Америкийн анхны иргэд

Сүүлчийн мөстлөг ойролцоогоор 110,000 жилийн өмнөхөөс 12,000 жилийн өмнөх хүртэл үргэлжилсэн билээ. Энэхүү мөстлөгийн үед өнөөгийн Берингийн хоолой асар уудам мөсөн гүүрээр холбогдсон байсныг бид бүхэн мэднэ.

2013 онд Чили улсын Монте-Вердегээс археологичид чулуун зэвсгүүд олсон нь Америкт хүмүүс анх хүрсэн он цаг бидний бодож байснаас илүү эрт болохыг баталж байна.

gaultbld

Энэ хүртэл Хойд болон Өмнөд Америк тивээс олдсон хамгийн хөгшин олдвор нь АНУ-ын Нью-Мексико мужаас олдсон Кловис соёлын чулуун зэвсгүүд байлаа. Кловис чулуун зэвсгүүд 13,000 жилийн өмнөх бөгөөд Азиас Берингийн хоолойгоор дамжин очсон хүмүүс мөн энэ цаг үеэс нэг их эрт биш Америкт хүрсэн гэж үздэг. 1930-аад оноос хойш эрдэмтэд, олон нийт ийм л ойлголттой байлаа: 13,000 жилийн өмнө хүмүүс Америкт хүрсэн.

Гэвч Өмнөд Америкийн Чили улсаас олдсон эдгээр чулуун зэвсгүүд нь нүүрстөрөгчийн огноо тодорхойлолтоор 18,000 жилийн өмнө хийгдсэн болох нь тогтоогджээ. Анхны хүмүүс Кловисчууд байсан гэсэн онолыг ганхуулах олдворын тохиолдол өдгөө нэгээр зогсохгүй гараад байна. Монте-Вердегээс олдсон олдворуудын анхных 1989 онд гарч байсныг энд мөн дурдах хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь европоос Хойд Америк руу хүрсэн анхны хүмүүс нь 13,000 жилийн өмнөхөөс эрт Америкт хүрсэн байх боломжтой юм гэдэг нь Хойд Америкийн уугуул Индианчууд дээр хийгдсэн ДНХ-ийн тестээр батлагдсан байна.

migration_map

Угтаа хүмүүс Берингийн хоолойгоор Азиас Америкт хүрсэн ч эрэг даган түгэн нүүдэллэсээр Өмнөд Америкт хүрсэн байх магадлалтай юм. Учир нь мөстөлтийн үед эрэг хавь нь харьцангуй дулаан уур амьсгалтай байжээ. Мөн Австрали тивээс хүмүүс шууд Өмнөд Америкт хүрсэн байх боломжтой.

Сүүлчийн мөстлөг дууссаны дараа Өмнөд Америкийн ихэнх хэсэг тропикийн ой шугуйгаар дүүрч эхэлсэн байна. Гэхдээ энэхүү эхэн үеийн сууршигчдын үлдээсэн олдворууд одоо тун ховор байгаагийн учир нь далайн түвшин дээшилснээс үүдэж тухайн үеийн Америк тивийн эрэг тэр чигтээ өдгөө усанд живсэн байдагтай холбоотой юм.

20 хавтгай дөрвөлжин км газар нутаг дотроос 39 байрлалаас олдсон эдгээр чулуун зэвсгүүдээс гадна 12 байрлалд нь тухайн үеийн амьтан, ургамлыг болгож идэж байсан ул мөр үлдсэн байжээ.

Chile-Monte-Verde-Footprints

Мөн Монте-Вердегийн эдгээр олдворуудын зарим нь тухайн газар нутагт байдаггүй өөхөн чулуунаас бүтсэн байсан нь овгуудын хооронд харилцан арилжаа байсныг илтгэж байна. Өөрөөр хэлбэл хол хол зайд нүүдэллэж буй харьцангуй олон тооны хүмүүсээс бүрдэх овгууд Америкийн эрэг даяар тархсан байх магадлал их байгаа юм.

Энэ дашрамд Кловис соёл бүрдэх үе буюу 13,000 жилийн өмнөхөөс бүр өмнө Европоос анх Арктик дагуу Атлантын далайг гатлан Америкт хүрсэн гэх хэд хэдэн таамаглал гарсан ч үүнийг нь нотлох баримт олдоогүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s