Хүний үнэрлэх мэдрэхүй

Ямар ч аюулгүй зарим зүйлс яагаад маш муухай үнэртэж бидний дотор муухайрдаг юм бол? Бид муухай үнэрт хүчтэй хариу үйлдэл өгдгийн цаад биологийн шалтгааныг юусан билээ? Муухай үнэрт үзүүлэх хариу урвал яаж үүссэн юм бол? Яагаад муухай үнэр муухай байдаг юм бэ? Өмнө тэр үнэрийг үнэрлээд ямар нэг зүйл болсоноос уу? Эсвэл муухай үнэр өөрийн гарал үүслийн талаар хэлж өгдөгөөс үү?…Хаврын өглөөний цэцэгсийн сайхан үнэртэй харьцуулах зүйл гэж үгүй. Дашрамд бидний хамарт их хүчтэй нөлөөлдөг зүйл бол үнэндээ сайхан цэцэгсийн үнэр биш, харин ялзарсан өтөгний муухай үнэр байдаг. Бидний үнэрлэх мэдрэмжийг юу удирддагийг ойлгохын тулд бид хамгийн муухай үнэрүүдийг үзэх хэрэгтэй.. Өмхий үнэрийн хайгуулаараа бид Нью Мексикт барууны хамгийн муухай үнэртэй амьтныг олохоор ирээд байна. Энэ бол өмхий хүрэн.

StinkyFerret-main_Full

Хэрвээ хувцсан дээр өмхий хүрэн үнэрээ цацах юм бол хаяхаас өөр аргагүй болно. Тэднийг барьж авч торонд хийхийг оролдсон хэн ч өмхий үнэр цацуулах өндөр эрсдэлтэй байдаг. Өмхий хүрэний шүршлэгт нүд хорсгодог сармисны үнэр болон ялзарсан өндөгний хүхэрлэг өмхий үнэртэй адил химийн нэгдэл бий. Энэ нэгдэл нь маш хүчтэй бусдыг зайлуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ өмхий хүрний үнэр тийм ч тэсвэрлэшгүй үнэр биш юм.

Хэрвээ үнэхээр тэсч чадахааргүй хүчтэй нөлөө үзүүлдэг үнэрийг хайж байгаа бол өмхий хүрэнээс илүү муухай үнэртэй зүйлийг олох хэрэгтэй болох нь. Монелийн Химийн Мэдрэмжийн Төвд эрдэмтэд хамаагүй муухай зүйл дээр ажиллаж байна. Тэд 5 жилийн турш дэлхий дээрх хамгийн муухай үнэрийг бүтээхэд зориулжээ. Тэдний гаргаж авсан үнэр хэтэрхий муухай үнэр учраас олон нийтийг тараахад ч хэрэглэж болно. Пам Далтон энэ төслийг удирдаж байгаа. Пам болон түүний багийнхан ямар ч хортой нөлөөгүй, гэхдээ дэлхий дээрх бүх амьтан зугтахаар маш муухай үнэрийг бүтээхээр зорьж байгаа юм. Эхний алхам бол хүмүүс муухай үнэр гэж юуг боддогийг сонсоцгооё.

Эрэгтэй: Хүхэрт тийм дуртай биш. Би лав тийм үнэртэй лабораторид байхгүй.

Эмэгтэй: Би хүүхэд байхдаа дотор нь нялцгай биет ялзарчихсан нэг шавраар тоглож байсан.

Эрэгтэй: Бөөлжис муухай. Шүлс, нус маш муухай.

Эмэгтэй: Түүнийг жорлон орсны дараа жорлон орох л хамгийн муухай нь.

Эрэгтэй: Цогцосны үнэр. Тэр хэзээ ч арилдаггүй. Тэр үнэр хэзээ ч арилдаггүй. Би тийм үнэртэй хэд хэдэн удаа таарч байсан.

Бүх хүмүүс бөөлжистэй төстэй үнэр, ялгадас, ялзарсан биеийг хамгийн муухай үнэр гэж байна. Гэхдээ цөөхөн хэдэн муухай үнэр бидний хамрыг үнэхээр зовоох чадвартай. Үндсэндээ бид үнэрт тийм мэдрэмтгий байхаар бүтээгдээгүй аж. Үнэр бидний өвөг дээдсийн эхний мэдрэмж байсан. Биднийг хүн болж хувирахад бидний үнэрлэх мэдрэмж харин мууджээ. Түүний хажуугаар бидний хамар газраас хэтэрхий хол. Сайн үнэрч амьтдын хамар газарт илүү ойр байдаг. Үүний учир нь бүх үнэр агаараар доош бууж газрын дээгүүрхэн үл үзэгдэх мананг бий болгодог. Гэхдээ бидний хамар ноходтой адилхан ажилладаг. Гол ялгаа нь ердөө хоншоорны хэмжээ юм. Ноход дунджаар 220 сая үнэр мэдрэгчтэй. Харин бид 10 сая мэдрэгчтэй…

