Биеэ алдсан эр

Иэн Уотерманы бие 19-тэйд нь мэдээгүй болжээ. Маш ховор вирус түүний төв мэдрэлийн системд халдварласан байна. Хүзүүнээс нь доош хүрэлцэх мэдрэхүй үгүй болсон тул  хөлөө яаж хөдөлж байгааг мэдрэхгүй. Хэдий саажилт явагдаагүй ч биеэ мэдрэхээ больсон нь энэ юм. Проприо-мэдрэхүй нь бидний орчин тойрноо мэдрэх хамгийн гол мэдрэхүй ч бидний ихэнх маань үүнийг мэддэггүй. Одоогоор Үүнээс гадна Дэлхийд ийм төрлийн өвчтэй хүн ердөө 10 байдаг. Иэн Уотерман  тэдний нэг. Иэн уг өвчнөөр өвчилсөн хүмүүсээс цор ганцаараа хүний тусламжгүй зогсож, явж чаддаг. Гэвч гаднаасаа зүгээр харагдах ч Иэн дотроо төв мэдрэлийн системийн эндэгдэлтэй тэмцсээр байгаа юм. Энэ бол Иэний түүх. Түүний ховор өвчин болоод ер бусын илааршилтын тухай юм.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_08.48_[2016.07.10_20.44.28]

25 жилийн өмнө Иэн хүзүүнээс доошхи биеийн бүх хэсгийн удирдлагаа алджээ. Хэдий үе нугалам, булчин хэвийн ажиллах ч тийш дохио өгөх мэдрэлийн систем хаагдаж, юуг ч мэдрэхээ больжээ. Түүний бие юу хийж байгааг нь тархинд хэлж өгдөг мэдрэлийн эсүүд устсан хэрэг.

Хоёр цаг тутам зүгээр л хэсэг мах шиг биеийг маань эргүүлдэг. Бусад үед хөшөө шиг л хөшүүн байдаг байлаа. Толгой тархи хөдөлгөөнд тэмүүлнэ. Гэвч хөл гар юуг ч мэдрэхээ больж, хөдлөх ямар ч боломжгүй болоод байлаа. Орон дээр хэвтэхдээ би зөвхөн тааз л ширтэнэ. Ийн хэвтэхдээ таазанд ханзарч, над дээр унаад энэ зовлонгоос минь ангижруулахыг хүсдэг байлаа. Хөдлөхгүй юм бол тархиар юугаа хийх вэ? – Тэр үед нэг иймэрхүү бодол төрөөд л хэвтдэг байсан. Яг л нэг хэзээ ч нээгдэхгүй гэдгийг нь мэдсэн хайрцган дотор амьдарч байгаа юм шиг. Үнэхээр их сэтгэл гутарч, маш их айж байсан. – Иэн

1971 онд Иэнд вирус халджээ. Хаанаас ч юм бэ халдчихсан гэдэг. Тэр ердөө 19-тэй байжээ.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_03.31_[2016.07.10_20.37.57]

Би гараа зүсчихсэн юм. Өглөө ажил эхэлж байхад. Гэхдээ их сонин юм болсон. Шарх нь тэр дороо л аньчихсан. Тэгээд л юм бодолгүй орхисон. Энэ өвчний уг чанарыг хайгаад байхад маханд энэ өвчнийг үүсгэх боломжтой олон төрлийн л нян, вирус байдаг. Гараа зүссэнээр халдвар авсан нь ямартай ч тодорхой. Гэхдээ яг аль нь гэдгийг мэдэхгүй. – Иэн

Удалгүй Иэний бүх бие саажсан юм. Эмч нар болон эрдэмтдийн хувьд Иэний өвчин оньсого болоод байлаа. 6 сарын дараа түүнийг Өмнөд Хэмптоны Эссексийн мэдрэлийн төв рүү шилжүүлсэн байна. Гэвч тэнд ч очоод тус олоогүй юм. Хэн ч мэдрэлийн систем рүү ингэж халдсан өвчлөлийн талаар дуулж байгаагүй аж. Тун ховор өвчин тул бүр нэр ч өгөөгүй байна. Ийнхүү Иэний өвчнийг эмчлэгдэшгүй гэж хэлээд тэргэнцэр дээр Иэнийг суулгаад гэр рүү нь буцаахад хүрчээ.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_06.34_[2016.07.10_20.39.28]

