Монгол улсад Атомын Цахилгаан Станцыг ашиглах нь

Энергийн шинэ эх үүсвэр болох Атомын цахилгаан станцыг Монгол Улсад байгуулах боломжуудыг эрэлхийлж, түүний ач холбогдолтой юу?

Дэлхийн чиг хандлага

Дэлхийд өнөөдөр нефть,нүүрс, байгалийн хий мэтийн органик түлш эрчим хүчний эх үүсвэр болж байгаа ч одоогийн хэм хэмжээгээр хэрэглээд байвал энэ бүх нөөц 100-аад жилээс хэтрэхгүй хугацаанд дуусах төлөвтэй байна.

Органик түлшийг үргэлжлүүлэн хэрэглэх нь “хүлэмжийн үзэгдэл болох”, ”озоны давхарга цоорох”, ”хүчлийн бороо орох“ зэрэг дэлхийг хамарсан экологийн сүйрэлд хүргэж болох магадлал өндөр юм. Эндээс үзэхэд байгальд хор хөнөөл багатай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй өөр энергийн эх үүсвэр олох нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал. Үүнд СЭХ болон ЦЭХ гэсэн 2 үүсвэр байгаа бөгөөд хамгийн ирээдүйтэй, найдвартай нь Цөмийн эрчим хүч юм.

nuclear plant
Атомын цахилгаан станцын бүтэц

Ижил хүчин чадалтай АЦС болон ДЦС станцуудыг харьцуулбал:

Nuclear vs heat

Дэлхийн ураны нөөц

Дэлхийн ураны нөөц судлаачдын тооцоогоор 2.2 сая тн байгаа гэсэн судалгаа байдаг бөгөөд манай оронд нийт нөөцийн 2,4% буюу 61600тн уран байдаг.

Reserves_mondiales_uranium

Монгол орны эрчим хүчний өнөөгийн байдал

Өнөөдрийн байдлаар манай улс 802 МВт суурилагдсан нийлбэр чадалтай дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэдэг 7 дулааны цахилгаан станц , 8450 км урт цахилгаан дамжуулах шугам, 203 дэд станц, 507 км урт эрчим хүчний төвлөрсөн системийг ашиглаж байна.

Монгол орны эрчим хүчний хэрэглээ

Picture1

Хоногт маш их хэмжээний энергийг ашиггүй үйлдвэрлэж байна.

Өнөөгийн эрчим хүчний системийн дутагдалтай тал нь гэвэл:

  • Технологийн хувьд хэтэрхий хоцрогдсон.
  • Их хэмжээний нүүрс мазут түлж, их хэмжээний зардал гаргадаг.
  • Хэт их ачааллын үед гарах эрсдэл өндөр.

Монгол орны эрчим хүчний хэтийн төлөв

Монгол улсын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт 2020 оны түвшинд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1993 оныхтой харьцуулахад 6.8 дахин, дулааны хэрэглээ 5 дахин өснө гэж тооцсон байна. Энэхүү өсөлтийг хангахад өнөөгийн ашиглаж буй дулааны цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэхгүй тул өөр энергийн эх үүсвэр хэрэгтэй юм.

Монгол оронд АЦС-ыг байгуулахад учрах бэрхшээл

  • АЦС-ыг байгуулахад анхны хөрөнгө оруулалт маш шаардлагатай.
  • Олон улсын зүгээс тавигдах шаардлага өндөр
  • Мэргэжилтний сахилга бат өндөр байх
  • Түлш боловсруулах
  • Хаягдал

Дүгнэлт

Энэ бүхнээс дүгнэхэд манай улсад АЦС-ыг бие даан байгуулах биш харин IAEA-аас бэлэн бага дунд чадлын АЦС-ийг байршуулж эрчим хүчний асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй юм.

