Химийн молекулаас амьд биет үүссэний баталгаа

2015 оны 3-р сард NASA-ийн эрдэмтэд сансарт урацил, тимин, цитозин үүсэх боломжтойг лабораторид туршилтаар баталсан байна. Эдгээр молекул нь бүхий л амьтад, ургамлын РНХ болон ДНХ-ийн гол 3 бүрдэл молекул юм. 

Сансарт ихээхэн тохиолддог ус, аммон, метант мөсөн дунд орших примидин хэмээх молекул залуу одноос ирэх хэт ягаан туяаны цацрагт урацил, тимин, цитозин болон хувирдаг байна.

nucleobases_pyrimidine_uracil_imagenucleobases_cytosine_thymine_image

Цельсийн -262 градуст хэт ягаан туяаны фотонууд примидиний холбоосыг задалснаар эргэж нэгдэгдэхдээ амьдралд шаардлагатай молекулуудыг үүсгэдэг байна.

Примидин нь метеорит солирт ихээхэн агуулагддаг ба дэлхий 4 гаруй тэрбум жилийн өмнө бүрэлдэж ахуйд эдгээр солирууд олонтоо дэлхийтэй мөргөлддөг байв.

Сансрын орчинг NASA-ийн эрдэмтэд яг таг бүрдүүлэхээр олон жил ажилласны эцэст тэрхүү орчинг лабораторид хиймлээр бүрэлдүүлж чадсан ба тэдний туршилт цаашид астробиологийн салбарт ихээхэн ач холбогдолтой нь дамжиггүй юм.

acd15-0032-002_2

Иймээс дэлхий дээр амьд организмын эхлэл болсон нэг эстүүд үүсэхэд шаардлагатай молекулууд анхнаасаа байсан нь тодорхой байна. Бусад гарагуудад ч мөн адил эдгээр амьд организмын удамшлын мэдээллийг дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэгч молекулууд байх нь дамжиггүй ч тухайн гарагийн орчин нөхцөл амьдрал үүсэхэд хэр тохиромжтой байх нь тун ховор байх юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s