Ганц эвэрт морь хэмээх домгийн амьтан барууны домог үлгэрт олонтоо тохиодог. Бүр Хатан хаан Нэгдүгээр Элизабет ганц эвэртийн эврийг нэгэн эрхмээс асар өндөр үнээр худалдан авч байсан тохиолдол бий. Гэвч энэ эвэр нь хожмоо Нарвал (Monodon monoceros) хэмээх халимны соёо байсан байна.
Харин энэ онд Баруун Сибир буюу Казахстанаас олдсон олдвор бид бүхний ихээхэн сонирхоод байдаг ганц эвэртийн домгийн эх үүсвэр болсон амьтны гавлын яс байжээ.
Энэ амьтан бол Elasmotherium sibiricum буюу аварга хирс юм. Аварга гэсний учир нь нас бие гүйцэхдээ хирс дор хаяж 2 метр өндөртэй болдог байжээ. Энэ хирсийг урьд нь 350,000-100,000 жилийн өмнө устаж үгүй болсон хэмээн тооцоолж байсан боловч энэ оны олдвор уг хирс 26,000 жилийн өмнө хүртэл амьдарч байсныг баталжээ.
Өөрөөр хэлбэл энэ амьтан Сибирт хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсан нь гарцаагүй болоод байна. Учир нь Африкаас гадагш тарах орчин үеийн хүмүүс 50,000 жилийн өмнөөс ази даяар тархаж Сибирт дор хаяж 35,000 жилийн өмнө хүрсэн нь тодорхой байдаг.