага ширээ хайрцагт, алчуур бүтээлэг шүүгээнд, тэнд бас болор таваг хундаганууд байгаа. /Гал тогооноос Арианаа түүний араас Блез гарч ирнэ. Ариана цанын хувцастай/

Ариана – /номын сан руу явахдаа/ Энд номын сан, энэ бол архи дарсны шүүгээ. Хэдэн шил юм үлдсэн байх, та ууж болноо, данс тооцоо хийхээ болъё. Харин намайг ирсний хойно ганц шил виски бэлэглэнэ биз. /Ариана унтлагын өрөө явж байх зуур Блез номын санг харж зогсоно/ Энэ унтлагын өрөө. Гэхдээ би танд үзүүлчихсэн байх аа. /маанагдуухан инээж/ За боллоо! Та бүгдийг нь үзлээ! Одоо нэг бяхан ноцтойхон асуудал үлдлээ! Юу л даа … би мөнгөний тухай ярианд тун дургүй! /энэ бүхнийг ярьж байхдаа тэрээр буйдан дээрх хувцасыг нэг нэгээр нь Блезд бариулан чемодонд хийж дуусгана. Хайрцагтаа нэг өргөн шотланд ороолт хийнэ/

Блез – Үгүй ээ, үгүй энэ минийх

Ариана – Өө, уучлаарай. Ингэхэд Мишель танд учрыг хэлсэн биз дээ?

Блез – Тэгэлгүй яахав. Хоёр долоо хоногт наян мянган франк гэсэн байх аа?

Ариана – Яг зөв. Мөн жижиг зардлаа нэмнээ.

Блез – Бас юун зардал вэ?

Ариана – Хоёрын хооронд таталдахаа боль л доо. Ус, хий, цахилгааны бас утасны, за өөр юуны ч билээ дээ тоолуурын заалтыг тэмдэглэхээ … /Пальто аван чемоданд хийхээр оролдоно/

Блез – Энэ бас минийх!

Ариана – За тэгэхээр, хэрвээ жишээ нь, хорин мянгыг нэмбэл тохиролцож болох юм гэж би бодлоо.

Блез – Наяаасаа гадна уу?

Ариана – Энэ бүхнийг би зөвхөн таныг л бодож хийлээ гэдгийг ойлгоорой! Яагаад гэвэл саяхан миний найз “Ариана чиний байранд үнэ цэнэ гэж үгүй” гэсэн шүү.

Блез – Тэр ч тэгэлгүй яахав.

Ариана – /хаахын тулд чемодан дээрээ суугаад/ Надад туслаач!

Блез – /мөн чемодан дээр сууж/ Гэвч энэ чинь зуун мянга болно шүү дээ.

Ариана – Азнаарай, би бодоодхоё. Тоо моо гэхээр би бүүр самуурчихдаг юм. Найм дээр хоёр тиймээ, арав болж байна. Би бас халаалтын тухай яриагүй. /дахиад маанагдуу инээнэ/

Блез – За яахав, би танд чек бичээд өгье.

Ариана – /босч хашгиран/ Өө, өө таг мартчихаж. Таныг миний байрыг нүдний цөцгий шигээ хамгаална гэж Мишель эхийнхээ толгойгоор дэнчин тавьж андгайлсан. Та ч гэсэн тангарагла.

Блез – Тангаргалаа /андгайлахаар гараа өргөхдөө нэг ваарыг унагаж хагална./

Ариана – /орилон/ Миний ваар! Бага насны минь дурсгал.

Блез – Би тун их харамсаж байна. /дөрвөн хөллөж хагархайг нь түүнэ/

Ариана – /мөн дөрвөн хөллөж/ Аймшигтай! Надад орилох ч зав алга галт тэрэг арван нэг тавьд

Блез – /босч Арианад өндийхөд нь туслаад/ Та бүү сандар. Би наалгачихнаа. Энд удах хэрэггүй. Галт тэрэгнээсээ хоцорчихно шүү. /чек бөглөж/ тэгэхээр та зуун мянга гэсэн байх аа.

Ариана – Шууд зуун хорин мянга гээд биччих. Ваарны үнэ нэг тиймэрхүү.

Блез – /гайхаж/ Энэ ваар уу?

Ариана – Бүртгэлээ хар л даа. Тэнд хорин мянга гэж байгаа. /Блез халааснаасаа бүртгэлийг гаргаж ирнэ. Ариана хуудсыг гараас нь сугалж/ Тэр, харахгүй юу, хоёр ваар, хятадын дуураймал, хорин мянган франк. Би ер худлаа яриагүй.

Блез – Энд хоёр гэсэн байна. Би ганцыг л харсан шүү дээ.

Ариана – Энэ хоёр хосоороо л байвал үнэ цэнэтэй юм. Тэр ганцаараа үлдсэн нь одоо юу ч биш.

Блез – Гэхдээ …

Ариана – Хорьхон мянган франкын төлөө маргахаа болъё. Мишель таны төлөвлөгөөний тухай ярьсан. Хэрэв шатах юм бол бүдүүлэг хэлсэнд минь уучлаарай. /маанаг инээнэ/

Блез – /номхорч чекийг бөглөнө/ За яах вэ. Хэний нэр дээр билээ?

Ариана – Ариана Кларенс

Блез – /бичиж авна/ З Л А ?

Ариана – К Л А кла Р Е Н С ренс

Блез – /бичиж гүйцээд чекээ өгнө/ Май

Ариана – Зуун хорин мянга, зөв байна. Их баярлалаа. Та их гоё бичигтэй юм. /хатаахын тулд сэвнэ/ Одоо би явлаа. Хорин гуравны гуравдахь өдөр эргэж ирнэ. Хорин хоёрны орой байрыг минь суллана гэж найдаж байна.

Блез – Та санаа зовохгүй байж болно.

Ариана – Тэгвэл тэгээд боллоо. Би таныг орхин одъё. /цагаа харна/  Галт тэрэг хөдлөхөд арван найман минут дутуу байна. Орчин үеийн амьдрал хуй салхи л гэсэн үг яагаад хүмүүс солиордогийг би ойлгох юм даа. /чемоданаа авна/

Блез – Үгүй ээ, энэ минийх

Ариана – Толгой минь хаана явнаа! /чемоданаа бариад бараг гарч явахдаа/ Хорин хоёрны хоёр дахь өдөр.

Блез – Хатагтай, та цанаа мартлаа. /цаныг нь өгнө/ /Ариана цанаа мөрөн дээрээ тавина/

Ариана – Таны энд байгаа чинь юутай завшаан бэ? /эргэж харахдаа Блезийн толгойг цанаар цохин алдахад Блез доош бөхийнө/ Ууланд цанагүй явах юм гэнээ! Та бод доо! Намайг хүн болгон дооглох байсан байх даа. Пока! /дахин эргэж харна/

Блез – Хатагтай! … энэ миний азгүйтэж хагалдаг ваарны нэг мөн үү?

Ариана – Тийм ээ, юу гэж? /Блез ваарыг мөрөө давуулан шидэж орхино. Ариана орилно. Блез түүнийг цааш нь түлхэж үүдний өрөө рүү оруулна/

Блез – Баяртай, хатагтай! Танд тун сайхан амрахыг хүсэн ерөөхийг минь зөвшөөрнө үү? /ганцаараа үлдэж эргэн тойрноо харна/ О-ля-ля! Дажгүй л эхлэл байна даа. /чемодан авч номын сан руу чиглэн тавих газар эрснээ/ Үгүй ээ, энд биш. Энэ бол номын сан. Унтлагын өрөө аль билээ? Тэнд ! /унтлагын өрөө рүү очиж хаалгыг нээнэ. Утас дуугарна. Бушуухан чемоданаа оруулж тавьчихаад эргэн ирж харилцуурыг авна/ Байна уу? Чи юу, хонгор минь. Тиймээ, ирчихлээ. Дөнгөж сая явсан. Арван нэг хагас болж байгааг мэдэж байна л даа, гээд би яахав дээ? /үүдний хонх дуугарна/ Хүлээгээрээ, хонх дуугарлаа, өнөөх чинь байж магадгүй, утсаа битгий таслаарай, би үзээд ирье. /Үүдний өрөөнд очоод орилно/ Ор ор. Түлхүүр хаалганд байгаа. /утасны дэргэд буцаж ирээд/ Байна уу? Женевьева? Арван минутын дараа ирнээ… за, за. Сайн байна… дахин уулзалтлаа! Юу? /тайзны гүнд галын өрөө рүү Мари чемодантайгаа орно. Тэр дороо буцаж ирээд ярианы төгсгөлийг чагнана/ Үгүй ээ, үгүй найланхай үг манатай байна. Сонс л доо. Женевьева. Тийм ээ, би чамд ухаангүй хайртай, гэхдээ … чи миний шувуухай, яг тийм… хүлээж байя. /утсаа тавиад эргэж харна. Түүний өмнө хоёр салаа гэзэгтэй нүдэндээ шилтэй, гартай чемодан цүнх барьсан 18-тай бүсгүй зогсоно/

Мари – Ноён Блез Амбрие мөн үү?

Блез – Тиймээ, юу болов?

Мари – Намайг хөлслөх товчооноос хар бор ажлын үйлчилгээнд илгээлээ.

Блез – /амьсгаа нь давхцаж/ Юу?

Мари – /дүлий хэмээн сэтгэж маш чанга ярина/ Намайг хөлслөх товчооноос …

Блез – За, за сонсож байна, би дүлий биш! Гэхдээ би шал өөр зүйлийг хүссэн шүү дээ.

Мари – /гунигтайгаар/ Дандаа л ингэх юм даа. Хаа ч очсон надад “Бид өөр зүйлийг хүссэн” гэх юм. Хэзээ ч ажилд орж чадахгүй байх аа.

Блез – Орноо, орно! бүү гутар. Минийх их онцгой тохиолдол юм. Надад аятайхан сэтгэгдэл төрүүлэх хүн хэрэгтэй байгаа юм л даа. /Мари реакци/ Юу гэвэл, ширээнд үйлчилж чадах хүн хэрэгтэй байна гэсэн үг. Ойлгож байна уу?