dognose

Мөрч нохой хүнийг явсных нь дараа олон өдрийн дараа хайж чаддаг. Тэд гутлын улаар нэвтэрч гарч газарт буусан биеийн үнэрийн мөрийг дагадаг учиртай. Бид нохой шиг үнэрлэж чаддаг болохын тулд тэдэн шиг том хоншоортой болох хэрэгтэй байж мэднэ. Бид хязгаарлагдмал үнэрлэх мэдрэмжтэй ч бага хэмжээний ч гэсэн муухай үнэр хүчтэй нөлөө өгсөөр л байна.

Африкийн наранд удаан хэвтэж муудсан сэг маш муухай үнэр үүсгэнэ. Үүнийг хүн тэсвэрлэхгүй. Гэвч толбот цөөвөр чоно бол хамгийн сайн сэгээр хооллогчдийн нэг билээ. Тэдний үнэрлэх мэдрэмж маш сайн хирнээ илжирч буй сэгний үнэрийг бидэн шиг хүлээж авдаггүй. Амьд үлдэхэд нь чухал тул тэд энэ үнэрт бүр дуртай. Чононууд үнэрийг 20, 30 километрийн цаанаас дагаж ирэх нь бий. Цөөвөр чононы хувьд энэ нь сайхан үнэртэй үхрийн мах л гэсэн үг. Тэд сэг зэм идээд байдгийн учир нь дан ганц идэх ёстой болоод ч биш, дуртай учраас иддэг юм.

Spotted_hyena_with_skeleton

Ялзарч муудаж буй амьтны сэг зэм нь бактери махан дахь өөх, уургийг задалж хүхэр агуулагч химийн нэгдлүүдийг үүсгэсэнтэй холбоотой. Ийм үнэртэй үед нь ялзарсан махыг идэх юм бол агуулж буй бактерийн хэмжээнээсээ болоод хүнд үхлийн аюулд ч хүргэх нь бий. Тиймээс бид ийм үнэрийг жигших нь ялзарсан зүйл идэхээс сэргийлдэг. Бидний үнэрлэхүйн мэдрэмж аюулаас хамгаалахад зохилдсоны нэг илрэл энэ. Энэ үнэр цөөвөр чононуудад нөлөөлөхгүй. Муудсан сэг зэм тэдэнд аюултай байж чадахгүй юм. Ялзарч буй махан дахь аюултай бактериудаас хамгаалах дархлаатай болж хувьсан хөгжиж ирсэн тул тэдэнд аюулгүй. Зэрлэг цөөвөр чоно бүр боомын спороор бүрхэгдсэн мах идэж чадна. Тэдний ходоод маш онцгой. Ялзарч муудсан үнэр бидэнд аюулыг сэрэмжлүүлдэг учраас л бидний хамар сайхан үнэрээс илүүтэй муухай үнэрт мэдрэг байдаг.

Муухай ч, сайхан ч бүх үнэр агаар дахь жижиг молекулуудаас бүрдэнэ. Ихэнх муухай үнэрийн бүрэлдэхүүн хэсэг болж өгдөг Хүхрийн нэгдлүүд нь хөнгөн бас агаарт хурдан тархдаг молекулууд байдаг. Тиймээс бидний үнэр мэдрэгч эсүүдэд маш хялбархан хүрдэг – Энэ эсүүд нь хамрын хөндийн гүнд салсны бүрхүүл дор оршдог.

Head_olfactory_nerve

Муухай үнэрийн багахан хэсэг л байхад бидний үнэр мэдрэгч эсүүдэд амархан хүрч тэндээс тархи руу мэдээлэл илгээгдэнэ… Ийм хамрын бүтцээс шалтгаалж бид муухай үнэрийг сайхан үнэрээс илүү хялбар мэдэрдэг. Иймийн учир дэлхий дээрх ямар ч хүн тэсэж чадахааргүй үнэрийг бүтээх нь хялбар байж болох юм. Гэвч байдал өөр ажээ. Пам Долтон нэг зүйлийг олж мэдсэн нь хүмүүс муухай үнэрт янз бүрээр хариу үйлдэл үзүүлдэг ажээ. Хачирхалтай нь, зарим хүмүүсийн тэсэж чадахгүй үнэрийг зарим нь тоохгүй байв. Бид нэг ижил муухай үнэрт яагаад өөр өөрөөр ханддаг юм бол?

