Төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаа – Эстон улсын мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбар

estonia 

Балтийн тэнгисийн зүүн эрэгт орших Бүгд Найрамдах Эстон улс нь 1,34 сая хүн амтай, 45226 километр кв газар нутагтай маш жижиг орон. Хэдий тийм боловч нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 17300$ буюу хөгжиж буй орнууд дотроос хамгийн өндөр үзүүлэлттэй нь байгаа юм. 1991 онд ЗХУ-аас салж тусгаар тогтносон улс болсон бөгөөд үүнээс хойш чөлөөт зах зээлийг улс орондоо хэрэгжүүлж эхэлсэн.1992 оны дотоодын нийт бүтээгдэхүүн 1990 онтой харьцуулахад хорь орчим хувиар буурсан боловч бүтцийн хувьд эрс шинэчлэлт хийж чадсан байдаг. Хөдөө аж ахуй, модны үйлдвэрлэл, сүү бяслаг гэх мэт уламжлалт сектортоо тулгуурлаж байсан эдийн засгийг өнөөгийн техник технологийн өндөр хөгжилтэй улс болон хөгжихөд засгийн газрын бодлого чухал нөлөөг үзүүлсэн. Өнөөдөр нийт хүн амынх нь 90% нь зөөврийн компьютер хэрэглэдэг, улс төрийн сонгуулиа интернэтээр өгдөг цөөхөн хөгжиж буй улсуудын нэг бөгөөд заримдаа энэ орныг e-Stonia, эсвэл Балтийн бар хэмээн хочилдог байна. 2009 оны “Heritage Foundation”-ны эдийн засгийн эрх чөлөөний индексээр 13–р байранд орсон нь эдийн засаг нь хэр их либерал байгааг илтгэн харуулж байгаа юм.

“Латвид шилдэг улс төрчид, Литвид шилдэг зөнчид байдаг бол Эстонд шилдэг эдийн засагчид байдаг” хэмээдэг. Эстоны газарзүйн байрлал, өндөр хөгжсөн тээвэр, харилцаа холбоо нь алс дорныг Европын холбоотой холбох баталгаатай гүүр болдог бөгөөд үүний үр дүнд эдгээр орнуудын хоорондох худалдааны гол холбон тоглогч болох боложтой. Эстоны засгийн газар болон мэдээлэл харилцаа холбооны технологийн салбар хоорондын харилцаа нь олон улсад үнэлэгдэхүйц амжилтанд хүрсэн юм. Харамсалтай нь 2009 оны санхүүгийн хямрал нь энэ орны бие даасан улс болсноос нь хойш тохиолдож буй хамгийн их хохирлыг авчирчээ.

Эстон улсын засгийн газар

Эстон улс нь түүхэндээ Швед, Герман, ЗХУ гэх мэт улсуудын дарлал дор олон жил оршин тогтносон боловч 1991 оны 8-р сарын 20-нд өөрийн бие даасан Бүгд Найрамдах Эстон улсыг байгуулж чадсан. Бие даасан тусгаар улс болсноороо өөрийн эдийн засаг болон улс төрийн хувьд хараат бус болж чөлөөт зах зээлийг амжилттай хөгжүүлж байгаа юм. Байгалийн баялагийн хувьд шатдаг занар, шохойн чулуу, ой модны асар их нөөцтэй ч  мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарт мөн амжилттай ажиллаж байгаа.

2000 -2007 онд Эстон улс дунджаар ДНБ-ийн 8.5%-ийн өсөлттэй байсан нь Европын холбооны бусад улсуудаас илүү байсан юм. Энэ нь гадаад болон дотоод тэнцвэр алдагдахад их нөлөөлжээ. Дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008 онд ДНБ 4%-аар буурчээ.
2000 -2007 онд Эстон улс дунджаар ДНБ-ийн 8.5%-ийн өсөлттэй байсан нь Европын холбооны бусад улсуудаас илүү байсан юм. Энэ нь гадаад болон дотоод тэнцвэр алдагдахад их нөлөөлжээ. Дэлхийн санхүүгийн хямралын улмаас 2008 онд ДНБ 4%-аар буурчээ.