Мари – Өө! Би чадна л даа!

Блез – Та хаа нэгтэй ажилласан байх. Танд тодорхойлолт байна уу?

Мари – Байхгүй. Гэхэдэ би эгчийндээ бүх юмыг нь хийдэг байсан л даа.

Блез – Та мэдээж тосгоноос уу?

Мари – Та яаж мэдээв?

Блез – Яахав, зүгээр л

Мари – Би Плувенез – Моедэкээс ирсэн.

Блез – Хаанаас?

Мари – Плувенез – Моедэк, Бретанид байдаг.

Блез – Тиймээ би ойлгож байна… Тэгэхлээр, хатагтай, тун харамсалтай байна. Гэхдээ надад таныг сургах зав алга. Би хөлслөх товчоо руу утасдаж огт өөр зүйл хүсэж байснаа мэдэгдэхээс өөр аргагүй боллоо. /харилцуураа авсан ч дугаарыг нь мартсан байв. Тэмдэглэлийн дэвтрээ гаргаж ирнэ/

Мари – /уйлж/ 43224-37 Дандаа л ингэх юм даа.

Блез – За тайвшир, юундаа уйлсан юм бэ! Танд ирээдүй байгаа.

Мари – Би амьдрах мөнгөө олох ёстой, ноён д’ Амбрие!

Блез – Тэгэлгүй яах вэ, хөөрхий минь, харамсалтай нь бид бүгд олох ёстой. Гэвч… ярьж байна. /цагаа харна/ Бараг арван хоёр боллоо, удахгүй зочид ирнэ.

Мари – /үргэлжүүлэн уйлна/ Оролдоод үзэхийг минь зөвшөөрөх биш үү. Плувенезд миний эгчийнд …

Блез –Надад өөр арга алга бололтой

Мари – /түргэнээ тайвширч/ Тэгээд би үлдэх үү?

Блез – Туршаад үзье. Таныг хэн гэдэг билээ?

Мари – Мари Мадлен Лейауанк

Блез – Хэрвээ та дургүйцэхгүй бол би таныг зүгээр л Мари гэе. Пальтогоо тайлчих.

Мари – /Чемодан цүнхээ авах гэснээ/ Миний цүнхэнд эгчийн захиа бий.

Блез – Сайн байна.

Мари – Эгч маань надад ажилд авсан хүндээ өг гэсэн юм.

Блез – За за … /уншина/ “Хатагтай…”

Мари – /инээхгүйн тулд тэсч ядан/ Эгч маань намайг эмэгтэй хүн дээр очно гэж бодож

Блез – /уншина/ “Юу ч чаддаггүй ач охиныхоо хувь заяаг танд даатгая” За! Маш сайхан! /цаашид уншина/ “Түүнийг сайн харж хандахыг хүсье. Хэрвээ та түүнд амралтын өдөр олговол хойноос нь ирэх эгчтэй нь гадагш гаргаарай”

Мари – Эгч маань Парисыг маш аюултай хот гэдэг юм. Намайг оройн цагаар гэрээсээ гарах болно гэж айж байгаа юм. Энэ нь юунаас болсон бэ гэвэл, нэг удаа бид хоёр кинонд явчихаад кафед лимонад ууж оройтсоноос болсон хэрэг.

Блез – Үгүй, үгүй хатагтай, ерөөсөө болъё. Би таны эгч биш. Парис аюултай хот, би өөр дээрээ хариуцлага хүлээж… баталгаа өгч чадахгүй… Одоохон хөлслөх товчоо руу утасдаж татгалзсанаа хэлье. /утсаа авах ч дугаарыг дахин мартжээ/

Мари – /нулимсан дунд / 432-24-37 / Блезийг утасдаж байх хоорондуур/ Хэрвээ би ажилд орохгүй бол Плювенезд буцаж очих хэрэг болно. Эгч намайг мөнгө олохгүй байна гэж загнадаг. Эгч намайг тэжээгээд л, гэхдээ би гар хумхиад суудаггүй шүү дээ.

Блез – /өрөвдөж/ Танай эгч чинь тааруухан ханддаг уу?

Мари – Тааруухан ч биш л дээ, гэхдээ …

Блез – Чамд эцэг эх байхгүй юм уу?

Мари – Юу л даа миний ээж Парис руу ажиллахаар явсан юм. Гэхдээ дараа нь … шуудхан хэлэхдээ Плювенеэд буцаж ирэхдээ … ээж минь, юу ч гэх юм бэ дээ… Тэгээд л эгч айгаад …

Блез – Аа- А. Тийм учиртай юм уу?

Мари – Дараа нь ээж яваад, түүнээс хойш

Блез – Байна уу? … Хөлслөх товчоо юу… Блез д’ Амбрие байна. Би өчигдөр орой танайхаар орсон … Тиймээ, тийм би! … Тэр тухай л ярьж байна л даа. Энэ миний гуйсан зүйл биш л дээ. /Мари нулимсаа барина/ Орой! Орой гэвэл оройтно. Ойлгооч дээ, би үдийн хоолонд зочин хүлээж байна. Тиймээ өнөөдөр арван минутын дараа. Юу? … Тиймээ, сайхан бүсгүй, ярих юм алга. Гэхдээ … Тиймээ, тийм, намтрынхаа тэр хэсгийг надад ярьчихсан. Зөвшөөрч байна гэхдээ, үгүй ээ үгүй би таныг маш сайн ойлгож байна. Учир нь үүнд байгаа юм биш ээ. би л … Юу? Тийм ээ… Тэгэлгүй яахав… мэдээж, яая гэх вэ? … За, за үзье… Тэгнээ, яг … Тийм … Баяртай хатагтай! /бүхий л яриаг анхааралтай сонссон Мариг харж/ За, яая гэхэв, та явж хувцсаа тайл!

Мари – Би үнэхээр үлдэх үү?

Блез – Одоохондоо тэгнэ ээ.

Мари – Өө! Ноён д’ Амбрие баярлалаа.

Блез – /босч/ Энэ тухайд болчихлоо. Авах хоёр болох нь, юу ч бэлдээгүй.

Мари – /маш тэмүүлэлтэйгээр/ зах руу гүйгээд ирэх үү?

Блез – Хэрэггүй, хэрэггүй. Би бэлэн хоол захичихсан, удахгүй байх. Харин одоохондоо пальтогоо тайлаад, хэрвээ миний ой муугүй бол, гал тогоонд хормогч байгаа, зүүчих. Дараа нь энд ирж тусла. Түргэлээрэй, /Марид галын өрөөг зааж өгөөд өөрийнхөө нэг зургийг авч сандал дээр гарган хананаас өлгөөтэй байсан зургийг буулгана/ О-Ля-Ля! Ийм юмтай учир гэж хэн нэгэн хэлсэн бол!  /Мари буцаж ирээд Блезийг сандал дээр зогсож буйг харна/ Энд үүнийг өлгөчих! Буулгасан зургаа авч номын сан руу явна.

Мари – Яах юм. Нөгөөх нь надад илүү таалагдаж байна.

Блез – Таны саналыг хэн ч асуугаагүй байна.

/Мари сандал дээр гарна. Блез номын санд ороод архи дарсны дугтуйтай ширээг түрэн буцаж ирнэ. Мари зураг өлгөх гэж акробат хийж ядаж байхыг харна/ Болохгүй нь үү?

Мари – Би энэ хадаасны хувьд дэнпүү жаахан юм. /дахиад нэг оролдлого хийгээд зургийг өлгөх боловч сандлаасаа унан Блез дээр унахад цаадах нь сүүлийн мөчид тэврэн авч амжина/ Азаар та таарлаа /инээд алдана/

Энэ үед Женевьева орж ирнэ.

Женевьева – /гайхаж/ Юу болж байна?

Блез – Бид зураг өлгөхийг оролдож байсан юм.

Женевьева – Энэ бүсгүй хэн юм бэ?

Блез – Үйлчлэгч

Мари – /Блезд тэврүүлсэн хэвээр Женевьевад гараа сунган/ Сайн уу, хатагтай.

Блез – /байдлыг ойлгож Мариг буулгана/ Хоолны өрөөнд ороод дөрвөн хүний ширээ засчих. Тийшээгээ. Хэрэгтэй бүх юм шүүгээнд байгаа. Таваг, жүнз. Та ядахдаа ширээ засч чадна биз дээ?

Мари – Яалаа гэж дээ.

Женевьева – Энэ чинь инээдэмтэй юм.

Блез – /дахиад нэг зураг өлгөх гэж сандлаа татангаа/ Надад заганах хүсэл байна гэж бодож байна уу?

Женевьева – Чи товчоод нэлээд сүр бараатай үйлчлэгч хэрэгтэй гэдгээ тайлбарлахгүй юм уу?

Блез – /сандал дээр гарч/ Тэгэлгүй яахав дээ! Гэхдээ одоо хүмүүст юу ч гэж тайлбарласан ойлгохоо больж.

Женевьева – /түүнд дөхөн/ Энэ бол намайг үнсэхээ болих шалтгаан биш. /хүзүүгээр нь тэвэрч/ Шувуухайдаа хэн баярлалаа гэх вэ? /Үнсэнэ/

Энэ үед орж ирсэн Мари анхааруулж ханиана. Блез Женевьева хоёр биесээ хөндийрнө…

Блез – /тун ичингүйрч/ Мари … Би чамд шуудхан анхааруулах ёстой … Энэ хатагтай … Танд юу гэмээр юм … нэг үгээр хэлэхэд Парис ямар хот вэ гэдгийг та мэднэ.

Мари – Надаас зовох хэрэгүй би дасчихсан юм. Хадлангийн үеэр манайхан олонхи нь ингэж үнсэлцдэг юм.

Блез – Тийм үү? Тэгвэл ч мөрнөөс уул уналаа шүү.

Мари – Энэ чинь яг кинод гардаг шиг. Та нар “Техасын морьтон” үзсэн үү?

Блез – Үгүй гэхдээ оройхон гарч байвал.

