Нярай үе (1 сараас 1 ой хүртэл)

6 долоо хоногтой хүүхдийн хувьд супермаркет руу очоод ирэх энгийн аялал хүртэл мэдрэхүйн хэт их ачаалал үүсгэнэ. Дэндүү чимээтэй, хурц өнгөтэй, хурц үнэртэй. Хамар дотор нэлээн дээхэнтэй тодорхой үнэрлэхүйн мэдрэлийн эсүүд бидний амьсгалах агаарыг задлан шинжилдэг. Эдгээр эсүүд нь агаараас химийн нэгдлүүдийг таньж, тархи руу цахилгаан дохио өгнө. Бидний тархи эдгээр дохиог үнэр болгон хүлээн авна. Үнэрлэхүйн мэдрэмж маань маш мэдрэг. Бид үнэрийг тун амархан таньдаг болж эхийгээ үнэрээр нь л шууд мэддэг болно.

scent_receptors-1ee7yij

Энэхүү жигтэй хачин шинэ ертөнц их дуу чимээтэй. Бид зуу зуун шинэ дуугаар бөмбөгдүүлнэ. Дууны долгион нь хэнгэрэгийг чичиргээх бөгөөд хэнгэрэгийн нөгөө талд орших эдгээр бяцхан яснууд болох алх, дөш, дөрөө нь хоорондоо харилцан чичирхийлнэ.

photo1183

Эд нар нь бидний бие дэх хамгийн жижиг 3 яс бөгөөд бидний хурууны өндгөн дээр л багтана. Эдгээр яс нь бидний амьдралын туршид яг энэ хэмжээтэйгээ л үлддэг. Гэвч эдгээргүйгээр бид юу ч сонсохгүй. Энэ яснууд агаарыг чангаруулагч юм. Тэд дуу чимээг 22 дахин чангаруулах чадвартай. Чангарсан долгион дотоод чих рүү буюу дун ясанд хүрнэ. Үүнийг тойроод үсэнцэрүүд оршино. Чичиргээ үүнийг дайран өнгөрөхөд дээд талын бага давтамжийг мэдрэгч үсэнцэрүүд чичирж, доод талын өндөр давтамжийн дуу чимээг мэдрэгч үсэнцэрүүд чичирнэ. Эдгээр үсэнцэрүүд нь хүний толгойн үснээс 200 дахин нарийн байдаг.

mueller.cb.fig1

Цаг хугацаа өнгөрөх тусам, чанга дуу чимээ эдгээр үсэнцэрүүдийг гэмтээсээр муутгана. Гэвч энэ насанд хүүхдийн сонсгол тун сайн бөгөөд дахин энэн шигээ дахин хэзээ ч сайн байхгүй. Харааны хувьд бол арай өөр. Эргэн тойрон бүүдийсэн, өнгөгүй харагдана. Бидний нүд ид хөгжих шатандаа явж байна. Бид хүссэн зүг рүүгээ харж чадахгүй. Бүрэн хөгжөөгүй хүүхэн хараа юмыг тод харах боломжгүй. Хүүхэн хараа харсан дүрсээ урвуу харуулдаг. Бидний тархи дараа нь дүрсийг засаж хүлээж авна. Хүүхдүүд өнгөтөөр харах боломжгүй. Учир нь нүдний цаад угт байрлах торлог бүрхэвч нь хараахан хөгжөөгүй байх юм. Торлог бүрхэвчид хоёр төрлийн онцгой эсүүд бий – савханцар болон лонхонцор эс. Эдгээр эсүүд гэрлийг цахилгаан дохио болгон хувиргадаг. Энэ үед хөгжлийнхөө шатанд явж буй лонхонцор эсүүд нь өнгө ялгадаг юм. Тиймээс бид хар цагаанаар харах юм. Торлог бүрхэвчээс цааш дохио 2 зузаан мэдрэлийн эдийг дамжин тархины ар хэсгийн харааны мэдээлэл хүлээн авах хэсэгт очиж боловсруулагддаг.

25-fio-infant-vision-002

Дүрс тархинд хүрэхэд жинхэнэ шалгуур эхлэх болно. Бидний бүрэн хөгжөөгүй тархи дараалан болж байгаа бүхнийг тайлбарлаж сураагүй байх юм. Гэхдээ тархи гайхалтай түргэн хөгжинө. Бид 2 сартайдаа өнгө, сүүдрийг ялгаж эхэлдэг. 4 сартайдаа бид хүний нүүрний хувирлыг таньж эхэлнэ. 8 сартайдаа бид хангалттай сайн харна. Хүүхдийн хараа төрөх үедээ онцгой хувиралд автдаг. Төрөх үедээ бид бор нүдтэй болох байсан ч үл ялиг цэнхэр нүдтэй байдаг. Гэвч нүдний солонгон бүрхүүл пигментүүд ялгаруулж эхэлнэ. Ийн өөрчлөгдөхдөө өвөрмөц өнгөний зохицлыг үүсгэнэ. Энэ нь хүн бүрийн хувьд дахин давтагдашгүй.

Chinese-baby

Бид өөр талаараа ч өөрчлөгдөж байдаг. Эхний гурван сардаа бид сар тутам биеийн 4-ний нэгтэй тэнцэх хэмжээгээр өсдөг ажээ. Азаар, энэ өсөлтийн хурд удаашрах болно. Үгүйсэн бол бид бүгд 4 настайдаа л 134 тон жинтэй болох байсан юм – цэнхэр халимтай тэнцэх хэмжээний том. 8 сартайгаас бидний бүх мэдрэхүй зөв голдрилоороо ажиллаж байх тул бид орчин тойрноо судалж эхэлдэг. Бидний хамгийн ихээр хэрэглэх мэдрэхүй бол хүрэлцэхүй.

