Хотын утааны бохирдлыг багасгах асуудалд

Товч агуулга

Энэ өгүүлэлд агаарын утааны бохирдол, хотын гэр хорооллоос гарч буй утаан дахь хорт бодисын агууламжийг багасгах арга замын талаар өгүүлнэ.

ОРШИЛ

Монгол орон нь эрс тэс уур амьсгалтайгаас гадна агаарын хамгийн бага температур -33.6-0C-аас -400C хүрдэг. Дэлхийн хүйтэн орнуудын нэг учраас түлшний зарцуулалтын 70 гаруй хувийг дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд зарцуулдаг.

Монгол орны нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, хүн амын нягтралаар нийслэл Улаанбаатар хот эрс ялгардаг. Улаанбаатар хотод манай улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг төдийгүй аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээ төвлөрсөн, зам тээврийн зангилаа болсон Монголын хамгийн том хот билээ. Улаанбаатар хотын агаарын утааны бохирдлын эх үүсвэрт, дулааны цахилгаан станц, уурын зуух, гэр хороолол буюу өөрийн халаалттай сууцны зуухнууд, тээврийн хэрэгсэл (бусад эх үүсвэр) орно. Нийслэлд агаарын бохирдлын түвшин нь бохирдлын эх үүсвэрийн байршил, тэдгээрийн хүчин чадал, хаягдлын найрлага ба бүтэц, байр зүйн болон цаг агаарын нөхцлөөс шалтгаалан хотын дүүргүүдэд харилцан адилгүй явц тархалттай байдаг.

Оршин суугчдын тэн хагас нь амьдардаг хотын захаар эргэн тойрон уулсын энгэр даган байрласан гэр хорооллын утаа униар нь орчныхоо агаарыг ихээхэн бохирдуулаад зогсохгүй голын хөндий  дагаж харьцангуй нам дор газар байрласан хотын төв хэсгийн агаарыг бохирдуулах нэг эх үүсвэр нь болдог. Ялангуяа өвлийн улиралд уул хөндийн салхины горимтой уялдан хотын захаас төв рүү чиглэсэн агаарын урсгалаар гэр хорооллын утаа униар сариналгүй шилжин ирж тунаран, агаарын бохирдлыг ихэсгэх нөхцлийг бүрдүүлдэг.

Агаарын бохирдол талаас нь авч үзвэл цахилгаан станцуудын утаа нийт бохирдлын 80 орчим хувийг эзэлдэг. Гэхдээ энэ нь харьцангуй агаарын дээд давхаргад тархдаг болохоор хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаасаа бага байдаг. Хүний эрүүл мэндэд нөлөөлөх талаас нь авч үзвэл гэр хорооллын утаа 80 гаруй хувийн хортой нөлөөлөл үзүүлдэг.[10]

Гэр хороололд амьдрагсдын ихэнх нь монгол гэрт амьдардаг. Иймд Монгол гэрийн онцлогт тохирсон зуухыг сайжруулахаас гадна гэрийн дулааны алдагдлыг багасгах, түлшнээс ялгарах агаар бохирдуулах бодисуудыг бууруулах асуудал чухал юм. Нүүрс нь цахилгаан эрчим хүч гарган авах хамгийн гол түүхий эд юм. Нүүрс нь хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана. Бүрдүүлэгч үндсэн химийн элемент нь нүүрстөрөгч, устөрөгч бөгөөд, хүчилтөрөгч, хүхэр, азот тодорхой хэмжээгээр агуулагдана. [8]

