Нярай үе

baby

Хүүхдийн хувьд амьдралынх нь эхний хэдэн сар гэдэг бол гадаад орчноо харилцан мэдэрч, сонирхож танилцаж сурах тэрхүү цаг юм. Нярай үедээ хүүхэд хамгийн хурдан өсөх учиртай. Жижиг, төгс бүрэлдэн тогтсон эрхтнүүд, тус бүрдээ тэрбум тэрбум төгс үйл ажиллагаатай эсээс бүрдэх нярай хүүхэд байгалий төгс бүтээл юм. Нярай хүүхдийн биед 100 триллион гаруй эс бүгд хоорондоо хоршин ажиллана. Эс бүрийн дотор нэг л гайхамшигт хөдөлгөх хүчин бий. Энэ машин эс бүрийг яаж өсөх, ямар үйл ажиллагаа явуулахыг зааж өгдөг. Энэ бол ДНХ. Хүн бүрийн ДНХ адилгүй, өвөрмөц. ДНХ нь шинэ хүн бүрийг бүтээн босгож, амьдралын аянд гаргах  зааварчилгааг хадгалсан химийн өгөгдлүүдийн нэгдэл юм. ДНХ бидний царай төрх, зан араншинг тодорхойлоод зогсохгүй бас бидний амьдралын төлөвлөгөөг тодорхойлно: бид хэзээ өсөх вэ, хэзээ бие гүйцэх вэ, хэзээ хөгшрөх, бүр хэзээ үхэхийг хүртэл. Гэвч бидний амьдрал гадаад орчны нөлөөлөл болон хүмүүсээс ихээхэн хамааралтай.

Хэвлийнээс гадуурх амьдрал тэр чигтээ шалгуур юм. Хэдий эх маань биднийг дулаахан байлгах боловч бид өөрсдийн биеийн дулаанаа сайн зохицуулж чадахгүй. Эхийн хэвлийд 38 хэмийн дулаантай байсан. Харин гэрт тасалгааны температур ихэвчлэн 18-20 хэм байгаа нь хүүхдийн системд цочрол өгнө. Асуудал нь бидний тархин дахь дулааны зохицуулгын хэсэг болох өнчин тархи бүрэн хөгжөөгүйд байгаа юм. Бидний нярай тархи дарамтад ийн орж эхэлнэ. Гэхдээ л тархи аль хэдийн секунд бүрт 100 триллион тооцоолол хийж эхэлсэн байдаг. Тиймээс бидний өнчин тархи биеийн дулааныг зохицуулах нэмэлт үйл ажиллагааг хараахан хийж чадахгүй байгаа хэрэг.

Ganzseitiges Foto

Хэт улаан туяаны камераар бид биеэ дулаан байлгах гэж хичнээн тэмцдэгийг харуулна. Шар өнгөөр харагдах хэсэг нь бид хамгийн ихээр дулаанаа алдаж байгаа хэсэг. Аз болоход, бид ийм тохиолдолд бэлтгэлтэй төрсөн юм. Бидэнд биеийн дулааныг хадгалах нэгэн давхарга бий. Энэ нь өөхөн эд аж. Гэхдээ зүгээр ч нэг өөх биш, бор өөх юм. Ихэвчлэн ичээндээ буй амьтдад их тааралдах төрлийн өөх. Энэ нь дулаан хадгалахаас гадна илүү онцгой үүрэгтэй эсүүдээс бүрдэнэ. Бор өөхөн эд нь идэвхтэй дулаан ялгаруулах чадвартай. Гэвч хэдэн сарын дараа өнчин тархи бүрэн хөгжиж гүйцтэл дулаан зохицуулгын үүргийг өөртөө авсан энэ өөхний ихэнх хайлж дуусдаг. Хэдхэн өдрийн настай ч бид гадаад орчны тухай бараг юу ч мэдэхгүй. Бидний хийсэн бүхэн, зөн совингоор хийгдэнэ. Бүр хөхөө хөхөх хүртэл. Бид эхийн сүүнээс хэрэгцээт шим тэжээлийн бодисыг хүлээн авдаг тул өдөрт хагас литр хүртэл сүүг уух учиртай.

breast feeding

Эхийн сүү энгийн супер тэжээл байгаад зогсохгүй нуугдмал аюулуудаас биднийг хамгаалдаг юм. Нүдэнд үл үзэгдэх аюултай бактериуд хаа сайгүй байдаг. Халдварт нян цаг үргэлж бидний арьс руу дайралт хийж байдаг. Бидний бие дотор болон гадна орших бактерийн тоо нь биеийн бүх эсээс 10 дахин их хэмжээтэй байх аж. Энэ үед бидний эсэргүүцлийн систем бүрэн хөгжөөгүй байх тул бактеритай өөрсдөө тэмцэж үл чадна. Гайхалтай нь эхийн сүү бидний өмнөөс уг тэмцлийг явуулдаг. Эх, хүүхэд хоёр шууд харилцан үйлчлэлцэнэ гэдэг нь эх нярай хүүхдэд хүрэх нянг шингээж авах үндсийг тавих юм. Ийн эхэд уг нянг устгах эсрэг бие цусанд нь нийлэгжинэ. Дараа нь байгалийн гайхалтай шийдлээр эдгээр эсрэг бие нь эхийн хөхний сүүнд очдог ажээ. Бидний эсэргүүцлийн систем хөгжих хүртэл эхийн сүү л биднийг өвчнөөс хамгаалж байдаг юм. Хөхөөр хооллох нь хүүхэд, эх хоёрын хооронд маш гүн дотно холбоог тогтоох тул нярай үед энэ холбоо л юу юунаас илүү чухал.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s