Ц витамины ач тус

Larg2_4_2010Vitamin C

Бид азтай, ямар ч витамины нэмэлт тэжээлгүй байдлаас сүүлийн 100 жилийн дотор дэлгүүрийн лангуун дээр бэлнээр тавигдах хүртэл хөгжжээ. Гэвч ихэнх хүмүүс витамин ямар чухлыг ойлгодоггүй. Хэрвээ хоол хүнснээсээ витамин хангалттай хэмжээгээр авах юм бол өвчнөөс сэргийлэхэд, нэмэлт витамин хангалттай хэмжээгээр уух юм бол өвчинг эмнэхэд тус болно гэдэг нь батлагдаад байна.

Магадгүй та “Яагаад ингэдэг билээ? Мэдээгээр сонсоогүй юм байна” гэж бодох байх. Мэдээгээр бол үнэндээ “Витамин ихээр хэрэглээд хэрэггүй байх. Тийм ч сайхан санаа биш бололтой дог.” гэнэ. Тэглээ гээд үүнийгээ нотлох баримт гаргаж ирдэггүй. Зүгээр л хэлдэг. Эмч нар харин “Би витаминд итгэдэггүй” гэнэ. Бид чинь бөөтэй уулзаж байгаа хэрэг биш шүү дээ, бид шинжлэх ухаанаар хүмүүжигдсэн хүн дээр очиж зөвлөгөө авах гэтэл урдаас “итгэдэггүй” гэж хариулдаг. Итгэл үнэмшил чухал биш, баримт чухал шүү дээ. Америкийн хор зохицуулалтын төвүүдийн холбооны мэдэгдэж байгаагаар сүүлийн 23 жилийн дотор нийтдээ 10 гаруй витаминаас үүдэлтэй үхэл бүртгэгдсэн гэдэг. Гэхдээ энэ чинь 23 жилийн дотор 10 тохиолдол байна шүү дээ. Жилд хагас үхлээс бага байгаа нь харагдаж байна. Бас дээр нь эдгээр тохиолдлыг бүрэн дүүрэн батлаагүй байгаа. Нотлогдоогүй.

Витамины хэрэглээнээс болсон гээд байдаг. Хүмүүст ашиг тустай зүйлийг үнэндээ аюултай гэж батлаад байгаа нь утгагүй хэрэг юм. Өдөр бүр нэмэлт витаминууд хэрэглээд байвал эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэсэн судалгаанууд байдаг гэдэг. Тэр бол шал худлаа зүйл. Бас Ц витамин бөөрний чулуу үүсгэхэд нөлөөлдөг гэсэн судалгаанууд ч байдаг гэлцэнэ. Хаа байна?

Анагаах ухааны судалгааны ажлууд дундаас хайгаад үз л дээ. Би бүх сурагч нараасаа холбоотой бүх судалгаанууд дундаас хайгаад үз гэсэн. Мэргэжил нэгт нөхдүүдээсээ Ц витамин нь бөөрний чулуу үүсгэдэг гэсэн судалгаа хайгаад үз, олвол над руу захиа илгээгээрэй, мэдэгдээрэй гэж хэлсэн. Одоо 30 жил өнгөрчихлөө, хэн ч надад мэдэгдээгүй. Тэгэхээр хүн бүрийн толгой эргэчихсэн, эсвэл энэ бол буруу хууч домог.

Бас витаминыг эмтэй адил гэж үздэг. Тиймээс эм шиг зохицуулж байх хэрэгтэй гэдэг үзэл хаа сайгүй. Эмчилгээний хувьд үнэ цэнэтэй болохоор л эмтэй адилтгаад аюултай гээд үзчихээд байгаа юм. Тэгэхээр бид бүхэл амьдралынхаа турш хэрэглэгчид байхад суралцдаг. Ихэвчлэн орчин үеийн анагаах ухааны буюу эмэн дээр суурилсан анагаах ухаанд найддаг.

