Шинжлэх ухааны судалгаанд хувьсагчийг тодорхойлох нь

Индукц, дедукц

Аливаа юмс, үзэгдлийг судлахад индукц болон дедукц хэмээх хоёр аргын аль нэг нь хэрэглэгддэг байна. Индукц болон дедукц хэмээх хоёр аргаар хийх судалгааны бүтцийн элементүүд нь ижил бөгөөд зөвхөн хийх гэж буй чиглэл, хэрэглэгдэх дэс дараалал нь өөр өөр байдаг. Дедукцын арга гэдэг нь таамаглал дэвшүүлж түүнийгээ шалган,  дүгнэлт хийхийг дедукц аргын судалгаа гэнэ.

Харин индукцийн арга нь эсрэгээрээ, судлаач эхлээд судалгааны баримт материалд задлан шинжилгээ хийж эцэст нь таамаглал, онол, хууль гаргахыг индукц аргын судалгаа гэнэ.  Дээрхи хоёр аргаас дедукцийн аргаар хэрхэн судалгаа хийж үр дүнтэй болгох талаар өгүүлье. Дедукцийн аргын хувьд судалгаа нь ажиглалт хийх, анхны баримт цуглуулах, судалгааны асуудлыг тодорхойлох, судалгааны төлөвлөлт хийх, баримт цуглуулж түүнд задлан шинжилгээ, тайлбар хийх, таамаглал шалгаж үр дүнг нэгтгэн дүгнэх гэсэн үе шат гэсэн дараахи дараалалтай явагдана.

  1. Ажиглалт – Судлаачийн сонирхож буй судалгааны орон зай
  2. Анхны баримт цуглуулах – Ярилцлага хийх, ном зүйн тойм бичих
  3. Сэдэв асуудлыг тодорхойлох – Судалгааны сэдэв, асуудлыг тодорхойлох
  4. Онолын бүтэцчилсэн хүрээг тодорхойлох
  5. Таамаглал дэвшүүлэх
  6. Судалгааны төлөвлөлт хийх
  7. Баримт цуглуулах, түүнд задлан шинжилгээ, тайлбар хийх
  8. Үр дүнг нэгтгэн дүгнэх – Судалгааны асуултыг бүрэн хариулж, дүгнэлт хийх, тайлбар бичих

Хувьсагч

Судлах гэж буй судалгаанд цуглуулсан баримтын судлагдахуун бүрийн хувьд ялгаатай хүчин зүйл бүрийг хувьсагч гэнэ. Хувьсагчийг тодорхойлох, түүнийг хэмжих үйлийг сургалтыг судлах жишээгээр авч үзье. Суралцагчид хичээлийн явцад багшийн хүсэлт, өөрийн санаачилгаар багштай адил өөр өөр үйлийг гүйцэтгэнэ. Судлаачид нь энэ бүх үйл ажиллагаанаас зорилгодоо нийцэхүйц ямар зүйлийг нь судлах буюу судлахуунаа сонгох төвөгтэй асуудал тулгардаг. Судлаач асуудлыг судлах зорилгоо тодорхойлсныхоо дараа олж харах гол зүйлээ тодруулах боломжтой болно. Тодруулж хэлбэл судалгааны асуудлыг илэрхийлэх хувьсагчдийг тодорхойлно гэсэн үг юм. Бүх хувьсагч нь тасралттай болон тасралтгүй байдаг.

Хувьсагчийн утгууд нь бодит тоон тэнхлэгийн тодорхой утгуудаар тодорхойлогдож байвал тасралттай гэнэ. Жишээ нь:  хүний тоо 2, 4, 7, 8 байхаас биш 4,8 байж болохгүй юм. Харин хувьсагчийн утгууд нь бодит тоон тэнхлэгийн дурын хоёр утгын хоорондох завсраар илэрхийлэгдэж бавал тасралтгүй гэнэ. Жишээ нь: хүний биеийн жин 62.3, 45.5, 75.2кг байж болно.

Хувьсагч нь судлагдахуун бүрийн хувьд ялгаатай буюу хувьсах утгатай байдаг. Түүний утга нь ижил юмс, үзэгдэл, хувь хүний хувьд янз бүрийн хугацаанд ялгаатай эсвэл ижил хугацаанд өөр өөр юмс, үзэгдэл, хувь хүний хувьд ялгаатай байна гэсэн үг юм. Жишээ нь: сургалтын агуулгын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох судалгааны хувьд хувьсагчдад агуулгын стандарт, цөм хөтөлбөр, арга зүй, орчны болон үнэлгээний стандартыг тооцож болно. Хувьсагчийг дотор нь 4 ангилан хуваана. Үүнд:

  1. Хамаарагч хувьсагч
  2. Үл хамаарах хувьсагч
  3. Дэмжигч хувьсагч
  4. Дамжуулагч хувьсагч гэж тус тус байна.

