Галактикийн үүсэл, хувьсал

galaxy evolution

Эдвин Хабблын галактикууд бие биенээсээ холдож байгааг илтгэсэн тооцоо нь ертөнц тэлж буйг бидэнд баталсан билээ. Тиймээс цаг хугацааг ухраах аваас ертөнц агшсаар эцэстээ атомоос бага цэгт тулж ирнэ гэдгийг эрдэмтэд тооцолон гаргасан. Энэхүү цэг тэсэрч эхний хэдэн секундэд атомууд үүссэн хэмээх их тэсрэлтийн онолыг орчин үед ихэнх астрономич, физикчид хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ их тэсрэлт ойролцоогоор 13 тэрбум жилийн өмнө болсон гэдэг.

 Их тэсрэлтээс хойш тэлж буй ертөнцөд галактикууд хэрхэн бий болсон тухай 2 үндсэн загварыг дэвшүүлээд буй.

Эхний загварын дагуу бол юун түрүүнд үүссэн обьектууд нь 1014 нарны масстай тэнцэх хэмжээний асар том обьектууд байв. Эдгээр нь цаашид жижиг галактикууд болон салсан гэдэг. Нөгөө загварын дагуу бол 105 нарны масстай тэнцэх хэмжээний жижиг обьектууд үүсэж аяндаа бие биетэйгээ нэгдэх замаар галактик болсон гэдэг ажээ. Астрономичдын цуглуулсан тоо баримтаас үзэхэд ертөнцийн үүслийн эхэн үед асар том обьектуудаас гадна жижиг обьектууд ч байжээ. Жижиг обьектууд бие биетэйгээ нэгдэх ч, ойрын том обьектод шингэж байв. Энэ процесст хар матери чухал үүрэгтэй оролцжээ.

 timeline-720-576

Асар том массаас бие даасан галактикууд үүссэнээс хойшхи дараагийн шат нь зарим галактикууд хоорондоо нийлэх үйл явц байв. Сүүн зам ч хэд хэдэн удаагийн нийлэмжийн үр дүн ажээ.

Харин квазарууд нь их тэсрэлтийн дараахны хэдэн тэрбум жилд их түгээмэл үүссэн байжээ. Гэвч асар их масстай галактикууд бий болсноос үүдээд жижиг обьектуудыг нэгтгэх болсноор квазарууд ховордсон байна.

Advertisements

One thought on “Галактикийн үүсэл, хувьсал

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s