Нарны аймгийн үүсэл

Kant-Laplace

Кант-Лапласын таамаг

1687 онд Исаак Ньютоны хөдөлгөөн болон таталцалын хүчний хууль хэвлэгдсэнээр физикийн шинжлэх ухаанд хувьсгал хийж, астрономын тооцоонд дэвшил авчирчээ. Гэвч дөнгөж 1755 онд Иммануил Кант нарны аймгийн үүслийн талаархи хамгийн анхны таамгаа дэвшүүлжээ. Уг таамагт мананцар дундаас жижиг хэсгүүд хоорондоо таталцан нэгдэж, улмаар томорсоор эцэстээ нарны аймгийг үүссэн гэдэг.

Кантын таамгаас 40-н жилийн дараа Пиер-Симон Лаплас уг таамгийг хөгжүүлэн физик, математикын тооцоог гаргажээ. Лапласын үзсэнээр бол эрт цагт хамгийн хол орших гарагийн орбитоор хязгаарлагдах гадаргуутай асар том Нар нь дулаанаа гадагшлуулах тусам агшина гэжээ.

Мөн төвөөс зугтах хурдатгал үлдэц материалыг гадагш түлхэх хандлагатай байдаг бол таталцалын хүч төврүү татдаг. Харин энэ хоёр хүч тэнцвэртэй байх үед нарны экваторын дагуу хэд хэдэн цагираг материал үүсэж аажмаар хоорондоо барьцалдан гарагууд тэдний орбитыг үүсгэжээ.

Уг таамгийг удалгүй Кант-Лапласын мананцрын таамаг гэх болсон бөгөөд 100 шахам жилийн турш шинжлэх ухааны ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Гэвч олон арван шинэ астрономийн нээлтүүд уг таамагтай зөрчилдөж эхэлсэн юм.

Орчин үеийн таамгууд

Орчин үед шинжлэх ухаан хөгжихийн хирээр маш нарийвчлалтай таамгуудыг гаргах чадвартай болжээ. Анх өнөөгийн нарны массын ердөө 10-20 хувьтай тэнцэх хэмжээний масстай хий, тоосонцорын мананцарын татах хүчний алдагдлаас нарны аймгийн хөгжил эхэлсэн гэдэг. Энэхүү татах хүчний алдагдал нь ойр тохиосон супернова буюу одны дэлбэрэлтээс үүдэлтэй хүчтэй долгионоос болсон байх магадлалтай.

3,65 тэрбум жилийн өмнө нарны аймаг өнөөгийн дүр төрхийг олжээ
3,65 тэрбум жилийн өмнө нарны аймаг өнөөгийн дүр төрхийг олжээ

Галактикийн төвийг тойрон эргэх энэхүү нарны мананцар гэж нэрлэгдэх хий, тоосны нэгдэл нь хавтгай, ерөнхийдөө жижиг хэмжээний эргүүлэгт галактиктай төстэй байжээ. Хий, тоосонцор төв рүүгээ цугларах тусам потенциал энерги, кинетик энергид шилжин, агуулагдах материалын температур ихсэж эхэлсэн байна. Удалгүй конденсацийн төвд температур цөмийн урвал явагдахад хүрэлцээтэй халуун болжээ. Ийн нар төрсөн байх учиртай.

Мөн хавтгай дахь бусад материалууд хоорондоо нэгдэн, харилцан үйлчлэлцэж, аажмаар томрох обьектуудыг үүсгэжээ. Нартай ойр обьектуудад ус мөс хэлбэрээр оршин тогтнох боломж байгаагүй тул өнөөгийн бархасбадиас цаашхи гарагуудад ус мөс хэлбэрээр хуримтлагдаж байв. Ингэснээр нартай ойр гарагуудаас илүү масс хуримтлуулж чадаж байсан бөгөөд нэгэнтээ л өдгөөгийн дэлхийн массаас 10 дахин хүнд болох үед татах хүч нь устөрөгч, гели мэтийн хамгийн хөнгөн элементүүдийг цуглуулан татаж эхэлсэн байна.

Цасан зурвасны дотоод болон гадаад талын температур, бодисын агууламжийн ялгаа
Цасан зурвасны дотоод болон гадаад талын температур, бодисын агууламжийн ялгаа

Ийнхүү чулуулаг болон хийн гарагууд ялгаран хөгжжээ. Эдгээрийг зааглагчийг цасан зурвас ч гэдэг. Уг зурвасаас дотогш орших гарагууд нүүрсхүчлийн хий, аммони зэргийг хуримтлуулах мөсийг анх хуримтлуулж эхлээгүй учраас жижиг чулуурхаг гарагууд болон хөгжжээ. Үнэн хэрэгтээ нарны мананцар хөрж эхлэхэд үүссэн хамгийн анхны хатуу материалууд нь силикатуудын ширхэгүүд байжээ.

Хэдийгээр гарагууд тус тусдаа жижиг материалууд барьцалдах байдлаар үүссэн боловч ялангуяа нартай ойрхон гарагууд хэдий хангалттай том хэмжээтэй болсон ч хоорондоо нэгдэх тохиолдол олон байжээ. Тиймээс эхэн үеийн нарны аймагт одоогоос хамаагүй олон гарагууд оршиж байсан байна. Жишээ нь дэлхийг ангарагтай адил хэмжээний гараг мөргөснөөс болж үлдэгдлээс нь сар үүссэн нь батлагдсан билээ.

earth and moon
Сарны үүсэл

Гэвч ангарагийн хувьд хоёр дагуулаа өөрийн татах хүчээр барьж авсан байдаг. Гэхдээ хангалттай хүчтэй татах хүчгүйн улмаас уг хоёр солир нь цагийн эрхээр бөмбөрцөг хэлбэрт оролгүй хэлбэрээ өнөө цаг хүртэл хадгалжээ. Харин том хийн гарагуудын хувьд олон арван дагуултайгаас гадна заримыг нь татах хүчнийхээ ачаар олж авсан байна.

Энэ бол орчин үеийн шинжлэх ухааны хүрээнд хүлээн зөвшөөрөөд буй нарны системийн үүслийн тухай үзэл билээ. Гэвч 1990-ээд оноос хойш өөр нарны аймгууд нээх болсноор зарим нарны аймагт хийнээс бүрдэх аварга том гарагууд нартайгаа тун ойр эргэдэг тохиолдлыг олж илрүүлсэн байх жишээтэй. Гэвч бархасбадьтай төстэй гараг нартайгаа тун ойрхон илүү хурдтай эргэх нь уг гарагийн нар руу шингэх төгсгөл ирснийг илэрхийлэх нь бий.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s