Европчууд саяхныг хүртэл хар арьст байжээ

2014 онд Испанийн агуйгаас олдсон араг ясан дээр хийсэн генийн анализаар тухайн эр цэнхэр нүдтэй, нэлээн бараан арьстай байсан нь батлагджээ.

Угтаа бол Европчууд Африкаас нүүдэллэн очоод тун удалгүй буюу одоогоос 40,000 жилийн өмнө арьс нь цайрч эхэлсэн гэж үздэг. Энэ нь ч эрдэмтдийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт байлаа. Бараан арьс нь Африк тивд нарнаас хамгаалахад зохицсон давуу тал юм. Харин нар харьцангуй бага тусах хойд өргөрөгт зөвхөн цайвар өнгийн арьстай байснаар л нарны гэрлийг хүлээн авч биед D амин дэм нийлэгжүүлж чадна. D амин дэм нь ясыг бөх бат хөгжихөд чухал шаардлагатай амин дэм юм.

Гэхдээ энэ араг яс 7,000 жилийн өмнө амьдарч байсан нь тогтоогдсон юм. Мөн энэ олдворын геномоос олдсон бас нэг баримт бол энэ хүн цэнхэр нүдтэй байжээ. Гэхдээ цэнхэр нүдний зохицолдолгоо нь ямар нэг тодорхой үүрэггүй нэгэн овогт гарсан санамсаргүй мутаци байж болох ч HERC2/OCA2 генээр нөхцөлдөх энэ мутаци нь депигментацид зарим нэг талаар нөлөөлдөг байж болзошгүй.

hunter-gatherer
7000 жилийн настай гавлын яс болон геномын анализ дээр үндэслэн зурсан зураг

Энэ ололт хоол хүнснээс хамааралтай арьсны өнгө солигдлын онолыг дэмжиж байж болох юм. Энэ онолын дагуу бол Европчууд саяхныг хүртэл хоол хүнснээс D амин дэмийг хангалттай хэмжээгээр авч байсан тул арьс хэдий цайрлаа ч бүр цонхигор цагаан болоогүй гэдэг.  Гэхдээ газар тариалан хөгжиж хоол хүнсний гол эх үүсвэр болсон тариа ногоо нь D амин дэмээр дутагдалтай байсан тул харьцангуй түргэн хугацаанд хэдэн үеийн дотор л Европчууд арьсны бараан пигментээ ихээхэн алдсан гэж үздэг.

080910- Bockstensmannen dockan i befintligt ljus i montern.
Дундад зууны Шведэд амьдарч байсан Бокстен хүний олдвор дээр суурилсан сэргээн босголт

Гэвч 7,700 жилийн өмнө амьдарч байсан Өмнөд Шведийн хүний олдвор нь депигментаци үүсгэх SLC24A5 ба SLC45A2 гэсэн генүүдийг агуулж байсан нь тухайн үед Европын хойд хэсэгт цагаан арьст хүмүүс бий болоод эхэлснийг бататгаж байна. Орчин үеийн хүмүүсээс өчнөөн мянган жилийн өмнө буюу дор хаяж 200,000 жилийн өмнө Неандертальчууд цагаан арьстай байсныг гэрчлэх геномын судалгаа бий.

Гэхдээ дор хаяж 5000 жилийн өмнөх хүртэл Төв болон өмнөд Европын орчин үеийн хүмүүс бараан арьстай хэвээр байжээ. Жишээ нь 8500 жилийн настай Испани, Люксембург, Унгараас олдсон араг ясан дээр хийсэн геномын анализаар тэд цайвар арьсийг нөхцөлдүүлэх SLC24A5 ба SLC24A5 генгүй байжээ.

Тэгвэл хэрхэн төв болон өмнөд Европын хар арьстнууд цагаан арьст болов?

eyes-10-2

5800 жилийн өмнөхийг хүртэл депигментацийн генийн вариантууд төв болон өмнөд Европт бага байсан ч Ойрхи дорнодоос нүүдэллэн ирэгч анхны газар тариалан эрхлэгч нар SLC24A5 ба SLC24A5 хоёр генийн аль алиныг тээж байсан нь батлагджээ. Энэ мутаци хурдан тархсаны учир бол мэдээж D амин дэмийн нийлэгжлийг боломжит дээд хэмжээнд байлгах хүний бие физиологийн хэрэгцээ байлаа. Учир нь D амин дэмийн дутагдал рахитаас гадна 200 гаруй өвчнийг үүсгэдэгт оршино.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s