Хүний амтлах мэдрэхүй

Зарим хүмүүс яагаад халуун чинжүүнд дуртай байдаг юм бол?… эсвэл хөгцтэй бяслагт. Бидний амтлах мэдрэмж биднийг хордохоос хамгаална гэж найдан бид амандаа бараг бүх зүйлийг хийж орхидог. Яагаад?

Бид анхандаа ямар нэгэн амтанд дургүй байлаа ч аливаа амьтан дасах гайхалтай чадвартай. Энэ амт мэдрэх адал явдал хүн төрөлхтөнд маш их давуу тал өгдөг. Бид шинэ амтыг туршиж үздэггүй байсан гээд төсөөлөөд үзэх л хангалттай. Бид дэлхий дээрх хамгийн голомтгой амьтан байсан бол яах байсан бол?… Бид Сан Диэгогийн амьтны хүрээлэнд ирж эвкалипт модны навчнаас өөр зүйл иддэгүй амьтныг харахаар ирлээ.

koalaseatingleaf

Тэд зөвхөн Эвкалипт иддэг. Зөвхөн нэг төрлийн эвкалипт л иднэ. Мөчрийнх нь үзүүрт байдаг тодорхой навчийг л иддэг. Тэгээд бас шинэ байх ёстой. Эдгээр амьтад хэдхэн төрлийн эвкалипт л иддэг. 500 гаран зүйлийн эвкалипт байдаг. Тэд үүнээс 30-аадыг л иднэ.

Өглөөний цайнд эвкалипт, өдрийн цайнд ч эвкалипт, оройн хоолонд дахиад л эвкалипт. Бидний хувьд энэ маш уйтгартай хооллолт байх биз ээ… Гэхдээ энэ коала буюу уутат баавгайд бол энгийн зүйл. Коала нь нутгийн хэлээр “уух зүйлгүй” гэсэн хуучны үг юм. Тэд ус уухын тулд модноос буух ч шаардлагагүй. Тэд шингэнийхээ 90 хувийг идэж байгаа шүүслэг навчнаасаа авдаг. Уутат баавгайнууд эвкалипт модыг зөвхөн өөрсдийнх болгожээ. Учир нь цөөхөн амьтад л энэ модны навчийг идэж чадна. Гэхдээ уутат баавгай өөр юу ч идэхгүй байх нь их хэцүү. Тэд цөөхөн төрлийн эвкалипт модонд найдан амьдрахаас өөр сонголтгүй. Хэрвээ энэ мод байхгүй болвол эдгээр амьтад юу ч үгүй болно. Уутат баавгай шинэ төрлийн амтыг туршиж үздэггүйгээс болж одоо устаж мөхөх аюулд ороод байна. Бид харин энэнээс тэс өөр. Бид дэлхийн хамгийн агуу олон төрлийн хоолтон юм. Бид дэлхийн хаана ч амьдарч чадна. Учир нь бид хаана ч явсан идэх дуртай зүйлээ олж чадна…. Мехико хотод нисдэг, гулсдаг, явдаг, мөлхдөг бүх зүйл цэсэнд нь байдаг ресторан бий.

senor-frog-cheapo-2_C

Хуурсан царцаа, шинэхэн шарсан өт, чанасан кактус гээд энд бүх зүйл бий. Амьд биеийн бүх хүрээний төлөөлөгчдөөс амталж болно – ургамал, амьтан, мөөг. Энд бас хоёр нутагтан болох сүмс ба будаатай мэлхий, хэвлээр явагч игуана гүрвэлийг идэж болно. Цагаан хоолтон, мах идэгч аль нь ч байсан бид бүгд л юм амтлах дуртай. Бид үргэлж өмнө нь идэж байгаагүй шинэ зүйлээ амталж үзэхийг хүсдэг. Хамгийн их адал явдал хайгчид нь  өтийг ч амталж үзнэ.

Бага насны хүүхдүүд олон төрлийн хоол идээд байдаггүй. Тэд гашуун бүх зүйл идэх тун дургүй байдаг. Бид гашуун амтанд дургүй. Учир нь бидний амтлах мэдрэмж биднийг аюулаас холдуулахыг оролдож байгаагийн хувьслын зохицоо энэ ажээ. Байгальд хортой ургамал ихэнхдээ гашуун амттай байдаг. Тийм учраас хүүхдүүд ногоо идэх дургүй байдаг. Бас исгэлэн амтанд ч хүүхдүүд дургүй. Исгэлэн гэдэг нь ямар нэгэн аюултай, боловсроогүй зүйл байна гэсэн үг. Тиймээс хүүхдүүд исгэлэн нимбэгний төрлийн жимснүүдийг таалдаггүй… Харин бидэнд хэрэгтэй зүйлийн амтанд буюу жишээ нь давсанд дуртай. Бид хөлсөөр алдаж байгаа давсыг нөхөж авахын тулд давсанд дуртай болж… Бас бид бүгдээрээ чихэрлэг хоолонд дуртай. Учир нь сахар эрчим хүчний сайн эх үүсвэр. Гэхдээ та хүүхдүүдийг чихрэнд дуртай гэж бодож байгаа бол тэд соно бялзуухайн дэргэд юу ч биш. Зүүн Өмнөд Аризоны Шувуу Судлах Газарт соно бялзуухайг чихэртэй усаар хооллодог.