Нүүрстөрөгчийн дутуу исэл, Carbon monoxide (СО). Нүүрстөрөгчийн дутуу исэл нь түлш, шатахууныг дутуу шатаахад үүсдэг өнгөгүй хий юм. Шаталт харьцангуй бүрэн бус явагдах үед газрын  гадаргуу орчимд инверси  ихээхэн тохиолддогоос угаарийн хийн бохирдол их байна. Нүүрсийг шатаах үед ялгарах нүүрсхүчлийн хий нь агаар мандлын бохирдолд шууд  нөлөөлснөөр хор нөлөө их юм. Үүний мөн чанар нь ердийн борооны ус сулхан хүчиллэг байдалд (pH 6) агаарын үндсэн нэгдэл болох СО2-той хамт оршин түүнийг уусгаж сулхан нүүрсхүчлийн хийг (CO2+H2O H2CO3) үүсгэдэгт орших ба нүүрсхүчлээр ханасан агаар нарны цацрагийг саадгүй нэвтрүүлж харин дэлхийн гадаргуугийн дулааны цацаргалтыг саатуулж хүлэмжийн хийн үзэгдэл үүсэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.

Үүнээс болж дэлхий орчмын жилийн дундаж температур нэмэгдэх хандлагатай байдаг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжин цусны урсгалд орж, эсэнд хүчилтөрөгч зөөвөрлөгч гемоглобинд нэгдэнэ. Ингэснээр хүний эд эрхтэнд хүрэх хүчилтөрөгчийн хэмжээг багасгаж, рефлексийг сулруулж унтаа байдалд оруулдаг.

Хэдий Улаанбаатарын утаанд агуулагдах нүүрстөрөгчийн дутуу исэл хүний биед шууд мэдэгдэхүйцээр хор уршиг үзүүлдэггүй ч угаарийн хийнд их хэмжээгээр хордоход дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Толгой өвдөх
  • Дотор муухайрах
  • Толгой эргэх
  • Амьсгаа давчдах
  • Бие сульдах
  • Ухаан алдах

carbon-monoxide-gas-safety

Хүхэрлэг  хий, Sulphur dioxide ( SO2). Цахилгаан станц, уурын зуух, гэрийн зуух, цаас болон төмөр хайлуулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн процесст ялгардаг ба нүүрс, газрын тос зэрэг хүхэр агуулсан түлшийг шатаахад үүсдэг өнгөгүй, урвалд идэвхтэй ордог хий.

Хор нөлөө нь агаарт хаягдаж байгаа хүхрийн давхар исэл нь (SO2) атмосферт исэлдэж (2SO2+O2 H2SO3),  SO3 үүсгэдэг бөгөөд энэ нь усны ууртай урвалд орж SO4 хүхрийн хүчлийг үүсгэж (2SO2+O2 H2SO4),  агаарт маш жижиг дуслуудаас бүрдсэн хөнгөн мананцар бий болгох ба хүчиллэг тунадас үүсэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Удаан хугацаагаар агаарт хүхэрлэг хий, тоосонцор хоёулаа хавсарч ихээр илрэх үед амьсгалын замын өвчний шалтгаан болж, уушигны дархлаа алдагдаж уушигны үрэвслийг бий болгоод зогсохгүй зүрх судасны архаг өвчнийг хурцатгана.

Health-Effects-of-Sulfur-Dioxide-Images-courtesy-of-Chemhat-560x420

Азотын исэл, Nitrogen oxide ( NOх). Цахилгаан станц, уурын зуух, автомашинаас бензин, дизель, нүүрс мэтийн түлшний шаталтаас үүсдэг утаанд ихээр агуулагддаг, урвалд  идэвхтэй ордог хий юм. Азотын исэл (NO) нь агаарт исэлдэж (2NO+O2 2NO2) азотын давхар ислийг үүсгэж, улмаар усны мананцарт уусаж (4NO2+2HO2+O2 4H2NO3) азотын хүчлийг үүсгэдэг. Утаа униар болон хүчиллэг тунадасыг бий болгодог, мөн амьсгалын замын эд эрхтнүүдийг гэмтээх ба уушгинд нэвтрэн орж салст бүрхэвчинд наалдах HNO2 (Азотлог хүчил)-ийг үүсгэдэг. [4, 6]

