Чөмөгнөөс ДНХ ялгах

DNA

Энэхүү чөмөгнөөс ДНХ ялгах протокол нь Pilot study of “DNA extraction from archival unstained bone marrow slides: comparison of three rapid methods” Gari MA1*, Abuzenadah AM1, Chaudhary AG1, Al-Qahtani MH1, Al-Says FM2 and Dmanhouri G2 хэмээх судалгааны ажлын протокол В юм.

Ажлын явц

Энэхүү протокол нь үнэн хэрэгтээ Поляак болон Барлик нарын 1996 онд боловсруулсан арга билээ. Нухаж нунтагласан чөмгийг 200 µл digestion buffer-т холино. Энэхүү буффер нь дараах найрлагатай:

  • 50мМ TrisHCl
  • 1мМ EDTA
  • 1% Tween-20

Үүний дараа 800 µг/мл концентрацитай протейназа К нэмж 56ºС-д нэг цаг инкубацлана. Энэ шатны дараа 200 µл фенол-хлороформыг туб болгонд нэмж сайн сэгсэрч 6000rpm-д 5 минут центрифугдэнэ.

Центрифугийн дараа супернатантыг өөр нэгэн тубэнд шилжүүлж ДНХ-г хоёр дахин илүү эзэлхүүнтэй этанолоор тунадасжуулна.

Энэ байдалд 40 минут байлгана. Дараа нь дахин 6000rpm-д 5 минут центрифугдэнэ. Супернатантыг асгаж тунасан буюу ялгарсан ДНХ-г агаарт хатааж 50 µл усанд хийж тавина.

Миний хувьд ирвэсийн чөмөгний дээжин дээр туршилт явуулах байсан билээ. Нийт 1000 µл-т digestion buffer-ээ бэлдэхэд TrisHCl-г  50 µл, EDTA 2 µл,

1%-ийн Tween-20-иос 50 µл-г, Протейназа К-г 80 µл тус тус авсан болно.

Дээрх алхмуудыг хийсний эцэст усанд эсвэл TE-д уусгаж болно.

Advertisements

One thought on “Чөмөгнөөс ДНХ ялгах

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s