4673279625_3e078599a1

Соно бялзуухай шүдгүй гээд чихрэнд дургүй гэсэн хэрэг биш. Тэд бол дэлхий дээрх хамгийн шилдэг чихэрт дурлагчид. Учир нь тэд ихэнх эрч хүчээ чихэрнээс авдаг. Соно бялзуухай өдөрт жингийнхээ хагастай тэнцэх хэмжээний чихэр иддэг. Чихрэнд дуртай бид хүртэл түүнийг гүйцэж дөнгөхгүй. Тэднийг давахын тулд бид өдөрт мянган боодол шоколад иднэ гэсэн үг. Бас нэг сонирхолтой зүйл нь чихрийг огт тоодоггүй амьтад бий… Ирвэс зөвхөн мах л иддэг. Тэд бараг бүх эрч хүчээ өөх болон уурагнаас авдаг. Тийм учраас тэдний хэл чихэртэй зүйлийг ялгадаг ч үгүй. Бүх амьтдын адил бидний дуртай амт нь бидэнд хэрэгтэй хоолны амт гэсэн үг. Бид чихэрлэг болон давстай хоолонд дуртай. Харин гашуун, исгэлүүн зүйл хортой байж болно. Тиймээс бид эдгээр амтыг тэр дор нь ялгах хэрэгтэй. Бидэнд яг энэ зорилгод төгс тохирсон хэл бий.

nature05401-f1.2

Бидний шүлс хоолны жижиг хэсгүүдийг уусгаж, химийн нэгдлүүдийг ялгаруулдаг. Энэ нь хэлний гадаргуун дээр байх амт мэдрэх хэсэгт очдог. Гашуун болон чихэрлэг химийн нэгдлүүд амт мэдрэгч эсүүдийн гадаргууд буухад гашуун эсвэл чихэрлэг гэсэн дохио тархи руу илгээгддэг. Давстай болон исгэлэн амтны химийн нэгдэл бүр жижигхэн. Иймэрхүү амт мэдрэх эсийн ханыг шууд нэвтлэн орно. Дотор орсны дараа давстай эсвэл исгэлэн гэсэн дохио тархи руу явуулна. Гэхдээ ижилхэн хоол өөр өөр хүмүүст өөр өөр амтагдаж болно. Учир нь зарим хүмүүс бусдаасаа илүү сайн амтлах чадвартай байдаг. Хамгийн өндөр мэдрэмжтэй хүнийг супер амтлагчид гэдэг. Тэдний амт мэдрэгч эсүүд энгийн хүнийхээс зуу дахин их байж болно.

Дөрвөн хүний нэг тутам супэр амтлагч байдаг. Тэд мэдрэмтгий хэлтэй учраас хоолыг их голж шилдэг. Учир нь тэдэнд хоол бүр тэс өөр амтагддаг. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд тэд өсөж торнин том болох тусам илүү адал явдалд дуртай болдог. Гэхдээ үүнд хугацаа орно. Бид шинэ зүйл туршиж үзэх тусам зарим хоол гашуун исгэлэн боловч хортой биш гэдгийг нь аажмаар олж мэддэг. Аажмаар бид өмнө муухай санагддаг байсан бүх зүйлээ идэж сурдаг… Энэ бол гайхалтай өөрчлөлт. Бид хүүхэд байхдаа дургүй байсан зүйлээ идэж сураад зогсохгүй бүр дуртай болдог. Насанд хүрсэн хойноо бид хүүхдүүдээ гашуун, исгэлэн зүйл идэхгүй байгааг нь муу гэж үздэг. Энэ нь бид бараг бүх зүйлд дуртай болж чадна гэсэн үг. Гэхдээ бид бүгдэд нэг хязгаар байдаг… Хоолны хордлого. Хэрвээ гэдэс өвтгөх ямар нэг зүйл идвэл тэр хоолноос нэг хэсэгтээ л хол байдаг. Өөрийгөө өвтгөх хоолонд хариу үйлдэл үзүүлэх нь биологийн өөрийгөө хамгаалах үндсэн тогтолцоо юм. Үүний нөлөө тун хүчтэй байж болно.

