Нарны аймаг

Нарны аймаг нь нарыг тойрон эргэх 8 гараг, одоогийн байдлаар мэдэгдээд буй 160 гарагийн дагуул, тоо томшгүй астеройд болон тэдний дагуул, сүүлт од болоод бусад мөсөн биет, асар их орон зайг эзлэх хий, тоосонцроос бүрдэх систем юм.

Нарны аймгийн бүрэлдэхүүн

Нарны аймгийн массын 99 хувиас дээш жинг нар өөрөө бүрдүүлдэг бөгөөд уг системийн татах хүчний цор ганц том хүчтэй обьект юм. Нарны аймгийн 8 гараг нь буд, сугар, дэлхий, ангараг, бархасбадь, санчир, тэнгэрийн ван, далай ван гэсэн дараалалтай нарыг тойрон эргэдэг.

solar system
Нарны аймгийн 8 гараг, Койперийн бүсэлхийн обьектууд, харьцуулсан хэмжээнүүд

2006 оныг хүртэл дэлхийн ванг нарны аймгийн 9 дэх гараг хэмээн нэрлэдэг байсан боловч тэнгэрийг ванг 1930-аад оноос хойш нээгдсэн тэнгэрийн ванаас чанагуух обьектуудтай хамтруулан одой гараг хэмээн нэрийдэх болов. Дэлхийн ван нь эцэстээ бусад одой гарагуудтай хамт Койперийн бүсэлхий хэмээх олон обьектуудын томоохонд тооцогдох нэгэн биет гэдэг нь нотлогдсон юм. Жишээ нь гэхэд Эрис хэмээх нэгэн Койперийн бүсэлхийн обьект нь дэлхийн вангаас дутахгүй том хэмжээтэй ажээ. Нарны аймгийн ихэнх солирууд нь ангараг, бархасбадь хоёрын дунд орших солирын бүсэлхий хэмээх хэсэгт эргэлддэг ажээ.

Oort
Нартай ойр эргэх сүүлт одны орбит, Койперийн бүсэлхий, Оортын үүлэнцэр

Нарны аймгийн хэдэн тэрбум сүүлт од 2 томоохон хэсэгт оршино. Нэг нь Койперийн бүсэлхий бөгөөд энэ нь далай вангаас цааш орших хавтгай хэлбэртэй бүс бөгөөд нарнаас 30-50 АН (Астрономийн нэгж = нэг АН нь нарнаас дэлхий хүртэлх зай буюу 150 сая км юм) зайд оршино. Нөгөөх нь Оортын үүл хэмээх Дэлхийн вангийн орбитоос бүр хол буюу нарнаас 50,000 АН зайд орших бөмбөрцөг хэлбэрийн үүлэнцэр бөгөөд нарны аймгийг бүрхэж байдаг юм.

Гараг эрхэс

Нарны аймгийн 8 гарагийг чулуулаг (Буд, Сугар, Дэлхий, Ангараг), хийн (Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далайн ван) гарагууд гэж хуваана. Чулуулаг гарагууд нь см.куб тутамд 3 грамаас дээш бодис агуулагдах нягттай бол хийн гарагууд нь см.куб тутамд 2 грамаас доош нягттай ихэвчлэн устөрөгч гелигээс тогтох ажээ.

mercury
Буд, Сугар, Дэлхий, Ангараг

Хэмжээгээр харьцангуй жижиг чулуулаг гарагууд нь хатуу гадаргуутай, цагираггүй, цөөн эсвэл огт дагуулгүй байдаг. Чулуулаг гарагуудаас зөвхөн дэлхий л хүчтэй соронзон оронтой. Уг соронзон орон нь гараг хоорондын орчинд байх цахилгаан цэнэгт бөөмсийг магнетосфер хэмээх давхаргад шингээж авдаг.

jupiter
Бархасбадь, Санчир, Дэлхий ван, Далайн ванг дэлхийтэй харьцуулсан нь

Харин 4 үлэмж том хийн гарагууд нь хатуу гадаргагүй цагирагтай асар олон дагуултай, тус бүртээ соронзон оронтой. Эдгээр гарагийн нягт маш бага бөгөөд санчир гэхэд л тун бага нягттай тул усан дээр ч хөвөх боломжтой.

moons
Гараг бүрийн дагуулууд. Бархасбадь, Санчирын хувьд зөвхөн зарим дагуулыг онцгойлон сонгожээ

Бархасбадийн дагуул Европа нь мөсөөр бүрхэгдсэн бөгөөд уг мөсний доор тэр чигтээ далай, цаашлаад амьдрал ч байх боломжтой. Санчирын хамгийн том сар Титан нь дэлхийгээс нягт агаар мандалтай бөгөөд хэмжээгээр Буд гарагаас том юм. Далайн вангийн сар Тритон нь эх гарагийнхаа нарыг тойрох чигээс эсрэг чигт тойрдог.

  Гараг Дагуулын тоо
1 Буд
2 Сугар
3 Дэлхий 1
4 Ангараг 2
5 Бархасбадь 63
6 Санчир 61
7 Тэнгэрийн ван 32
8 Далайн ван 18
Advertisements

3 thoughts on “Нарны аймаг

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s