Дэлхийн амьд биетийн эволюци хувьслын цаглабар

 I10-03-evolution1
Эрдэмтэд дэлхий дээрх амьд биетийн үүсэл, хөгжлийг судлах аргын хамгийн найдвартай нь малтлага хийн, олдсон амьд биеийн үлдэгдэл, олдворын насыг нүүрсхүчлийн изотопийн аргаар тодорхойлох арга юм. Гэхдээ харьцангуй цөөн тооны малтмал дээр үндэслэн амьд биеийн хувьслын цаглабарыг бүдүүвчлэх нь хангалтгүй билээ. Харин сүүлийн үед ген, геномын судалгаа шинжилгээ эрчимжсэнээр амьд амьтдын ДНХ-ийн мэдээллээс хэдийд ямар мутаци гарсан болохыг тогтоох болоод байна. Үүнийг молекул цаглабар гэх нь ч бий.
Мөн генетикчид хоёр төрөл зүйл молекулын түвшинд хэдий зэрэг ялгаатай болохыг нарийвчлан тогтоосноор хувьслын биологичид зүйлүүд хэр хугацааны өмнө нэг зүйлээс салан тусдаа зүйл болсныг батлахад тус дөхөм болох болов.

Хэдий биологийн шинжлэх ухааны давхар давхар судалгаа дэлхий дахинаа зэрэг хүчээ авсаар байгаа боловч уг цаглабарын он тооллыг одоохондоо ерөнхийлөн авч үзэхээс өөр аргагүй юм.

3.8 тэрбум жилийн өмнө

76ytikurfjh_

Энэ хугацаа бол дэлхий хэмээх гараг дээр амьдрал үүссэн үеийг илтгэх хамгийн боломжтой таамаг юм. Хамгийн анхны амьд организм далай тэнгисийн ёроолын шүлтлэг нүх хоолойд үүссэн байх магадлал өндөртэй. Анхны бичил организмуудын мэдээллийн сан ДНХ бус харин РНХ дээр суурилсан байв.  Нилээд хугацааны дараагаар анхны организмууд бактери ба археи хэмээсэн хоёр өөр хүрээ болон салжээ.

3.5 тэрбум жилийн өмнө

bacteria Нэг эст организмын хамгийн хөгшин олдвор ийм настай.

3.46 тэрбум жилийн өмнө

Зарим нэг эст организмууд метанаар хооллодог болсон байх магадлалтай.

3.4 тэрбум жилийн өмнө

Fossil-microbes-from-Stre-007

Баруун Австралийн чулуужсан бичил биетний олдвор нь далайд биш далайн эргийн чийглэг элстэй зууралдан амьдарч байжээ.

3 тэрбум жилийн өмнө

Original Title: 81-2671b-Influenza

Бактериас эрс ялгаатай вирус энэ үед оршиж байсан нь тогтоогдов. Гэвч вирус бүр анхны бичил биетнээс ч урт настай байж мэдэх юм.

2.4 тэрбум жилийн өмнө

cyanobacteria1

Их исэлдэлт тохиожээ. Өөрөөр хэлбэл нарны энергийг ашиглан фотосинтез явуулж амь зуух болсон цианобактерийн хаягдал элемент нь хүчилтөрөгч болж таарав. Хүчилтөрөгчтэй урвалд орсон далайн төмөр зэвэрч далайн гүн руу тунадасжин буух болжээ.

2.3 тэрбум жилийн өмнө

snowball_earth

Дэлхийн гадаргуу бараг тэр чигтээ хөлдөж далай, тэнгис мөс цасаар хучигджээ. Энэ нь галт уулын идэвхжил буурсантай холбоотой байв. Мөс эргээд хайлсны дараа агаар мандал руу улам их хүчилтөрөгч түрж гарах болов.

2.15 тэрбум жилийн өмнө

1-s2.0-S0031018203006126-gr5

Фотосинтез явуулагч цианобактерийн баталгаатай олдвор ийм настай байв.

2 тэрбум жилийн өмнө

eukaryote

Бактери, археибактериас ялгаатай нэг эст организм бий болов. Үүнийг эукариот эс гэх бөгөөд органелл хэмээх бичил эрхтэнцэрүүдтэй. Хамгийн чухал эрхтэнцэр нь удамшлын мэдээлэл ДНХ-г агуулах бөөм байлаа.