Бүгд л нэг зүйл хэлдэг байсан. “Та хэзээ ч алхаж чадахгүй, гэхдээ 6 сардаа нэг удаа ч юм уу бидэн дээр ирж үзүүлээрэй” гэсэн. Эмнэлэгт би өөрийгөө бодит бус ертөнцөд байна л гэж боддог байлаа. Хүмүүс намайг хооллоод, бас тулж, дэмнэх хэрэгтэй болно. Дараа нь гэртээ анх удаа ирэхэд ээж л тэр болгоныг хийх хэрэгтэй болсон. Хэдий би нас биенд хүрсэн залуу байсан ч ээжээрээ ингэж арчлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Надад үнэхээр хэцүү байсан. – Иэн

Гэвч Оддстокийн эмнэлэгт Иэн эмч нарын найдваргүй гэсэн оношыг эсэргүүцэж эхэлсэн юм.

Оддстокт би өөрт байгаа бүх боломжоо ашиглахыг хичээж эхэлсэн. Мөн өөрийнхөө гуньж гутрах хандлагыг өөрчилж, өмнөө босож явах зорилго тавьсан гэж хэлж болно. – Иэн

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_07.37_[2016.07.10_20.41.50]

Манай эмнэлэгт биеийн аль нэг хэсэгтээ мэдрэлжилтээ алдсан маш олон л өвчтөн ирдэг байсан. Ихэвчлэн мэдрэлийн тогтолцооны гэмтлийн дараа. Гэхдээ бидний өмнө нь харж байгаагүй зүйл байсан нь хүзүүнээс доош мэдрэлжилт байхгүй болсон тохиолдол. Энэ нь том асуудал үүсгэсэн. Учир нь биеийн зөвхөн нэг хэсэг биш бараг бүтэн бие тэр чигтээ мэдээгүй болсон байсан. Иэн манайд анх ирэхдээ тэргэнцэр дээр ирсэн. Босож зогсох түүний хувьд маш хүнд байсан. – Оддоксийн эмч

Би тэргэнцрээс салахын тулд удаан хугацааны турш хүчтэй тэмцсэн. Би ихэвчлэн уур уцаартай байдаг байсан. Их зөрүүд болохоор хэцүүхэн ааштай өвчтөн гэгддэг байлаа. Эмч сувилагч нарт ч их хүнд байсан байх. Гэхдээ энд л их олон зүйл болсон. Би энд л хамаг чармайлтаа гаргасан. – Иэн

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_11.55_[2016.07.10_20.43.20]

Хамгийн гол асуудал нь Иэний мэдрэлийн систем их хүнд гэмтсэн тул хэн ч яаж тус болохоо мэдэхгүй байлаа. Тиймээс Иэнээс л бүх зүйл шалтгаалах байжээ. Саажилт явагдаагүй, тэр хөл гараа хөдөлгөж чадна. Гэвч проприо-мэдрэмжгүйгээр хөл гартаа юу хийхийг нь хэлэх боломжгүй болжээ. Гэвч Иэн дахин алхахаар хатуу шийджээ. Тэр гэмтсэн мэдрэлийн эсүүдээ сэргээж чадахгүйгээ мэдэж байв. Тиймээс тэр өөр аргаар үзэх хэрэгтэй болжээ. Хөл гараа удирдана гэвэл булчин, тархи хоёрыг холбох шинэ мэдрэлийн эсүүд хэрэгтэй байлаа. Гэвч яаж?