F6.large.jpg

Бид ямарваа нэг зүйлд хүрэлцэхэд хурууны өндгөн дэх мэдрэгч эсүүд цааш цахилгаан импульс дамжуулдаг юм. Гарыг дагасан мэдрэлийн эсээр дамжиж яваад нугастай холбогдож, тархинд хүрнэ. Эдгээр дохио маш хурдтай дамжина – цагт 320 км-ээр. Заримдаа энэ хурд ч хангалтгүй байдаг. Хэт халуун зүйлээс болж өвдөлт мэдэрч хариу үйлдэл үзүүлэх процессийн үед бид товчлолт хийдэг. Нугас өвдөлтийн мэдээллийг хүлээж аваад маш түргэн хариг урвал үзүүлснээр бид түргэн холддог. Бидний арьс тэр чигтээ мэдрэгч эсүүдээр дүүрэн. Гэхдээ зарим хэсэгтээ бусдаасаа илүү мэдрэг байдаг. Гар, нүүр, бас ам. Хэлэн дээр л гэхэд 9000 мэдрэгч эсүүд оршдог.

c84ae60e403c0cbde390c772691b0af1

Ийм болохоор л хүүхдүүд орчноо танихын тулд амаа ихэвчлэн ашигладаг. Бид ингээд байгаа нь бас цаанаа өөр шалтагтай. Бидний сүүн шүд ургаж эхэлж байна. Хэвлийд байхад буйланд сүүн шүднүүд аль хэдийн бүрэлдсэн байдаг. Одоо нэг нэгээрээ гарч эхэлж байгаа нь энэ. Их өвдөнө. Гэхдээ мэдээж дэвшилттэй. Бид одоо юм идэж болох нь байна шүү дээ.

1st-baby-teeth-600x398

Хоол боловсруулалт амнаас эхэлдэг. Шүднүүд хоолыг буталж, нунтаглана. Дараагаар нь, хэлэн дорх онцгой булчирхайнууд шүлс ялгаруулна. Хоолыг жижиглэхэд тус болно. Шүлс нь бас хоолыг 4 метр зам туулж, 12 цаг үргэлжлэх аянд зориулан шингэн болгож өгдөг. Хоол хүнс ходоод руу очоод дараа нь нарийн гэдсэнд орж боловсорч, эцэст нь бүдүүн гэдсэнд хүрдэг. Асар урт агших булчингууд хоолыг аянд нь хөтөлнө. Энэ процессийг перисталзис гэнэ.

large

Эдгээр булчингийн агшилт тун хүчтэй тул доошоо харж байгаад ч юм идэж чадна. идсэн хоол ийшээ л ирдэг юм. Ходоод бол булчингаас бүтэх уут юм. Ходоод хоолыг нухалж, шахаж хоолыг шингэн болгож орхино. Нэгэн зэрэг ходоодны хүчил хоолыг задалж байдаг. Ходоодны хүчил нь их идэмхий тул ходоодны хана салслаг хамгаалалтын бүрхэвчтэй байдаг. Энэнгүй бол ходоодны шархлаа үүсэх болно. Цаг орчмын дараа ходоод хоол хүнсийг арван хоёр хуруу гэдэс рүү аажмаар шилжүүлдэг.

10281

Хоол нарийн гэдсэнд нэвтэрнэ – 3,5 метр мушгиа гэдэс. Бид энэ хэсэгт л ихэнх шим тэжээлийнхээ бодисыг хоол хүнснээсээ авдаг. Юун түрүүнд нойр булчирхай ходоодны хүчлийг саармагжуулах шингэнийг ялгаруулдаг. Дараа нь элэгнээс ирэх цөс өөх тосыг жижиг дуслууд болтол нь задлах болно. Аль болох жижиг дусал байх тусмаа нарийн гэдсэнд шимэгдэх нь хялбар. Нарийн гэдэсний дотор хана нь сая сая жижиг хэмжээний үсэнцэрүүдээр дүүрэн байдаг юм. Энэ нь нарийн гэдэсний гадаргуугийн талбайг ихэсгэнэ. Хоол тэжээлийг шимж авахад ч амар болно. Цаг хагасын дараа гэхэд нарийн гэдэс хоол тэжээлийн ихэнх хэсгийг боловсруулчихсан байна.

baby-gi-tract-2

Үлдсэн нь бүдүүн гэдэс рүү хүрнэ. Энэ нь хоол тэжээлийг эргэж орохоос сэргийлдэг хавхлаг юм. одоо шимж авах тэжээллэг бодис тун цөөн үлдсэн. Бүдүүн гэдэсний үндсэн үүрэг нь ус шахаж авах ажээ. Үлдсэн зүйл нь гэвэл хэрэггүй хоолны үлдэгдэл, үхмэл эсүүд, маш олон бактериуд л байдаг. Эдгээр бүдүүн гэдсэнд орших бактериуд нь халдварлал биш юм. Эдгээр нянгууд хоол хүнсэн дэх нүүрсусыг задлах ферментүүдийг ялгаруулдагаараа онцлогтой. Нүүрс усыг бид энэнээс өөр замаар боловсруулах аргагүй юм. Эцэст нь ойролцоогоор 12 цагийн дараа бид хоолноос үлдсэн зүйлээ гадагшлуулдаг.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s