Эукариот эс нь бактери мэтийн прокариот эсүүд бие биенээ залгиж эндосимбиоз байдлаар амьдрах болсноор үүсжээ.

1,5 тэрбум жилийн өмнө

TreeOfLife

Эукариот эсүүд гурван бүлэгт хуваагдан хувьссан бөгөөд тус тусдаа мөөгний, ургамлын, амьтны өвөг дээдэс байх учиртай юм.

900 сая жилийн өмнө

14CREATURES_span-articleLarge

Нэг эст амьтад колони үүсгэн амьдрах болсноор анхны олон эст амьтад бий болжээ.

800 сая жилийн өмнө

Энгийн олон эстэн плакозоа - Trichoplax adhaerens
Энгийн олон эстэн плакозои – Trichoplax adhaerens

Эхэн үеийн олон эст амьтад өөр зүйл үүсгэн хувьсаж эхлэв. Эхний салалтаас хөөснөг, Эуметазои хэмээн нэрлэх хоёр хэсэг бий болов. 20 сая жилийн дараа Эуметазоигийн аймгаас плакозои хэмээх жижиг хэсэг тасран хөгжжээ. Плакозоа нь бүх амьтдын өвөг дээдэс болсон 3 давхар эсээс тогтсон организм байлаа.

730 сая жилийн өмнө

cte_compoite

Далайн саман мөгөөрснүүд бусад олон эстнээс салан хөгжив.

635 сая жилийн өмнө

ediacaran_1

Эдиакаранууд хэмээгдэх ургамал, амьтны аль нэгэнд хамааруулахад хэцүү жигтэй, тухайн үедээ хамгийн том хэмжээний олон эст амьдралын нэгэн хэлбэр үүсжээ. Уг хүрээ 90 гаруй сая жил оршин тогтноод устжээ. Өөрөөр хэлбэл эволюцийн нэгэн мухар салаа гэлтэй.

630 сая жилийн өмнө

32.5

Энэ үед зарим амьтдыг дээд, доод хэсгээс гадна урд, хойд хэсэгтэй хэмээн ялгахаар болон хувьсжээ. Энэхүү билатерал тэгш хэмтэй амьтдын хамгийн ойрын амьд үйлдсэн төрөл садан нь Acoela байх магадлал өндөр.

590 сая жилийн өмнө

F1.large

Bilateria буюу билатерал тэгш хэмтэй амьтад 2 салаалсан нь протостом ба дейтеростом болов. Дейтеростомуудад бүхий л сээр нуруутнууд багтах бол Протостомуудад нь харин хожим үүсэх бүхий л шавж, олон төрлийн хорхой багтдаг.

Үр хөврөлийн хөгжлийн бластопорийн шатанд анх үүсэх нүх нь протостомуудад хошногоны сүв, дейтеростомуудад ам болдгоороо ялгаатай.

577px-protovsdeuterostomes.svg

570 сая жилийн өмнө

Дейтеростомууд дундаас нэгэн жижиг бүлэг салаалан хөгжсөн нь  Ambulacraria байв. Энэ бүлэг улмаар өргөст биетнүүд (далайн од, далайн зараа гэх мэт) болон хорхой хэлтбэрт хемикордатууд ба Xenoturbellida болон хөгжжээ.

humble_sea_lily_02

Өөр нэгэн өргөст биетэн болох далайн сараана хэмээх амьтан сээр нуруутан болоод сээр нуруугүйтэний хоорондын холбоос гэгддэг бөгөөд энэ сээр нуруутнууд энэ үеэс бүрэлдэн эхэлжээ.

540 сая жилийн өмнө

iseasqu001p4

Анхны сээр нуруутнуудын өвөг үүсжээ. Тэдний сээр нуруу нь хөгжлийн хувьд энгийн байсан бөгөөд анхны төлөөлөгчдийн нэг нь туникат, асцидын зүйлүүд байлаа. Энэ зүйлийн авгалдай нь сээр нуруутан мэлхийн шанаганцартай төстэй боловч нас бие гүйцэхдээ далайн гүнд шигдэх хөдөлгөөнгүй организм болон хувирдаг ажээ.