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_10.37_[2016.07.10_20.43.57]

Би эхлээд өндийгөөд суухыг хичээж байлаа. Одоо яг ямар байдалтай байснаа санахад хэцүү л дээ. яг тэр байдлаар нь илэрхийлэх хэцүү юм. Багадаа Хөлд орж байх ямар байснаа тодорхойлохтой адил гэмээр болж. Би олон сараар хичээсэн. Эцэст нь бүр гэдэс маань хөндүүрлэн өвдөж, булчин маань их хүнд болсон. Тун хэцүү байж билээ. Хэчнээн хичээсэн ч болохгүй байсан. Нэг л өдөр хамгийн энгийн чадвараа алдчихсан учраас тэр байх. – Иэн

Эцэст нь тэр өөрийн оюун ухааны нуугдмал хэсгээс одоогийн энэ шийдэл ирсэн гэж итгэх болжээ. Тэр анхаарлаа хүчтэй төвлөрүүлэн хөдөлгөөнөө тун сайн төсөөлөх юм бол чармайлтын ачаар хөдөлж чадахаа мэдэж авчээ.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_11.00_[2016.07.10_20.46.32]

Би маш их чармайж байснаа санаж байна. Босох гэхээр л эргээд уначхаад ерөөсөө босож болохгүй байсан. Хэвлий ч өвдөнө. Гэвч олон удаагийн оролдлого, олон удаагийн чармайлтийн эцэст би эхлээд толгойгоо өндийлгөөд, мөрөө өргөөд дараа нь суучихдаг болсон. Би анх удаа ингээд суухдаа дэндүү их баярласан болохоор тэр дороо бүх биеийнхээ удирдлагыг алдаад эргээд уначихсан. Яагаад гэвэл би тэр үедээ хэвлий, нурууны булчингийн удирдлагаа алдчихсан болохоор тэр. Зүгээр өндийж суух энгийн хөдөлгөөний гол нь гарны хөдөлгөөнөөр эхэлсэн. Ер нь бол би босохын өмнө бүх хөдөлгөөнөө бүрэн гүйцэд төсөөлснөөр эцэстээ бие маань тэр төсөөлөлд автаж босоход хүрсэн гэж би боддог. Одоо ч гэсэн би тэгдэг. Үндэс нь ер өөрчлөгдөөгүй. – Иэн

Иэн өөрийн биеийг илааршуулах нарийн чанд хөтөлбөр зохиожээ. Аажмаар асар их чармайлтын эцэст булчин бүр ямар үүрэгтэй, юу хийж байгааг олж тогтоохоос гадна тэнцвэрт нь яаж нөлөөлөхийг мэдэж авчээ. Дараа нь хатуу чанга дэглэмийн дагуу нэг хөдөлгөөнөө дахин дахин давтаж байв. Өдөр алгасалгүйгээр бие нь сэргэх хүртэл. Гэвч энэ зөвхөн эхлэл байжээ. Түүний нөхцөл байдал дээр ямар ч хөдөлгөөн автомат байх аргагүй болсон юм. Тэр цагаас хойш түүний хөдөлгөөн бүр бодлын үндсэн дээр гүйцэлдэх ёстой болжээ.

Иэн жил 4 сар тэмцсэний эцэст өөрөө зогсож чаддаг болжээ. Дараа нь жил болж байж аюулгүй зогсож чаддаг болов. Иэний нэг гол хэрэглэгдэхүүн нь төсөөлөл байлаа. Тэр энэ бүх сэтгэлийн хүч тэнхээг олон жилийн төсөөлөл, анализ дээр суурилан бүтээж чадсан.. түүний хараа хоёр дахь гол үүргийг гүйцэтгэж байлаа. Иэн хөдлөхийн тулд нүд нь хөл гарынхаа юу хийх ёстойг тархиндаа хэлж өгөх ёстой аж.