594531-22014-33

Гэр хороололд  хотын хүн амын  ихээхэн хэсэг нь оршин суудаг. Монгол гэрийн зуух нь бусад орны хүмүүсийн орон сууцны дулааны эх үүсгүүрийн зуухнаас өвөрмөц  юм. Монгол гэрийн зуух нь гэрийг халаахаас гадна гэрт оршин суугчдын хоол ундыг бэлтгэх давхар зориулалттайгаар ашиглагддаг. Гэрийн халаалтанд утааны бохирдол багатай гэрийн зуухны шинэ технологи, бохирдол багатай стандартын түлш ашиглах нь нийгэм, эдийн засаг, эрүүл ахуй, экологийн чухал ач холбогдолтой юм. Иймд гэрийн зуухны утааны найрлага дахь хорт бодисын хэмжээг тогтоох багасгах туршилт хэмжилтийн зарим үр дүнгээс энэхүү өгүүлэлд багтаав. [2]

ТУРШИЛТ ХЭМЖИЛТ

Зураг-1. Хэмжилтэнд ашиглагдсан гэрийн зуухнууд
Зураг-1. Хэмжилтэнд ашиглагдсан гэрийн зуухууд
  1. Ердийн зуух (улаан тоосгон доторлогоотой) Гэрийн халаалт, хоол ундыг бэлтгэх зориулалттай.
  2. Гэрийн зуух, GTZ- G-2. Гэрийн халаалт, хоол ундыг бэлтгэх зориулалттай. Түлшний хэмнэлттэй, дулаанаа удаан хадгалдаг, хүхээгэндээ нэмэлт ус халаах савтай
  3. Жуулчны баазын гэрийн зуух, GTZ- GC-1. Жуулчны баазын гэрт ашиглах зориулалттай зуух нь урдаа амгүй өвөрмөц хийцтэй, дотор эзлэхүүн ихтэй. Хоногт цөөн галлах, дулаанаа удаан хадгалдаг, түлшийг бүрэн шатаадаг.
  4. GTZ-5 Герман зуух. Гэрийн халаалт, хоол ундыг бэлтгэх зориулалттай. Утааны бохирдол бага ялгаруулдаг, энергийн хэмнэлттэй
  5. Гэрийн “ST-SON” технологитой зуух. Гэрийн халаалт, хоол ундыг бэлтгэх зориулалттай. Гэрийн “ST-SON” зуухны технологи нь нүүрсийг хагас коксжуулан дэгдэмхий бодисуудын хамт шатаадаг. Утааны хийн бохирдол харьцангуй багатай, энергийн хэмнэлттэй.

Туршилтад ашиглагдсан зуухнуудын техникийн үзүүлэлтүүдийг хүснэгт 1-д харуулав.

Хүснэгт-1.

 

 

 

 

 

 

Зуухны төрөл

Зуух-

ны жин,

кг

Зуухны доторло-гооны жин,

кг

Зуухны таг. шүүр ширэм-

ний жин, кг

Доторло-гооны материал-ын нягт,

кг/м3

Зуухны гадар-

гуугийн

талбай,

м2

1 Ердийн зуух 62.4 41 20.2 1649.6 1.18
2 Гэрийн зуух, GTZ- G-2 94.4 49.4 4.75 1594 1.32
3 Жуулчны баазын

гэрийн зуух, GTZ- GC-1

77.3 43.5 4.15 1535 0.93
4 GTZ-5 Герман зуух 58.4 22.7 7.7 1544 0.9
5 ST-SON 49-69 25 14 1481 1.74

Утааны найрлага дахь хорт хийн агууламж тодорхойлох туршилтыг Стандартчилал, хэмжил зүйн үндэсний Зөвлөлийн 2005 оны 05-р сарын 26-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан MNS 5457 : 2005 стандарт буюу “Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дах агаар бохирдуулагч бодисын (CO, SO2, NOx, үнс) хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга” стандартыг баримталж хийв.

