Галактикийн тухай товчхон

Галактик нь одод, бусад төрлийн эрхэс, хий, тоосонцор, бас хэдий чухал ч гэлээ тийм ч сайн ойлгогдоогүй хар матери нэрт бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтдог билээ.

and2disk
Нарны аймаг орших Сүүн зам галактикийн хөрш Андромеда М31 галактик

Галактик гэгч үг нь Грекийн сүүн (γαλαξίας) хэмээх үгнээс гаралтай. Шинжлэх ухаан харагдаж болох ертөнцөд хичнээн галактик оршдог тухай баттай тоо баримт гаргаагүй ч дор хаяж 170 тэрбум галактик оршин байдаг нь тодорхой болоод байна. Галактикууд хэмжээний хувьд янз бүр байх аж. Хэдэн арван сая (107) одноос бүрдэх одой галактикаас зуун их наяд (1014) одноос тогтох аварга том галактик хүртэл бий.

Энэ их масстай одод галактикийн төвийг тойрон эргэхэд татах хүч гол үүрэгтэй. Галактикийн төв нь маш том хар нүх байдаг бөгөөд асар хүчтэй таталцалын хүчээр галактикийн оддыг барьж байдаг.

080903-space-blackhole-bcol-11a
Галактикийн төвд орших хар нүх рүү материал хэрхэн сорогдож буй нь

Галактикийн ихэнх массын 90 гаруй хувийг хар матери эзэлдэг. Ихэнх галактикууд 100-100,000 парсек диаметртэй байдаг бөгөөд хоорондоо ихэвчлэн сая сая парсек зайтай оршин тогтнодог. Галактик хоорондын сансрын сул хий нь ертөнц дээрх хамгийн нягт багатай сийрэг орчны нэг агаад метр куб орон зай тутамд нэг атом ногдох нь элбэг.

Галактикийг 20-р зууны эхэн хүртэл баталж нээн, хүлээн зөвшөөрөөгүй байсан аж. Галактикууд нь ихэвчлэн бөөгнөрсөн байдалтай оршдог бөгөөд эдгээр бөөгнөрлүүд, супер бөөгнөрлүүдийн бүтцээс ертөнцийн дүр төрхийг тодорхойлж болно.

Галактикийн ангиллын бараг бүх системийг 1926 онд галактикийн судалгаанд асар их хувь нэмэр оруулсан Америкийн астрономич Эдвин Хабблийн гаргасан схем дээр суурилсан гэхэд хилсдэхгүй. Хабблын ангилснаар галактикууд гурван үндсэн ангид хуваагдана: эллипс хэлбэрт, мушгиа хэлбэрт, тэгш хэмгүй. Эдгээр системүүд нь тодорхой өвөрмөц шинж чанараараа ялгардаг. Хаббл дээрх гурван үндсэн ангийг цаашлан нарийвчлан дэд ангиудад хуваасан байдаг.

sdss_pie2
Галактикуудийн бөөгнөрлийн макро бүтэц

Сүүн зам

milkyway
Сүүн зам галактик дэлхийгээс харагдах байдал

Сүүн зам нь манай нарны аймаг багтах мушгиа хэлбэрийн галактик юм. Нарны аймаг нь Сүүн зам нэртэй 100-400 тэрбум одод, 50 тэрбум орчим гарагуудыг багтаасан галактикийн харьцангуй сийрэг одод бүхий зах хэсэгт байрладаг. Манай галактикийн төв нь нумын ордонд байрладаг. Нар нь галактикийн төвөөс 30000 гэрлийн жилд оршдог. Галактикийн бүх од түүний төвийг тойрон эргэдэг ажээ.

 Квазар

Квазар нь цөмөөсөө асар хүчтэй энерги цацаргагч галактик юм. Уг энергийн цацаргалт тун хүчтэй тул галактикийн одод, бүрэлдэхүүн хэсгийг харах бараг боломжгүй байдаг. Хэдийгээр цөм нь нарны аймгаас томгүй хэмжээтэй боловч сүүн замаас 100 дахин их хэмжээний энерги ялгаруулах чадалтай ажээ.

Гамма цацраг цацаргагчид

esoGRB

Гамма цацраг асар хүчтэй, асар хол цацаргагч обьектийг 1970-аад онд эрдэмтэд олж тогтоожээ. Энэ нь супернова буюу одны дэлбэрэлт (үхэл)-ээс илүү хүчтэй гипернова хэмээх дэлбэрэлтээс үүдэлтэй асар радио идэвхит цацрагийг бага хугацаанд цацаргадаг байна. Энэ дэлбэрэлт нь хоёр нейтрон од нийлснээс болж үүсэх нь бий бөгөөд гамма цацрагийн урсгал шулуун замаар тун хол тархдаг юм. Хэрвээ ийм төрлийн дэлбэрэлт нарны аймагт ойр тохиовол цацаргалтын урсгалд дэлхий өртвөл тэр чигтээ үнсэн товрог болох боломжтой.

Advertisements

One thought on “Галактикийн тухай товчхон

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s