Би гараа хөдөлгөж чадна. Гэхдээ ихэвчлэн харж байхдаа л хөдөлгөнө. Ийм үед удирдах илүү амар. Би ийшээ харчих юм бол гар маань удирдлагагүй болно. Өөрийн дураар юу ч хийж мэднэ. Хэрвээ миний хажууд нэг хүн хэвтэж байвал би цохиж мэдэх л байх. Эсвэл ширээнээс юм унагаана. Энэ үе их уцаар хүргэнэ. Би гараа хөдөлж байгааг мэдэхгүй байна гэсэн үг. Харин би гараа харах юм бол сайн удирдаж чадна. Тэгэхээр би өөрийн удирдаж байгаа бүхнээ харах ёстой болж таарсан. – Иэн

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_13.44_[2016.07.10_20.47.58]

Энэ байдал түүний алхаа гишгээнд онцгой байдал олгожээ. Иэн алхаагаа зөв удирдахын тулд хөлөө харах хэрэгтэй болдог байна. Алхаж байхдаа хөлөө харахын тулд толгойгоо урагш бөхийлгөхөөс өөр аргагүй. Өвдөгний үений хөдөлгөөнөө харж байх нь түүний хувьд хамгаас чухал. Гэхдээ тэргэнцэрээс чөлөөлөгдсөн нь хангалттай байсангүй. Иэн цогц агаад чухал хөдөлгөөнийг алдсан байжээ. Дохио зангаа. Бие мэдээгүй болсон тул ямар ч бодол санааны тусламжгүй хийгдэх дохио зангааг тэр бодолтой үйлдэх ёстой болжээ.

Би ярьж байхдаа үргэлж гараа өөрийн хараанд өртөх газар байлгах ёстой. Үгүй бол элдэв хөдөлгөөн хийж мэднэ. Ярихдаа би нэг хөдөлгөөнийг дахин дахин дахин хийж эхэлсэн. Олон сарын турш. Тэгснээрээ би яриандаа таарсан тодорхой цогц хөдөлгөөнүүдийг олж авсан. – Иэн

Бодол санаанд үл удирдагдах дохио зангаа Иэний хувьд нарийн дэглэсэн хөдөлгөөн болж байлаа. Иэн үлдсэн амьдралынхаа турш бүх хөдөлгөөнөө удирдах бүжигчин мэт амьдарна.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_19.08_[2016.07.10_20.49.45]

Иэн хараандаа бүгдийг найдахаас өөр аргагүй юм. Хэрвээ гэрэл байхгүй бол тэр уначих болно. Оддстокт байх 17 сарын дотор Иэн гайхамшгийг бүтээж чадсан юм. Тэр өөрийгөө хөгжлийн бэрхшээлгүй хүний түвшинд хүргэж чадсан нь энэ. Тэрээр эргээд энгийн амьдралдаа орох хэрэгтэй болжээ. Тэрээр олон нийтийн дунд ажиллаж амьдрах хэрэгтэй. Гэвч энэ бол аюулаар дүүрэн ертөнц шүү дээ.

Би урьдах замаа хэдэн футын цаанаас харж байх хэрэгтэй. Хөл маань хаана буух ёстойг би хэдэн алхмын өмнөөс харна. Тэгж байж л би уначихгүйхэн шиг явж чадна. – Иэн

Өдөр бүр Марафон гүйлт шиг л зүдэргээтэй үргэлжилнэ.

Тамирчин тодорхой тэмцээнд өөрийгөө бэлдсээр бэлдсээр тэмцээндээ ордог. Миний хувьд ч адил би тодорхой хөдөлгөөний төлөө бэлдсээр бэлдсээр өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж чаддаг. Энгийн хөдөлгөөнүүд хүртэл маш их бэлтгэл шаардана. Өдөр бүр, өдрийн турш би бэлтгэлийн хүчинд энэ бүх хөдөлгөөнөө хийж амьдарч чадна. – Иэн

Хамгийн энгийн хөдөлгөөн ч түүнийг унагаж мэднэ. Дэлгүүрээс юм авах нь хамгийн ярвигтай хөдөлгөөнүүдийг шаарддаг байна.