Ascidian_metamorphosis_2

530 сая жилийн өмнө

img_047

Кэмбрийн үеийн амьд амьтдын олон янз байдлын цэцэглэлт эхэлжээ. Мөн анхны жинхэнэ сээр нуруутан үүсэв. Амгүй загасны нотокорд хэмээх мөгөөрсөн нуруунаас жинхэнэ сээр нуруу болон хувирснаар одооны нүд загас, ланцеттэй төстэй сээр нуруутан үүсжээ.

trilobite_age

Энэ үед мөн сээр нуруугүй трилобит хэмээх өдгөө устсан төрлийн амьтад ихээхэн тархсан байна. Эдгээр амьтад 200 сая жилийн турш далайд ноёрхох болно.

500 сая жилийн өмнө

euthy

Анх удаа газарт амьдрах чадвартай амьтад бий болжээ. Анхны газар-усны амьтад нь сээр нуруугүйтэн буюу шавж болон хавч хэлбэртний холбоос болох эутикарцинойдын төрөл байлаа.

489 сая жилийн өмнө

Их Ордовикийн салаалан хөгжилт эхэлжээ. Энэ үеэр амьтан, ургамлын хүрээнүүдэд асар олон шинэ зүйлүүд үүсжээ.

465 сая жилийн өмнө

Ургамлууд газарт тархаж эхлэв.

colonisation

460 сая жилийн өмнө

comparison2

Загас 2 үндсэн хэсэгт хуваагдан хөгжив. Нэг нь яст загаснууд, нөгөө нь мөгөөрст загаснууд. Яст загаснуудаас ялгаатай нь ясны оронд мөгөөрсөн бүтэц бүхий аварга загас, скат загаснууд үүсэв.

440 сая жилийн өмнө

fins

Яст загаснууд бүдүүн сэрвээт загас ба нимгэн сэрвээт загас гэсэн 2 үндсэн хэсэгт салан хөгжжээ. Бүдүүн сэрвээт загаснуудаас хоёр нутагтан, гүрвэл, шувуу, улмаар хөхтөнүүд үүссэн бол нимгэн сэрвээт загас нь өдгөөгийн бүх яст загасны зүйлийг хамруулж болно.

425 сая жилийн өмнө

coel03b

Бүдүүн сэрвээт загаснуудаас целакант баг салан хөгжив. Целакант нь 400 гаруй сая жилийн турш тун бага өөрчлөгдсөөр одоог хүртэл амьдарч буй “амьд малтмал” юм.

400 сая жилийн өмнө

Хамгийн анхны шавж үүсжээ. Зарим ургамал модлог иштэй болов.

385 сая жилийн өмнө

sn-forests

Хамгийн хөгшин чулуужсан модны олдвор ийм настай.

375 сая жилийн өмнө

tiktaalik3

Гүехэн цэнгэг уст цөөрмүүдэд бүдүүн сэрвээт уушгит загаснаас анхны дөрвөн хөлт амьтан үүсэв. Бүдүүн сэрвээт загас ба хуурай газар явахад илүү сайн зохилдсон дөрвөн хөлт хоёр нутагтны завсрын хэлбэр нь Tiktaalik roseae байв.

060406.tiktaalik-1

310 сая жилийн өмнө

Дөрвөн хөлтнүүд дунд хоёр нутагтнаас ялгарах сауропсид ба синапсидууд хэмээх хоёр бүлэг үүсжээ. Сауропсидууд нь орчин үеийн бүх хэвлээр явагчид, үлэг гүрвэлүүд, шувууны өвөг юм. Харин синапсидууд нь хөхтөнтэй төст хэвлээр явагчид гэгддэг бөгөөд үүнээс хожим хөхтнүүд үүсэх болно.

