Устөрөгчийг нээсэн түүх

Хенри Кавендиш
Төрсөн огноо 10/10/1731(1731-10-10)
Ницца, Франц
Нас барсан 24/2/1810
Яс үндэс Англи
Салбар Хими, физик
Кэмбриджийн их сургууль

Английн эрдэмтэн Хенри Кавендиш 1782 онд шатамхай агаар гэж нэрлэгдсэн өнгө, үнэр амтгүй хийг битүү саванд шатааж туршихад ус үүссэн байна. Шаталтаас ус үүссэн энэ гайхамшигт үзэгдлийн дараа уг усыг хатаахад ямар ч ул мөргүй ууршин алга болжээ. Ус бүтээгч тэр онцгой чанартай шатамхай агаарыг устөрөгч хэмээн нэрлэжээ. Шатамхай агаарыг ерийн агаараас гарган авсан бөгөөд энэ хий устөрөгч болох нь батлагджээ.

Устөрөгч нь орчлон ертөнцөд асар их тархмал байдаг. Түүнийг наран дээр ч, одод дээр ч дэлхийн агаарт ч илрүүлж болно. Устөрөгч бол усан мандлын гол бүрэлдэхүүн бөгөөд нарны агаарын үндсэн хэсэг юм.

Нарны дотоодод 20 сая градус халуунтай хэсэгт даралт 8 тэрбум атмосфер болно. Энэ нөхцөлд устөрөгч нэг электроноо алдаж нэмэх цэнэгтэй цөмд (протон) шилжиж улмаар нарны гүнээс сум мэт нисэн гардаг байна. Үүнийг цөмийн урвал хэмээнэ. Асар өндөр температурт явагдсан цөмийн урвалыг халуун цөмийн урвал гэнэ. Энэ урвалын явцад устөрөгчийн 4 атомын тус бүр нэг цөм нэгдэж шинэ химийн элемент болох гелийн цөмийг үүсгэнэ.

27_06Figure-F

Ийнхүү устөрөгчийн 4 цөмөөс гелийн нэг цөм үүсгэх халуун цөмийн урвалын дүнд нарны асар их халуун дулаан, гэрэл бий болж, олон тэрбум жилээр түгэн тархаж иржээ. Нарны эрчим хүч нь 2 сая киловатт чадалтай 180 000 000 тэрбум усан цахилгаан станцтай тэнцэх ажээ.

cavendish
Кавендишийн бүтээсэн устөрөгч ялган авах хадгалах төхөөрөмж тухайн үед ийм байжээ
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s