Би өмнө нь энд байсан билүү?: Дежа вүгийн учрыг эрдэмтэд тайлжээ

Хэдий өмнө нь та энэ газар ирж байгаагүй гэдэгтээ бүрэн итгэлтэй, эсвэл өмнө нь ийм явдал тохиолдох боломжгүйг мэдсээр байсан ч энэ бүхэн яг урьд өмнө болсон мэт сэтгэгдэл төрөөд болохгүй тэр мэдрэмжийг дежа вү хэмээн нэрлэдэг.

déjà vu гэдэг нь “аль хэдийн харсан” гэсэн утгатай Франц үг юм. Хүмүүсийн 60-80 хувь амьдралдаа ядаж нэг удаа дежа вүг мэдэрсэн байдаг.  Харин энэ үзэгдлийг хүмүүс ирээдүйг мэдэж байсан, эсвэл хойд нас, эсвэл энерги гэх мэтийн ямар ч баримтгүй мухар сүжиглэг үзлээр тайлбарлах гэж оролдох нь бий. Гэхдээ эрдэмтэд тархины үйл ажиллагааг судлахын хэрээр олон нууцыг тайлсны дотор энэ дежа вүгийн ч учир олдоод байна.

déjà vu

Гэхдээ дежа вүг жишээ нь MRI скан хийж судлах бараг л боломжгүй юм. Учир нь хүмүүс дежа вүг мэдэрье гээд мэдэрчихдэггүй тул тэрхүү процессийн үед тархийг скан хийх гэдэг аз мэдсэн хэрэг аж.

Гэвч тархины чамархайн хэсэгтээ (temporal lobe) саажилттай хүмүүс дээрх судалгаанаас тархины энэ хэсгийн цахилгаан импульсийн жижиг доголдлоос болж дежа вү мэдрэмж авах нь батлагджээ. Чамархайн хэсгийн зарим нэгж нь ой тогтоолт, юмс үйл явдлыг танихад гол үүрэг гүйцэтгэдэг юм. Иймээс ч чамархайн хэсгийн саажилттай хүмүүс татаж унадаг ба яг татаж унахын өмнө дежа вүг бараг л анхааруулга адил тогтмол мэдэрдэг байна.

neurons firing in the brain

Хүн унтаж байхад булчин татвалздаг шиг тархинд ч мөн бага зэргийн доголдол гарснаар тухайн одоо цагийн мэдрэмжийг өнгөрсөнтэй холбож мэдрэх гэдгээр дежа вүгийн тодорхойлолтыг гаргаж болно.

Өөрөөр хэлбэл тухайн шинэ мэдээлэл богино хугацааны ой тогтоолт руу шилжилгүй бага зэргийн цахилгаан импульсийн доголдлоор урт хугацааны ой тогтоолт руу шилжиж үүнийг нь чамархайн хэсэг эргэж хүлээж авахдаа өмнө нь эрт дээр үед болсон явдлыг таних байдлаар мэдэрнэ.

Эх сурвалж: Texas A&M Health Science Center College of Medicine. Michelle Hook, Ph.D., assistant professor in the Department of Neuroscience and Experimental Therapeutics.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s