300-250 сая жилийн өмнө

Синапсидуудын төлөөлөгч Пеликозаврууд газар дээр давамгайлж эхлэв. Хамгийн алдартай жишээ нь Dimetrodon юм. Энэ үлэмж биет хэвлээр явагч махчин нь хэдий адил харагдавч үлэг гүрвэл биш юм.

dimetrodon

275-100 сая жилийн өмнө

Пеликозаврын ойрын төрөл болох терапсидууд удалгүй тэдний халааг авч давамгайлж эхлэв. Терапсидын нэгэн овогт нохойнхтой төстэй шүдтэй төрөл үүссэн бөгөөд энэ төрлөөс улбаалан хожим хөхтөнүүд үүсжээ.

therapsids

252 сая жилийн өмнө

Дэлхийн түүхэн дэх хамгийн том амьд биетийн зүйлийн усталт Пермийн галавын төгсгөлд тохиожээ. Солирын цохилтоос өгсүүлээд одоогийн Сибирьт болсон галт уулын дэлбэрэлтүүдээс болж газар болон далайн зүйлүүдийн 95 хувь нь устсанаас далайд ихээхэн түгээмэл байсан трилобитууд бүрмөсөн арчигджээ. Экосистем дахин сэргэхдээ үндсэн өөрчлөлтөд орж жинхэнэ хэвлээр явагчид болох сауропсидууд давамгайлж эхлэв.

Пермийн сүүл үеийн хоёр их тив
Пермийн сүүл үеийн хоёр их тив

200 сая жилийн өмнө

Триасын галав дуусгавар болж дахин нэгэн үй олон зүйл устсан явдал тохиов. Ийнхүү сауропсидууд дэлхийд ноёлох нь зогсож үлэг гүрвэлүүд (динозаврууд) эрчтэй хөгжиж эхэлжээ.

Мөн энэ үеэр гадаад орчноос үл хамаарах биеийн дотоод дулаанаа хадгалах халуун цуст шинж чанарт прото-хөхтөнүүд үүсжээ.

180 сая жилийн өмнө

Эхэн үеийн хөхтөнүүд дундаас нэг сүвтэн буюу өндөг дардаг хөхтөнүүд салан хөгжив. Өнөө үед цөөн нэг сүвтэн Австрали тивд амьдардаг (нугасан хошуут ба эхидна) юм.

N3W9G00Z

168 сая жилийн өмнө

epidexipteryx

Хятадаас олдсон хагас өджилттэй, нисдэггүй үлэг гүрвэл Эпидексиптерикс шувуу үүсэх эхний алхмын нэг байж мэдэх ажээ.

150 сая жилийн өмнө

archaeopteryx

Архаэоптерикс буюу анхны шувуу гэгддэг зүйл нь шувуу болон өдөт динозаврын завсрын хэлбэр байжээ. Жижиг биетэй, сайн нисдэггүй байв.

140 сая жилийн өмнө

Хөхтөнүүдээс уутат хөхтөнүүд салан хөгжжээ. Өдгөө 250 гаруй л зүйл дэлхийд амьдардаг. Үүн дотор имж, коала баавгай, тасманийн чөтгөр зэрэг багтана. Эдгээр амьтад үр төлөө дутуу төрүүлэн уутандаа бойжуулдаг ажээ.

Ази, Америк хоёр тив нийлмэл байх үед өргөн тархаж байсан ч 50 сая жилийн өмнө Австралид хүрч одоо зөвхөн тэнд л бий.

Тилацин (1930 онд) - Тасманийн чоно  хэмээх устаж үгүй болсон уутат хөхтөн
Тилацин (1930 онд) – Тасманийн чоно хэмээх устаж үгүй болсон уутат хөхтөн

130 сая жилийн өмнө

800px-Archaefructus_liaoningensis.preview

Анхны цэцэгт ургамлууд үүсэн асар эрчтэй хувьсан хөгжиж дэлхийг бүрхсэн байна.

105-85 сая жилийн өмнө

Эхэстэн хөхтнүүд 4 үндсэн овогт хуваагдан хөгжжээ: лауразиатерүүд (туурайтанууд, халим, сарьсан багваахай, нохой), эуархонтоглирүүд (мичнүүд, мэрэгчид), ксенартра (шоргоолж идэштэн, армадилло), афротерүүд (заан, аардварк).