Мари – Заримдаа би өөрийгөө үлгэрийн гүнж гэж боддог.

Блез – Энэ тухай хоёулаа дараа ярилцъя. /Мари ямар нэгэн юм эрж буйг хараад/ Та юу эрээв?

Мари – Хулдаас

Блез – Юун хулдаас?

Мари – Ширээ бүтээх, ойлгохгүй байна гэж үү?

Блез – /толгойгоо базлан бараг эхэр татан/ Өө! Бурхан минь! Бурхан минь!

Мари – Ноёнтоон, бие тань муудав уу?

Блез – Бүтээлэг!

Мари – Ойлгосонгүй.

Блез – Ширээндээ бүтээлэг дэвс!

Мари – Тэгээд л шууд хэлчихгүй. /сургуулийн хүүхэд мэт. Дэвхэрсээр гарна/

Блез – Энэ бүхэн надад хагас сайн өдөр өрөөгөө суллаж өгөх байсан гажигтай Ариана Кларенсаас болсон хэрэг. Би Карльег өнөөдөр урьчихсан, хойшлуулж болохгүй болчихоод байна.

Женевьева – Алт. Чи зөв хэллээ.

Блез – Энэ чинь зуун хорин мянган франк болсон гэж мэд.

Женевьева – Мишель надад ная гэсэн

Блез – /хилэнтэйгээр/ Жижиг зардлаа нэмээд

Женевьева – Чамд таалагдахгүй байгаа юмаа даа.

Блез – /ёжтойгоор/ Яалаа гэж. Энэ миний амьдралын хамгийн сайн өдөр

Женевьева – Дандаа л чамд юу ч юм таалагдахгүй байх юм. Бүгд миний хүссэнээр л боллоо шүү дээ.

Блез – Чиний хүссэнээр!

Женевьева – Ямар ч байсан чи тэнэглэхгүй бол удахгүй Парисын хамгийн баян өв залгамжлагч бүсгүйтэй сууна. Клебер энэ тухай л мөрөөдөж байгаа.

/Ярианыхаа завсар тэд ханан дахь зургуудыг нэг нэгээр нь солино./

Блез – Хэрвээ чамд хэцүү биш бол түүнийг миний дэргэд битгий Клебер гэж дуулаж байгаач

Женевьева – Нууц амраг! Юун сүртэй үг вэ! Чи миний нууц амраг. Тэр бол амьдралын хүндрэлийг минь давахад тусладаг танил

Блез – Чиний хүндрэлийн тухайд гэх юм бол тэр талаар дурсахыг бүү хичээ

Женевьева – Миний хүчинд л чи түүний охинтой суух гэж байгаа болохоор өөр аргагүй болох юм даа.

Блез – Би бас үгээ хэлж дуусаагүй байна.

Женевьева – Дахиад л эхэллээ!

Блез – Женевьева … Хөөрхий эх минь жигшмээр гэж нэрлэх шахсан нөхцөл бүрэлдлээ… амьдралын нөхцөл байдал заримдаа бидний ёс суртахуунтай нийцэмгүй үйлдэл хийхэд хүргэх юм. Үүний улмаас …

Женевьева – Хүү минь, сонс, одоо өдрийн 12 болж байна. Энэ мэтийн гүн ухааныг би зөвхөн шөнийн 12-оос хойш сонсож чадна. Тэгэхдээ бүр гартаа аяга вискитэй

Блез – Шувуухай минь, чи өөрөө бод л доо. Чи надад хайртай атлаа намайг нууц амрагийнхаа охинтой суулгах гээд байх юм. Ингэхдээ чи миний нууц амраг хэвээр үлдэнэ гэж байгаа. Хэрвээ энэ биш бол өөр юуг бид зан суртахуунд харш гэх юм бэ?

Женевьева – Тэр миний нууц амраг биш гэдгийг дахин давтаж хэлье. Гэвч бид хоёр миний загвар өмсөгчийн цалингаар ч чиний зарагддаггүй зургийн орлогоор ч амь зууж чадахгүйг би бодолцон аргагүйд хүрлээ.

Блез – Чи шүүрний тухай мартаж

Женевьева – Юу гэсэн үг вэ, одоохондоо чи зөвхөн гурвыг л зарсан.

Блез – Энэ чинь зөвхөн эхлэл

Женевьева – Ямар ч байсан хогийн шүүр зарах чинь мэргэжил биш. Ядахдаа чи тоос сорогч зардаг байсан бол. Тэгээд ч чи өөрөө бод л доо! Чи намайг түүний тухай ярьж байна гэж үргэжл муушаах юм…

Блез – Түүний тухай гэж хэний тухай

Женевьева – Нэгэн хүний тухай! Чиний таних нэгний тухай! Клеберийн тухай, тэгвэл! Түүнээс хагацахыг чи үргэлж шаардах юм.  За тэгвэл сонс. Чи түүний охинтой сууснаар их мөнгөтэй болно. Тэгээд миний хүндрэлийг чи шийдэж эхлэх болохоор түүнтэй уулзаж байх шаардлага үгүй болно. Чи үүнийг л хүсээ биз дээ?

Блез – Ингэж энэ талаас нь ярих юм бол, мэдээж, ямар нэгэн локик байна л даа.

Женевьева – Тэгэлгүй яахав дээ! Тэгээд ч нэг зүйлийг, миний та хоёрын хувьд эзэлсэн хуурамч байр, суурийг, чи төсөөлж чадахгүй. Надад итгэ, энэ чинь тийм хөгжилтэй юм биш. Бүх юм сайхнаар зохицохыг би хичнээн хүсч байна гээч! Жишээ нь: чи зарим нэг үдшийг тодорхой шалтгааны улмаас бид хамт өнгөрүүлж чадахгүй болно гэдэгт огтхон ч шаналахгүйгээр байх юм.

Блез – Би гуйя!

Женевьева – За харав уу?

Блез – Харин дүр солигдсны дараа чи тэр “тодорхой шалтгааны улмаас” шаналахгүй байж чадах уу?

Женевьева – /чангаар инээж/ Тэр бүсгүй шал тэнэг! Надад итгээрэй! Хэрвээ тэр хүүхэн мөнгөн дээр нэмээд үзэсгэлэнтэй, боловсролтой, хурц ухаантай байсан бол би чамайг хэзээ ч түүнтэй танилцуулахгүй байсан юм. Чиний төлөө би өөрийгөө зольж болох юм, гэвч юм бүхэнд бас хязгаар гэж байна аа.

Блез – Хэрвээ миний зургуудыг авч эхлэх юм бол, тангаргалъя.

Женевьева – Тэр болтол бидэнд бүх юмны тухай ярилцах цаг гарна. Лаура д Амбрие! дажгүй сонсогдож байна шүү.

Блез – Чи юу гэчихэв ээ?

Женевьева – Лаура д Амбрие! Чамайг нөхөр нь болохоор чиний эхнэр ийм нэртэй болно.

Блез – Өө, нээрэн тийм л дээ.

Женевьева – Намайг тухайн нь ярихлаар чиний дургүйцээд байгаа тэр нөгөө ноёнд чиний “де” угтвар ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн гэж бодож байна.

Блез – Тэр чинь хэн билээ?

Женевьева – Хий үзэгдэл, сүг, буг … Чиний хадам эцэг, тэгвэл! Түүний охин гүн авхай Тэрбээр унтахдаа үүнийг л харж байна. Чамайг гүн гэхэд надад ч сонин байдгыг би хэлэх ёстой.  /хаалганы хонх дуугарна/

Блез – Миний эдлэнгээс юу үлдэх юм бэ?

Женевьева – /дөхөж ирээд хүзүүгээр нь тэврэн авч/ Чамайг Дюран гэдэг байсан ч би хайрлах л байсан даа /үнсэнэ. Энэ үед Мари орж ирээд мөн л ханиалгаж эхлэнэ/

Блез – Танд юу хэрэгтэй вэ?

Мари – Хонх дуугарч байна.

Блез – Тэгээд яагаад онгойлгохгүй байгаа юм бэ? Та яах гэж энд байгаа билээ? /Мари гарч явна/

Женевьева – Мишель энэ бүх явдалд жинхэнэ дипломат шиг байсан. Би чамайг өөрөө Клебертэй танилцуулж болохгүй байсан юм, түүнийг хэр хардамтгайг чи мэднэ шүү дээ.

Блез – Тиймээ чи ярьж байсан, тодруулсанд баярлалаа.

Женевьева – Бид хоёрыг танил гэдгийг мэдэхгүй байвал сайн л даа. Түүнд сэжиг төрж магадгүй. Нэг сайхан өдөр бид хоёрыг танилцуулах байх битгий инээчихж үзээрэй.

Блез – Түүнтэй хамт байхад надад инээх дур хүрнэ гэж бодохгүй байна.

Мари – /эргэж ирээд/ Цэцэг авчирчээ! /төлбөрийнх нь хуудсыг сарвайна/

Блез – Арваад сарнайг 3000 франкаар гэдэг чинь бараг л зүгээр авсан гэсэн үг. /халааснаасаа мөнгө гаргаж Марид өгнө. / Май, Мари /Мари гарч одно/

Женевьева – Одоохондоо бүх юм сайхан байна.

Блез – Тийм ээ. Карлье намайг энэ байрыг хоёр долоо хоногоор хөлслөж авсныг, надад сохор зоос ч байхгүйг, энэ бүхэн худал гэдгийг мэдэх хүртэл

Женевьева – Тэр яаж мэдэх юм бэ? Гэвч энэ бүхэн түүнд ер гол зүйл бус, түүнд ганц “Де” угтвар чинь хангалттай гэдэгт би итгэж байна.

Мари – /цэцэг авчирна/ Хаана тавих вэ?

Блез – /хилэнтэйгээр/ Төгөлдөр хууран дээр тавьчих!

Мари – /эргэн тойрноо харж/ Төгөлдөр хуур алга байна шүү дээ.

Блез – Вааранд хийчих л дээ, чөтгөр ав! гэж. Цэцгийг өөр хаана хийдэг юм бэ? Тэр байна, таны өмнө.

