Түлшний элемент

Түлшний Элементийн Түүх

Түлшний элементийн зарчмыг Германы физикч Кристиан Фридрих Шөнбайн нээсэн ба ажил нь 1838 онд нэгэн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн.

Энэ зарчим дээр үндэслэн анхны түлшний элементийг Уэлсийн эрдэмтэн Уилъям Роберт Гроув Философийн болон Шинжлэх ухааны сэтгүүл-ийн 1839 оны 2 сарын  хэвлэлд батлан харуулсан ба 1842 онд энэхүү сэтгүүл дээр бүдүүвч зургийг нийтэлсэн байна.

1368347848

Гроувын түлшний элементийг хийсэн материал нь өнөөдрийн фосфорын хүчлийн түлшний элементийг хийдэг материалтай төстэй байжээ.

Түлшний элементүүд нь олон төрөлд хуваагддаг боловч тэдгээр нь бүгд үндсэн хэлбэрээрээ ижил төстэй юм.

Түлшний Элементийн дизайн

300px-IGEM_Bielefeld2013_MFCframe

Түлшний элемент нь -35 °C ээс 40 °C (-31 °F ээс 104 °F) ийн температурт 40000–аас илүү цагаар ажиллах боломжтой.

Автомашины түлшний элемент нь -30 °C (-22 °F) ийн температурт найдвартай ажиллах чадвартай бас эзлэхүүн болон чадлын харьцаа өндөр байдаг (1 литр тутамд 2.5кВт).

Түлшний Элементийн Технологи

Түлшний элемент нь хүчилтөрөгч (агаар) ба түлш (жишээ нь устөрөгч) нэгдэж ус үүсэх цахилгаан-химийн урвалыг цахилгаан энергид хувиргадаг.

Түлшний элементийн хэд хэдэн төрлүүд байдаг ч тэдгээр нь бүгд хасах цэнэгтэй катод, нэмэх цэнэгтэй анод гэсэн хоёр электродоос бүрдэх үндсэн хэлбэртэй байдаг.

electro_alcalina

Эдгээр электродууд нь хоёр электродуудын хооронд цахилгаан цэнэг зөөгч хэсгүүд болох шингэн болон хатуу электролитүүдээр тусгаарлагдана.

Цагаан алт гэх мэтийн катализаторыг электродууд дээрх урвалыг хурдасгахад хэрэглэдэг.

Түлшний элементүүдийг электролитийн шинж чанараар нь ангилдаг билээ.

Хамгийн ирээдүйтэй электролитүүдийн төрлүүд

Электролиз нь түлшний элементийн эргэх урвал болдог ба үндсэн зарчим нь цахилгаан гүйдлийг ихэсгэхэд  ус задран устөрөгч болон хүчилтөрөгч үүсгэдэг.

  • Устөрөгч бромын электролиз нь бромт устөрөгчийг бром болон устөрөгчид задалдаг. (2HBr а H2 + Br2).
  • Фотоэлектролиз нь нарны гэрлийг ашиглан усыг шууд устөрөгч болон хүчилтөрөгч болгон задлах ба нарны цацрагийг цахилгаанд хувиргадаггүй.
  • Биологи болон Фото-биологийн процесс нь замаг болон бактериас устөрөгч үүсдэг.
    Зарим тохиолдолд хиг замгийн фермент (гидронгеназа) протоныг ангижруулж устөрөгч үүсгэдэг. Энэ процесс нь фотосинтезтэй зарчмын хувьд адилавтар.
  • Дулаан–Химийн Процесс нь био массын бүх төрлүүдийг хийд хувиргаж дараа нь устөрөгчид хувиргах ердийн цөмийн бус процесс юм.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s