Хамаарах хувьсагч гэдэг нь: Судлаачийн судлахаар сонирхож байгаа гол хувьсагч юм. Судалгаа нь хамаарах хувьсагчийн хувьсгал, өөрчлөлтийг тайлбарлах, урьдчилан хэлэх зорилготой байна. Хамаарах хувьсагч нь судалгааны гол чиглүүлэгч нь юм. Хамаарах хувьсагчид дүн шинжилгээ хийж асуудлыг шийдвэрлэдэг. Судалгаанд нэг ба түүнээс дээш хамаарах хувьсагч оролцдог байна.

Жишээ нь: Ямар нэг их сургуулийн оюутнуудын сэтгэцийн хөгжлийг судлах судалгааны хувьд сэтгэхүй, анхаарал нь энэ судалгааны хамаарах хувьсагч болно гэсэн үг юм.

Үл хамаарах хувьсагч гэдэг нь: Хамаарах хувьсагчид эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг хувьсагч юм. Хамаарах хувьсагчийг тодорхойлох бүрд үл хамаарах хувьсагч мөн тодорхойлогддог бөгөөд хамаарах хувьсагч нэг нэгжээр өсөхөд үл хамаарах хувьсагч мөн л өсөх эсвэл буурдаг байна. Хамаарах хувьсагчийн өөрчлөлт нь үл хамаарах хувьсагчаар тодорхойлогддог байна.

Жишээ нь: – Сэтгэхүйн хөгжлийн түвшин түүний чанарууд /хурд, бие даасан байдал,   шүүмжлэлт, хэмнэлт гэх мэт/-ээс шалтгаална. Үүнд сэтгэхүйн чанарууд нь үл хамаарах хувьсагчид, харин сэтгэхүй нь хамаарах хувьсагч нь болно.

– Анхаарал нь цочроогчийн хүчнээс хамаарна. Тодруулбал багшийн мэдээлэл шинэ, сонирхолтой, сурагчийн өргөн хэрэгцээнд нийцсэн байна.

Үл хамаарах хувьсагч

Хамаарах хувьсагч

Сэтгэхүй

Сэтгэхүйн чанарууд

Цочроогчийн хүч

Анхаарал

Дэмжигч хувьсгагч гэдэг: Үл хамаарах хувьсагч ба хамаарах хувьсагчийн харилцан уялдаа холбоонд хүчтэй нөлөө үзүүлдэг хувьсагчийг дэмжигч хувьсагч гэнэ. Өөрөөр хэлвэл дэмжигч хувьсагчийн тусламжтайгаар үл хамаарах хувьсагч ба хамаарах хувьсагчийн хооронд харилцаа үүснэ гэсэн үг юм.

Жишээ нь: Албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх чадварыг хөгжүүлэх шаардлагатай болов. Сургалтын алба менежерүүдэд албан хаагчдыг сургалтанд суух  шаардлагатайг зөвлөжээ. Энд мэргэжил нь хамаарах хувьсагч, сургалт нь үл хамаарах хувьсах, менежрүүдын дэмжлэг нь дэмжигч хувьсагч болно.

   Сургалт   Мэргэжил

Үл хамаарах хувьсагч                                                                 Хамаарах хувьсагч

Менежерүүд

Дэмжигч хувьсагч

Дамжуулах хувьсагч гэдэг нь: Тодорхой хугацааны явцад тухайн үл хамаарах хувьсагчийн хамаарах хувьсагчид үзүүлэг нөлөөг тээвэрлэгч хувьсагч юм. Өөрөөр хэлбэл  үл хамаарах хувьсагчийг хамаарах хувьсагч руу дамжуулж буй гол хүчин зүйл нь дамжуулагч хувьсал юм.

Жишээ нь: Мэдлэг эзэмших үйл явц нь хамаарах хувьсагч, мэдээлэл нь үл хувьсагч гэвэл дамжуулагч хувьсагч нь суралцагчийн сурах арга барил, дэмжигч хувьсагч нь багшийн арга зүй болохыг доор харууллаа.

Мэдээлэл

Суралцагчийн сурах арга барил Мэдлэг эзэмших үйл явц

Үл хамаарах хувьсагч                      Дамжуулагч хувьсал                       Хамаарах хувьсагч

Багшийн арга зүй

                                                                         Дэмжигч хувьсагч

Advertisements

4 thoughts on “Шинжлэх ухааны судалгаанд хувьсагчийг тодорхойлох нь

  1. олон улсын гэрлэлтээр шилжин ирэгсдэд дэмжлэг үзүүлэх болдог гэвэл (хамаарах хувьсагч нь дэмжлэг үзүүлэх бодлого) харин үл хамаарах хувьсагч нь?

    Like

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s