Гэрийн зуухнуудын түлшний шаталтаас үүсэх утааны хийд агуулагдаж байгаа бохирдуулах бодисын үзүүлэлтүүдийг тодорхойлох аргачлал нь үйлдвэрийн болон ахуйн зориулалттай уурын ба усан халаалтын зуухнуудаас өвөрмөц онцлогтой байдаг. Тухайлбал:  гэрийн зуухыг хоногийн турш тодорхой завсарлагаатайгаар ихэвчлэн 2-8 удаа галладаг. [2]

Гэрийн зуухнуудын утааны хийд агуулагдаж байгаа бохирдуулах бодисын үзүүлэлтүүдийг  тодорхойлох хэмжилтүүдийг хийхдээ түлшийг нормчилж,  орчны агаарын ижил температурт, адил голч, урттай утааны янданг ашиглан галлагааны ижил горимд  туршилтын аргачлалын дагуу гүйцэтгэв.

Зуухнуудын утааны найрлагын үзүүлэлтүүдийн хэмжилтийг ФТХ-ийн ТТ Салбарын Дулааны физикийн лабораторийн туршилтын зааланд туршилтад зориулан тоноглосон лабораторийн төхөөрөмж, стенд дээр хийж гүйцэтгэв. Туршилтад доор дурьдсан тодорхойломжтой Налайхын уурхайн нүүрсийг ашиглав. Зуухнуудыг эхэлж галлахад хар мод 800 граммыг хэрэглэв. Шаталтаас үүссэн үнс, хөө тортгоос сорьц авч нүүрсний шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж үр дүнг нь хэмжилтийн материалыг боловсруулахад ашигласан болно.

Туршилтад ашигласан нүүрсний тодорхойломжийг хүснэгт 2.-д үзүүлэв

Хүснэгт-2.

Д/д Туршилтад ашигласан нүүрсний үзүүлэлт Үндэслэл ба томъёолол Налайхын түүхий нүүрс
1 Нүүрстөрөгчийн агууламж СР  % 73,2
2 Нүүрсний ажлын чийглэг WP% 24,9
3 Нүүрсний ажлын үнслэг AP% 19,7
4 Устөрөгчийн агууламж HP% 4,5
5 Хүхрийн агууламж SЛP% 0,72
6 Хүчилтөрөгчийн агууламж O2P% 21,4
7 Азотын агууламж NP% 0.7
8 Дэгдэмхий эд            ҮГ% 39,9
9 Нүүрсний дулаан гаргах доод чадвар Qдо ккал/кг 3370
10 Нүүрсний ширхэглэл Ш   см. 0.5-2,5

ТУРШИЛТ ХЭМЖИЛТИЙН ҮР ДҮН

Гэрийн гурван төрлийн зуухны утааны хийд агуулагдаж байгаа агаар бохирдуулах гол бодисуудын CO, NOx, SO2 дундаж агууламжийг (зураг-2)-д үзүүлэв. ST-SON технолгитой зуухны  утааны бохирдуулалтын агууламжийг хугацаанаас хамааруулан (зураг 3)-д үзүүлэв.

Pollutants
Зураг-2. Зуухнуудын яндангаар гарах утаан дахь бодисуудын дундаж агууламж мг/м3 А – Ердийн зуух B-    GTZ-5 Герман зуух    C-  ST-SON технологитой зуух
Зураг-3.  ST-SON технологитой зуухны  яндангаар гарах  утааны найрлага дахь  бодисуудын  агууламж, мг/м3 1 - Угаарийн хий СО. 2-  Хүхрийн давхар исэл  SO2.                                     3-  Азотын ислүүд NOx.
Зураг-3.  ST-SON технологитой зуухны  яндангаар гарах  утааны найрлага дахь  бодисуудын  агууламж, мг/м3 1 – Угаарийн хий СО. 2-  Хүхрийн давхар исэл  SO2. 3-  Азотын ислүүд NOx.

Туршилтад ашиглагдсан зуухнуудын нэгдсэн дундаж үзүүлэлтүүдийг (хүснэгт-3)-д оруулав.

Хүснэгт-3.

