Тархины мэс заслаар айдсаасаа ангижирчээ

2014 онд Английн эмч Ник Медфордын удирдлага дор эмчлүүлж байсан 44 настай өвчтөн эр саа дайрах шинж тэмдгээр олон жил зовсон байна. Өвчтөнд хийсэн судалгаагаар өвчтөний тархины зүүн amygdala (бүйлсэн тархи) хэмээх хэсэгт хөөлт (Саркоидоз) ажиглагджээ.

Ийнхүү мэс заслаар өвчтөний зүүн бүйлсэн тархины жижиг хэсгийг тайрч авснаар өвчтөний саа дайрах шинж тэмдэг арилжээ. Өөр бас нэг шинж тэмдэг арилсан нь харин эмч нарыг гайхуулаад авчээ. Өвчтөн маань урьд нь аалзнаас үхтлээ айдаг байсан (арахнофобиа) ба харин ч бүр эсрэгээрээ аалз түүний сонирхлыг ихэд татах болжээ. Өмнө нь аалз харахаараа л айж цочирдон, сүйд болж гүйгээд ойртож чадахгүй болохоороо теннисний бөмбөг шидэж алах гэж оролддог байсан хүн маань одоо харин ямар ч аалзыг гараараа барин гайхаж бишрэх болжээ.

fat-spiderman

Бүйлсэн тархи нь сэтгэл хөдлөл, айдас, уур уцаар, таашаалыг боловсруулдаг хэсэг учраас энэхүү үзэгдэл нь тийм ч гайхаад байх зүйл биш юм.

Ник Медфордийн тайлбарлаж байгаагаар хүмүүс хоёр төрлийн айдастай байдаг байна. Гэнэтийн сандрал айдас буюу могой хараад цочиж сандран огло харайх боловч тэр нь зүгээр нэг мөчир байсныг мэдээд айдас алга болох. Ийм төрлийн айдас бидэнд амьд гарахад тун их ач холбогдолтой байсан байж таарна. Хоёр дахь нь Ерөнхий айдас буюу гэнэтийн бус энгийн айдас. Ерөнхий айдас нь юм хумгүй айх биш тодорхой үзэгдэл, тодорхой зүйлсээс айх бидний сэтгэл хөдлөл юм.

Зүүн бүйлсэн тархи

Дээрх өвчтөнд энэхүү аалзнаас айх гэнэтийн сандрал айдас бүйлсэн тархин дахь хөөлтөөс үүдээд удирдлагагүй болсон байж. Хэдий тэрээр одоо аалзнаас огт айхаа больсон ч түүний ерөнхий айдас эрүүл хэвээр үлдсэн юм.

Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэрээр хагалгааны дараа нэг хэсэгтээ хөгжим сонсох дургүй болжээ. Ялангуяа нэгэн рекламны дууг бүр сонсохоос халширдаг болсон байв. Гэхдээ аз болоход энэ байдал аяндаа алга болсон юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s