10 жилийн турш Иэн ийм маягаар өөрийн амьдралаа хөөжээ. Тэр коллежид явж, иргэний үйлчилгээний албанд ажилтай болсон байна. Бүр гэрлэсэн.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_18.05_[2016.07.10_20.49.27]

Иэн маань Мэйвис нэртэй бүсгүйтэй гэрлэсэн юм. Үнэхээр дур булаам эмэгтэй байж билээ. Полиомиелиттэй бүсгүй байсан юм. Тэр хоёр тун таарамжтай байсан. Бас өөрсдийн байшингаа өөрсдийн хүссэнээр барьсан. Тэгээд дараа нь гэрлэсэн. Их аз жаргалтай байсан. Гэрлээд 6 жилийн дараахан тэр бүсгүй өнгөрсөн. Иэнд их хүнд цохилт болсон доо. – Иэний эх

Олон жилийн турш Иэн эрдэмтдээс холуур байхыг хүсэж байлаа. Тэр зүгээр л амар тайван амьдралыг эрхэмлэдэг байв. Гэтэл нэг өдөр түүний эмч Иэнийг Жонатан Коүлтэй танилцуулжээ. Коүл бол хөдөлгөөний тал дээр онцгойлон мэргэшсэн нейрофизиологич байлаа.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_19.54_[2016.07.10_20.51.32]

Английн эрдэмтэн Жонатан Иэнийг судалж эхэлжээ. Түүнд гайхалтай санагдсан зүйл нь Иэний илааршил байлаа. Ийм зүйл анагаах ухааны талаас боломжгүй зүйл ажээ. Иэний итгэл, хамтран ажиллах нийцлийн үндсэн дээр Жонатан том эрэлд мордсон байна. Тэрээр Иэн өөрийн мэдрэлийн эдийн гэмтлээ хэрхэн ийм сайн түвшинд нөхөн сэргээж чадсаныг ойлгохыг хичээж байгаа юм. Бууж өгөлгүй Биеэ дахин удирдах чадварыг олсон Иэний дотор яг ямар процесс явагдсан юм бол?

Юуны өмнө Жонатан яг юу болохоо байсныг эхлээд тогтоох хэрэгтэй болжээ. Их энгийн шалгуураар Иэн өвдөлт, температурыг мэдэрч байгаа нь харагдаж байна. Эдгээр мэдрэхүй хэвийн ажээ. Иэн биеийн байрлалын мэдрэхүй болон хүрэлцэх мэдрэхүйгээ алдсан. Гэхдээ өвдөлт, халуун хүйтний мэдрэхүйгээ авч үлдсэн байна. Зарим төрлийн мэдрэлийн эсүүд устсан ч бүгд устаагүй ажээ. Жонатан өмнө нь ийм сонгомол халддаг өвчлөлтэй таарч байгаагүй юм.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_19.20_[2016.07.10_20.50.59]

Бид хэлж чадах ямар ч хариу үйлдэл байхгүйг харж байна. Ихэнх хүмүүс мэдрэлийн систем нь тархинаас доош нугасаар дамжин үргэлжилж, гар хөл рүү салаалсан гэж боддог. Хэрвээ зургийг нь авах юм бол утасны кабель шиг л харагдана. Учир нь телефон утасны кабель гадуураа тусгаарлагч бүрхүүлтэй байдаг. Гэхдээ тэр бүрхүүлийн дотуур харах юм бол нарийн ширхэгтэй олон кабелиуд байдаг. Одоо энэ мэдрэлийн зангилгааны зургийг харах юм бол, энгийн нүдээр харж болох нилээн том зангилгааны дотор ийм олон жижиг жижиг мэдрэлийн судлууд гүйсэн байгааг харах боломжтой. Энэ харагдаж байгаа цэг бүр дотор тусгаар мэдрэлийн судлууд бий. Тэр мэдрэлийн судал мэдрэхүйн, эсвэл хөдөлгөөнийх байж болно. Хөдөлгөөний мэдрэлийн судал нь булчингийн судлуудыг агших, үгүйг дамжуулах үүрэгтэй юм. Харин мэдрэхүйн судал нь арьс юм уу булчингийн аль алинд байх боломжтойгоос гадна хэмжээ нь өөр. Бидний мэдэж авснаар зузаан бараан бүрхүүлтэй том судлууд нь хүрэлцэхүйн мэдрэмжийн судлууд юм. Харин илүү нарийн жижиг судлууд нь температур, булчингийн ядрал, өвдөлтийг мэдрэх үүрэгтэй судлууд юм. – Жонатан

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_22.27_[2016.07.10_21.04.09]

Иэний биеийн байрлал, хүрэлцэхүйг мэдрэх том мэдрэлийн судлууд нь устсан байна.

