Хигссийн бозоны нээлт баталгаажсан нь

Том Адрон Мөргөлдүүлэгч (LHC)
Адрон Мөргөлдүүлэгч (LHC)

2013 оны 3 дугаар сарын 14-нд дэлхийн шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн том нээлтийн нэгийг баталгаажуулав. Анх 1964 онд Питер Хиггс таамагласан энэ эгэл бөөм (тулгуур бөөм) оршин байдаг нь бараг 50 жилийн дараа туршилтын байдлаар баталгаажсанаар ямартай ч эгэл бөөмсийн харилцан шүтэлцээг тайлбарласан онол болох Стандарт загварын зөв зүйтэй байж болохыг харуулсан юм.

Энэ туршилтыг дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн их энергит эгэл бөөмийн хурдасгуур буюу Том Адрон Мөргөлдүүлэгч (LHC) хэмээх байгууламж дотор хийжээ. LHC-ийн үүргийг тун энгийнээр тайлбарлавал асар том цагираган энэ байгууламжаар хоёр протоныг гэрлийн хурдтай бараг тэнцүү шахуу хурдаар буудаж хооронд нь мөргөлдүүлж задалснаар протоныг бүрдүүлэгч эгэл бөөмсүүдийг гаргаж тооцоолуур хийдэг учиртай.

Хиггсийн бозон олдсон
Хиггсийн бозон олдсон “мөргөлдөөн”

27 километрийн голчтой LHC байгууламжийг 10 жилийн турш 10,000 гаруй эрдэмтэд гар бие оролцон байж 2008 онд бүтээн босгож дуусгасан билээ. Харин энэхүү чухал Хиггс бозон гэгчийг дан ганц Питер Хиггс бүрэн таамаглаагүй бөгөөд Стандарт загвар хэмээх онол дээр маш олон эрдэмтэд ажилласан гэдэг. 1970-аад онд эцсийн байдлаар томъёологдсон Стандарт загварт таамагласан эгэл бөөмсийн хэд хэд нь тухайн үедээ оршин байдаг эсэх нь батлагдаагүй байлаа. Гэвч 2000 он гэхэд Хиггсийн бозоноос бусад нь бүгд туршилтаар байдаг гэдэг нь батлагдсан байв. Стандарт загвар нь татах хүчнээс бусдыг тун нарийвчлалтайгаар эгэл бөөмсийн хүрээнд, онолын үүднээс тайлбарласнаараа хүчтэй онол юм.

Хиггсийн бозон нь Стандарт загварын дагуу бол Хиггсийн талбарт Хиггсийн механизмаар дамжуулан бусад эгэл бөөмсөд масс олгодог бөгөөд Хиггсийн бозон үгүй бол ертөнцөд масстай зүйл үгүй байх ажээ. Гэхдээ Хиггсийн талбар хий хоосноос масс үүсгэхгүй юм. Хэрвээ тиймсэн бол энерги хадгалагдах хуулийг зөрчинө. Хиггсийн талбартай массгүй эгэл бөөм харилцан үйлчлэлцсэнээрээ (хосжсоноороо) Хиггсийн талбарт энерги байдлаар хадгалагдаж байсан массыг өөрт шилжүүлэн авдаг. Ийнхүү Хиггсийн бозоныг олон жилийн шургуу хөдөлмөрийн эцэст эрдэмтэд ийнхүү олж баталсан нь дэлхийн шинжлэх ухааны гэлтгүй хүн төрөлхтний түүхэнд тун их ач холбогдолтой юм.

Хиггсийн бозоны үүргийг аналог ашиглан тайлбарлах нь
Хиггсийн бозоны үүргийг аналог ашиглан тайлбарлах нь

Хиггсийн бозоныг олж тогтоох тун хэцүү байсны учир нь Хиггсийн бозон маш бага хугацаанд өөрийн шинж чанарыг хадгалсан эгэл бөөмийн хэлбэрээр оршин байдаг бөгөөд 1.56×10−22 секундын настай юм. Энэ насыг нь Стандарт загвар зөв таамагласан бөгөөд Хиггсийн бозон нь Стандарт загварын таамагласан олон шинжийг үзүүлж байжээ. Туршилтын ажиглалтын дагуу Хиггсийн бозон нь дээр дурдсан хугацааны дараа W ба Z бозон, 2 фотон болон хувирсан (задралд орсон) байна. Стандарт загварын таамагласнаар Хиггсийн бозон нь спингүй, цахилгаан цэнэггүй, өнгийн цэнэггүй, өөрөө өөрийнхөө анти-бөөм ажээ. Туршилтаар эдгээр нь баталгаажсан бөгөөд Хиггсийн бозон нь 125-127 ГэВ масстай болохыг мөн баталжээ.

Хиггсийн бозоны эгэл бөөмстэй харилцан үйлчлэлцэх байдлын схем
Хиггсийн бозоны эгэл бөөмстэй харилцан үйлчлэлцэх (задрах) байдлын схем

Хэвлэл мэдээллээр 1990-ээд онд нээгдээгүй байсан Хиггсийн бозоныг “Бурхны эгэл бөөм” хэмээн нэрлэдэг байсан нь тун ташаа хоч байсан юм. Хиггсийн бозоныг нээсэн явдал нь цоо шинэ төрлийн физикийн салбар үүсгэх, мөн Стандарт загварт тайлбарлаж үл чадах шинэ талбарыг эрдэмтдийн өмнө нээх магадлал тун өндөр байгаа юм.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s