smelling-secrets-revealed_41186_600x450

Үүний учир нь бидний үнэрт хариу үйлдэл үзүүлэх байдал аажмаар хөгждөгт байгаа юм. Бага байхад маань муухай үнэр бидэнд нэг их нөлөөлдөггүй. Хүүхдүүд хүндэрсэн үнэрээ бараг л тоодоггүй. Гэвч аажмаар бидний эцэг эхийн нөлөөллөөр муухай, сайханг ялгаж эхэлдэг. Бидний муухай үнэрт хандах хандлага хүчтэй болж эхэлдэг хэрэг. Бид зарим үнэрийг муухай гэж үзэх хандлагатай болно. Гэхдээ бидний хэр хүчтэй хариу үйлдэл үзүүлэх нь хувь хүн бүрт өөр… Калифорнийн их сургуульд эрдэмтэд зарим үнэрийг хэрхэн хүлээж авдаг байдлын хөгжлийг судалж байгаа юм.

fulllengths-olfaction-2

Бид ямар нэг үнэр үнэртэхэд хамраас ирсэн дохио тархины хоёр өөр хэсэгт хүрдэг. Тархины урд хэсэгт очсон дохиоллоор тархи ямар үнэр байгааг ялгана. Бас нэгэн дохиолол тархины өөр нэгэн хэсэгт очдог байна. энэ хэсэгт тархи хүчтэй сэтгэл хөдлөл, дурсамжуудаа хадгалдаг бөгөөд үнэрийн тухай дурсамж ч бас хадгалагдана. Тиймээс үнэр нь өмнөх дурсамжууд дээр тулгуурлан хүчтэй мэдрэмж төрүүлэх чадвартай. Зарим тодорхой үнэр маш тодорхой дурсамжуудыг сэргээх нь бий. Тиймийн тул аятай мэдрэмж төрүүлэхээр хийгдсэн үнэртэй ус нь гунигийн мэдрэмж төрүүлж ч болно. Хувийн дурсамжууд үнэрт хандах хандлагад маш их нөлөөтэй. Тиймээс ч Монелл дахь эрдэмтэд хүн болгон муухай үнэрийг өөр өөрөөр хүлээж авч байгааг энүүгээр тайлбарлах юм. Гэвч нэг л муухай үнэрт хүмүүс бүгд адилавтар хариу үйлдэл үзүүлдэг. Энэ бол бөөлжисний үнэр. Бөөлжсөнд агуулагддаг үндсэн химийн бодис нь бутирын хүчил юм.

Муухай үнэр бидний ихэнхийн хувьд дотор муухайруулах мэдрэмж төрүүлдэг бол заримд нь бараг таалагддаг байна. Тиймээс хүн болгоны жигших тэр үнэрийг бүтээх нь нилээн хэцүүхэн даалгавар болоод байгаа юм. Тэд хүн бүрийн муухай дурсамжийг сэдрээх тэр үнэрийг бүтээх ёстой юм. Тэдний гаргаж ирсэн холимогт олон төрлийн муухай үнэр нэгджээ. Үхсэн сэгний үнэрт агуулагдах кадаворин нэг гол нэгдэл нь. Гэхдээ тэдний нарийн жор нь нууц юм. Бүрэлдэхүүн бүрийг нь харин холимогтоо оруулахдаа зөвхөн зөв тунгаар нь оруулах хэрэгтэй юм.

Advertisements

3 thoughts on “Хүний үнэрлэх мэдрэхүй

  1. Сайн байна уу? Хүндэт””Далайд дусал”” Намайг Сэргэлэн гэдэг. Таны эрхлэн явуулдаг энэ сайт үнэхээр таалагддаг. Таны нийтэлсэн мэдээллийг уншихад ертөнцийг өөр нэг өнцгөөс шинээр таньжчаддаг. Би таньд нэг санал тавих гэсэн юм. Танай сайтын Facebook хуудсыг нээгээд ажиллуулж болох уу? Танай сайт хүмүүст хамгийн гол нь хэрэгтэй мэдээлэл өгнө гэж бодож байна. Олон хүн үүнийг олж мэдэж уншаасай гэж хүссэн юм. Мөн би өөрөө интернет орчинд ийм ажил хийхийг зорилготой байгаа. Хэрэв таныг зөвшөөрвөл танай сайтын мэдээллийг Facebook хуудсаар түгээх гэсэн юм.

    Миний саналыг хүлээж авна гэж найдаж байна. Баярлалаа Хүндэтгэсэн Б.Сэргэлэн.

    ________________________________

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s