Энэ мэдрэлийн судлууд үнэндээ маш урт. Нэг судал гар юм уу хөлийн үзүүрээс эхлээд хүзүүн дээр ирж төгсдөг. Тус бүрдээ бол нэг мэдрэлийн эс шүү дээ. энэ төрлийн эсүүд их урт тул хамгаалалт сайн хэрэгтэй. Энэ мэдрэлийн судлуудын гол хэсэг нь эсийн бие хэсэг юм. Эндээс харж болно. Энэ мэдрэлийн судлууд гар, хөлнөөс эхтэй. Иэний хувьд энэ эсүүд л гэмтсэн байгаа нь тогтоогдсон байгаа юм.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_23.08_[2016.07.10_20.52.45]

1979 онд Иэний өвчинд нэр өгсөн байна. Нью-Йоркт ажилладаг нейрологич хорт хавдрын өвчтөнүүдэд адил шинж тэмдэг илэрснийг олж тогтоожээ. Тэрээр энэ өвчнийг мэдрэхүйн нейронопати буюу мэдрэхүйн мэдрэлийн эсийн гэмтэл гэж нэрлэсэн байна. Ийм өвчтэй хэн ч эмчлэгдээгүй. Херб Шаумбергтэй Иэнийг танилцуулахад тэрээр ихэд гайхжээ.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_23.47_[2016.07.10_20.54.13]

Түүний алдсан эсүүдийг нугасны ганглийн эсүүд гэж нэрлэдэг ажээ. Энэ эсүүд нь нугасны яг хоёр талаар хос хосоороо орших том мэдрэлийн эсүүд юм. Нугасны үе бүрт оршдог учраас дээрээс доош хүртэл 33 хос мэдрэлийн эсүүд оршино гэсэн үг. Энэ эсүүд бүх хөдөлгөөний импульс, мэдээллүүдийг түгээж, эсвэл эргүүлж аваад тархи руу хүргэж байдаг. Энэ эсүүд үхэжсэн л бол хэзээ ч сэргэхгүй. Мэдрэлийн системийн эсүүд хэзээ ч нөхөн сэргэдэггүй. Тархи үгүй бол өвдөлт байхгүй. Бүгд дуусна. Тиймээс л энэ бол сүйрэл байх учиртай. Бид энэ өвчнийг вирусын халдварлалын эсрэг үзүүлэх хариг урвалаас үүдэлтэй гэж бодож байгаа. Вирусын халдварууд ханиад хүрэх, суулгах, томуутай төст шинж тэмдгээр илэрдэг. Хүний бие вирустэй тэмцэж байгаагийн шинж нь эдгээр юм. Хэрвээ хүний эсэргүүцлийн систем вирусыг устгахад вирусыг таних уураг нь нугасны мэдрэлийн эсийн уурагтай адилавтар бол дархлааны систем вирусээ устгахаас гадна мэдрэлийн эсүүд рүү дайрах юм. Иэний хувьд мөн ийм л процесс явагдсан байх. Түүний тархи хөдөлгөөнийг удирдаж чадахаа больсон. Тархи нь биеэ хаана байгаа, яаж байгаагаа мэдэхгүй болно. – Херб

Жонатан одоо Иэний нөхцөл байдлыг сайтар ойлгож авчээ. Гэхдээ тэр Иэний гайхалтай илааршлын учрыг олоогүй л байгаа. Иэн эрүүл мэт л хөдөлдөг.

