Сүнс жинтэй юу?

spirit-leaving-body-at-death

Сүнс жинтэй хэмээх ойлголт олон нийтийн дунд түгээмэл тархсан байдаг. Энэ ойлголтыг түгэн дэлгэрэхэд 100 гаруй жилийн өмнөх нэгэн туршилт хүчтэй нөлөөлжээ.

1907 онд Массачусетсийн эмч, мэс засалч Дункан МакДугалл ёс суртахууны хэм хэмжээг зөрчин 6 сүрьегээр амьсгал хурааж буй өвчтөнийг жин (тусгай ор) дээр тавьж амьсгал хураахад бага зэргийн жингийн ялгаа гарч байгааг ажиглажээ. Тэр жин нь 21 грам хэмээжээ. Энэ юуны жин байж болох вэ? Сүрьеэгээр өнгөрч буй өвчтөн хөдлөлгүй амьсгал хураах нь элбэг. Хөлс биш, шингэн гадагшлуулаагүй, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнтэй хамаагүй. МакДугалл эмч эндээс энэхүү 21 грам нь хүний сүнсний жин юм хэмээсэн байна.

Тэрээр цаашлаад 15 нохойг тариагаар хордуулаад үхэх үед нь биеийн жингийн ялгаа ажиглагдахгүй байгааг мөн тогтоожээ. Эндээс тэрээр нохой сүнсгүй хэмээх дүгнэлт гаргав (нохойнд хайртай хүмүүс их харамсаа биз).

MacDougall
Нью-Йорк Таймс сэтгүүлд хэвлэгдсэн жижиг хэмжээний нийтлэл

Энэ судалгаагаа МакДугалл эмч “Америкийн анагаах ухаан” сэтгүүлд тус оны 4-р сард хэвлүүлсэн байна (эндээс судалгааны эхийг үзнэ үү). Тэрхүү хэвлэгдсэн судалгаан дээрээс ил тод харахад жин дээр тавьсан 6 өвчтөний зөвхөн 1 нь л унцийн 3/4 буюу 21 грам жин алдсан байна. 2 өвчтний үхлийн үед алдаанаас болж жин хэмжигдээгүй хэмээн бичжээ. 1 өвчтөний жин 14 грам орчим буугаад эргээд хэвэндээ орсон байна (Сүнс нь эргээд биедээ оров уу?). Үлдсэн 2 өвчтөн амьсгал хураахад бага хэмжээний жин алджээ. Гэвч хэдэн минутын дараа дахин жин нь буужээ. Энэ 2 өвчтөн хоёронтоо үхэв үү?

Ямарваа судалгаанд дүгнэлт гаргахад дээрх статистик огтоос хангалтгүй юм. Мөн тэрхүү тусгай жин гээд байгаа нь найдвартай гэдэг нь эргэлзээтэй. Бас өвчтөний үхлийг хэрхэн тодорхойлсон бэ гэдэг нь асуудалтай. Зүрхний үхжилт, тархины үхжилт, эсийн үхжилтийн алийг сонгож авсан бэ?

Энэ судалгааг хэвлэсэн явдал нь “Америкийн анагаах ухаан” сэтгүүлийн түүхэнд шившиг болон үлдсэн юм. Энэ “судалгаа”-г хэвлэгдсний дараахан Августус Кларк хэмээх эмч “уушгины ажиллагаа зогсож цус хөрөхөө больсны улмаас биеийн температур гэнэт ихэсч бага зэргийн ууршилт явагдсанаар жин алддаг” хэмээн МакДугаллын бурууг нотолжээ. Харин нохойны хувьд биеийн илүүдэл дулааныг хөлрөлтөөр бус, аахилж гадагшлуулдаг тул хордуулж алахад биеийн жин өөрчлөгдөөгүйг гайхаад байх зүйлгүй юм.

МакДугалл эмч дараа нь бас рентгенийг ашиглан сүнсний зураг авна хэмээн судалгаа эхлүүлсэн байдаг. Гэвч амжилт олоогүй бөгөөд түүний шашны итгэл үнэмшил нь дээрх судалгаануудыг хийхэд хүргэсэн гэдэг нь батлагджээ. Энэ эмчтэй адил хэдий шинжлэх ухааны талбарт ажиллаж, судалгаа явуулдаг ч өөрийн итгэл үнэмшил нь эрдэм шинжилгээний ажилд нь нөлөөлж нэр хүндийг нь унагахад нөлөөлсөн тохиолдол хэд хэд бий. Үүний дотор сүнс нь тодорхой жинтэй, оюунлаг гэрлэн биет хэмээсэн эрдэмтэд ч багтана.

Энэ мэтийн судалгааны ажлуудыг шинжлэх ухааны хүрээллийнхэн, эрдэмтэн мэргэд тэр дор нь үгүйсгэн сөрөг баталгааг ядах юмгүй гаргаж ирдэг. Гэвч харамсалтай нь сүнсэнд итгэгч нар энэ мэтийн баталгаагүй судалгааны нэрийг барин шинжлэх ухаан сүнс байдгийг баталсан хэмээн мэтгэдэг. Үүгээр зогсохгүй яагаад сүнс байхгүй гэдгийг шинжлэх ухаан баталж чадахгүй байгаа юм бэ? хэмээн сөргүүлдэг. Зөвхөн зарим хүмүүсийн бодолд оршин байдаг энэ зүйлийг оршдоггүй хэмээн батлах боломжгүй.

2013-11-12-burning01

Нэг жишээ татахад дундад зууны ихэнх Европчууд шулам байдаг гэдэгт бүрэн итгэдэг байсан бөгөөд энэ итгэл үнэмшлээсээ болж олон зуун мянган гэмгүй эмэгтэйчүүдийг шатаасан билээ. Тэр үед шулам оршин байдаггүйг хэн нэгэн баталж чадах байсан гэж үү?

Гэвч үнэхээр сүнс гэж байх боломжтой бол матери бус байж хэрхэн жинтэй байж таарах юм бэ? Цэвэр эрүүл ухаанаар бодсон ч ийм зүйлд итгэх боломжгүй юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s