¹ Зуухны төрөл Түлш зарцуулалт, кг/цаг АҮК, % Доторлогооны материалын дулаан агууламж, к Дж/°С Утааны хийн үзүүлэлтүүд Зуухны температурын үзүүлэлтүүд, °С
СО,  мг/м3 2 , мг/м3 SO2, мг/м3 Утааны температур Хажуугийн температур Зуухны тагны  дундаж температур
1 Ердийн зуух 0,5 2350 226 445
2 Гэрийн зуух, GTZ- G-2 0.87 0.56 42.5 2732 233 10 69 110 334
3 Жуулчны баазын гэрийн зуух, GTZ- GC-1 0.8 0.58 38.6 8623 192 68 108 115 317
4 GTZ-5 Герман 0.55 1972 250 653
5 ST-SON 0.78 0.53 29.3 1520 269 501 115 114 185

Дүгнэлт

  1. Гэрийн халаалтад утааны бохирдол багатай гэрийн зуухны технологи, бохирдол багатай стандартын түлш ашиглах нь нийгэм, эдийн засаг, эрүүл ахуй, экологийн чухал ач холбогдолтой нь тодорхой байна.
  2. Агаар бохирдуулагч гол эх үүсвэр болсон гэр хорооллын ердийн зуухны бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгож, шаталтын зэргийг нэмэгдүүлэх буюу сайн чанарын бохирдол багатай түлш ашиглах.
  3. Утааны бохирдуулалт багатай гэрийн зууханд стандартын үзүүлэлттэй түлшийг ашигласнаар хотын гэр хорооллын утааны бохирдлыг дунджаар 2.5 4 дахин бууруулах боломжтой нь энэхүү туршилтаас харагдаж байна.
  4. Цаашид энэ төрлийн туршилт хэмжилт хийх гэрийн зуухны технологийг улам боловсронгуй болгох.

Д.Мягмарбаатар, Б.Пунцагдулам

НОМ ЗҮЙ

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдол, онол-практикийн бага хурлын илтгэлүүд, УБ. 1998 он. 136х
  2. Ч.Дашпунцаг, Ж.Цэен-Ойдов. Монгол гэр ба хувийн сууцны халаалт-ахуйн зориулалттай зуухны дулааны тооцоо хийх арга зүйн асуудалд. Дулааны цахилгаан станцын салбарын эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. УБ. 2004 он. 167-181х
  3. Хатуу түлшээр ажиллах гэрийн зуух, техникийн ерөнхий шаардлага. Улсын стандарт. MNS-2002. УБ. 2002 он. 19х
  4. Б.Пунцагдулам, Т.Лодой, Ж.Батбилэг. Хатуу түлшээр ажиллах дулааны генератороос ялгарах байгаль орчныг бохирдуулагч хаягдалыг багасгах асуудалд. ШУА, ФТХ-ийн бүтээл. №32. УБ. 2003 он.
  5. Т.Лодой, Ж.Батбилэг, Б.Пунцагдулам ба бусад. Нүүрсийг байгаль орчинд халгүйгээр ашиглах технологийн судалгааны зарим үр дүнгээс. ШУА, ФТХ-ийн бүтээл №32. УБ. 2003 он
  6. УЦУОШГ-ын харьяа Мэдээлэл Тооцооллын Төв. http://www.icc.mn/
  7. Егорова Л.Е, Ионкин И.Л, Расчет вредных выбросов ТЭС в атмосферу. Московский энергический институт. 2002. 84с
  8. Халаалтын ба гэрийн зуухны яндангаар гарах утааны найрлага дахь агаар бохирдуулагч бодисын (CO, SO2, NOx, үнс) хүлцэх дээд хэмжээ ба хэмжих арга. УБ. MNS  5457-2005. 6х
  9. Эх сурвалж: Монголын мэдээ, БОЯ-ны ажилтан Б.Баясгалан  2006-02-18
Advertisements

One thought on “Хотын утааны бохирдлыг багасгах асуудалд

  1. Утааг багасгах нь бүү хэл бүр нэмэгдүүлэх өгүүллэг байна. Ийм юм бичсэн хүнийг дайралдсан газар нь нугаслах хэрэгтэй.

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s