Үнэндээ 1999 оны ОХУ-д санхүүгийн хямрал Эстон улсад бараг нөлөөлөөгүй гэж хэлж болно. Тиймээс 2008 оны санхүүгийн хямрал Эстоны эдийн засгийн түүхэн дэх маш том бууралт болсон юм. Эстоны засгийн газрыг Riigikogu гэдэг бөгөөд нийтдээ 101 суудалтай, үүний 68 орчим хувь нь Эстон гишүүд байдаг байна. Эстоны хувьд бүх салбараа харилцаа холбооны өндөр технологиор хангасан байдаг.

Хувьчлал:

Чөлөөт зах зээлийн системийг нэвтрүүлсэнтэй холбогдуулан Эстон улс төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчилж эхэлсэн байна. Эстон улс нь тусгаар тогтнохоосоо өмнө чөлөөт зах зээлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. ЗХУ-аас салсны дараагаар хамгийн түрүүнд хэрэгжүүлсэн томоохон ажил нь төрийн мэдэлд оршиж байсан аж үйлдвэрүүдийг хувьчилсан явдал байв. Одоогоор энэ үйл явц дууссан бөгөөд 2003 оны байдлаар ихэнхи жижиг дунд улсын үйлдвэрүүд хувьчлагдсан боловч томоохон хэд хэдэн үйлдвэр хувьчлагдаагүй байна. Жишээлбэл: улсын мэдэлд үлдсэн хамгийн том компани нь Telecom Communication бөгөөд үүний 49%-ийг Эстон улсын ЗГ, 26%-ийг Данийн тал эзэмшдэг ажээ. Нийт үйлдвэрийн 80% нь хувьчлагдаж, эдгээр үйлдвэрүүдэд нийт ажилчдын 40% нь ажиллаж, харин нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гарцын 50%-ийг үйлдвэрлэж байна. 20 жилийн өмнө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай үед фермүүдийг нэгдэлжүүлснийг 1990-ээд оноос хувьчилж эхэлснээр илүү үр ашигтай ажиллаж эхэлжээ.

Аж үйлдвэр:

Нийтдээ 17 бодит секторт үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ улсын тэргүүлэх чиглэлүүд нь:

  • Шатдаг занарын энерги
  • Харилцаа холбоо
  • Бөс даавуу
  • Химийн бүтээгдэхүүн
  • Банкны салбар
  • Үйлчилгээний салбар
  • Загасчлал
  • Модны аж ахуй
  • Электрон бараа
  • Тээвэр

Төсөв, татварын бодлого:

Эстон улс нь өнөөгийн Европын холбооны улсууд дотроос ДНБ-д эзлэх засгийн газрын өрийн хэмжээгээр хамгийн бага буюу 4,8%, ДНБ-д эзлэх засгийн газрын зардлын хэмжээ нь 35 орчим хувь байгаа нь зах зээлд оролцох төрийн оролцооны бага түвшинг илтгэн харуулж байна.

Picture1

Эстон улс 1994 онд татварын нэг шатлалт системийг бий болгож хэрэгжүүлснээрээ дэлхийд анхдагч болж байв. Орлогын татвар аль ч түвшинд 26% байсныг 2006 оны 24% хүртэл бууруулсан байдаг. Энэ нь тухайн бүс нутагтаа бага түвшинд тооцогдож байгаа юм. Эстоны парламентад суудалтай намуудаас Төвийн нам нь ганцаараа прогрессив татварын тогтолцоог дэмждэг байна.

Хөрөнгө оруулалт, гадаад худалдаа:

Эстон улсын засгийн газар 1990-ээд оноос эхэлж аж үйлдвэр болон худалдааны салбараа сайжруулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татахаар хичээж эхэлжээ. 1990 онд нийт гадаадын хөрөнгө оруулалтын 5% нь л хөгжилтэй барууны орнуудынх байсан бол 2009 оны байдлаар Эстон дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 39.9%-ийг Швед, 22.3%-ийг  Финланд, 7.3%-ийг Нидерланд, 3.7%-ийг Дани, 3.5%-ийг ОХУ, 3.3%-ийг Норвеги тус тус оруулсан байна.

