Нэг ой

Нэг ой хүрсэн хойноо бид орчин тойронтойгоо идэвхитэй харилцан үйлчлэлцэнэ. Бид эхээсээ илүү хамааралгүй болж эхэлнэ. Мөлхөж сурсан учир эргэн тойрноо өөрсдөө явж сонирхдог болно. Бидний яс илүү бат бэх болсноор мөлхөж болж байгаа юм. Ингэх ч учиртай. Мөн бид нэлээн хүнд болж эхэлж буй. Төрөх үед бидний араг яс ихэвчлэн мөгөөрс л байдаг. Бидний чихтэй адил мөгөөрснөөс тогтоно. Мөгөөрс уян хатан учир бид умайгаар гулган гарах боломжийг олгодог.

Гэвч төрсний дараа бидний уян хатан араг яс асуудал үүсгэж эхэлнэ. Мөгөөрс өдөр хоногоор өсөх биеийг даах, эд эрхтнийг хамгаалахад дэндүү сул. Тиймээс аажмаар хатуужин яс болон хувирдаг. Остеобласт хэмээх эсүүд эрдэс давсны тусламжтай зөөлөн мөгөөрсөн эдийг хатуу яс болгон хувиргадаг. Зарим яснууд хоорондоо нийлэх нь бий. Бид төрөхдөө гавлын ясны заадаснууд дундаа зайтай байдаг. Энэ нь гавлын ясыг төрөх үеэр хавчийхад тустай. Эхний нэг жилийн дотор эдгээр зай, зулайн сүв алга болж, гавлын яс бүрэн нийлдэг.

8136tn

Араг яс хөгжих тусам хөдөлгөөн улам л эрчимжих хандлагатай байдаг. Бид өөрсдийн амьдралын нэгэн томоохон эргэлт дээр тулж ирээд байна – алхаж сурах. Алхахын цаад үндэс нь хүчинд байдаггүй, харин тэнцвэртээ л хамаг учир нь бий. Босож зогсохын нууц нь бидний чихний гүнд нуугдаж байдаг.

Сонсголын яснуудаас бүр цааш гурван гогцоот бүтэц бий. Гогцоо бүр жижиг зоосны хэрийтэй бөгөөд гурван тийш чиглэсэн байна. Эдгээр хагас дугариг сувгууд нь чихний нэг хэсэг боловч сонсголтой огтхон ч холбоогүй.

1406_Cochlea

Эдгээр нь шингэнээр дүүрэн бөгөөд зарчим нь тун энгийн байдлаар ажиллана. Энэ нь бидний биеийн байрлалыг тодорхойлж өгөх үүрэгтэй.

Энэн доторх шингэн нь чухал мэдрэгч үсэнцэрүүдийг хөдөлгөхийн тулд оршин байна. Үсэнцэрүүд нь тархи руу бидний биеийн байрлал, хөдөлгөөний зүг чигийн тухай мэдээллийг явуулдаг. Энэ л эрхтэн биднийг хоёр хөл дээрээ тэнцвэрээ олон зогсоход хүргэдэг.

908680260-commode-diaper-0-6-months-first-steps

Бид тэнцвэрээ олж сурсан л бол бид алхаж сурахтай нэг шатаар ахисан гэж хэлж болно. Одоо бидэнд явж болох газар, хийх зүйлийн тоо мундахгүй. Нярайгаас энэ хүртэл хөгжсөн бид өөрсдийн хамгийн чухал он жилүүдийг угтан байна. Энэ цаг үед бидний тархи хөгжиж, сэтгэлгээний шинэ систем цогцлоох болно. Бас өөрсдийн маань эсэргүүцлийн системд том шалгуур ирнэ.

Нярай үеэс бага нас хүртэл бид бас л түргэн өссөөр байна. 2 хөл дээрээ зогсож чаддаг болсны дараах шалгуур нь нилээн хэцүү – ярьж сурах.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s