Женевьева – Хонгор минь битгий ингэж бухимд /хонх дуугарна/ Явж онгойлгоё. /гарч явна/

Блез – Усанд хийхийнхээ өмнө цаасыг нь аваарай. /өөрийнхөө хэрэглэлээс хайч авч Марид туслахаар очно/

Мари – Та эгчийн минь захиаг гүйцэд уншсангүй дээ!

Блез – /цэцгээ янзлаж/ Битгий гомдоорой, гэхдээ таны эгчийн тухай яриаг сайн цаг хүртэл хойшлуулъя.

Мари – Эгч танд халуун усны тухай бичсэн юм.

Блез – Юун халуун ус?

Мари – Би долоо хоногт нэг удаа халуун усанд очиж орж болох тухай мэдэх гэсэн юм …

Блез – Одоо мөн халуун усны тухай ярихад тохиромжтой цаг байна даа! Та ойлгохгүй байна уу? Тэгснээс ус авчраач. /Мари гарч явна. Блез цэцгийн баглааг засч Женевьева орж ирнэ/

Женевьева – Дун авчиржээ. /тооцоог сарвайна/

Блез – 4800 франк! Дөчин дунгийн төлөө! Дээрэм! Одоо төлчихөөч /түүнд мөнгө өгнө/

/ Женевьева гарч Мари асар том угаалтуурын домботой орж ирнэ/

Блез – Энэ чинь бас юу вэ?

Мари – Та намайг усанд явуулаагүй юм уу?

Блез – Өө тэнгэр минь! Ваар луу хийчих!

Женевьева орж ирнэ

Блез – За боллоо. Одоо гал зууханд очоод дунгаа тавгуудад хуваагаад хийчих. Нэг тавганд арвыг ойлгов уу?

Мари – /явангаа/ За ойлголоо.

Блез – Арав хүртэл тоолж чадах уу?

/Мари явахынхаа өмнө Женевьева руу хараад чангаар инээд алдана/

Блез – Ганцхан түүнд л хөгжилтэй байх шив.

Женевьева – За сонс, хоолын үеэр битгий үймрээд байгаарай, өөрийгөө хянан чи чинь алдартай зураач, энд таван жил амьдарч байгаа, зургуудаа гурван зуун мянгаар зардаг мэдэв үү?

Блез – Яагаад шууд дөрвөн зуун мянга гэхгүй гэж? Харин хоёр долоо хоногийн дараа юу гэж ярих вэ?

Женевьева – Хоёр долоо хоногийн дараа чи бараг гэрлэчихсэн байна. Тэр үед юу дуртайгаа ярина биз. Байр чинь чамд багадаад танил бүсгүйдээ өгсөн ч гэдэг юм уу, мэдэхгүй, мэдэхгүй.

/хонх дугарна/

Женевьева – Ёох, арилах хэрэгтэй, хэрэв намайг энд барих юм бол бүх юм өнгөрнө.

Блез – Би мөн сайхан инээж авна даа. Чиний Карльегийн нүд нь орой дээрээ гарах байлгүй.

Женевьева – Болъёо, Блез болъё! Чи миний дэргэд түүнийг Клебер гэхэд тэсэшгүй нь. Чиний бүдүүлгийг гайхах юм.

Блез – Чи мөн алж байна аа!

Женевьева – Чи ухаангүй дайрах юм!

Блез – Эцсийн эцэст тэр миний ирээдүйн хадам, би түүнийг Клебер гэж дуудах бүрэн эрхтэй.

Мари – /орж ирээд/ Бялуу авчиржээ. /тооцоог сарвайна/

Блез – 1800! Ядахдаа тэр амттай л байх даа. /Марид мөнгө өгнө/

Мари – Харахад амттай л юм. /хуруугаа долоосоор гарч одно/

Блез – Чиний энэ илбэ бүтэхгүй боллоо ч гэсэн ганц удаа тансаг амьдраадахъя, юутай ч гэсэн. Ингэхэд байранд төлөх мөнгө чамд бий юу?

Женевьева – Байхгүй, Клебер надад өгч амжаагүй.

Блез – Хонгор минь, сонсооч, чи намайг энэ хуйвалдаанд хүсэл зоригий минь эсрэг татан оруулснаа мартаж болохгүй шүү. Чи надад бүх аюулыг өөртөө авлаа гэсэн. Үүнээс гадна, ийм тансаг байдал миний халаасанд тохирохгүй гэдгийг чи мэдэж байгаа.

Женевьева – Ганц хоёр өдөр ямар хамаатай юм бэ?

Блез – Юу гэсэн үг вэ? Би чек бичсэн, харин дансанд маань сохор зоосч байхгүй гэдгийг чамд сануулах нь бараг илүүц болов уу?

Женевьева – Чек бичсэн юм уу?

Блез – Тэгэлгүй яах вэ, өөрөөр яаж болно гэж чи бодсон юм?

Женевьева – Битгий зов, банкинд очихоос өмнө би мөнгө олчихно.

Блез – Болтугай.

Женевьева – /цагаа харан/ Цаг хэд вэ? Бушуухан явах хэрэгтэй, нөгөө гэр бүл чинь яг ирэх нь … Өө! Би нэг юм бодож оллоо!

Блез – Чамайг юм бодож олох бүрт нуруу руу хүйт даах юм.

Женевьева – Сонс. Хоолны үеэр би чам руу хэд хэд утасдана, чи надад захиалагчтайгаа ярьж байгаа мэтээр хариулаарай. Ингэвэл их сэтгэгдэл төрүүлнэ.

Блез – Надад ч иймэрхүү юм ярих дадал одоохондоо алга.

Женевьева – Хажуугаар нь чи надад юу болж байгаа талаар мэдэгдээд бай.

Блез – Хичээе

Женевьева – Хараарай, бүх юм сайхан болно.

Блез – Бурхан өршөөг!

Женевьева – /түүнийг үнсэж/ Чи миний муужгай.

Мари орж ирнэ. Блез, Женевьева хоёр биесээсээ холдоно

Блез – Та дандаа хадлангийн үеэр орж ирэх юм.

Мари – Дун бэлэн болсон.

Женевьева – Хонгор минь, баяртай, чамайгаа орхие, одтойхон шиг байж үзээрэй, миний ярьсныг битгий мартаарай. Би удахгүй утасдана. Амжилт хүсье, муужгай минь /хоромхон бодлогошироод/ Та нар хамт би ганцаараа хооллоно гэсэн чинь ямар харамсалтай юм бэ? Яая гэхэв! /гарна/

Мари – Энэ таны сүйт бүсгүй юм уу?

блез – Үгүй, миний сүйт бүсгүй одоо ирнэ.

Мари – /гайхаж / Өө, тийм үү?

Блез – Тийм, юуг ч ойлгохыг битгий оролд, бүх юм сайхан өнгөрсөнд бурханд залбирч яв. Наашаа ойртооч, би таныг хараадахъя. /Мариг харж нүдэнд нь аргаа барсан байдал үзэгдэнэ. Нүдний шийлийг нь авна/ Арай дээр. /Бүсгүйгээс холдон гараа өргөн гурван хуруугаа гозойлгоно/ Наанаасаа хэдэн хуруу харж байна.

Мари – Гурав

Блез – /таван хуруу гаргаж/ Тэгвэл одоо

Мари – Тав

Блез – Харин одоо ?

Мари – Нэг

Блез – /шилийг нь өгөөд/ За яг, дахин тушаал өгтөл шилээ гал тогоонд хадгалж бай.

Мари – Үгүй юу л даа, би ойрын юм хардаггүй.

Блез – Тэр нь танд дээр, зай баримтлаж байх болно биз. /хаалганы хонх/ Ирлээ гэж үү? Цагаасаа өмнө шүү! Онгойлгооч, та юугаа хүлээгээ /Мари гарч явна. Блез мольбертондоо нэгэн зураг өлгөж туйлын урлагтай поз аваад ажиллаж буй дүр үзүүлнэ. Мари эргэж ирээд дахин нэг төлбөр гардуулна/

Мари – Энэ дарсных

Блез – 5200! /халааснаасаа мөнгө гаргаж ирнэ/ Гурван мянга … дөрөв … дөрөв таван зуу … дөрөв дөрвөн зуу. /тооцоог харж/ Тав хоёр зуу! Чөтгөр ав! Хүрэхгүй нь! /дахин халаасаа уудлан түрийвчээ гарган өрөөгөөр бухимдан холхино/ О-ля-ля-ля-ля. Бүгдий нь чөтгөр лүү нь тонилгохыг би яасан их хүсч байна аа!

Мари – Би танд туслаж чадах юм биш биз ноён д’ Амбрие7

Блез – /Далаа хавчин бодол хийлснээ Марид дөхөн очиж/ Хэрэв орой болтол гурав дөрвөн зуун франк зээлдүүлвэл туслаж чадна

Мари – Тэгээд л тэр үү? Гүйгээд цүнхээ аваад ирье.

Блез – /буйдан дээр сууж/ Эмэгтэйчүүд бүгд солиотой улс! Тэд юу гэж боддог юм бол доо! Тэдэнд ямар нэгэн юм батлах гээд бодоод үз. Ангайж байтал өнгөрөө. Ясаа цуглууж чадахгүй юманд уруу татаад оруулчихна!

Мари – /цүнхтэйгээ буцаж ирээд тэндээс гэрэл зургаас авахуулан есөн шидийн юм гаргаж эхлэнэ/ Энэ миний эгч, танд таалагдаж байна уу?

Блез – Маш их, гэхдээ түргэлээч.

Мари – /зоос гаргаж/ За май зуун франк

Блез – Бүх мөнгө чинь энэ үү?

Мари – Үгүй, үгүй хүлээгээрэй. /зэс зоос гаргаж ирээд тоолж эхэлнэ/ Зуун тавь … хоёр зуу … хоёр зуун хорь … дөч …. хоёр зуун жар … хоёр зуун дал … хоёр зуун ная

Блез – /тэсвэр алдан/ Аль вэ, би танд туслая.