100 сая жилийн өмнө

Цэрдийн галавын энэ үед 100 гаруй сая жил дэлхийд ноёрхсон үлэг гүрвэлүүд хамгийн том хэмжээндээ хүрчээ. Аргентинозавр нь дэлхийн түүхнээ хамгийн том биетэй амьтанд тооцогддог. Нэг Аргентинозавр нь 13 заантай тэнцэхүйц хэмжээний жинтэй байжээ.

argentinosaurus_huinculensis-sm

93 сая жилийн өмнө

Тэнгис далай хүчилтөрөгчийн дутагдалд орсны учир нь далайн гүн дэх галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй байж болох юм. Үүнээс болоод далайн амьтны зүйлүүд дундаас сээр нуруугүйтний 27 хувь нь устаж үгүй болжээ.

75 сая жилийн өмнө

ed927a79df1d97c23f394883b641f266_vice_630x420

Орчин үеийн мэрэгч, туулай зэргийн өвөг дээдсээс одоогийн сармагчин мичний өвөг дээдэс салан хөгжжээ. Мэрэгчид хожим ихэд амжилтыг олон өдгөө бүх хөхтөний зүйлийн 40 хувийг бүрдүүлэх болжээ.

70 сая жилийн өмнө

Өвс үүсжээ. Гэхдээ өвст тал дэлхийн ихэнх хэсгийг бүрхэх хүртэл нилээн хэдэн сая жилийг зарцуулах болно.

65 сая жилийн өмнө

Extinction of the dinosaurs, artwork

Цэрд-Гуравдагч галавын асар олон зүйлийн усталт нь үлэг гүрвэлүүдийг бүрмөсөн сүйрүүлжээ. Далайд мөн Аммонитууд устжээ. Энэ сүйрлийн гол шалтгаан дэлхийд солир унаснаас болсон гэдэг нь батлагдсан юм. Энэ байдал нь хөхтөнүүдийн хувьд ашигтайгаар эргэж дэлхийд ноёлж эхлэх үндэс суурийг тавьжээ.

63 сая жилийн өмнө

Сармагчны хүрээнийхэн 2 бүлэгт хуваагдан хөгжжээ: 1. гаплоррин (хуурай хамарт), стрепсиррин (нойтон хамарт). Нойтон хамартууд нь орчин үеийн лемур болон хөгжсөн бол хуурай хамартууд нь сармагчин, мич, хүн болон хөгжжээ.

Эрээн сүүлт лемур
Эрээн сүүлт лемур

55 сая жилийн өмнө

Палеоцен/Эоцений усталт нь агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ гэнэт эрс ихэссэнээр температур өндөрссөнтэй холбоотой байв. Далайн гүний олон амьтдын зүйл энэ явдлаас болж устжээ.

48 сая жилийн өмнө

Indohyus хэмээх амьтан усанд амьдрах болж улмаар халим ба далайн гахай үүсэх эволюцийн эхлэлийг тавьжээ.

tumblr_inline_mhclhpHIsW1qz4rgp

47 сая жилийн өмнө

Ида нь даанч бүх сармагчин, мич, хүний ерөнхий өвөг биш нь батлагджээ
Ида нь бүх сармагчин, мич, хүний ерөнхий өвөг биш нь батлагджээ

Ида хэмээн алдаршсан сармагчин энэ үед хойд Европт амьдарч байжээ. Гүехэн усанд амьдарч байсан халимны төрлийн амьтад эх газар руу гарч үр төлөө төрүүлдэг байв.

25 сая жилийн өмнө

Хуучин ертөнцийн сармагчингуудаас мичнүүд салан хөгжив.

14 сая жилийн өмнө

Том мичнүүдээс орангутан салан хөгжиж өмнөд Ази руу шилжжээ.

7 сая жилийн өмнө

Бусад том мичнүүдээс салаалан горилла үүсэв.

6 сая жилийн өмнө

Хүн, шимпанзе, бонобо гурван зүйлийн нэг өвөг амьдарч байсан үе. 5 сая жилийн өмнөх хүртлээ хүмүүсийн болон шимпанзегийн өвөг дээдсүүд хоорондоо эвцэлдэж байсныг тогтоосон байна.