Эстони улс гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж чаддаг бөгөөд 2005 онд 3 тэрбум доллар хүрч байжээ.
Эстони улс гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татаж чаддаг бөгөөд 2005 онд 3 тэрбум доллар хүрч байжээ.

Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдад маш таатай орчныг бүрдүүлж өгч чадаж байсан. Үүний хамгийн тод жишээ нь корпорацийн ашгаар дахин оруулсан хөрөнгө оруулалтаас татвар авдаггүй нь энэ талыг сайтар дэмжиж өгч байсныг харуулна. Социалист дэглэм дор оршин тогтнох хугацаандаа гадаад худалдааны 87%-ийг ЗХУ-тай хийдэг байсан бол өнөөдөр 10-аас бага хувиар ОХУ-тай худалдаа хийж байгаа юм.

Эстон улсын Мэдээлэл, харилцаа холбоо технологийн салбар (ICT):

Мэдээлэл, харилцаа холбооны технологи, программ хангамж нь өртөг өндөртэй, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Өртөг өндөртэй бүтээгдэхүүний салбарыг хөгжүүлснээр:

  • Аливаа улс орон экспортын орлогын хэмжээ нэмэгдэх
  • Хүмүүсийн бодит орлого өсөх
  • Улс орныг тогтвортой хөгжилд хүргэхэд маш чухал нөлөө үзүүлэх гэх мэтийн олон талын ач холбогдолтой.

Эстон улс нь 1990-ээд оны эхэн үеэс эхлэн, мэдээлэл харилцаа холбооны технологийн салбар, түүн дундаа  алсын холбоонд (telecommunication network) төвлөрөн ажиллаж эхэлсэн. Алсын холбоо нь 2003 оны байдлаар зах зээлийн 58% буюу 426 сая.евро байсан бол, Алсын холбооноос бусад мэдээллийн технологи нь нийт зах зээлийн 29% буюу 216 сая.еврог эзэлж байсан байна.

Эстон улсын ICT бараагаар харилцагч гол орнууд (1998, thousands of EEK)
Эстон улсын ICT бараагаар харилцагч гол орнууд (1998, thousands of EEK)

Эстон улс нь гадны шууд хөрөнгө оруулалтыг ихээр авдаг ба голлох хөрөнгө оруулагчид нь хөрш Скандинавийн орнууд болох Швед, Финлянд юм. 2003 оны байдлаар гадны шууд хөрөнгө оруулалтын 42,8%-ийг Швед, 27%-ийг Финлянд эзэлж, тус тус тэргүүлж байна.

Эстони улс нь дээрх чиглэлүүдээр ICT бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Эстони улс нь дээрх чиглэлүүдээр ICT бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Эстон улс нь ICT салбарын судалгаа, шинжэлгээндээ ихээхэн анхаардаг ба доорх байгууллагуудаар R&D-г хөгжүүлдэг.

Их дээд сургуулиуд. Мэдээллийн технологийн 5 их дээд сургуулиуд, олон дадлагажуулагч компаниуд бий. Эдгээр сургуулиуд нь:

-University of Tartu

-Tallinn Technical University

-Estonian Business School

-University Nord

-Tallinn Pedagogical University юм.

E-Government Academy/E-засгийн газрын академи/. Энэ нь 2002 онд байгуулагдсан ашгийн бус байгууллага юм.

The IT college. Энэ нь анх 2000 онд Эстон улсын 2 томоохон их дээд сургуулиуд болох  University of Tartu, Tallinn Technical University болон ICT бараа үйлдвэрлэгчдийн хамтаран бий болгосон төсөл юм.

Estonian Research and Development Council(RDC) /Эстоны судалгаа ба хөгжлийн консул/ Энэ нь хөгжиж буй технологийн шинэ талбаруудыг хөгжүүлдэг бөгөөд, зөвлөгөө өгөгч гол байгууллага юм.

The Estonian Academy of Sciences/Эстоны шинжлэх ухааны академи/Энэ нь шинэ судалгаа шинжилгээ хийгч байгууллага юм.

Эстони улсын мэдээллийн технологийн зарим статистик мэдээнүүд.
Эстони улсын мэдээллийн технологийн зарим статистик мэдээнүүд.
Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s