/Мари газар өвдөглөөд цнхнээсээ нэгт хоёртын зэс мөнгийг сэгсэрч унагаахад Блез мөн өвдөглөж Маритай цуг мөнгө тоолж эхлэнэ./

Мари – Хоёр зуун наян зургаа … хаян найм … хоёр зуун наян ёс … хоёр зуун ерэн нэг …

Блез – /нэгэн зэрэг/ хоёр … дөрөв … тав … долоо … ес … арав… хорин дөрөв … хорин долоо … танд хэд байна?

Мари – 291

Блез – Надад 27. Энэ чинь тэгэхлээр …

Мари – /маш түргэн/ 318

Блез – Та ямра хурдан боддог юм бэ?

Мари – Би, зүгээр, миний цүнхэнд хичнээн байгааг мэднэ л дээ, ноён Блез

Блез – Шууд хэлж болоогүй юм уу? /босно/ За тэгэхлээр, 4900 дээр 318 гэдэг чинь 5218 гэсэн үг. /тооцоогоо хараад/ 1200 сайн байна. Цайны мөнгө гээд 18 франкаа өгчих. Цаадах чинь дарс худалддаг юм байна, тэртээ тэрэнгүй навс уудаг биз.

/Мари инээж эхлэнэ. /

Блез – Юу нь инээдэмтэй байгаа юм бэ?

Мари – Ноён Блез, та инээдтэй хүн юмаа.

Блез – За, цаг алдахаа болъё.

/Мари гарч явна/

Блез – Дахин би ийм адал явдалтай мөн учирна даа /Мари орилно/ Шампанскаа хөргөгчинд хийчих! /өрөөгөө үргэжлүүлэн янзлана/ Би ер нь сургуульд байхын хүссэн шигээ хайгуулчин болдог байсан юм. Одоо ширэнгэд байж байхгүй юу. Ширэнгэ тэнд л айх юм алга!

Мари – /буцаж ирээд/ Бүх юм жин тан!

Блез – Сайн байна. Өө тийм! Та ер нь утсаар ярьж чаддаг уу?

Мари – Энд ярьж цөхөөд байх юу байсан юм бэ?

Блез – Шалгая. Энд утас байна. Тэр дуугарна. Та яах вэ?

Мари – Харилцуураа авна. /үнэхээр тэр дуугарч байгаа мэт харилцуурыг авч чихэндээ наана/

Блез – Танаас асуух юм. “Ноён д’ Амбрие гэртээ байна уу, хэлж өгөөч” Та юу гэж хариулах вэ?

Мари – Байнаа гэнэ.

Блез – Харин чиг үгүй шүү.

Мари – Тэгвэл байхгүй гэнэ

Блез – Бас л биш

Мари – Таныг би яаж ойлгох вэ?

Блез – Зарим хүмүүст би гэртээ байгаа, заримынх нь хувьд байхгүй.

Мари – Ойлголоо, гэхдээ би яаж мэдэх вэ?

Блез – Тийм ч учраас та эхлээд “Өршөөгөөрэй, та хэн бэ” гэж асуух хэрэгтэй. Хэрвээ эхлээд сонсож чадаагүй бол тодорхой болтол нь давтаж хэлэхийг хүсээрэй. Дараа нь “Очиж үүчихээд ирье” гэж хэлээрэй

Мари – Сэргэлэн байна.

Блез – /Маригийг гараас харилцуурыг авч тавиад/ Дахиад нэг үзье … Др-р-р-р!

Мари – /харилцуурыг авч/ Байна уу?

Блез – /хоёр хуруугаараа хамраа чимхэн гуншигнан ярина/ Ноён д’ Амбриегийг дуудаад өгөөч!

Мари – Өршөөгөөрэй, хэн түүнтэй ярих гэсэн бол?

Блез – /хэвийн хоолойгоор/ Сайн байна. /хамраа чимхэн/ Ноён Тартампьон

Мари – Хэн гэнээ ноёнтоон?

Блез – Тартампьон

Мари – Яалаа гэнээ?

Блез – /хэвийн хоолойгоор хар тэнхээгээр/ Тартампьон!

Мари – /харилцуураас дуу гарч байгаа мэтээр чихнээсээ салгаж, хамраа гараараа чимхэн хариулна/ Очиж үзчихээд ирье. /инээчихгүйн тул бүх хүчээ шавхана/

Блез – Дахин хэлэхэд, инээх юм огтхон ч алга! Одоо очиж надад хэл.

Мари – Хаашаа тэр вэ?

Блез – За, яах вэ, би хоолны өрөөнд байгаа.

Мари – /хоолны өрөө рүү очин/ Ноён Тартампьон утсаар яръя гэнээ.

Блез – /тоглоомондоо итгээд/ Байна уу.. /байдлыг ойлгож утсаа тавина/ За тийм байж, ойлгомжтой. Наашаа ойртоод ирээч дахин нэг сайн харъя.

/Мари хүрч ирнэ/ /Гэзэгнээс нь татаж/

Блез – Энэ чинь бас юу вэ?

Мари – Гэзэг.

Блез – /аргаа барна. Гэнэт цэцгийн цаас хайчлаж байсан хайчаа хараад дараа нь Маригийн гэзэг рүү харна/ Алив байж бай даа, эргээд хар … /хайчаа ухасхийн хараад нэг гэзгийг нь тайрна/

Мари – /эргэн харж хашхираад/ Миний гэзэг!

/Блез нөгөөдөхийг нь бас тайрна/

Мари – Эгч юу гэх бол?!

Блез – Үүнээс хойш түүнээс цааш эгчийнхээ тухай ярихыг тань хориглож байна. Харин одоо үсээ самная. /халааснаасаа сам гаргаж самнах гэтэл/

Мари – Үгүй, би өөрөө

Блез – /самаа өгч/ Май!

Мари – /толинд очиж самнана/ Хэдэн мөнгө олохын тул есөн шидийн юм хийх юм даа!

Блез – Хэрэв үүний тул зөвхөн үсээ авах хэрэгтэй бол би өглөө болгон мулзартаа авахуулна.

Мари – /инээж/ Ямаршуу юм болохыг тань төсөөлж байна.

Блез – Өөрийнхөө саналыг дотроо хадгалж яв!

/ Блез Мариг ажин эргэн тойронд нь явна. Мари ч гэсэн Блезийг тойрч ажиглана/

Мари – /хашхирна/ Пөөх, ноён Блез!

Блез – За бас яав?

Мари – Өмдөн дээрч инь толбо!

Блез – Энэ л дутаж гэнэ дээ! Яах вэ!

Мари – Би одоохон цэвэрлээдэхье! Түргэхэн тайлаарай!

/Ичингүйрсэн Блез номын сан руу явна./

Блезийн дуу – Та чадах юм уу?

Мари – Чадалгүй яах вэ. Плувнезд эгч минь толбо олонгуутаа л надад өгч …

Блезийн дуу – Май! Түргэлээрэй!

/Хаалганы цаанаас өмдөө сарвайна/

Мари – Одоохон, одоохон ноён Блез!

Блезийн дуу – /хилэнтэйгээр/ Намайг үргэлж ноён гэж дуудахаас ерөөсөө боль! Хичнээн тэгэх гэсэн юм бэ? Эцсийн эцэст.

/Мари гарч явна. утас дуугарна/

Блез – /орж ирэнгээ/ Одоохон, одоохон очлоо. /Тэрээр шотланд ороолтоор биеэ ороосон бөгөөд шотланд банзалтай мэт харагдана. Утсаа авна./ Байна уу? … хэн бэ? … Хэн, хэн? … өө, чи юу хонгор минь… Дэмий хичээж байна даа чи, тэд ирээгүй байна. /Яг энэ үед ноён Карлье хатагтай Карлье хоёр охиноо дагуулан орж ирнэ. Тэдний өмнө Мари явна/

Мари – Блез! Тан дээр зочин ирлээ.

Блез – /эргэж хараад Карльегийн гэр бүлийг харлаа/ Ноён Карлье! Санамсаргүй атлаа сайхан учрал байна. Би таныг хүлээж байсан л даа, гэхдээ … /утсаа түргэхэн тавина. Өөрийнхөө гаднах байдлыг мартчихаад ирэгсдийн өмнөөс тосож ухасхийнэ/ Сайн байна уу? /Карльегийн гарыг барина/ Хатагтай, хүндэтгэлээ илэрхийлье. /Хатагтайн гар луу эелдэгээр бөхийнө/ Залуу хатагтай /авхай? Мадемуазель/ Тантай учирсандаа туйлын баяртай байна. /Лаурагийн гарыг атгаад түүний цаана зогсох Маригийн гарыг халуунаар атгана/ Хатагтай … /гэнэт ойлгож/ Таны байр гал тогоонд!

/Мари явна/

Блез – Орохтун, орохтун!

/Мөнөөх гэр бүл байрандаа байцгааж Блезийг гайхан харна. Харагтай Карлье бүр нүднийхээ шилээ гаргаж ирнэ/

Блез – /гэнэт өөрийнхөө байдлыг санаж/ Өө, миний байдал та нарыг гайхлыг төрүүлж байна уу? … Юу л даа! Өмдөн дээр минь толбо тогтчихоод … гэтэл хувцасны хүний маань ээж гэнэт нас барсан учраас мөн л гэнэт яваад өгсөн гээд бодчих! Харин манай тогооч … асар том сав унагаад хөлөө түлчихсэн … Бас л гэнэт. /гал тогоонд хандан орилно/ Алив, Мари өмд минь хаана байна? /зураг авч хөлөө халхална/ Энэ бол манай тогоочийн охин, жаахан тийм…. Тэрнээс гадна ээжийгээ түлэгдсэнд их цочирдсон бололтой … Гэхдээ эцсийн эцэст, тэр байгаа нь юутай аз вэ. Эс тэгвээс би та нарыг ганцаараа хүлээж авах байсан даа! Төсөөлж байна уу, та нар?

/Карльегийн гэр бүл Блез рүү тун сандарсан байдалтай харна/

Мари – /өмдийг нь авчирч/ Май Блез, дажгүй болсон шиг байна.