4 сая жилийн өмнө

Australopithecus africanus
Australopithecus africanus

Байгалийн шалгарлын ачаар хойд 2 хөл дээрээ явах болсон Австралопитек хэмээх мич Зүүн Африкт анх үүсжээ.

2,3 сая жилийн өмнө

habilis3

Homo төрлийн анхны бодгаль Homo habilis буюу чадварлаг хүн бий болжээ.

2 сая жилийн өмнө

Josephoartigasia monesi

700 кг жинтэй Josephoartigasia monesi хэмээх мэрэгч Өмнөд Америкт амьдарч байсан нь одоогоор мэдэгдээд буй хамгийн том биетэй мэрэгч байжээ.

1,8 сая жилийн өмнө

turkanaboymodelimg_0689

Homo erectus буюу босоо хүн тухайн үеийн Африкийн мод тачир Саваннад үүссэн байна. Араатан амьтдаас биеэ хамгаалахын тулд хурдан гүйх зохилдлогоотой болсон нь биеийн ихэнх үсээ алдахад хүргэж одоогийн хүний анатоми бүтцийн үндэс бүрэлджээ.

1,2 сая жилийн өмнө

antecessor2

Homo antecessor үүсжээ. Бие биеэ идэх каннибализм уг зүйл дотор их түгээмэл байсныг гэрчлэх олдворууд олон олдсон байна.

350.000 жилийн өмнө

neanderthal

Неандерталь хүмүүс үүсэн хөгжив. Орчин үеийн хүнээс нуруу намхан ч илүү хүч чадалтай энэ хүний зүйл нь тун ухаалаг байсныг батлах зүйлс олон.

300.000 жилийн өмнө

comp

Gigantopithecus хэмээх Ази дахь Орангутаны төрөл устжээ.

200,000 жилийн өмнө

saigenzou

Орчин үеийн хүмүүс Африкт үүсжээ. 60,000 жилийн өмнөөс

40.000 жилийн өмнө

Megalania

Австралийн Мегалания хэмээх сүүлчийн аварга хэвлээр явагч устаж үгүй болов. Энэ нь Австрали тивд аборигенчүүд анх үзэгдэж эхэлсэн үетэй давхцаж байгаа юм.

30,000 жилийн өмнө

Неандертальчууд устаж үгүй болж, чононоос үүсэлтэй анхны тэжээмэл ноход бий болов.

15,000 жилийн өмнө

Wooly_rhinoceros

Сүүлчийн үслэг хирс устав.

13,000 жилийн өмнө

Сүүлчийн мөстлөгийн максимум дуусгавар болж дэлхий дахин дулаарч эхлэв. Үүний ачаар дэлхийн хойд хэсэгт хүмүүс дахин суурьшжээ. Мөн Берингийн хоолойгоор дамжин Америкт хүмүүс хүрсэн байна.

11,000 жилийн өмнө

Хойд Америкт олон зүйл устав. Хөхтөнүүд дотроос аварга богино нүүрт баавгай, морь зэрэг устаж үгүй болов.

10,000 жилийн өмнө

Smilodon_Knight

Арслан заан, соёо шүдэт бар смилодон зэрэг хөхтөн амьтад устаж үгүй болов.

6000 жилийн өмнө

Mastodon

Америкийн Мастодон устжээ.

1400 он

Giant_Haasts_eagle_attacking_New_Zealand_moa (1)

Шинэ Зеландын аварга том шувууд болох Моа болон Хаастын бүргэд устаж үгүй болов.

1688 он

dodo

Энэтхэгийн далайн Мавритий арал дээр үй олноороо амьдран байсан Дронт (Додо) хэмээх 1 метр өндөр нисдэггүй шувуу далайчдын хайр найргүй хядлагаар устаж үгүй болжээ.

1768 он

67394-004-903736D1

Стеллерийн далайн үнээ Европын далайчдын агналтаас үүдэн устав.

1952 он

cseal01

Карибын тэнгисийн далайн лам хав (далайн чоно ч гэж байв) устав. Далайн хавны тосны төлөө агнах, идэш тэжээл болох загасыг ихээр агнаснаас болж устжээ.

2008 он

Yangtze baiji

Хятадын Хөх мөрний Баижи хэмээх голын далайн гахай устжээ.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s