Устөрөгчийн изотопууд

hydrogen isotopes 1024 C

Устөрөгчийн хамгийн энгийн изотоп бол нэг протон нэг электроноос тогтох изотоп юм. Энэ нь хамгийн тогтвортой изотоп бөгөөд нейтрон байдаггүй. Байгаль дээр устөрөгчийн гурван изотоп байдаг ба  1H, 2H,  3H гэж тэмдэглэнэ. Үүнээс гадна маш тогтворгүй цөмүүд болох  (4H- 7H)-ыг лабораторийн нөхцөлд гарган авсан бөгөөд байгаль дээр байдаггүй.

  • 1H нь устөрөгчийн хамгийн түгээмэл изотоп бөгөөд байгаль дээрх нийт устөрөгчийн 99.98%-ийг эзлэнэ. Цөм нь ганцхан протоноос бүрддэг. Тиймээс протиум (протий) гэж нэрлэжээ.
  • 2H нь бас нэгэн тогтвортой изотоп бөгөөд дейтерий гэж нэрлэдэг ба нэг протон нэг нейтроноос цөм нь бүрддэг. Ихэнхи дейтерий нь голдуу сансарт байх ба Их тэсрэлтээс үүссэн байдаг. Дейтерий нь цацраг идэвхи байхгүй бөгөөд ямарваа нэгэн аюулгүй. Усны найрлагад байх устөрөгчийн оронд дейтерий байвал түүнийг хүнд ус гэж нэрлэдэг. Хүнд ус нь нейтроны удаашруулагч ба цөмийн рейкторт өргөн ашиглагдана.
  • 3H буюу тритийн цөм нь нэг протон хоёр нейтроноос тогтох ба цацраг идэвхит цөм юм. Бета задрал явуулж гелид шилжих ба хагас задралын үе нь 12,32 жил байна. Байгаль дээ рмаш бага хэмжээгээр байх ба сансрын туяа агаар мандалтай харилцан үйлчлэлцэж үүсэх ба мөн цөмийн бөмбөгийн туршилийн үед мөн ялгардаг байна.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s