Иэн энэ байдлаа хэрхэн хадгалж чаддаг вэ? Түүний мэдрэлийн эсүүд дахин сэргээгүй болохоор өөр ямар нэг зүйлийн оролцоо байгаа байж таарна.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_23.20_[2016.07.10_21.02.48]

Энэхүү сүйрэлд хүргэх мэдрэлийн эсийн гэмтлээс илааршихын тулд мэдрэлийн тогтолцоон дахь ямар нэг зүйл өөрчлөгдөх хэрэгтэй болно. Мэдрэлийн тогтолцоонд явагдах тэрхүү өөрчлөлтийг бид пластик үзэгдэл гэж нэрлэдэг. Иэний хувьд мэдрэлийн эсийн үхжлийн нөхцлөөс болж бараг хөдөлж чадахгүй байсан тэр үеэс одоогийн алхаж, бичиж, олон янзын үйлдэл хийдэг үе хүртэл Ямар нэг байдлаар ямар нэг зүйл өөрчлөлтөд орсон нь тодорхой байгаа юм. Магадгүй бид хөгшрөх тусам төв мэдрэлийн тогтолцоонд энэхүү пластик өөрчлөлтүүд явагдах нь улам л хэцүүдэлтэй болох ёстой юм. Энэ мэтийн гэмтлийн дараа өөрчлөгдөхийн тулд асар их чармайлттай бодлын процесс явагдах ёстой. Хүний дотоод “би өөрчлөгдөх болно” гэж хэлж байгаа ч заримдаа “би яаж өөрчлөгдөх юм бэ” гэсэн эргэлзэл төрөх болно.

Ийм зорилгод хүрэх анхаарал төвлөрөлт хүнд зүгээр хүрээд ирчихгүй. Ийм зүйлд зөвхөн байнга бие бодлоо зориулснаар л хүрч болно. Иэнтэй адил хүмүүс ховор. Ердөө гараа удирдахын тулд бусад бүх зүйлийг золиослох хэрэгтэй болно.

Гэхдээ Иэний хөдөлгөөний нэг тал Жонатаны хувьд оньсого хэвээр л байна. Түүний дохио зангааны чадварлаг хөдөлгөөн. Дохио зангаа нь хар аяндаа хийгдэж байгаа мэт харагдах тул бүгдийг нь бодолтой хийж байгаа гэхэд итгэмээргүй. Гэвч Иэний хувьд түүний энэ чадвар вирусээс болоод бүрмөсөн устсан. Иэний хэлж ярьж байгаагаас үл хамаараад Жонатан түүний дохио зангаанд автомат шинж чанар үлдсэн байгаа гэж бодож байна. Усталгүй үлдсэн бүлэг мэдрэлийн эс түүний дохио зангааны өндөр чадварыг тайлбарлаж болох юм. Эрдэмтэн Дэвид МакНилл сүүлийн 30 жилийг дохио зангааг судлахад зарцуулжээ.

МакНилл Иэнээс хүүхэлдэйн кино үзэхийг хүсжээ. Дараа нь тэр Иэнээс юу харснаа тодорхой ярихыг хүссэн байна. Хүүхэлдэйн киног тайлбарлах үед нь МакНилл түүний дохио зангааг ажиглах юм.

Түүний Дохио зангаа хэвийн юм шиг л байжээ. Энэ байдлыг л МакНилл хайж байжээ. Энэ нь дохио зангаа бол тархины хэд хэдэн хэсгээр зохицуулагддаг хэл ярианы автомат хэсэг юм гэдэг түүний үзлийг дэмжиж байгаа юм.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_39.29_[2016.07.10_20.58.15]

Дохио зангаа, хэл яриа хоёр нь дам холбогдсон хэл ярианы системийн хоёр хэсэг юм. Хэл яриа энд, дохио зангаа энд байдаг ч нийлж байж нэг цогц болно. МакНилл энэ үзлээ батлахын тулд Иэнд өөрийнх нь гарыг харуулахгүй байхаар болов. – Дэвид

МакНиллийн итгэж байгаа шиг Иэний дохио зангаа автомат бол ийм өвчин тусахад хэвээр үлдэх ёстой юм.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_40.27_[2016.07.10_20.59.00]

Дараа нь Иэн гэнэт гэнэт гараа хөдөлгөж байлаа. Дохио зангааг хийх импульс байгаа нь харагдаж байна. Иэний яриатай ч таарч байгаа нь МакНиллийн онолыг зөв болохыг баталж байна.

