Хүүхдүүд хий үзэгдэл үнэхээр хардаг уу?

tumblr_m783iizNJt1qki6dmo1_500

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд цөөн тохиолдолд сүнс, элдэв төрлийн шидэт амьтад харсан гэх яриа гарах нь цөөнгүй. Сүнс, үл үзэгдэгч биетүүд мэтийн шинжлэх ухааны үндэслэлгүй эзотерик үзэл баримтлалд итгэгчид хүүхдүүдийн зургаа дахь мэдрэхүй хаагдаагүй байдаг, насанд хүрэгчдээс илүү мэдрэг байдаг хэмээцгээдэг. Гэвч 2013 оны Тамар Заисенваин, Майкл Каплан нарын судалгаагаар 4-6 насны хүүхдүүдийн айдас хүчтэй (ихэвчлэн шөнө) болсон үедээ тэд өөрсдийн айдсаас үүдэлтэй хий зүйлсийг ихэнх тохиолдолд бодит байдлаас ялгаж чаддаггүй гэдэг нь нотлогджээ. 

Хэрвээ эцэг эх нь  элдэв ер бусын зүйл, сүнсэнд итгэгч байх аваас өөрсдийн үйлдлээр хүүхдийнхээ айдсыг улам дэврээдэг байна. Айдсын хүчтэй сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр хий үзэгдэх зүйлсийг бодит байдлаас ялгах чадвар  сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сайн хөгжөөгүй байдаг нь ч тогтоогдсон байна. Хий зүйл харахаас гадна бие дээрээ ямар нэг хий мэдрэмжийг мэдрэх нь элбэг байдаг аж. Энэхүү хий зүйлийг бодит байдлаас ялгахгүй байх явдлаас болж зарим цөөн тохиолдолд хүүхдүүд өөрсдийн ургуулан бодсон хэн нэгэн хий үзэгдэлтэй удаан хугацаанд харьцах, тоглох явдал гардаг байна. Гэвч энэ бүхнийг дээрх судалгаанд оролцсон шөнийн цагаар айх айдсын архаг хэлбэрт шилжсэн 4-6 насны 80 гаруй хүүхдүүдийн жишээн дээрээс дүгнэхэд хүүхдийн сэтгэлзүй энэ бүхэнд гол үүргийг гүйцэтгэсэн байна.

Судалгааны ажил:

Nighttime fears and fantasy-reality differentiation in preschool children. 

Zisenwine TKaplan MKushnir JSadeh A.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s