/Блез өмдөө суга татан авч номын сан руу орно. Хөлөө ар талаар нь халхлаж байсан зургаа авахдаа нааш нь харуулахад тэр нь нүцгэн эмэгтэй зураг болох нь илрэнэ./

Мари – / Блезд сонсгохын тулд маш чангаар/ Тосон толбо байсан шүү, та хаана тэгж амжсан юм бэ! /мөнөөх гэр бүлд хандаж/ Арай гэж арилгасныг минь та мэддэг ч болоосой!

Блезийн дуу – /орилно/ Гал тогоо руу бушуул!

Карльегийн гурван толгой теннисний тэмцээн үзэж буй мэтээр нэгэнтэй Блезийн зүг, нэгэнтэй Маригийн зүг эргэн яриаг чагнана

Мари – За тэгье, Блез.

Блезийн дуу – Тэгээд ч намайг “Блез” гэх чинь хаанахын ёс вэ? Намайг ноён гээч.

Мари – Та өөрөө намайг битгий ноён гээрэй гэсэн шүү дээ.

Блезийн дуу – Аа – а тийм үү? Уучлаарай! Би танд намайг бүү ноён Блез гэж дууд гэж хэлсэн байх аа?

Мари – Гэтэл би таныг “ноён” гэж битгий дуудаарай гэж надад хэлсэн гэж ойлголоо л доо.

Блез – Ер тэгээгүй! /номын сангаас гарч ирнэ. Мөнөөх гэр бүлд хандан/  Би түүнд яг ингэж хэлсэн юм … /байдлыг ойлгож өнгөө өөрчлөн/ Түүнийг өршөөгөөрэй! Тэр юу ч чаддаггүй юм. /Марид цаашаа яв хэмээн дохиж/ Заримдаа түүнийг зэмлэхээс өөр аргагүй болох юм! /дахин Марид дохиж/ Одоохондоо та нарыг хувцасаа тайлахыг хүсье. /хувцасаа тайлахад нь туслана/

/Энэ үед утас дуугарч Мари утас авна/

Мари – Байна уу? Хэн бэ… Хэн гэнээ? … Одоохон очоод үзээдэхье. / Блезд/ Тэнд өөрийгөө Дюпон гэх хүүхэн яръя гэнэ. /чангаар инээд алдана/

Блез – /дэлбэртлээ уурлаж/ Хэрэв та одоохон гал тогоо руу явахгүй бол таныг эндээс хөөж гаргана шүү. /гар дээр нь гурван пальто шиднэ/

/Мари гарч одно/

Блез – /утсан дээр очиж/ Юу гэсэн үг вэ энэ чинь? Байна уу? … Тиймээ би байна … Үгүй ээ би гэртээ байхгүй. /утсаа тавина/ Хоромхон ч зүгээр суулгахгүй юм. Өө, би юу хараад зогсчихов оо! Би гуйя та бүхэн суугаач.

/Карльегийнхан урагшаа дөхнө/

Блез – /Хатагтайд сандал тавьж өгнө/ Суугтун, хатагтай

/хатагтай сууна. Зөөлөн сандал нурж унана/

Блез – /түүн рүү гүйж очоод босоход нь туслаад/ Юу болж байна аа?! Тун харамсалтай! Энэ сандал анх удаагаа ингэж байгаа юм. Өөрөөр бол, та бүхэн ойлгож байгаа биз дээ, би засчихна шүү дээ. /түргэхэн нэг сандал авчирна/ За суухтун, хатагтай! /эхлээд сандлаа тэмтэрч, дараа нь өөрөө сууж бөхийг нь шалгахын тулд үсэрч хүртэл үзнэ/ Энэ хавьгүй бөх юм. Бүү айхтун. /хатагтай суухын өмнө сандлыг шалгаж, ноён Карлье, Лаура хоёрын буйданг шалгана/

Блез – Сэргэхийн тулд урьдчилаад нэг нэг хундага тогтоочихье. Өршөөгөөрэй, би одоохон! /номын санруугаа ороод тэр дороо гарч ирнэ. Карльегийн гурван толгой түүнийг түгшүүртэй харна/ Өө, би ямар дүйнгэ юм бэ? Баар энд байгаа шүү дээ./тэдэнд шилэн аяга тарааж өгнө/ Юу уух вэ? Портвейн, Чинзано, Мартини? Өргөн боломж байгаа шүү. /нэг шилтэйг нь авна/ Хатагтай, дусал портвейн? Энэ хор болохгүй ээ! /хатагтайд хийж өгөх гэтэл шил хов хоосон байна/ Хн! Протвейн дуусчихж! Гайхалтай! Тэгвэл мартини уух уу? … /бас нэг шил авах ч бас л хоосон байна. Ёроолыг нь тогшино/ Аа-я! Мартини ч алга! Дээрэмчин!

/Карльегийнхан босон харайна/

Блез – Өө, би, юу л даа, өөрийнхөө хувцасны хүнийг л хэлж байна. Тэр л өөрийн эхийг нас барсныг дуулаад шавхчихсан хэрэг! … Өө! энэ Фернет – Бранка байна! Та юуртай юу? Хөөрхий эмээ минь үүнийг үргэлж уун … тэр чигээрээ шилэн дэхь эрүүл мэнд гэдэг байсан юм. /хатагтайн аяганд хийж өгтөл шил хоосорно/ Хүсэл тань биелэх нь /маагандуухан инээхэд нь Карльегийнхан огтхон ч хөдөлгөөнгүй сууна Инээхээ больж шинэ шил авч ирнэ/ Өө! Энд нэг сайхан юм байна. Хэрвээ би эндүүрээгүй бол Мари-Бриэар авхай /Лаура-Б.б/ Танд хийж өгөхийг зөвшөөрнө үү. Энэ бараг бүтэн юм. /хийж эхлэнэ/

Мари – /гарч ирнэ/ Ноёнтоон!

Блез – За бас юу болоо вэ? /Толгойгоо эргүүлэн Лаурагийн даашинзан дээр асгаж эхлэхэд цаадах нь цочирдсоноосоо болж хөдлөж чадахгүй байна/ Өө! Өршөөгөөрэй! Яаж уучлалт гуйхаа мэдэхгүй байна! Хүлээгээрэй би танд алчуур өгье. /халаасаа ухах ч алчуураа олохгүй. Шилтэйгээ Лаурад бариуна/ Хааш нь хийчихдэг байна аа! /Карльегийн энгэрийн халаасан дахь алчуурыг нь хараад авна/ Та зөвшөөрөх үү? /даашинзыг арчина/ Улаан дарс байгаагүй нь болж дээ! … /маанаг инээж Карльегийн халаасанд алчуурыг нь чихэхдээ үзэмжтэй хийхийг хичээнэ/ За, боллоо!

/гал тогооноос Мари марш дуулах нь сонсдоно/

Блез – Намайг өршөөхийг дахин хүсье, гэхдээ надад гал тогоонд очиж “үйлчлэх бүрэлдэхүүн” юу хийж байгааг харах шаардлага гарлаа. /өрөөнөөс суга үсрэнэ гарна/

/Карлье түүний хойноос эргэж харна. Хэдүүлхнээ үлдээд тэд гайшран биесийг ширтэнэ/

Блезийн дуу – Одоохон, одоохон, бүх юм бэлэн, бүү сандар.

Мари – /дун бүхий паднос авчиран Карльегийн өмнө очоод/ Шүлс гоожмоор! /тэгээд хоолны өрөө рүү орно/

/Карльегийн гурван толгой түүний хөдөлгөөнийг дагуулан харна/

Блез – /өрөөнд харван орж ирж бүгдийнх нь аягыг хурааж аван/ За бүгд юмаа уучихсан! Тэгэхлээр одоо ширээнд очиж болох нь ээ, гэж бодож байна. /хатагтайд гараа өгнө/ Хатагтай, Карлье зөвшөөрнө үү … Ноён Карлье … авхайтан … /хаалга нээн тэднийг түрүүлж оруулна/ Та бүхэн суугтун.

/Карльегийнханыг орсны дараа орох гэтэл ноён хатагтай хоёр балмагдсан байдалтай гарч ирнэ/

Блез – /хаалгаар шагайж/ Өө! Өршөөгөөрэй! Энэ чинь хувцасны гээд хувцасны шүүгээ байна. /Хаалгыг нь хаана/ Хоолны өрөө чинь хаа билээ. Наашаагаа! Энэ удаа бид андуурахгүй ээ!

Лаурагийн дуу – /шүүгэнд үлдсэн/ Ээж ээ!

Блез – /түүнийг гаргахаас ухасхийж/ Өө! шийдэмгээр самуурал! Та наашаа ирээч! /гэр бүлийг хоолны өрөөнд урина/ Таныг дараа чи гуйя. /бүгд орно/

Мари – /гарч ирээд/ Блез, үгүй ээ “ноён Блез” гэх гэсэн юм. Үгүй дээ би ноёнтон гэж “Блезгүй” хэлэх гэсэн юм.

Блезийн дуу – За бас яав?

Мари – Нимбэг! /энэ үед утас дуугарна. Хоолны өрөө рүү дөрвөн нимбэгээ шидчихээд утас руу гүйнэ/ Байна уу? … ноён д’ Амбрие юу? … За, одоохон … Дуудаадахъя … /хоолны өрө өрүү орох гэснээ зогтусан/ Үгүй ээ эхлээд “Хэн бэ” … /дахин харилцуурыг авч/ Та хэн бэ? … Хэн? Өө, саяны ирсэн эмэгтэй гэж үү? … Таныг гэж өөрт нь битгий хэлээрэй гэж үү? … Захиалагч гэх үү? … Ойлголоо … очлоо … /хөхөрсөөр хоолны өрөө рүү орно/ Ноёнтон тэнд тантай утсаар тоглох гэж байна!

Блез – /түгшүүртэй гарч ирнэ/ Юу гэсэн үг вэ?

Мари – Түрүүний ярьсан эмэгтэй байна лээ. Тэгэхдээ танд тэгж битгий хэлээрэй гэсэн.