Иэний хувьд энэ бүгд хэцүү байгаа нь дохио зангааны аяндаа хийгдэх болон удирдах хэсгийг нэгтгэх ёстойгоос үүдэлтэй. Иэн үүнийг ховор тохиох төсөөллийн ачаар хийж байна.

Энгийн хүн бол дохио зангаагаа харахаас гадна сайтар мэдэрч байдаг. Харин бид нар Иэн шиг хүмүүсийг л судалснаар үүний цаад учрыг мэдэж авах боломжтой юм. Иэн өөрийнхөө гарыг харахгүй бас мэдрэхгүй байгаа болохоор дохио зангаагаа мэдрэлгүй зүгээр л төсөөлснөөр гүйцэлдүүлж байна. Тэгэхээр бидний хэлэх гээд байгаа санаа юу вэ гэвэл ямар нэг үйл хөдлөл, дохио зангааг ялангуяа хүчтэй төсөөлснөөр удирдлага явагдаж энэ нь Иэн өөрийгөө ойлгуулахад дөхөм болж байгаа юм. – Жонатан

Иэн өөрийн хөгжлийн бэрхшээлээ гайхалтай оюун ухааны төсөөллөөр дийлж гарчээ. Жонатан энэ чадварыг нь Иэний тархины онцгой ажиллагаатай холбож үзэх болжээ. Магадгүй түүний энэ амжилтын нууцыг тархины радиограммаар тайлж болох юм. – Эдгээр эрдэмтэд шинэ зүйлийг хийж байна. Хэн ч өмнө нь Иэнтэй адил хүний тархины радиограмм хийж байгаагүй юм.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_42.03_[2016.07.10_21.00.25]

Тархи биетэй үргэлж холбоотой байхыг хичээдэг. Иэн энэ нөхцөл байдлаа давж гарахын тулд тархиа хүчтэй ажиллуулах болдгийг эдгээр Радиограммаас Жонатан олж харжээ. Гэвч эцсийн нууц болох өөрийн төсөөллөө ашиглан гэмтсэн мэдрэлийн тогтолцооноос үл хамааран биеэ удирдаж чадах Иэний чадвар нь нууц хэвээр үлдэв. Ганц тодорхой зүйл гэвэл энэ процессийн үед зарцуулагдах энерги маш их байжээ. Тархины радиограмм дуусахад Иэн хичнээн ядарсан нь харагдаж байлаа.

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_43.10_[2016.07.10_21.00.47]

Энэ тухай сайн мэдэхгүй хүмүүс бол түүний ямар зүйлд хүрснийг тийм ч их үнэлэхгүй. Нөр их чармайлт, зоригийн хүчээр түүний хүрсэн зүйл бол миний хувьд хүсэл тэмүүллийн ялалт гэмээр. Би түүнийг ойроос харж байж л түүнийг ямар их юманд хүрснийг сайн анзааралгүй л явж. Нэг зүйлийг хийхийн төлөө өдөржин шөнөжин бодох, хүсэх, бүр өмнөө зорилго тавих нь  хүний нууц чадвар гэлтэй. Гэтэл Ихэнх хүмүүс зүгээр л бууж өгөх байсан. – Херб

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_47.41_[2016.07.10_21.01.30]

Би хааяадаа ийм өвчтэй болоогүй бол яах байсан бэ гэж боддог. Юунд хүрэх байсан бол гэж. Зүгээр л сандал дээр суухын тулд маш их чармайлт шаардлагатай. Өвчин тусаагүй бол үүнийг мэдрэхгүй өнгөрөх байсан биз. Өвчин намайг хэдэн жилийн өмнө ч юм уу дайрсан бол би бууж өгөх л байсан байх. Хөгжлийн бэрхшээлтэй болсон олон хүмүүс л тэгдэг. Магадгүй би ийм хэвийн харагдахын тулд ингэж их хөдөлмөрлөхгүй л байсан байх. – Иэн

BBC.Horizon.1998.The.Man.Who.Lost.His.Body.DivX521.MP3.www.mvgroup.org.avi_snapshot_31.14_[2016.07.10_21.02.08]

Advertisements

One thought on “Биеэ алдсан эр

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s