Advertisements

2 thoughts on “Монгол улсад Атомын Цахилгаан Станцыг ашиглах нь

  1. Би ч бас санал нэг байна. Даанч Монголд АЦС барих хэцүү. Нөгөө эсэргүүцэгчид нэр хүнд, суудал, мөнгөний төлөө янз янзын юм өөрсдөө сэдээд амьтан малаа өөрсдөө алчаад нөгөө уранаас боллоо гэцгээдэг. Мэргэжлийн хяналтыхан ирээд шалгаад уранаас болоогүй байна аа гэхээр тэднийг худлаа өмөөрч байна гэдэг. Ураны олборлолт нь гүний усыг бохирдууллаа л гэх юм. Ураны байдаг давхарга, гүний усны байдаг давхарга хоёр ондоо шүү дээ. Саяхан гадны хэсэг шинжээчид ирээд улаанбаатарын гүний ус гэр хорооллын 00-оос болж бохирдолтой байна гэсэн судалгаа хийсэн байна лээ.
    Дээрээс нь ард иргэдийн боловсрол муу. АЦС, уран гэх мэт үгнээс яг л хомо-сафинс галнаас айдаг шиг айцгааж бидэнд хэрэггүй гэцгээдэг. Тэр үед галыг ашиглаагүй бол өнөөгийн оюун ухаант хүн үүсээч үү үгүй юү бүү мэд. СЭХ-ийг их бишрэх юм. Тэрэнд ч бас сул талууд бий. Суурилуулалтын болоод ашиглалтын үнэ аль аль нь их үнэтэй. Тогтворгүй буюу өдөр шөнө, салхитай салхигүй, давалгаатай давалгаагүй байдал гэх мэт хүчин зүйлээс хамаардаг. Бас хагас-дамжуулагч нарны хавтан л гэхэд маш их талбай хэрэглэдэг. Тэгээд өчүүхэн энерги гаргадаг. Сэнсний хувьд дуу чимээ ихтэй тул ойр орчны амьтдыг дүрвэн зайлуулдаг гэх мэт.
    2-т. АЦС гэхээр хүмүүсд баахан ослууд санаанд нь орж ирээд айдас төрүүлдэг. Тэгвэл яагаад бусад улс орнууд нэмж бариад байна. Урд хөрш гэхэд 20 гаруйг нэмж барьж байгаа сурагтай. Тэр дэлбэрсэн АЦС-ын шалтгаан гэвэл 1-т байгалийн хүчин зүйл (Цүнами, газар хөдлөл…), 2-т хүний буруутай шийдвэрүүд, 3-т АЦС-ийн хуучирсан загвар зэргээс шалтгаалсан байсан гэдэг. Фүкүшима гэхэд л аль 60 оны технологи юм гэсэн. Өөрөөр хэлбэл ашиглалтын хугацаа нь дуусаад нурааж хурааж авахын оронд ажиллуулаад байсан гэсэн. Монголд япон шиг үргэлж газар хөдлөл болон бусад байгалийн гамшиг тохиолдоод байхгүй. Бас хэрэв барихаар бол хамгийн найдвартай 3 юмуу 4th generation-ний АЦС-ийг барина. Эдгээр технологиуд нь аюулгүй байдлыг маш сайн хангасан байдаг. Жижиг асуудал үүсэх л юм бол safety system ажиллаж голомтыг унтраадаг саваанууд болон тусгай шингэн бодисуудыг оруулдаг. Өөрөөр хэлбэл гинжин урвалыг зогсоох олон хүчтэй аргуудыг ашигладаг. Бас дээр нь IAEA-аас хяналт шалгалт үргэлж хийгдэх учир боломжийн л гэж бодож байна.

    Like

  2. Миний хувьд АЦС-ийг дэмжихгүй.Монголын нөхцөлд тохирохгүй.Монгол усны нөөц багатай, далайд гарцгүй байж яаж АЦС барих гээд зүтгээд байгай хүмүүсийг ойлгохгүй юм.Учир нь АЦС өөрөө маш их ус хэрэглэдэг. Мөн Цацрагийн (radiation)нөлөө, хаягдал гэх мэт асуудлууд маш их.

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s