Блез – Түрүүний эмэгтэй?

/Карльегийнхан хоолны өрөөнөөс гарч ирнэ/

Блез – Аа – н Та түрүүний эмэгтэйг хэлж байна уу?

Мари – Үгүй дээ, таны үргэлж үнсэлдээд байсан эмэгтэйг хэлж байна.

Блез – Чи чинь галзуурав уу. Хий үздэг болжээ? Түргэхэн гал зуух руу явагтун. /Мари явна/ /Харилцуурыг авч/ Байна уу? … Өө, ноён Дюваль, танд мэнд хүргэе, сайн байна уу? /түүнийг харж зогсох Карльегийнханд/ Түүнийг өршөөгөөрэй, цаадах чинь жаахан юмтай, юу ярьж байгаагаа заримдаа ойлгодоггүй юм. Байна уу, … үгүй ээ эрхэм ноён Дюваль таны зургийг зурж амжаагүй байна. Сүүлийн үед ажилд дарагдаад, та ойлгож байгаа биз дээ… засгийн газрын захиалга … үгүй дээ, ноён Дюваль. Би танд дараа тайлбарлая … Яг тийм. баяртай хайрт минь, үгүй ээ … ноён Дюваль. /утсаа тавиад өнөөх гэр бүл рүү очно/ Энэ бол томоохон захиалагч юм, би л түүнд ханан дээр хэд хэдэн зураг зурсан, одоо намайг эхнэрийнхээ зургийг томоор зурж өг гээд байгаа юм… гэхдээ эн тухай ширээний ард ярилцъя… Та бүхэн морилохтун…

/Бүгд хоолны өрөө рүү орно. Хэсэг хугацааны дараа хонхны дуу гарна/

Мари – /гарч ирэн/ Та намайг дуудаа юу?

Блез – /толгойгоо цухуйлган/  Тахиагаа авчирж болно /далд орно/

Мари – /мөн далд орох гэснээ тэр дороо буцаж ирэн/ Юун тахиа?

Блез – /толгойгоо цухуйлган/ Яасан, тахиа авчирч өгөөгүй юм уу?

Мари – Би ямар ч тахиа хараагүй.

Блез – /орж ирээд аргаа баран буйдан дээр сууж/ Ямар аймшигтай юм бэ? /Карльегийнхан гарч ирнэ/ Уучлал эрэх үгээ ч олж чадахгүй нь! Би гайхамшигтай шарсан тахиа захиалсан чинь надад авчрахаа мартацгаажээ.

Мари – Энэ ч жинхэнэ эвгүй явдал байна даа.

Блез – /орилно/ Эвгүй явдал аа! Сүйрэл!

Мари – За, за хэтрүүлээд яахав. Бидэнд бас ч гэж 1800 франкны бялуу бий шүү дээ.

Блез – Нээрэн тийм, сайхан бялуу?

Мари – Кремтэй! /Мари гарч явна/

Блез – Мэдээж тогооч үйлчлэгч нараар иймэрхүү үдийн хоол зохион байгуулах амаргүй л дээ. … Хэрвээ та нар тэр тахиаг харсан бол. Бодохоос л шүлс гоожих юм!

/Мари бялуу авчрахад нь нэг хэсэг нь байхгүй болсон байна/

Блез – Энэ чинь юу болж байна?

Мари – Энэ бялуу

Блез – Наадахаа яагаад идээд эхэлчихсэн юм бэ? /хилэнтэйгээр Карльегийнхэн руу харж/ Хэн ингэв?

Мари – /толгой гудайлган/ Би ноёнтоон?

Блез – Та юу хийснээ ойлгож байна уу? Үүнээс хойш та манай үйлчлэгч биш. Таныг харахыг ч хүсэхгүй байна. /Мари гарч явна/ Та бүхнийг ийм бялуугаар дайлахад надад эвгүй … / Блез хатагтайд бялуу өгөхөд цаадах нь хариу ч хэлэлгүй хажуугаар нь ихэмсэгээр явж өнгөрнө. Ноён Карльед/ Тэгвэл ядахдаа та надад хүндэтгэл үзүүлж амсана биз дээ? /Карлье сэжиглэн эргэж харна/ Та нар амттанд дургүй гэж үү? /Карльегийнхан нам гүм болно/ Үнэмшмээргүй юм. Та нар бараг юу ч идээгүй шүү дээ. Хэрэв над ядахдаа тахиаг минь аваад ирсэн бол. Гэхдээ мэдээж, дунгууд ярих юмгүй маш сайхан байсан биз дээ тийм ээ? /Мари гарч ирнэ/ Та энд байгаа юм уу?

Мари – Тантай ярих хэрэг байна?

Блез – Хоёр минутын өмнө таныг харахыг ч хүсэхгүй байна гэдгээ хэлсэн.

Мари – Би зүгээр л ноёнтон миний гэзгийг өгөхгүй юм уу гэх гэсэн юм.

Блез – Юун гэзэг?

Мари – Таны халуундаа болоод тайрчихсан гэзэг.

Блез – Өө нээрэн тийм! Түр хүлээгээрэй! /газар сайгүй эрж ноён Карльег түлхэнэ/ Уучлаарай… Хаашаа хийчихээ вэ би?  /хатагтайд/ Учлаарай, та тохиолдлоор миний үйлчлэгчийн гэзгэн дээр суугаагүй биз? /хатагтай босч сандлаа харна/ Үгүй ээ, энд алга.

Мари – Татуурганд

Блез – Яалаа гэнээ?

Мари – Та миний гэзгийг татуурганд хийсэн

Блез – Өө, нээрэн тийм л дээ. /татуурганаас гэзэг гаргаж ирээд Марид өгнө/ Энэ байна!

Мари – Би мөн ноёнтноос миний 318 франкийг эргүүлж өгч чадах уу гэх гэсэн юм.

Блез – /түүний ярианаас анхаарлыг нь холдуулахын тулд аймшигтай ханиаж/ Мөрийцсөн ч алдахгүй, та кофе чанахаа мартсан байх.

Мари –Алдсандаа, бүх юм бэлэн.

Блез – Сайн байна тэгвэл аваад ир. /Мари цовхорсоор гарч одохдоо Карльегийн өмнүүр гэзгээрээ дэвнэ/ Ойлгож байна уу, надад задгай мөнгө байгаагүй юм. Дан арван мянгатын боодлууд, тэгээд би энэ тэнэгээс зөөгчид цайны мөнгө өгөхийн тулд хэдэн зуун франк зээлсэн юм. /Мари поностой хүрч ирнэ/ За, кофе ч ирлээ … /ширээ болгон ашигладаг хятад бөмбөрийг татаад Маригийн гараас поднос авна. Мари тэр дороо кастрюль авчирч өгнө/ Та яагаад кофений гүцэнд хийгээгүй юм бэ?

Мари – Ингэвэл халуунаараа байна.

Блез – /кастрюлийг автал гар нь хална. Тавиад хуруугаа сэгсэрч үлээнэ/ Та гал тогоо руу яв. Би очиж хэдэн эелдэг үг хэлье. /Мари явна/ Хатагтай Карлье та зөвшөөрнө үү… /цаашид аяга тарааж кофе хийж өгсөөр ярина/ Чин үнэнийг хэлэхэд манай гэрт эмэгтэй хүний гар дутаад байгаа юм. Гэр бүлийн голомтноос тохитой юм юу байх билээ дээ. Надад итгээрэй, гоонь амьдрал үргэлж сайхан байдаггүй л дээ. Чиний талаар хэн ч санаа тавихгүй, хэн ч илж таалахгүй, угааж арчихгүй. Гэрийн ажил хичнээн ихийг та нар төсөөлж ч чадахгүй. /түүнийг дэмжсэн шинжгүй суугаа Лаура өөд харц чулуудан гартаа аягаа бариад үргэлжлүүлнэ/  Үүний тулд эмэгтэй хүн хэрэгтэй. Хэрвээ надад хувь заяагаа хувцаалцах амьдралынхаа ханьтай учрах аз тохиох юм бол би түүнийгээ энхрийлэн бөмбөрүүлэх болно доо! Би түүнийг … /сүүлийн үгсийг хэлэхдээ тэрбээр Лаурагийн аяганд хэд хэдэн ёотон хийж их л ялдам царайтайгаар халбагаар хутгана/

Карлье – /балга кофе оочоод гэнэт дуу алдана/ Ноён д” Амбрие! / Блез цочино/ Уучлаарай, таныг тасласанд, гэхдээ би нэг юм хэлэхэ хэрэгтэй байна. Та гайхах байх, ер нь та нар бүгдээрээ гайхах байх. Кофе тун сайхан болж.

Хатагтай Карлье – /маш идэвхитэй/ Манай нөхөр яриагаа эхэлсэн учраас … /энэ үед Блез мөн л адгасхийнэ/ зорьж ирсэн асуудал руугаа орох хэрэгтэй болов уу.

Блез – Юун асуудал?

Хатагтай Карлье – Юу юун гэж? /охиноо заана/

Блез – Аа тийм тийм! Та мэдэж охиныхоо тухай ярих гэж байгаа биз дээ?

Карлье – /ярилцах үеэр өрөөгөөр холхин сонирхоно/ Таны байр гайхамшигтай

Блез – Тиймээ, би энд арван тав … үгүй ээ, таван жил амьдарч байгаа гэх гэсэн юм.

Карлье – /зургуудыг үзэж/ Энэ таны бүтээл үү?

Блез – Зарим нь л. Энэ хамгийн сайнууд нь биш ээ гэдгийг хэлэх ёстой, сайныг нь шууд авцгаачих юм.

Хатагтай Карлье – Клебер! Би үгээ хэлчихмээр байна!

Карлье – /мольбертон дээрхи зургийг ажиглаж/ Энэ надад их таалагдаж байна.

Блез – /зургийг буруу харсан байхыг үзээд эргүүлэн тавьж/ Өршөөгөөрэй. /ямар нэгэн байгалийн зураглал тодорно/

Карлье – Нөгөө байрлалдаа надад илүү таалагдаж байсан юм.

