Ертөнц 13,81 тэрбум жилийн настай нь тогтоогдов

FIRST_LIGHT

2009 онд Европын Сансрын Агентлагийн хөөргөсөн Планк хиймэл дагуул нь хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу бүтээгдсэн багажаар өвч зэвсэглэгдсэн юм. Энэ хиймэл дагуулын хамгийн гол үүрэг нь ертөнцийг үүсгэгч их тэсрэлтийн үлдээсэн цацраг идэвхийн ул мөрийг радио телескопийн тусламжтай мэдэрч зураг болгон гаргах ажээ.

Дээр үзүүлсэн зураг дээр их тэсрэлтээс 380,000 жилийн дараах үеийн цацраг идэвхийг одоогийн байдлаар байж болох хамгийн сайн нарийвчлалтайгаар гаргаж ирсэн байна. Их тэсрэлтээс хойш 380,000 жил өнгөрсөн энэ үеийн цацраг идэвхийн дундаж температур 2,700 цельсийн градус байсан байна. Үүнийг Планкийн хиймэл дагуул дээрх супер мэдрэгч термометр тооцоолж гаргажээ. Өдгөө энэхүү цацраг идэвхийн дундаж температур ердөө абсолют 0 градусаас 2,7 градус их юм.

Зураг дээрх улаан хэсгүүд нь цацрагийн дундаж температураас 100,000 дахин их температуртай хэсэг байсан бөгөөд удалгүй одод, улмаар галактикууд болон бүрэлдсэн байна. Харин хөх хэсгүүд нь температур багатай хэсгүүд ажээ. Энэ зураг нь ертөнц хэрхэн хувьсан өөрчлөгдөн өнөөгийн байдалд хүрсэн талаарх онол таамаглал гаргах эрдэмтдэд тун их тус дэм болох нь дамжиггүй.

Их тэсрэлтийн дараах хэт нам долгионы ул мөрийн анхны зураг нь энэ биш юм. Гэхдээ одоогийн байдлаар хамгийн сайн нарийвчлалтай нь мөнөөс мөн.

201312_planck

Планкийн телескопийн харуулснаар ертөнцийн бүтэц нэг талдаа илүү их материйн төвлөрөлтэй байгаа нь онолчдын ертөнц зүг бүртээ тэнцүү хэмжээний материйн агууламжтай байх ёстой гэдэгтэй зөрөлдөж байна. Гэвч Мэтью Клебан зэргийн онолчдын хувьд олон ертөнцийн үзэл баримтлалыг барьдагийн хувьд энэ тоо баримт ертөнц эрт цагт өөр ертөнцтэй мөргөлдсөн байх гэсэн таамгийг нь батлахад нэг алхам ойртлоо хэмээн огшиж байгаа аж.

Планкийн тооцооллоос ертөнцөд урьд өмнөх тооцооноос матери илүү их, энерги арай бага байгаа нь тогтоогджээ. Ертөнцийг барьцалдуулан барьж байдаг хар матери 26,8 хувь гэдэг нь баттай болж, хар энергийн түгэлт өмнөх тооцооноос бага буюу 68,3 хувь байгаа нь шуугиан тарьжээ. Бас нэгэн сонирхолтой мэдээ нь хар энергийн хүчний дагуу явагддаг ертөнцийн тэлэлт буюу түүнийг тогтоох Хабблийн констант мөн бага байгаа аж.

storyone_backstory

Планкийн энэ зургаас эрдэмтэд тооцоолоод нэгэн чухаг дүгнэлтэд хүрсэн нь ертөнцийн нас 13,81 тэрбум жил болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл өмнөх олон нийтээр хүлээн зөвшөөрч байсан тооцооллоос бага зэрэг буюу 80 сая жилийн өмнө их тэсрэлт болсныг энэ зураг илтгэжээ. Космологийн шинжлэх ухаан ийнхүү баримтаа улам батжуулах замаар улам хурдацтай хөгжсөөр байна.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s