Би Уильям Ж. МакКормак, Фредерик Роберт Кленнерийн судалгааны ажлуудыг уншиж эхэлсэн юм. Тэд анх Ц витамины их тунгийн талаарх судалгааг эхлүүлсэн хүмүүс. Энэ ноёд вирусын гаралтай өвчнийг Ц витамины өндөр тунгаар эмчилж чадсан юм. 1940-өөд онд шүү дээ. Тэгээд л би бодсон. Түр хүлээгээрэй, байж байгаарай. Эд нар эмч байж витамин хэрэглэж амжилт олчихсон байна шүү дээ. Гэтэл коллежид энэ тухай юу ч заагаагүй. Эмчийн мэргэжил, анагаах ухааны боловсрол, төгсөх шатны боловсрол, сэтгүүл, телевизээр хүрэх түгээмэл боловсрол бүгд л өрөөний гол дахь том хирсийг тойроод л байсан байна даг.

Лаинус Полинг анх энгийн томууны эсрэг витамин Ц хэрэглэх санал гаргасан юм. Энэхүү мэдэгдэл нь түүний хийсэн олон жилийн судалгаан дээр тулгуурласан байдаг. Түүнээс биш таамаг биш. Полинг нь тэр үеийн олон дээд түвшний том эрдэмтэд болон Альберт Эйнштейний найз байсан юм.

image_Linus-Pauling-Nobel-Prize

Тэр хоёр Нобелийн шагнал хүртсэн. Нэг нь химийн чиглэлээр, нөгөөх нь энх тайвных. Тэр үнэхээр суу билэгт хүн байсан юм, тэгэхээр түүний ажлыг тоохгүй орхиж болохгүй. Гол асуудал нь тэр эмчийн мэргэжлээр төгсөөгүй байсан учраас мэргэжлийн биш гэж үзэгдэж эмнэлгийн нөхцөлд өөрийн судалгааны ажлыг биелүүлэх боломж олдоогүй юм. Бас дээр нь түүнийг олон талаас нь шүүмжилдэг байсан. Түүний томууны эсрэг Ц витамин ашиглах саналыг анагаах ухааны талбараас шууд л няцаасан гэж хэлж болно. Тэгэхээр анагаах ухаан тэр болгон шинжлэх ухаанч, зөв сэтгэлгээтэй биш байгаа нь харагдаж байна.

Нөгөө талаас асуудал үүсгээд байгаа зүйл нь гэвэл шим тэжээлтэй холбоотой хүмүүсийн ойлголт юм. Yэг шим тэжээл олон зүйлд сайн гэдэгт тэд итгэдэггүй. Витамин Е нь зүрхний өвчинд сайн, түлэгдэл эмнэхэд сайн, таталт, саатай өсвөр насны хүүхдүүдэд сайн. Их олон талаараа сайн байгаа юм. Ц витамин гэхэд анти-токсин, анти-гистамин, вирусын эсрэг үйлчлэлтэй, цусны сахарын хэмжээг зохицуулахад сайн, сэтгэлээр унасан хүмүүсийн санаа сэтгэлд сайнаар нөлөөлнө. Маш олон зүйлд сайн нөлөөтэй, үүнийг тайлбарлаад өгье.

Нэг витамин маш олон өвчин эмгэгийг эмчлэхэд эерэг нөлөөтэйн учир гэвэл нэг витамины дутагдал маш олон төрлийн өвчин эмгэг үүсэхэд хүргэдэг юм. Бүх төрлийн витамин 20 дотор л багтана. Гэтэл хүний биед олон мянган химийн урвал явагдаж байдаг. Тэгэхээр цөөн тоотой витамин байдаг учраас нэг л витамин өчнөөн олон химийн урвалд оролцдог болох нь эндээс илт тодорхой харагдаж байна. Эрдэс давсны хувьд ч гэсэн ийм байдаг. Өнөө үед бид нэг эм нэг өвчнийг анагаадаг гэсэн ойлголттой явдаг. Үнэндээ их хуучны ойлголт. Нэг эм, нэг өвчин, тодорхой нэг л зарчим. Шим тэжээлүүдийн хувьд ийм байдаггүй.

Ер нь сонгомол байдлаар эмчилнэ гэж байдаггүй. Эмчилгээ гэдэг бүгдийг эмчлэхийг хэлнэ. Хэрвээ өвчтөн дан ганц хорт хавдартай биш, цусны даралт ихтэй, эсвэл чихрийн шижинтэй бүр фибромалгия, өөр өвчтэй байвал бүх асуудлыг алга болгох хэрэгтэй. Нэг өвчнийг эмчлээд нөгөө хоёрыг нь үлдээнэ гэдэг боломжгүй зүйл.  – Эндрью Саул Ph. D

Advertisements

One thought on “Ц витамины ач тус

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s