1-s2.0-S0921800909001347-gr2

Энэ үхсэн хонь идэж байгаа чононуудын зургийг 1980 онд Америкийн эрдэмтдийн баг авчээ. Энэ бол чоныг айлын хонь руу дайрахаас хэрхэн сэргийлж болохыг харуулсан туршилт юм. Эрдэмтэд бага зэргийн хор агуулсан эмийг хонины арьсанд ороосон хонины маханд хийжээ. Цаг хагасын дотор өгөөш идсэн чононууд бөөлжиж эхлэв. Хэд хоногийн дараа нэг хонийг чонын хашаанд хийв. Чононууд хонийг нэг үнэрлээд л холдож байлаа. Хэдэн сарын дараа эдгээр чононууд хамгийн дуртай хоолноосоо татгалзах болно. Тэд өмнө өвдсөн учраас тэр алдаагаа давтахыг хүсэхгүй байна.

Яг чононуудын адил бид сайхан амттай хоол идээд, хэдэн цагийн дараа өвдөх юм бол нэг гайхалтай зүйл тохиодог. Өмнө дуртай байсан зүйлийн амт бүрэн хувирч маш гүнзгийгээр жигших мэдрэмжийг төрүүлдэг болж мэднэ. Бидний тархи тухайн хоол болон хордлогын талаарх дурсамжийг нэгтгэдэг. Тэгэхээр тухайн хоолонд бүр ойртоход ч хэцүү болдог. Бид амтны талаарх адал явдалд их дуртай. Гэхдээ бид хордлогод орох юм бол бидний бие түүнээс хол байхаар программчлагддаг.

Амтлах мэдрэмж маань биднийг хаана ч явсан хэрэгтэй зүйлийг олж өгөхөд тохирч хөгжжээ. Энэ нь биднийг маш олон төрлийн хоол идэх боломжтой болгосон юм. Үүнд бидний байгалиас заяамал хэт мэдрэмтгий байдал, зарим нэг хоолны хордлого л хязгаарлалт болдог. Энэний ачаар л юуг идэх идэхгүйг шийддэг. Нэг хоол биднийг тэр хязгаар хүртэл хичнээн хол явсныг харуулах болно. Бид Америкийн халуун чинжүү идэх тэмцээн зэрэг нь хүний амтны мэдрэмж хэр хол явж чадахыг харуулдаг.

healthy-food

Анх хазсан мөчөөс л халуун чинжүүний хүчтэй амт мэдрэгднэ. Капсисин гэдэг химийн нэгдэл хэлэн дэх өвдөлт хүлээн авагчийг маш ихээр цочоодог. Тэгснээр хэл шатаж байгаа юм шиг санагдаж хүний бие үүнийг хэтэрхий халуун болж байна гэж хүлээж авдаг. Энэ нь сандралыг бий болгоно. Биеийг сэрүүцүүлэхийн тулд арьсанд ирэх цусны урсгал гэнэтхэн өсч нүүр улаан өнгөтэй болно. Нүд улайж хөлс цутган эхэлж бие гал мэт халуун чинжүүтэй тэмцэлдэхийг бүх чадлаараа оролдоно. Гэсэн ч хүмүүс үүнд дуртай. Үүнийг дахин дахин, дахин дахин идсээр байдаг.

Халуун чинжүү хэл, хоолойг хорсгодог ч бид түүнд дуртай болж чаддаг. Учир нь удаан хугацааны гэмтэл учруулдаггүй болохоор тэр. Бид муу зүйлийн хамгийн сүүлийн хязгаар руу өөрсдийгөө түлхснээр таашаал авах бөгөөд зөвхөн хүн л ийм чанарыг үзүүлдэг.

Гал шатам халуун чинжүүг ам руугаа хийх чадвар нь бидний амтны адал явдалд дуртайн нэг тод жишээ болж байна. Бидний амтны мэдрэмжийн гайхалтай тал нь бид зөвхөн хүчтэй амтыг тэвчиж чадахад байдаггүй. Бидний иддэг зүйлс маш өргөн хүрээтэй юм. Түүний шалтгаан нь бидний хэлний амт мэдрэгчтэй тийм их холбоотой биш. Бидний амт гэж боддог маш олон зүйлс үнэндээ бидний хэлтэй ямар ч холбоогүй байдаг. Өөрөөр хэлбэл үнэрлэхүйн мэдрэхүйтэй илүү хамаатай.

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s