Блез – Миний зургийн гол онцлог нь дөрвөн хэмжүүрт оршино. Нэг чиглэлд нь харж уйдвал эргүүлчихж болно. Тухайн байдлаасаа л. Жишээ нь энийг хар л даа. Ниагарын хүрхрээ. /зургаа эргүүлнэ/ Ингэхлээр Эйфелийн цамхаг, /дахин эргүүлээд/ Их цэцэрлэгт гудамжны өглөөний таван цаг. /зургаа хэлтгий бариад/ эцэст нь Паза дахь цамхаг.

Хатагтай Карлье – Клебер!

Карлье – Сайхан санаа байна. Ялангуяа! Худалдааны талаас! Та олон зураг зурдаг уу?

Блез – Би зургуудаараа зах зээлийг дүүргэхийг хүсэхгүй байна л даа, тэгэх юм бол үнэ нь буурч магад, сард гурвыг зарахад л хангалуун амьдарч болоод байдаг юм. Мэдээж, дэмий үрэлгэн загналгүйгээр.

Карлье – Та их үнэтэй зардаг уу?

Блез – Дөрвөн зуугаар …

Карлье – Энэ чинь …

Хатагтай Карлье – /захирангуйгаар/ Клебер!

Карлье – Сабина?

Хатагтай Карлье – Чи надад ярих боломж олгох уу, үгүй юу?

Карлье – Ярь, Сабина, ярь! / Блезд/ Хүүхэн биш шаазгай

Блез – Тиймээ, би ажигласан.

Хатагтай Карлье – Тэгэхээр ийм байна.

Лаура – Ээж ээ, би юм идмээр байна.

Хатагтай Карлье – Чи амаа хамхи

Блез – Та бялуу идэх юм уу?

Хатагтай Карлье – Манай нэг бүлийнхэн кремтэй бялуу иддэггүй

Блез – Тун тоогүй! Өө! Хүлээзнээрэй! Хоолны өрөөнд хавтгай шоколад харагдсан шиг санаж байна. Та нар идэх үү? /хоолны өрөө рүү явна/

Хатагтай Карлье – Надад бас авчихаарай.

Блез – За үзээд ирье /гарч явна/

Карлье – /хоолны өрөөний хаалга руу ухасхийнэ/ Нэгэнт явсан юм бол надад ч гэсэн

Хатагтай Карлье – Сайн залуу байна.

Карлье – Дүгнэлт хийх арай эрт юм шиг санагдаж байна Сабина!

Хатагтай – Ингэхэд түүнийг ямар нэгэн хүүхэнтэй үргэлж үнсэлдээд байсан гэх зарц бүсгүйн үг ямар учиртай юм бол оо? /Мари поднос авахаар орно/

Карлье – Тэгэхээр, өөдөсхөн минь, танай ээж хөлөө түлчихээд …

Мари – Ноёнтоо, би бүтэн өнчин! /Карльегийн харцыг гайхсан харцаар үдүүлэн поднос авч орно/

Хатагтай – Ноён Блезийн хайрт миьн хэмээн нэрлэсэн тэр Дюваль гэгчийг утсаар ярьсны хувьд гэвэл тэр нэг бол эмэгтэй хүн … нэг бол эрэгтэй хүн

Карлье – Мэдээж хэрэг

Хатагтай – Аль ч тохиолдолд энэ бол байж болошгүй зүйл /утас дуугарна/ Хүлээж бай, би одоохон учрыг нь олоодохъё /утас авна/

Карлье – /тааламжгүйгээр/ Хөөе Сабина!

Хатагтай – Үгүй ээ, хатагтай, таны муужгай биш.

Блез – /буцаж ирээд/ Их сайхан сүүтэй шоколад байна.

Хатагтай – Ноён д’Амбрие тантай утсаар ярих гэнэ /харицуураа сарвайна/

Блез – Энэ дахаид л захиалагч байх … байна уу… Өө сайн байна уу, ноён сайд…

Хатагтай – /босч/ Та эм хүний хоолойгоор “муужгай минь” гэж дуудсан гэж үү, энэ бол эндүүрэл! Энэ бүгд эндүүрэл. Явъя Карлье, бос!

Карлье – Боллоо. Сабина! Эцсийн эцэст би тушаал өгөх ёстой. Ноён д’Амбрие нууц амрагтай байж болох насан дээрээ байгаа. Өөрийнхөө охиныг одоо онгон эрд өгье гэж бодоогүй биз дээ? /Лаура чангаар инээнэ/ Чи амаа хамхи

Хатагтай – Хэрвээ энэ ноён манай охинтой суухыг хоромын төдий ч бодохгүй байгаа бол тэр бүх харьцаагаа таслахыг би шаардаж байна.

Лаура – Ээж ээ би юм идмээр байна.

Хатагтай – Чи биднийг тайван байлгаад өгнө үү, үгүй юу? Ингэхлээр та өөрийнхөө энэ байдлаар бидний төлөвлөгөөг нураах шахлаа гэж хэлсэн. Тийм бус уу, Клебер!

Карлье – Сабина…

Хатагтай – Битгий тасла, чамайг гуйя. Тэгэхлээр ноёнтон, та юу гэж шийдэв?

Блез – Хатагтай надад … /утас дуугарна/

Хатагтай – Энэ аягүй бол дахиад л тэр байх, би нэг яриадахъя… Байна уу? … хэнийг ээ? … Хатагтай Ариана Кларенсийг ээ? … Үгүй ээ, хатагтай та бид хоёр хоёулаа энэ утсан дээр ямар ч Ариана Кларенс байгаагүй, байх ч үгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Энд миний охинтай суух хувь тохиосон ноён д’ Амбрие амьдардаг юм. Пөөх! тэр юу гэнэ вэ? Клебер! /утсаа таслаж/ Энэ новш манай гэрийнхэн бүрэн биш байна гэж орилж байна. Явъя охин минь, би энд ганц хоромын төдий ч үлдэхийг хүсэхгүй байна. Явъя Клебер /охиноо гараас нь чангаан гарна/

Карлье – Ноён д’Амбрие өршөөгөөрэй. Бүү санаа зов, би бүгдийг нь зохицуулна. Харин одоо манай эхнэрийг байхгүй байх хоорондуур надад нэг нүцгэн хүүхэн зурж өгч чадахгүй юу гэдгийг танаас асуух гэсэн юм. Үнэхээр нэг часхийсэн, гэхдээ, гуйхад, хөндлөн юм уу, босоо нэг л чиглэлд. Тэрийг та өөрөө шийднэ биз. Тэгээд ирээдүйн хадамын хувьд минь арай хямдхан /тохойгоороо ёврон нүдээ ирмэж/ 200 мянга гэх үү? Тэгвэл барьчихъя. Гэхдээ түргэлээрэй. /Блезийг урагш алхтал чангаар мөрийг нь алгадаж/ Хөгшин минь, дараа уулзалтлаа. Зургаа хүлээнэ шүү. Өөрийн зүгээс энэ бяцхан зөрчлийг арилгахыг амлая … Очлоо Сабина! … миний эхнэрийн хувьд битгий зов… Би танд сүүлд тайлбарлана аа! /Дохиогоор баахан солио өвчтэйг нь дүрслээд гарч одно/

Блез –/тайвширсан нь аргагүй гүнээ санаа алдаад буйдан дээр очиж сууна/ Яасан ч аймаар өдөр вэ, бурхан минь!

Мари – /нүдний шилтэйгээ чемодан тайгаа орж ирээд/ Тэгээд би нээрэн явах уу?

Блез – Танаас болж юу амслаа даа! /хаалга тогшино/ Мөрийцсөн ч бэлэн, дахиад нэг юм боллоо.

Мари – Та сууж бай, би яваад үзээд ирье.

Блез – Ширэнгэ! Тайван байх боломж байдаг бол би зөвхөн битүү ширэнгэд л!

Мари – /буцаж ирээд/ Тахиа авчиржээ

Блез – Одоо юу. Яваг цаашаа

Мари – Та юм идмээргүй байна уу?

Блез – Би юу? Үхтлээ өлсөж байна.

Мари – Тэгээд яагаад авахгүй гэж.

Блез – Нээрэн тийм, яагаад нэг бяцхан дэгдээхэй авч болохгүй гэж. Намайг маргааш өрөө төлчихнө гэж хэл. /Мари гарна. утас дуугарна/ Байна уу? … Үгүй ээ болъё. Намайг тэр Ариана Кларенс хатагтайгаа зүгээр байлгаад өгөөч! Та миний хамаг ирээдүйг баллаж орхилоо. /утсыг догдлон хаяж/ Үнэхээр сэтгэшгүй. Гэрт минь хүртэл зүгээр байлгахгүй юм.

Мари – /тахиа нэг шил шампанстай эргэж ирнэ/ Би таныг бас юм уумаар байгаа байх гэж бодоод /юмаа ширээн дээр тавина. Блез тахианы хөлийг таслан шуналтай иднэ. Мари атаархалтай харж зогсоно/

Блез – /ам дүүрэн тахиа руу зааж Мариг урьж/ Мм Мм?

Мари – Өө, тэгэлгүй яахав, ноёнтоон! /нөгөө хөлийг нь таслан иднэ. Блез шампанскаа задлан өөртөө хийн ууна. Нөгөө ам дүүрэн юмтай Мари руу, шил рүү заана/

Блез – Мм? Мм! /Мари хажууд нь сууна. Блез нүдний шилтийг нь аваад өөртөө дахин нэг хундагалж Маригийн төлөө ууна. Мари баясгалантайгаар инээнэ. Блез мөн малийж, хоёулаа хөхөрч эхэлнэ. Улмаар бүр чанга хөхрөлдөнө. Ингээд эцэстээ тулах үед хаалган дээр Крльегийнхан гарч ирнэ. Тэднийг хараад Мари, Блез хоёр баяртайгаа дуу алдаж, инээднээсээ болоод өнхөрлдсөн байсан учраас босохоос өөр аргагүй болно. Энэ үед дээрээс хөшиг бууж ирнэ/

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s